Арабуудын ан эхэлжээ. Жил бүрийн өдийд арабууд шонхор авлаж, аархаж байгаад буцдаг нь нууц биш. Монгол орны хээр талаар хэрэн хэсүүчилж, хоёр улсын дипломат харилцаа гэх нэрийн дор үндэсний бахархал болсон шонхор шувууг шилж, богтлоод буцдаг нь хэвийн үзэгдэл болоод удаж байна. Өнгөрсөн жил цаасан дээр бичсэн тоогоор арабууд 350 шонхор авлаад буцсан байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн цаасан дээр бичсэн тоо гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй. Энэ жил ч ялгаагүй Арабын баячуудад хэдэн шонхроо тавиад туух нь тодорхой болжээ.

БОУУӨ-ийн сайд С.Одонтуяа тушаал гаргаж, шонхор авлах зөвшөөрөл гаргажээ. Ингэхдээ 12 аймгийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар, ан хариуцсан мэргэжилтнүүдтэй хуралдаж, онцгой анхаарахыг даалгасан байна. Тодруулбал, “Идлэг шонхор шувууг зөвхөн хоёр орны дипломат харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад орны төрийн өндөр, дээд түвшний албан тушаалтнуудад соёлын зориулалтаар буюу бэлэглэх журмаар бариулахаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэсэн байдаг. Иймд соёлын зориулалтаар агнах, барих идлэг шонхор шувууны тоо, толгойн хуваарийг харгалзан үзэж, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий, Хөвсгөл аймагт 2024 оны наймдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 15-нийг хүртэлх хугацаанд Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 6-д заасны дагуу холбогдох зөвшөөрлийг олгож ажиллана уу” гэсэн утга бүхий албан бичгийг аймгийн удирдлагууд руу хүргүүлсэн гэнэ. Албан бичгийн дагуу арабууд шонхор авлаж эхэлжээ.
(2).jpg)
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Арабууд 12 аймагт суурь судалгааны ажлаа эхлүүлсэн. Аймгуудын аль аль суманд отог байрлах нь тодорхойгүй байгаа. Тэд судалгааны ажлаа эхлүүлээд, дараа нь аль суманд отоглохоо шийддэг. Өнгөрсөн жил 350 шонхрын зөвшөөрөл өгч байсан. Энэ жил аймгийн Байгаль орчны газрын дарга нарт тоог нь тодорхой хэлээгүй байна лээ. Тэгэхээр өнгөрсөн жилийнхээс олон байж болзошгүй. Үүнийгээ холбогдох албаныхан ихэд нууцалж байгаа бололтой. Шонхрын ав наймдугаар сарын 1-нээс эхэлсэн. Өвөрхангай, Архангай аймагт судалгааны ажлаа хийгээд, эхний отогоо байгуулсан байна гэсэн. Наймдугаар сарын 10 гэхэд арабууд отогоо эрчимтэй байгуулж, шонхороо хэдэн арваар нь бариад эхэлнэ. Тэд чинь нэг шонхор авч явах гэж нэлээн хэдийг барьдаг. Тэндээсээ шаардлагад нийцсэн, арабад очоод үнэ хүрэх, ховор шонхрыг нь авч үлддэг шүү дээ” гэв.

Өөр нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар “Арабууд жил болгон ирээд хэдхэн шонхор бариад явсан нь тодорхойгүй байдаг. Үлийн цагаан оготно барьж иддэг ганц шувууг шилж, сонгоод өөрсдөө хэрэгтэйг нь авдаг. Таарсан шонхроо авахгүй шүү дээ. Зөвхөн цагаан хошуутай, нэн ховрыг нь л барьдаг юм. Ховор төрлийн шонхор нь зундаа Сибирийн тайга руу нүүдэлж, есдүгээр сарын эхээр Монголоор дайрч, халуун орон руу буцдаг. Энэ үед л ангаа өдөр, шөнөгүй хийдэг юм даа. Энэ хүмүүсийн гөрөөлөх ажиллагаа хүйтэн ортол үргэлжилнэ. Шонхроос гадна тагтаа, ногтруу хэдэн зуугаараа арабуудын зугаа цэнгэлд цаазлуулж байгаа. Гол өгөөш нь шүү дээ. Арабуудад авлуулах шонхрын тоогоо албаны хүмүүс ихэд нууцалдаг юм байна лээ” гэсэн юм.
.png)
Дээр дурдсан 12 аймагт шонхор авлах судалгааны ажил хийж байгаа. Тодруулбал, үлийн цагаан оготно хаагуур элбэг байгааг судалж байгаа гэсэн үг. Одоогийн байлаар Өвөрхангай аймгийн дөрөв, Хөвсгөл аймгийн хоёр, Дундговь аймгийн нэг суманд отог байгуулж, идлэг шонхор барьж байгаа гэнэ. Ингэхдээ нэг шонхрыг 20 сая төгрөгөөр үнэлж, орон нутагт мөнгийг нь тушаадаг ажээ.
| БОУУӨ-ИЙН САЙД С.ОДОНТУЯАГИЙН ЗӨВШӨӨРЛӨӨР АРАБУУД 12 АЙМГААС ШОНХОР АВЛАЖ ЭХЭЛЖЭЭ |
|
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-аас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 17:04:20
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |