• Өнөөдөр 2024-12-12

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН НАЙЗ, “ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Д.БЯМБАСҮРЭН НҮХТИЙН АМАНД ХАУС ХОТХОН БАРЬЖ БАЙНА

2024-11-09,   8625

      Ам нээх бүрдээ “Тог хязгаарлана, тэг зогсох, тэс хөлдөх аюул ойрхон байна” гэж “айлгадаг” Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн чухам ямар хүмүүсээр эрчим хүчний төрийн өмчит компаниудаа удирдуулж байгааг бид цувралаар танилцуулж байгаа. Энэ удаад Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэнг танилцуулахаар бэлтгэлээ. 
 
     Эрчим хүчний яамны харьяа “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК нь гэж бий. “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК нь улсын төсөв болон гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх төслүүдэд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Өөрөөр бол, Засгийн газраас ирэх дөрвөн жилд Тавантолгойн дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэн, Эгийн усан цахилгаан станц тэргүүтэй эрчим хүчний мега төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Тэгэхээр энэ мега төслүүдийн хэрэгжилтэд “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК хяналт тавина гэсэн үг. Товчхондоо, эрчим хүчний салбарын толгой компани гэж ойлгож болно. 
 
   Тэгвэл “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Дашын Бямбасүрэн гэгч ажилладаг. Харин Д.Бямбасүрэн гэгч нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз бөгөөд Б.Чойжилсүрэнгээс хөтөлж, хормойдон, түүнээс албан тушаал авч ирсэн нэгэн ажээ. 

Б.ЧОЙЖИЛСҮРЭН НАЙЗ Д.БЯМБАСҮРЭНГЭЭ САНГИЙН САЙД БАЙХДАА ТӨРИЙН БАНКНЫ ОРЛОГЧ ЗАХИРЛААР ТОМИЛЖ БАЙСАН БОЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД БОЛМОГЦОО “ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛЖЭЭ

 
      “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн хэрхэн төрд албан тушаал авч ирснийг ойлгомжтойгоор тайлбарлъя. 
 
Нэгдүгээрт, Д.Бямбасүрэн нь Увс аймгийн уугуул. 1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн II сургуулийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй хамт төгссөн. Өөрөөр бол, Д.Бямбасүрэн, Б.Чойжилсүрэн хоёр 10 жилийн найзууд гэсэн үг. 
 
Хоёрдугаарт, 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар томилогдсон. Улмаар Б.Чойжилсүрэн Сангийн сайдын тамгаа авснаасаа сарын дараа найз Д.Бямбасүрэнгээ Сангийн яамны харьяа Төрийн банкны орлогч захирлаар томилсон байдаг. Тухайн үед Төрийн банкны орлогч захирал Д.Бямбасүрэн сард 10 сая төгрөгийн цалинтай байсан. 
 
Гуравдугаарт, 2017 оны есдүгээр сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, Б.Чойжилсүрэн Сангийн сайдын сэнтийгээсээ буусан. Түүнийг дагаад Д.Бямбасүрэн ч Төрийн банкны орлогч захирлын албан тушаалаа өгч байв. 
 
Дөрөвдүгээрт, 2022 оны наймдугаар сарын 30-нд Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайдаар томилогдсон. Ингээд яг сарын дараа буюу 2022 оны есдүгээр сарын 29-нд Б.Чойжилсүрэн найз Д.Бямбасүрэнгээ өөрийн Эрчим хүчний яамны харьяа “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Эхэнд дурдсанчлан, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК нь улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх төслүүдэд хяналт тавих үүрэгтэй, эрхтэй том байгууллага. Тэгэхээр Б.Чойжилсүрэн найз Д.Бямбасүрэнгээ асар том зорилготойгоор зориуд “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон дүр зураг харагдаж байгаа юм. 

“ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛАР Д.БЯМБАСҮРЭН БОГДХАН УУЛЫН НҮХТИЙН АМАНД 2.0 ГА ГАЗАРТАЙ, ТУС ГАЗАР ДЭЭРЭЭ ХАУС ХОТХОН БАРЬЖ БАЙНА

     Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн нь жилд 622 сая төгрөгийн орлоготой, 4.7 тэрбум төгрөгийн гурван орон сууц, нэг зуслангийн хаустай, 2.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 350 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 1.2 тэрбум төгрөгийн авлагатай, нэг төгрөгийн ч өр зээлгүй нэгэн. Өөрөөр бол, төрийн өмчит компаниудын захирлуудыг Д.Бямбасүрэн хөрөнгөөрөө тэргүүлдэг. 
 
Гол асуудал нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар хоёр Дархан цаазат Богдхан уулын аманд “аялал жуулчлалын отог” нэрээр баригдсан хаус хотхонуудыг цэгцлэх, барьж худалдсан эздэд нь хариуцлага тооцох, хууль хяналтын байгууллагуудад өгч шалгуулах тухай сүүлийн хоёр жил ярьж байгаа. Эргэн сануулбал, 2023 оны аравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордны индрээс “Нийслэл хот маань авлигын билэг тэмдэг болсон цементен ширэнгэ болж хувирлаа. Газрын наймаа, тэндээс баяжсан улс төрийн бүлэглэл, барилгаа бариад зөвшөөрлөө гаргуулдаг авлигын соёлыг бид хэзээ хүртэл тэвчих вэ. Байгалийн тусгай хамгаалалттай газарт сүндэрлэсэн тансаг хотхонуудыг бид хэзээ болтол жуулчдын отог гэж нэрлэх вэ. Их хотын идээ бээрийг шахах зайлшгүй шаардлага тулгарч байна” гэж мэдэгдэж байв. 
 
Тэгвэл Эрчим хүчний яамны харьяа “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэнгийн “Ойн хөндий” ХХК нь ХУД-ийн 23-р хороо, Богдхан уулын Нүхтийн аманд 1.0 га,  “Тайгын хөндий” ХХК нь 1.1 га газартай. Д.Бямбасүрэн Богдхан уулын Нүхтийн амны энэхүү зэргэлдээ 2.1 га газар дээрээ хаус хотхон барьж байгаа ажээ. 
Тайлбар: Д.Бямбасүрэнгийн Нүхтийн амны 1.0 болон 1.1 га талбайтай, зэргэлдээ 2.1 га газар
Тайлбар: Д.Бямбасүрэнгийн Нүхтийн амны 2.1 га газар дээрээ барьж буй хаусууд
Сонирхуулахад, Д.Бямбасүрэнгийн энэхүү хаус хотхон нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн “нүүрсний хулгай”-н мөнгөөрөө барьж байсан орон сууцны хотхоны урдхан талд байрладаг юм байна. 
 
      Нэгтэж харвал, хэт тансаг хэрэглээтэй, хагартлаа хөлжсөн дарга нарыг төрөөс “зайлуулах” Засгийн газрын шүгэл, шүүр, шилэн ажиллагаанууд Д.Бямбасүрэнг тойрчээ. Мөн Богдхан уулын амуудын “аялал жуулчлалын отог” нэртэй хаус хотхонуудын эзэдтэй хийх Засгийн газар, Хотын захиргааны хамтран тэмцэл ч Д.Бямбасүрэнг алгассан харагдаж байна. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт УИХ, Засгийн газраас “Эрчим хүчний реформ”-ыг эхлүүлсэн. Энэ хүрээнд эрчим хүчний төрийн өмчит компаниудын удирдлагуудыг “цэгцлэх” асуудал яригдаж байна. Харин энэхүү реформоор Д.Бямбасүрэнг хэрхэхийг харах л үлдэж байна. 
 

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН НАЙЗ, “ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Д.БЯМБАСҮРЭН НҮХТИЙН АМАНД ХАУС ХОТХОН БАРЬЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 85
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-02 10:55:18
    Зочин: Хулгай хийгээгүй бол өөр тэгээд яах гэсийн, том хулгайчуудтайгаа тэмцээч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-12 10:03:20
    Дэлгэр: Бас нэг луйварчин шимэгч хулгайч..эрчим хүчний мөнгөнөөс луйвар хийгээд хотхон барьж байгаалдаа....эрчим хүч элгээрээ хэвтэх шахаад байдаг ..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-11 18:33:22
    Ter NARAN gej : Hun mash ih omoorch ee Yugesen vgiin at an jild neg angi bas ulsiin baiguulaga d bas neg sistem d hamt baih yostoi yum uu Ene tohioldol bishee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-09 23:56:16
    М: Увсынхны шунал Улаанбаатарыг залгих нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-09 17:54:12
    Ангийн найз: Ангийн найзгүй хүн хэн байхад найзыгаа өөрийн хамааралд байна татаж явдаг найзууд хамт баяжаад байдагт хамаг учир байна .ангийн найзууд баяждаг бол Монгол улсын хүн болгон адилхан баяжих юм биш үү . Хамгийн гол нь хариуцсан ажил нь уначихсан байхад өөрсдөө хууль зөрчөөд баяжаад байдагт л хамаг хэрэг оршиж байна . Ажил үүргээ сайн хийгээд ард түмнээ хохироогоогүй бол амьдрал нь дээшлэх л байх. Хөрөнгө орлого ихтэй газар хамсаатан болж ажил нь тааруу байгаад л шалгаж шүүх шардлаа байна гэдэг нь оыйлгомжтой юм биш үү. Нутаг нугын хамсаатан болж баяжих арга ухаан ардчилал нэрээр манай түгээмэл болсон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-09 08:25:55
    Наран: Хэн нэгний өс хонзонгоор бусдыг дэвслэх нь буруу ойлголт төрүүлэх талтай. 10 жилийн Анги гэнэ .Бид бүгд л ангийн 30 битгий хэл найзтай насан турш нэг Анги байдаг биз дээ. Ийм сэдвээр бичих нь хардалт төрүүлж байна. Энэ Бямбасүрэн Чойжилсүрэнг сайд болохоос хэдэн 10 жилийн өмнөөс эрчим хүчинд ажиллаж байсан Эрчмийн Бямбаа нэртэй болсон хүн шүү дээ. Харин ч хариуцлагатай ажилладаг мэддэг ажлыг нь даалгасан юм биш үү. Шатар сайн тоглодог болохоор би мэднэ.Шатарчид Эрчмийн Бямбаа л гэдэг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-08 21:50:21
    Ооо: Барина л биз дээ,Чойжилсүрэнгийн найз гээд гуйлгачин явах ёстой юу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-08 10:31:49
    Zochin: Дампуурах дөхсөн байгууллагыг харин ч өөднө татаж авч яваа хүндээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-07 20:25:05
    Энхтайван: Их ажил л монголыг цөм идэж бгаа 126 шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-07 20:24:58
    Энхтайван: Их ажил л монголыг цөм идэж бгаа 126 шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-07 20:24:52
    Энхтайван: Их ажил л монголыг цөм идэж бгаа 126 шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-07 19:05:52
    Увсын хулгайчууд : угаасаа ханадаггүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-07 14:40:35
    сайнбилэг: сайд чойжилсүрэн төхк захирал бямбасүрэн хоёрыг атг шалгаж дийлэх болвуу хулгайч нарыг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-07 09:05:23
    Зочин: Ёстой новш юм даа. Энэ Оюунэрлэнэ бацаан жинхэнэ худлаа нар байна дөө. Байгаль хамгаалагч залуугийн хүн амины хэрэгт орооцолдсон хулгайч Чойжилсүрэн төрөөс зайлах хэрэгтэй ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-07 07:50:11
    Төсвийн хулгайчууд уулын амаар нул сэжигийн күүрүүд: Уулын амаар дүүрэн улсын төсвийн алдагдал House,замаар дүүрэн жийпнүүд бүгд нь Көдөөний төрийн албанд бгаа төсвийн кулгайчууд бүх зүйл нүдэн дээр ил бхад АТГ.ТАГНУУЛ яагаад анхаарахгүй бна Төр ороод House.Jeep гадаад оронд аялаад сайн ажиглаарай Төрийн төсвийн хулгайчууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-07 02:44:43
    Хоёуланг чинь алгаа цусаар чинь зулаг зурнах: ЧИ ЯАСАН ТОМ ГАР ВЭ НЭГ ГАРТАИ ӨДӨР ЧИ БОДОН ЧИНИЙ УДАМ кУГСАА ТӨГСГӨР БОЛГОО САИН БОД
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 21:28:55
    ЭЭЖ: Тэгэхээр одоо бас нэг тас Увс гар уу? Ёоо энэ Увсын дуракууд тэр Увсдаа очиж хаусаа бариад амьдраасай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 19:05:45
    Иргэн : Чойжилсүрэн, Бямбасүрэн хоёр нийлж байгаад ТЭЦЗ-Н 10-15 тэрбумын хөрөнгийг хувиасаа гаргаж эрчим хүчний асуудлаа шийдэж цахилгаан дулааны үнэ нэмэх шаардлагагүй болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 19:03:30
    Иргэн: Ямар ч хэрэггүй, хэнд ч ажиглагддаггүй ийм байгууллагаар дамжуулж мөнгө угаадаг нь тодорхой. Татан буулгахад онц ач холбогдолгүй ТӨК байдаг. Байрлал нь ч нууцлаг, ЭХЯ, ДҮТ ХХК ийн ард талд байдаг гээд бодчих
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 18:32:12
    Зочин: Энэ нэг 2 шимэгч бэрдүүдээ хурдан зайлуулаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 17:04:43
    Зочин: Шоронгоос нэг сайн эрийг суллаад захаас нь сэмээрхэн буудаж ихэдвэл эд нар хөрөнгөө улсдаа өгч таараа үр хүүхэд удам угсгаатай нь хамт хөрөнгийг улс авах хэрэгтэй ондоон арга байхгүй!! Захын хулгайч л идэхийг боддог болсон. Хотын дарга байсан Мя. Энхболдыг хөдөө нь нухах хэрэгтэй ингэж л эдний өлөнгий нь шавхах хэрэгтэй! Энгэхгүй бол хэзээ нэгэн цагт ард түмэн ахиад босно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 16:31:04
    Яана да: Эрчим хүчний үндэсний төв гэж ямар ч хэрэгцээ шаардлагагүй, салбарын яам, агентлагийнхаа ажил үүрэг нь давхцсан, баахан намын нөхдүүд. Цүнх баригчдаа хооллох газар да.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 16:14:14
    дзочин: ТӨРД ШИНГЭСЭН ХУЛГАЙЧ НӨХДҮҮДЫГ СЭГСЭРЭЖ ЦЭГЦЭЛЖ БАЙХ НЬ ЗӨВ ШҮҮ МОНГОЛЧУУД АА ОДОО АЛДАХ ЭРХГҮЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 16:08:29
    Kkk: Яаж ч чадахгүй...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 15:46:48
    Гочоо: Сайн ид гоё бна зүгээрээ хө сайн ид яадын энэ муусайнуудын үгийг үг гэж бүү тоо ид ид. Чадаж бга юманд арга бхгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 14:41:58
    Erdenesuvd: Хөрөнгийн хурааж аваад ТЭЦ шинэчлэл хийж засварлагч ийм хулгайчуудыг арга хэмжээ аваач төр засаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 13:40:14
    Зочин: Хулгайчуудыг тэнгэр бурхан хурдан шийтэгдгүй юм байх даа. Улс орныг минь сүйгэж дууслаа яана даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 13:12:18
    иргэн: чойжилсүрэн гэгч эрчим хүч дампуурлаа л гээд бгаа яг үнэндээ өөрөө энэ салбарыг дампууруулж бгаа юм бишүү. ард түмнээс авсан мөнгөө найздтайгаа хувааж иддэг нь эндээс тодорхой харагдаж бна ш дээ. энэ чинь албан тушаалаа ашиглаж улсын мөнгийг хувьдаа ашиглаж бгаа гэмт хэрэг биздээ. шалгаачээ нямбаатараа чи өөрөө хамт идэлцдэггүй л юм бол шалгаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 12:40:03
    Бэрх: Энэ Чойжилсүрэн гэгч шуналын хар пиздагаа болио аймаар шуналтай .Оюунэрдэнийн ам руу мөнгө чихээд л амны нь таглана Хүрэлсүхийг бол харааж явдаг дөрвөд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 11:27:15
    мөнх: Тавинбэх Чойжоогын хажууд мундаг болвсон хүчин буцааж сайд болгоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 10:13:07
    цэхц: Эрчим хүчийг стратегийн хамгийн чухал нууц обьект гэдгийг мэдэхгүй ийм мөнгө харсан мэргэжлийн бус хүнд даатгаж болохгүй салбар шүү дээ! Үндсэн ажилтангууд бүгд салбараа унагаөхгүй аваад явах чадвар мэдлэг мэргэжилтэй хүмүүс энэ хүнээс болж хамаг ажлын үр дүн хараар будагдаж ыолохгүй! Уналтанд орсон юм одоогоор байхгүй ийм сэтгэлгүй хүмүүс нь харин салбарыг монгол улсыг харанхуй хөлдүү болгож унагаах магадлалтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 10:08:19
    Зочин: Төрд орсон дарга нар бүлэглэл үүсгэн төр татвар төлөгчидын Мөнгөөр туйлж идэж ууж шамшигдуулж байдагын ганц жишээ Ман төрийг удирдаж шим шүүсийг нь сорж байдаг төрөөс Зайлуулах ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 10:03:22
    Зочин : Улс орныг хоослож ёроолгүй сав шиг идэхийн хэнээтэй нохдыг Ц.Нямдорж улс төрд оруулж ирсэн. Ц.Нямдорж " ...2008 онд Хрэлбаатар , Чойжилсүрэн 2-ыг сонгуульд оруулж 2-лаа ялсан. 2016 онд Сарангэрэл , Энх-Амгалөн нартай сонгуульд ороод ялсан. Эдгээр хүмүүс би дөрөө даах түвшинд хүргэсэн. Намын удирдлагын шийдвэрээр шинэ хүмүүсийг сонгуульд оролцоход нь би нөмөр нөөлөг болж бүгд УИХ-ын гишүүн болдог..." хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ. Тэгтэл тэдгээр хүмүүс нь бүгд аварга том мангасууд болж улс орныг залгиж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 09:41:16
    Зочин: Сурсан сургууль эзэмшсэн мэргэжил хийж байсан ажлын туршлага талаар яагаад бичсэнгүй вэ. МУИС -г улаан дипломтой төгссөн мэргэжсэн эдийн засагч банкир хүн. АНУ -д суралцсан түүх бий. МУИС -н шилдэг оюутны нэг байлаа ангийн анд минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 09:10:14
    Зочин: Хулгайч нарынхаа хөрөнгийг хурааж эрчим хүчээ авар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 09:02:43
    Зочин: Мэргэжлийн бус ийм хүн энэ чухал салбарыг өөд нь татаж чадах болов уу? Эрчим хүчний салбар түүнд их мөнгө идэх боломж гэж харагдаж байвал ч муу шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 08:26:43
    Зочин: Одоо яахав дээ төрийн дээд эрхэмүүд бүгд л мэдэж байгаа ш дээ... иргэд ард түмэн одоо мэдэж байгаа биз. Бариад дуусахаар нь дуудлага худалдаагаар оруулаад зараад мөнгөөр нь эрчим хүчээ сэргээх ажил төр нь хийхийг харах л үлдлээ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 08:06:00
    Зочин: Энэ Чойжил хүүр зайлахад яана. Хотын газруудын цусалж дуусаагүй юм бх даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 07:36:38
    Зочин: ЕС ийм мэтийн хүмүүсээ эхлээд шалга шал худ гарууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 07:31:51
    Зоч: Чойжилсүрэнг үнэ нэмэх санаачлагч үүнд л байгаа .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 07:30:22
    Чойжоо: Чойжоог хэнч дийлэхгүй ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 07:29:41
    Доороо хичнээн олон үнэнч найзтай бна.түүнийхээ хирээр улс төрд удаан оршино: Доороо хичнээн сайн найзуудтай бна түүний хирээр Улс төрд удаан тогтоно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 07:27:42
    Зочин: Чойжоо мэтийн мөнгөтэй хүмүүс мөнгөгүй төрөөс цэвэрлэгдэхгүй дээ.Ямар сайндаа Чойжоогийн үзэсгэлэнтэй залуу эхнэр нь хүүхэд төрүүлж Чойжоо нялх эхнэрээ эрхлүүлж байр машин хүртэл авч өгөхөв.Мөнгөтэй бусдын жишгийг дагахгүй бол болохгүй бхаа.Чойжоогийн билэгдлийн чанартай бүдүүн тайрдас шиг эхнэр нь мэдсэн ч мэдээгүй л яваа бхдаа.Чойжоо олон найзууд,нутгийнхнаа ажилтай болгосон.Тэрнийхээ хүчинд сонгуульд ялдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 01:53:15
    Zochin: Turd 90 on shig ih tseverlegee hiij baij l tsevershine!!!! Hulgaich luivarchidaasaa salahgui uymuu Mongolchuudaa!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 01:52:30
    Зочин: 3р цахилгаан станц дампуурх чойжилсүрэнтэй холбоотой шуналтан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 01:52:29
    Зочин: 3р цахилгаан станц дампуурх чойжилсүрэнтэй холбоотой шуналтан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 01:52:29
    Зочин: 3р цахилгаан станц дампуурх чойжилсүрэнтэй холбоотой шуналтан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 01:52:28
    Зочин: 3р цахилгаан станц дампуурх чойжилсүрэнтэй холбоотой шуналтан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 01:52:27
    Зочин: 3р цахилгаан станц дампуурх чойжилсүрэнтэй холбоотой шуналтан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 00:43:35
    Зочин : Ширэнгэний хуулиар л цаазлая даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 23:03:06
    Дорж: Шалгаач бузруудыг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 22:47:11
    Э: Хувхай дөрвөдүүд хаа газзар нутаг нуга ах дүүсээрээ эзэгнэх юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 22:43:45
    ard: Цаазын ял сэргээх цаг болжээ муусайн хөдөөний оркууд Монголыг маань самарч дууслаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 22:10:53
    Иргэн: Ийм сайхан найзтай болох юмсан...,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 22:02:27
    zochin.: erh medeltnuud ingeed l tanil tal, ah duuseeree hulgailaj boloh l yum yu b.a huu hamah yum da. eh oronch hun turd garahgui yum. ene mongoliin emegnel.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 21:30:50
    Ц оюмоо: Ва ва энэ 2 ыг шалгачих күмүүн алга уу аан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 21:11:07
    Долдой: Сайхан юмаа.Зулаад бай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 21:11:03
    иргэд: монгол ард тшмнийг хүлцэнгүй л гэх юм нэг л өдөр дэлбэрэх бхоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 20:15:03
    Иргэн: Аалзны тор!!! Үйлийн лай хэзээ нэг цагт үзүүлнэ гарцаагүй!!! Зөв шудрага явсан бол мөн сайн үйлийн үр дүнг үзнэ!!! Яааж ямар үйл хийснийг бурхан мэдэж байгаа ард иргэд тайван байгаарай!!! Та бүхэн бүгд үйлээ хичээгээрэй!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 20:03:41
    Зочин: Тавинбэх бол авлигийн үүр уурхай шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 20:01:46
    Судлаач иргэн : Хулгайч хулгайчаа барихгүй гэгч болж байгаа..увсынхан хулгай дэндэж байна..болохгуй бол Увс руу нь хөөж явуулах болнодоо...Хурган коммунистууд ч ах нартайгаа хулгай дээрмээрээ өрсөлдөж байна даа...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 19:50:30
    Зочин : АТГ ЭРЧИМ ХҮЧИЙГ ХООСЛОЖ БУЙ ТАВИНБЭХИЙГ СЭГСЭХЭЭЧЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 19:49:26
    Зочин: Авлигач ТАВИНБЭХИЙГ ЯВУУЛААЧЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 19:35:58
    Иргэн: Бидний тогны үнийг нэмж найзад нь хөрөнгө оруулалт хийж байгаа бололтой. Луйварчдын сэтгэл ханахгүй хэцүү юмаа.Бурхан минь үхэхдээ энэ их хөрөнгөндөө битгий сэтгэл нь хорогдоосой доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 19:35:12
    Иргэн: Гоё юм оо. Ард түмэн хэтэрхий хүлцэнгүй гөлөг шиг юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 19:27:07
    10 n Jilin olon naiz baigaaa : Naizuud nyagtlan yurunhii nyagtlan geed Odon bgaaa.. Ih shahaaa hiij bgaaa gadnaasaaa Olon hun shahaaa hiij bgaaadaaa... Ed nariin shaahiig shahaag bagasgaval ervhim huchnii aldagdal nuhugdunuuuuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 19:01:31
    Туяа: Та өөрийн үндсэн ажилдаа анхаарлаа хандуулна уу??
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 19:00:39
    Туяа: Та өөрийн үндсэн ажилдаа анхаарлаа хандужлна уу??
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 18:58:37
    Н: Энэ хүнийхээ хөрөнгийг хураа түүгэрээ станцаа барь алдагдлаа нах таарсан таар шуудайнуудаа одоо иймэрхүү хүний хөрөнгө хураахын гээ биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 18:57:51
    Зочин: Увс мафийг барахгүй ээ. Халхуудын газар нутгийг ухаад л өөрсдөө толгой дээр бааж шээсэн ойрдууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 18:38:13
    Зочин: Ямар овоо муу гөлөг вэ? Дээгүүрээ дарга нар нь ингэж хөлждөг байна ард түмэн уландаа Чойжилсүрэн гэж муу өгөр баяд яасан ханаж цаддаггүй новш вэ аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 18:32:56
    Зочин: Энэ олон эрчим хүчний нэртэй мөртлөө яг үнэндээ бүгд нэг л ажил хийж хоорондоо хөлөө жийлцдэг төрийн олон байгууллагуудаа цөөлөөчээ. Үндсэн ажил нь явахгүй .тэг зогсоод байна шүү. Эрчим хүч үйлдвэрлэх үндсэн ажлаа хийж чадахгүй, станцуудаа тэг зогсоохын наагуур. Тэгсэн мөртлөө гадагшаа баахан нүүрс гаргаад. Түүнээсээ бас ашиг хүртээд байдаг газар шүү дээ. Тэгсэн мөртлөө монгол орноо цахилгаанаар хангах гол үүрэг нь яасан бэ. Худлаа үнэ нэмэх тухай ярихаар наад давхардсан тэгсэн мөртлөө асуудал шийдэж чаддаггүй төрийн нэр тодотголтой байгууллагуудаа татан буулга ухаан чинь хүрэхгүй бол үнэнээ хэлээд албан тушаалаасаа буу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 18:23:31
    Зочин: Дээдчүүд нь мэддэггүйм болов уу.мэдээд хэлдэггүй юм уу.Арай дэндүү юмаа.Чойжилсүрэнг одоо болиулаачээ.шалгаачээ.ард түмэн арай л зүдэрч байгааг эд нар мэдэхгүй л дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 18:22:19
    Зочин: Дээдчүүд нь мэддэггүйм болов уу.мэдээд хэлдэггүй юм уу.Арай дэндүү юмаа.Чойжилсүрэнг одоо болиулаачээ.шалгаачээ.ард түмэн арай л зүдэрч байгааг эд нар мэдэхгүй л дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 18:09:56
    Zochin : Iimerhvv hvn dvrst Gahainuud Pologtoj Vhdeggvi ee Tvi shvv chorttt
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 17:46:43
    Зочин: Энэ мэт идээ бээрийг шахаж цэвэрлээгүй цагт эрчим хүчний салбар хямралаас гарахгүй нь тодорхой шүү дээ, үнэ нэмээд дарга нар л баяжина.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 16:28:48
    Зочин : Хаа сайгүй, салбар болгонд бүлэг хулгайч нар үүрлэсэн ш дээ. Боломжтой, хэрэгтэй бүгдийг хулгайлж байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 14:42:43
    Иргэн: Муу өлөн хулгайчууд ингэж хулгай луйвар хийнэ хөлжиж байхад хараад суух уу. Их хурал засгийг огцруулж хулгайч луйварчдыг байх ёстой газарт нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 13:40:41
    S: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 12:39:10
    45: Хазгай хэдтэй Увсын луйварчид ямар ч ханаж цаддаггүэй юм бүү мэд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 11:42:30
    зочин: олигархи шуналын дэвүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 10:51:23
    Монгол: Гол нь Бямбасүрэн захирал нь албан тушаал урвуулж ашиглаад байгаа юм уу? Хийж чадахгүй ажил дээрээ томилогдсон юм уу? Хүн дарга захирал албан хаагч байхаар хаус хотхон бариулж болохгүй гэсэн үг үү? Энэ хүн эрчим хүчний салбарт өөрийн эрх ашиг албан тушаалаа урвуулж ашиглаад эрчим хүчний том тендерийг ажлаа хийж чаддаг компаниудын өмнөөс аваад тэрэндээ өөрөө хяналтаа тавиад байгаа бол асуудал. Тэр талаас нь л бичмээр юм. Хэрвээ тийм биш бол нэг хартай чавганцууд хоорондоо бусдаас сонссон харсанаа бичсэн юм шиг харагдана
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 09:55:12
    Бө: Хуучин Сэргээгдэх эрчим хүчний төвийн ажилчдын арга барил, даргаа хэвлэлээр худал мэдээлэл сайтад өгдөг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 09:55:10
    Бө: Хуучин Сэргээгдэх эрчим хүчний төвийн ажилчдын арга барил, даргаа хэвлэлээр худал мэдээлэл сайтад өгдөг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 09:55:06
    Бө: Хуучин Сэргээгдэх эрчим хүчний төвийн ажилчдын арга барил, даргаа хэвлэлээр худал мэдээлэл сайтад өгдөг.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188