Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал охинтойгоо, дүү нартайгаа “Эрдэнэт” үйлдвэрийн тендерийг түүж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, шахаа хийсэн “хэрэг”-тэй хэцүү нэртийн хаалга татах вий дээ...
Аймгийн Засаг даргын орлогчоор дөрвөн жил ажиллаж, Засаг даргын суудалд дөрвөн сарын өмнө томилогдсон М.Түмэнжаргалын тухай таагүй мэдээллүүд хэвлэлийн хуудсанд хөврөх болсон. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэдээлэлд ойрхон байгаагаа далимдуулж, улсын ганц саалийн үнээ буюу “Эрдэнэт” үйлдвэрээс эгч, дүүгийнхээ компаниар тендер түүдэг гэх.
Тэр 1998 нд Орхон аймгийн “Эрднэр” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан намтартай. Уг компанийг Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал өөрийн төрсөн дүү М.Нандинзаяатайгаа хамтран эзэмшдэг. Харин “Эрднэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар М.Түмэнжаргалын охин Т.Нэргүй ажилладаг. Эрдэнэт хотын захирагч М.Түмэнжаргалын охин Т.Нэргүй нь БНХАУ-д Шаньдун мужид бүртгэлтэй “Weihai Changte Industrial Mining Machinery” компанийн Монгол дахь төлөөлөгчөөр ажилладаг. Илүү ноцтой нь, Хятад бүртгэлтэй “Weihai Changte Industrial Mining Machinery” компани нь 2022 оны нэгдүгээр сард “Эрдэнэт үйлдвэр”-ээс зарласан “Баяжуулах үйлдвэрийн зэсийн даралтат шүүлтүүр нийлүүлэх” нэртэй, 14.2 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан баримтыг уншигч танд өмнө нь хүргэсэн.
Тэгвэл өөр нэг ноцтой баримтыг хүргэх гэж байна. М.Түмэнжаргал БНХАУ-ын Бээжингийн Хэл соёлын дээд сургуульд гурван жил суралцсан байдаг. Энэ схемээр хятадуудтай түншлэл болж, охин Т.Нэргүй болон дүү М.Нандинзаяа, М.Итгэлт нарыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай хэд хэдэн компанийн Монгол дахь албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр суулгажээ.
Дээр дурдсан баримтаас гадна БНХАУ-ын “Hebei Delin Machinery” ХХК-ийн Монголд дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М.Түмэнжаргалын охин Нэргүй, дүү М.Итгэлт нар ажилладаг аж. Дүү М.Итгэлтийн хувьд БНХАУ-д амьдардаг учраас М.Түмэнжаргалын охин Нэргүй Монгол дахь ажлыг нь зохиуцуулдаг ажээ. Хамгийн ноцтой нь, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргалын охин, дүүгийн хариуцаж, зуучилдаг БНХАУ-ын “Hebei Delin Machinery” ХХК “Эрдэнэт” үйлдвэрийн тендерт мөн л гараа дүржээ.
Энэ мэтээр цааш хөөвөл М.Түмэнжаргалын удам судраараа “Эрдэнэт” үйлдвэрийн тендерийг түүсэн баримт үргэлжилнэ. Өөр нэг ноцтой баримтыг хүргэхэд хятадуудтай нийлж, “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн гэх М.Түмэнжаргалын дүү М.Нандинзаяагийн нэр дээр бүртгэлтэй тансаг зэрэглэлийн зочид буудал Орхон аймагт сүндэрлэж байна. Дөрвөн замын уулзварт, дөрвөн давхар зочид буудал барьж байгаа нь мөн л анхаарал татах асуудал. Уг бүтээн байгуулалтын газрыг хэн олгосон, М.Түмэнжаргал нөлөөлсөн үү гэдэг асуулт урган гарч ирж байгаа юм.

Эрдэнэт хотод баригдаж буй М.Түмэнжаргалын дүү М.Нандинзаяагийн нэр дээр бүртгэлтэй тансаг зэрэглэлийн зочид буудал.
Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа л хятадуудтай нийлж, “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийдэг байсан болзошгүй М.Түмэнжаргал одоо Эрдэнэт хотын “хаан” болсон. Хэмжээшгүй эрх мэдлийн үзүүрээс атгачихаад тэр тавихгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт хотын захирагчаар дахин томилогдох санаархал өвөртөлж, тохироогоо хийчихсэн гэх. Дурын нэг хятадын компани улсын үйлдвэрт насосны сэлбэг, зэсийн даралтад шүүлтүүр шахах нь байдаг л асуудал биш. Ар тал, асаргаа сувилгаа шаардах нь зүйн ёсны хэрэг. Тэгвэл зуучлагч М.Түмэнжаргал бололтой.
Засаг дарга М.Түмэнжаргал Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Завхан гаралтай, Эрдэнэт хотын захирагч гэсэн үг. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Г.Ёндон Улаанбаатар хотод төрсөн ч Завхан гаралтай гэнэ. Тэд ийм схемээр холбогддог, хамтран ажилладаг байж болзошгүй байна.

Г.Ёндон, М.Түмэнжаргал нар.
М.Түмэнжаргалыг АТГ-аас шалгах цаг нь болжээ. Засаг даргын суудалд заларчихаад дүү, охиноороо дамжуулан “Эрдэнэт” үйлдвэрээс тендер авч байгаа нь хууль ёсны хэрэг хэрхэвч биш.
Үргэлжлэл бий.
| ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ М.ТҮМЭНЖАРГАЛЫН ДҮҮ, ОХИНЫ ХАРИУЦДАГ ХЯТАДЫН КОМПАНИ “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТ 1.6 ТЭРБУМААР НАСОС НИЙЛҮҮЛЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |