• Өнөөдөр 2025-08-25

Нэр бүхий банк болон төрийн байгууллагын алба хаагчид тэргүүтэй 30 гаруй хүнийг мөрийтэй тоглоомын хэргээр шалгаж байна

2024-09-11,   707

       Мөрийтэй тоглоом зохион байгуулж, бусдын данснаар мөнгө гарган авдаг байж болзошгүй үйлдлээр Хаан, Голомт, Төрийн банкны болон Улсын бүртгэлийн ажилтнуудыг Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилсан талаар бид өмнө мэдээлсэн.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Эрүүгийн цагдаагийн албаныхан өглөө дайчилгаанд явсан. 30 гаруй хүнийг уг хэрэгт саатуулан шалгаж байгаа. Төрийн болон нэр бүхийн банкны ажилтнууд холбогдсон” гэсэн юм.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс өгсөн мэдээллээр “Нэр бүхий банкны ажилчид төрийн байгууллагын алба хаагчид хамтарч мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна” гэлээ.

 


Нэр бүхий банк болон төрийн байгууллагын алба хаагчид тэргүүтэй 30 гаруй хүнийг мөрийтэй тоглоомын хэргээр шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188