• Өнөөдөр 2025-05-05

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ИЙГ “ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛИЙН ХАЯАЛУУД ЭЭЛЖИЛЖ УДИРДАХ НЬ ШУДАРГА УУ

2025-01-21,   4713

       Хоёр жил хагасын өмнө “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгээс сүр дуулиантайгаар төрд авсан Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-д “Шилэн” хочит Б.Цогтгэрэл эзэн суучихжээ. Тодруулбал, “Цемент шохой” ТӨХК-ийг төрд авсан цагаас нь удирдсан анхны захирал Л.Наранбаатар нь Б.Цогтгэрэлийн хамаатан. Тэгвэл Л.Наранбаатарыг халааг авсан одоогийн захирал Д.Баттүвшин нь мөн л Б.Цогтгэрэлийн хамаатан. Тэгээд болоогүй, “Цемент шохой” ТӨХК-ийн газар, хэлтсийн дарга нар нь ч Б.Цогтгэрэлийн “хамсаатан”-ууд байх ажээ.
 
Одоо он дарааллаар нь ойлгомжтойгоор тайлбарлъя. 
 
2020 оны дөрөвдүгээр сарын 21. “Шилэн” хочит Б.Цогтгэрэл, Пауэрлифтингийн дэлхийн аварга Х.Угтахбаяр нар Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийг “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгээс төрд буцааж авахыг шаардсан 4324 иргэний гарын үсэгтэй шаардах бичгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд өргөн барив. Өөрөөр бол, 2015 онд “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгт хувьчлалаар очсон Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийг төрд буцааж авах МАН-ын “захиалга”-тай акцыг “Шилэн” хочит Б.Цогтгэрэл эхлүүлсэн нь энэ байлаа. 
Тайлбар: “Шилэн” хочит Б.Цогтгэрэл, Пауэрлифтингийн дэлхийн аварга Х.Угтахбаяр, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, 2020 он
 
2022 оны гуравдугаар сарын 23. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийг төрийн мэдэлд авахаар шийдвэрлэв. Нөгөөдөр нь буюу 2022 оны гуравдугаар сарын 25-нд Эдийн засагч гэх Л.Наранбаатарыг “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. 
 
Тэгвэл “Шилэн” хочит Б.Цогтгэрэл, Л.Наранбаатар хоёр хаяалууд буюу тун ойрын хамаатан. Тодруулбал, Б.Цогтгэрэлийн ээжийнх нь ээж буюу эмээг нь Мөрийн Дуламсүрэн гэдэг. Харин Мөрийн Дуламсүрэнгийн төрсөн дүүг нь Мөрийн Балдан-Осор гэдэг. М.Балдан-Осорын хүү Б.Лүндэг, Б.Лүндэгийн хүү нь Л.Наранбаатар юм. Өөрөөр бол, тун ойрын хамаатнууд. Тэд өөрсдөө ч тун дотно байцгаадаг. 
Тайлбар: "Шилэн" хочит Б.Цогтгэрэл, "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Наранбаатар, "Цемент шохой" ТӨХК-ийн Шуурхай удирдлагын газрын дарга Х.Угтахбаяр, 2022 оны долдугаар сар, Сэлэнгэ аймаг
 
2023 оны арванхоёрдугаар сарын 28. “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд ажлаа хүлээлгэж өгөв. Улмаар хаваржин Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгуудыг Б.Цогтгэрэлтэй “хөтлөлцөн” тойрсон ч мандатгүй хоцорсон. Харин түүний оронд Б.Цогтгэрэл нэр дэвшээд унасныг санаж буй байх. 
Тайлбар: "Шилэн" хочит Б.Цогтгэрэл, "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Наранбаатар, 2024 оны дөрөвдүгээр сар, Сэлэнгэ аймаг
2024 оны нэгдүгээр сарын 5. Л.Наранбаатарын оронд “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцын худ, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг томилов. Гэвч Л.Элдэв-Очир “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэлийн захирлын албан тушаалд ганцхан сар болоод чөлөөлөгдөв. 
 
2024 оны хоёрдугаар сарын 9. Л.Элдэв-Очирын оронд “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Дамдинсүрэнгийн Баттүвшин гэх залууг томилов. Д.Баттүвшин одоог хүртэл “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. 
 
Тэгвэл “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттүвшин нь мөн л “Шилэн” хочит Б.Цогтгэрэлийн хамаатан. Тодруулбал, “Шилэн” хочит Б.Цогтгэрэлийн нагац эгч Л.Оюундарийн бага хүү нь “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттүвшин юм.
Тайлбар: "Шилэн" хочит Б.Цогтгэрэл, "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттүвшин, хамаатнуудын уулзалт, 2021 он, Дархан хот
Тайлбар: "Шилэн" хочит Б.Цогтгэрэл нагац ах, эгч нарын хамт. "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттүвшингийн ээж Л.Оюундарь
  Үргэлжлүүлэн, “Цемент шохой” ТӨХК-ийн газар, хэлтсийн дарга нарыг танилцуулъя
 
Эхэнд дурдсанчлан, “Шилэн” хочит Б.Цогтгэрэл 2020 онд Пауэрлифтингийн дэлхийн аварга Х.Угтахбаяр гэх дүүтэйгээ хамтран “Цемент шохой” үйлдвэрийг төрд авах акцыг эхлүүлж, Л.Оюун-Эрдэнийн өрөөнд орж байв. Гэтэл өнөөх Х.Угтахбаяр нь 2022 онд Л.Наранбаатарыг гүйцэтгэх захирал болмогц “Цемент шохой” ТӨХК-ийн Цементийн үйлдвэрийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн байдаг. Гэтэл одоо Х.Угтахбаяр нь “Цемент шохой” ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвийн даргаар дэвшин ажиллаж байгаа ажээ. 
Тайлбар: 2022 оноос "Цемент шохой" ТӨХК-ийн Цементийн үйлдвэрийн дарга, Шуурхай удирдлагын төвийн даргаар ажиллаж байгаа Х.Угтахбаяр
“Цемент шохой” ТӨХК-ийн Ерөнхий инженер бөгөөд үйлдвэрлэл технологийн газрын даргаар Т.Алтанхуяг гэх залуу ажиллаж байгаа. Тэгвэл Т.Алтанхуяг нь “Шилэн” хочит Б.Цогтгэрэлийн дүү Х.Угтахбаярын 10 жилийн нэг ангийн найз. Мөн л пауэрлифтингийн тамирчин. Тэгээд болоогүй, Т.Алтанхуяг, Х.Угтахбаяр хоёр 2017 онд “Сэлэнгэ аймгийн хүч тамирын холбоо” ТББ-ыг хамтран байгуулж, эзэмшиж ирсэн. 
Тайлбар: "Цемент шохой" ТӨХК-ийн Ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэл технологийн газрын дарга Т.Алтанхуяг, "Цемент шохой" ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвийн дарга Х.Угтахбаяр
“Цемент шохой” ТӨХК-ийн Дотоод хяналт, шинжилгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргаар А.Энхбаяр гэх залуу ажилладаг. А.Энхбаяр нь “УБТЗ” ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар ажиллаж байгаад  “Цемент шохой” ТӨХК-д очсон. “Шилэн” хочит Б.Цогтгэрэл “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга, ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж ирсэн. Тэгэхээр Б.Цогтгэрэл өөрийнхөө удирдлага доор ажиллаж байсан А.Энхбаярыг “УБТЗ” ХНН-ээс “Цемент шохой” ТӨХК-д аваачсан гэж харах бүрэн үндэслэлтэй. 
“Цемент шохой” ТӨХК-ийн Бизнес удирдлагын газрын даргаар Л.Нямбаяр гэгч ажиллаж байгаа. Л.Нямбаярын тухайд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн эхнэр Д.Бямбасүрэнгийн “Хас медиа групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан. Мөн МАН-ын томилгоогоор төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, ложистикийн газрын даргаар ажиллаж байсан. Сонирхуулахад, тэртээ 2015 онд Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр хоёр МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн сэнтийг булаацалдан талцаж байх үед Л.Нямбаяр, Б.Цогтгэрэл хоёр Л.Оюун-Эрдэнийн талд зогсож байлаа. 
“Цемент шохой” ТӨХК-ийн Захиргаа, удирдлагын газрын даргаар А.Галбаатар гэгч ажилладаг. А.Галбаатар нь “Шилэн” хочит Б.Цогтгэрэлтэй нэгэн үеийн МАН-ын зүтгэлтэн бөгөөд 2016-2020 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Улмаар МАН-ын томилгоогоор “Цемент шохой” ТӨХК-д газрын даргын албан тушаалд очсон. Сонирхуулахад, А.Галбаатар нь МАН-ын Тэргүүний ажилтан өргөмжлөлтэй, МАН-ын Эх орны төлөө медальтай нэгэн. 
 
      Уг нь “Цемент шохой” ТӨХК дотоодын цементийн хэрэгцээний 30 хувийг, шохойн хэрэгцээний 90 хувийг хангадаг. Нийтдээ 800 гаруй ажилчинтай, жилд 100 гаруй тэрбум төгрөгийн орлого олдог нүсэр компани. Харамсалтай нь, ганцхан гэр бүл буюу Хиад жинчин овгийн Б.Цогтгэрэлийн удмынханд “эзлэгдчихжээ”. 
 

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ИЙГ “ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛИЙН ХАЯАЛУУД ЭЭЛЖИЛЖ УДИРДАХ НЬ ШУДАРГА УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 41
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-21 17:25:54
    2: poiin haan um bnoo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-21 16:24:06
    зочин: Дарваан хараас олигтой юм гарахгүй л дээ алтан товчтой дээлтэй болтлоо шантааж хийсэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-21 13:20:28
    Зочин: ANUSDI SEXSEER VANXANDI BOOBNXOXI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-21 13:12:54
    зочин: Уосдаа хийсэн юмтай л удөм байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-21 12:41:54
    Soronz: Чадахгүй та нар УИХ гишүүн эрдэнэболд наад баттүвшинтэй чинь хамаатан. Бас УИХ гишүүн сайд туваан цогоотой чинь худ ургын холбоотой сүлжээ шдээ дархлагдсан улсууд шдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-21 11:37:31
    Нарсар: Сахалаас Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр, Хөтөлийг төрд буцаан булааж авчрах ажлыг удирдан хийсэн гавъяатай хүн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-28 10:08:45
    Зочин : Өө заза Цогтгэрэлийг шилэн данс гэж ухаад байхаар юм идсэн уусан гэмтнүүд ямар ч аргаар хамаагүй буллидэж төлбөртэй мэдээ бэлтгүүлж байгаан биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-28 09:34:53
    Зочин: Ийм том үйлдвэрээс шууд бус орлого олж буй хүн 200,000-ын виски хүртэхээс ч яахав дээ. Болиулж чадахгүй болжморууд амаа хамхиад л сууцгаа даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-27 22:36:11
    Ubtz: Shilen tsogoog shalgaachee!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-27 22:36:10
    Ubtz: Shilen tsogoog shalgaachee!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-27 14:18:49
    Зочин: Ёс зүйгүй сайт бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-26 21:02:30
    24 10 27: За за бүгд л нэг хүмүүс юм биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-26 21:02:30
    24 10 27: За за бүгд л нэг хүмүүс юм биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-25 20:44:36
    Зочин: Жүжигчин шилэн Цогоо байж дээ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-25 14:00:57
    зочин: Ямарч байсан сахал эрдэнэ билэгт байхдаа ямарч ашиггүй ажилладаг байсан кампанииг Наранбаатар 100 тербумын ашиг олдог болгождээ Ашигтай сайн ажиллуулж байвал хэн удирдах нь тиим чухал биш байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-25 09:54:18
    Зочин: Манайхаан амархан мартах юм даа..угаасаа Цогоо хөөрхий ганц хийдэг ажил нь үе 2 шилэн данс ухаж өөртөө ашиг айгаар эргүүлж дэлбэртлээ баяжиж.. аваад хэсэг чимээгүй болдог шантаажний загалмайлсан эцэг..биз дээ анх богд уул.шилэн данс гээд Сүхбаатарын одонтЗТЯны төриын нарийн бичиг дарга 1000 вагоноос цавчсан гээд.. дийлдэхгүй..их юм би дээ.хөөрхий ээлжит шантаажаа мөнгөтэй хулгайчид руу орж уудалж...бас албан тушаал авах бол уу мөнгө авах бол уу..өөр шударга хүн шилэн данс уудлаад ярьж болдоггүй юм байх даа нээлттэй байхад заавал Цогоогийн шантаажны гол ажил болдог...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-25 09:46:21
    Зочин: Шантааж хийн баяждаг үе үе шилэн данс ганц мөнг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-25 08:47:54
    Уншигч: Энэ дарваан хочит ийм л хүн хийж байгаа үйлдлүүд нь бүгд жүжиг өөрийн эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцдаггүй ийм хүнийг Төрөөс зайлуулах хэрэгтэй худлаа дүр эсгэгч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-24 20:17:19
    Зочин: Элэнцэгнийх нь шилэн байхдаа яахав дээ. Дарваан хар л гэдэг биздээ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-24 20:07:46
    Мандхай : Төлбөртэй мэдээ юу... монголчууд нэгнийгээ ухаж ханахгүй юмдаа..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-24 20:02:04
    Монголын 100 "эрхэм" - ийн 1 Чинбатын хүүхэд та: 50 саяар гударсныг нь зарласны хариу цохилт уу тээ чааваас. Төрийн мөнгө гудрахгүй бол өлсөж үхчих гээд байдаг юм байх даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-24 19:46:03
    Зочин: Энэ Шилэн чинь энд тэнд Намынхаа гаруудыг даргаар томилоод өөрийгөө өөд татуулаад яваад байдаг гар юм биш үү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-24 18:24:23
    Зочин: Эргэлтийн хөлсний бичээчид бусдыг нь бас бичээч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-24 18:20:55
    Иргэн: Гацууртын Чинбат уурлаж дээ!!! Троллуудаа, хэвлэл мэдээлэл бүгдийг нь туу гэж дээ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-24 15:03:23
    Zochin: Uuruu said boloh geed Namaa shantaajlaad baina gej haragdaad bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-23 20:36:43
    Зочин : Энэ дарвайсан хар Шилэн Цоглог шалгах хэрэгтэй.Хөтөлд хамаатанаар дүүргэсэн бна шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-23 20:36:43
    Зочин : Энэ дарвайсан хар Шилэн Цоглог шалгах хэрэгтэй.Хөтөлд хамаатанаар дүүргэсэн бна шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-23 20:35:03
    Zochin: Darwaan har ih bayjsan hun.Tsement zardag um bna l daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-23 20:34:54
    Зочин: Шилэн Цогтгэрэл чинь аймаар шудрага дүртэй гэтэл ийм л хүн байна даа.Хөтөл Цемент Шохой бол ургийн мод шиг Цогтгэрэлийн хамаатанаар дүүрчээ.Энд бас л өөрчлөлт хиймээр авудит шалгалт оруулахаар болжээ.50 сая гээд л хашгираад байсан.Ч.Номин сайдын 335 сая төгрөгний онгоцоор аялсан тийзний үнийн тухай ярихгүй л байна шүү.Төрд ороод л мөнгө үрдэг болжээ.50сая ч ард түмэнд их мөнгө шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-23 19:43:13
    Зочин : Ичдэггүй дарвайсан хар шунал юмаа.Шударгын дүр эсгэсэн.энэ хүмүүс чинь яасан эрээ цээргүй увайгүй болоо вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-23 19:38:21
    Шудрага иргэн: Яг үнэн зөв мэдээллээр шүгэл үлээжээ. Өшөө маш их юм бий шүү. Бүгдийг жинхэнэ дэлгэж чадвал танай сайт ОД шүүрэхнээ. Баяр хүргье...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-23 19:35:41
    Шудрага иргэн: Танай сайт овоошдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-23 19:35:40
    Шудрага иргэн: Танай сайт овоошдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-23 18:12:27
    Зочин: Вискиний шилэн Цог болсныг!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-23 18:06:33
    Zochin: Shilen tsogoo namaa shantaajilj alban tushaal awdag hun chanargui hun
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-23 11:58:03
    Зочин шүү : Бичсэн пост нтрийг харахад шилэн цогоогийн суганы үс угтахбаяр гээд хоосон толгойтой баагий байна аа.Зүгээр л урдах ажлаа сайн хийв л баравшдээ.жаахан штанг өргөж тэрэндээ бардсан, тэнэгтээд поп пост бичнэ ээ шааваас.Удирдах албан тушаал иймэрхүү гаруудад үнэхээр зохихгүй.Үнэхээр мундаг мэргэжил чадвартай бол бас яая гэхэв.Жижигхэн газар байж нам ярьж их цэцэрхэнэ ээ, зүгээр сайхан цаашдын хөгжлийнхөө ярилцаад эвтэй байвал болоо юм биш үү Мөн хаа хамаагүй шарын голын баагий өөр нутгийн амьдралд орж бас их хуцна аа бас.Мөрөөрөө шарын голынхоо амьдралд оролц.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-23 10:51:03
    Bros: Yrn tgd ene zaluus bjiijl hotoliin vildwer hogjsn yu hiisng nutag oron dayaraa mednee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-23 10:41:00
    Зочин : Энэ залуус энэ үйлдвэрийг ашигтай ажлуулж түүхэнд байгаагүй үйлдвэрлэлтийг хийсэн байдаг шүү 420.000 тонн цемент үйлдвэрлэсэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-23 10:40:59
    Зочин : Энэ залуус энэ үйлдвэрийг ашигтай ажлуулж түүхэнд байгаагүй үйлдвэрлэлтийг хийсэн байдаг шүү 420.000 тонн цемент үйлдвэрлэсэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-23 10:29:19
    Браво: Өндөр үнтэй виски уудгаа гайхуулсан дарваан хар худлаа шударга царайлж төрийн өмчийг дарвайтал идэх юмаа энэ ч МАНын нүүр царай хаач адилхан бугшсан гэдэг нь харагданаа Эргэлт хөдөлшгүй нотолгоотой төгс бичих юмаа браво
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-23 10:22:23
    Зочин: Ийм юмнууд намын нэрийг унагаад худлаа шоу хийгээд яваал бгаа юм даа энэ шилэн цогоо гэж бүтэхгүй гар шүү дээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188