Д.Өнөрболор сумын шадар туслахаар ажиллаж байсан 62 настай, Ц гэх эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэн зуурдаар амиа алдсан юм. Талийгаач УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Д.Өнөрболор гишүүний шадар туслахаар ажиллаж байсан. Талийгаач тэр өдөр сумын айлуудаар явж, ухуулга, сурталчилгаагаа хийж, намын байрандаа тайлангаа тавиад явсан. Ингээд шөнө нас барсан юм.
Энэ талаар Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын орлогчоос тодруулахад “Талийгаач Д.Өнөрболор гишүүний шадар туслахаар ажиллаж байсан юм байна лээ. Намын байрандаа тайлангаа тавьчихаад, гэр рүүгээ явсан гэсэн. Тэгээд өглөө нь нас барсан байсан гэсэн. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа. Шалтгаан нөхцлийг нь хууль хяналтын байгууллага тогтооно байх. Талийгаач ганцаараа амьдардаг байсан. Ганц хүүтэй, хүү нь оюутан” гэсэн.
Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өгсөн мэдээллээр “Төв аймаг Баяндэлгэр сумын нутаг … тоотод хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг зургадугаар сарын 21-ний 04:54 цагт ирсэн. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад “Баяндэлгэр сумын дугаар тоотод суух 62 настай эмэгтэй Ц нь ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байсан. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Урьдчилсан байдлаар талийгаач эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан” гэв.
Бид талийгаач Ц-ийн хүү Х.Анандтай холбогдож, дараах мэдээллийг авлаа.
-Ээж нь нас барсан хэцүү үед холбогдож байна. Гүн эмгэнэл илэрхийлье, ажил нь амжиж байна уу?
-Олны хүчинд амжиж, ажил явдал нь давгүй сайхан болж байна. Маргааш (өнөөдөр) үүрээр ээжийгээ хөдүүлнэ дээ. Гэнэтийн зүйл учраас дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр л байна. Ээжийн минь ах, дүү, нутаг орныхон, шавь нар бүгд ирцгээсэн.
-Ээж нь ямар ажил хийдэг байсан юм бэ?
-Насаараа Баяндэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажилласан. Тэтгэвэрт гарсан учраас сүүлийн жилүүдэд бага ангийн багшаар ажиллаж байсан юм. Би оюутан учраас ээж гэртээ ганцаараа амьдардаг байсан.
-Ээж нь бурхан болох үедээ ганцаараа байсан юм уу?
-Би хамт байсан. Миний дадлагын хугацаа дуусаад гэртээ ирчихсэн байсан юм. Тэр өдөр манай найз манайд хоносон. Ээж бид гурав хамт хоносон гэсэн үг.
-Юу болсон талаар ярьж болох уу?
-Ээж УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын шадар туслах, ухуулагчаар нь ажиллаж байсан. Хэд хоногийн өмнө сургуулийнхаа ажилтнуудтай Манжуур аялаад ирсэн. Ирсэн өдрөө л ухуулагчийн ажилдаа орсон юм. Ухуулагчаар ажлаад гурав хонож байсан байх. Өглөө үүрээр гараад, орой 22:00, 23:00 цагийн үед гэртээ орж ирдэг. Өдөржин айлуудаар яваад, орой нь тайлан мэдээгээ нэгтгэдэг байсан юм шиг байна лээ. Хол замд явж ирээд, ухуулагчийн ажил хийсэн учраас маш их ядарч байсан. Ачаалал ихтэй, ядраад байна гэдгээ ч өөрөө хэлсэн. Би уг нь “Ээж, сонгуулийн ажлаа орхиод гэртээ амрах юм уу” гэж хэлсэн. Урьдчилгаа мөнгө, төлбөрөө авчихсан учраас больж болохгүй байх шиг байсан. Тэр өдөр 23:00 цагийн үед гэртээ ирсэн. Бие нь зовиуртай л харагдсан. Тэгээд намайг “Сүлжээгээ салгаад эртхэн унтаарай” гээд унтаад өгсөн. Би найзтайгаа байсан учраас орой болтол унтаагүй. Шөнө 03:00 цагийн үед амьсгаа нь давчдаад, бие нь хачин болчихсон. Нөгөө талын өрөөнд байхад амьсгаадаад байхаар нь гүйгээд очтол нь бие нь таталт өгч, сонин болчихсон байсан. Тэгээд түргэн дуудсан ч ээж маань амьсгал хураачихсан. Надад юу ч хэлж чадаагүй.
-Бие нь өвддөг байсан уу?
-Тийм ээ, зүрх нь бага зэрэг өвддөг байсан. Эмчилгээ хийлгэж, эм ууж байсан.
-Чи эхээс хэдүүлээ вэ?
-Би айлын ганц хүү. Ах, дүү байхгүй учраас надад хэцүү л байна. Ээж маань миний төлөө л амьдарч байсан. Гэнэтхэн бурхан болчихсонд нь итгэж чадахгүй, хэцүүхэн л байдалтай байна даа.
-Оюутан юм байна тэ?
-Тийм ээ, МУБИС-д сурдаг. Одоо хоёр жил сураад сургуулиа төгсөнө. Ээж миний сургалтын төлбөрийг төлөх гэж тэтгэврийн зээл авсан байсан. Нас барсных нь дараа тэтгэврийн зээлтэй гэдгийг нь мэдлээ. Ар гэрийнхэн нь зээлийг нь төлөх ёстой байдаг юм байна. Ээж байхгүй учраас бүх зүйл байхгүй мэт л байна.
-Оршуулгын зардал олгосон уу?
-Улсаас хоёр сая төгрөг өгдөг юм шиг байна лээ. Бичиг, баримт бүрдүүлээд ажлын өдрөөр авдаг юм байна лээ. Ээжийгээ хөдөөлүүлчихээд энэ асуудлыг нь хөөцөлдөнө.
-Ээж нь УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын ухуулагчаар ажиллаж байсан гэсэн шүү дээ. Энэ хүний Ажлын албанаас ирж уулзсан уу?
-Сумын МАН-ын хорооныхон буяны ажилд нь ирж оролцсон. Мөн Төв, Сэлэнгэ, Дархан аймагт Д.Өнөрболор гишүүнтэй хамт нэр дэвшиж байгаа Боомтын сайд Б.Тулга гэж хүн ирээд уулзаад явсан. Эмгэнэл илэрхийлж, буяны ажилд нь хандив өгсөн байна лээ. Харин ээжийн ажиллаж байсан Д.Өнөрболор гишүүний Ажлын албанаас гэж нэг ч хүн холбогдоогүй.
| Талийгаач Ц-ийн хүү Х.Ананд: Ээж Д.Өнөрболор гишүүний ухуулагчаар ажиллаж, өглөөнөөс орой хүртэл айлуудаар яваад их ядарч байсан |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |