• Өнөөдөр 2025-07-05

Тахилтад хоёр хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ

2024-06-21,   211

Үргэлжилсэн борооны улмаас иргэд галаа түлж байна. Иймд иргэд та бүхнийг сайжруулсан шахмал түлш түлэхдээ зааврын дагуу түлж, яндангаа сугалж, өрхөө бүтээхгүй байхыг анхааруулж байна.

     Ташрамд дурдахад, өнгөрсөн шөнө хоёр хүн угаартаж, эмнэлгийн байгууллагад хүргэгджээ. Тодруулбал, зургадугаар сарын 21-ний 00:19-нд “Тахилтад хоёр хүн угаартлаа” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. шалгалтын ажиллагаа явуулахад тус тоотод оршин суух 43 настай эрэгтэй, 41 настай эмэгтэй угаартсан нөхцөл байдалтай байжээ. Хэргийг Сонгинохайрхан цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 


Тахилтад хоёр хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188