• Өнөөдөр 2025-04-02

ТАНИЛЦ: АН-ЫН ХАЛААС НЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧИД

2024-05-30,   470

  Энэ сонгуульд халаас нэгтэй хамтрагчтайгаа, бүр хамаатантайгаа хамт нэр дэвшиж буй нөхдүүд олон байна. Жишээ нь, МАН-ын жагсаалтын 1 ба 11-т бичигдсэн Г.Лувсанжамц, Ж.Галбадрах хоёр бизнесийн нэгдмэл ашиг сонирхолтой бол, ХҮН-ын жагсаалтын 1 ба 3-т бичигдсэн Т.Доржханд, П.Ганзориг хоёр зургаан компанитай, ХҮН-ын жагсаалтын 5-д бичигдсэн Б.Найдалаагийн үеэл ах нь ХҮН-аас VII тойрогт нэр дэвшиж буй зэрэг баримтыг бид өмнөх нийтлэлүүдээрээ танилцуулсан. 
 
Тэгвэл энэ удаад АН-ын халаас нэгтэй нэр дэвшигчдийг танилцуулж байна. 

АН-ЫН ЖАГСААЛТЫГ ТОЛГОЙЛЖ БУЙ Лу.ГАНТӨМӨР БА АН-ЫН ЖАГСААЛТЫН 15-Д БИЧИГДСЭН А.ГАНБААТАР 

    АН-ын дарга Лу.Гантөмөр намынхаа жагсаалтыг толгойлон нэр дэвшиж буй. Тэгвэл Лу.Гантөмөр Ц.Элбэгдоржийн зөвлөх асан, АН-ын жагсаалтын 15-д бичигдсэн А.Ганбаатартай халаас нэгтэй. Тэдний танилцсан, дотноссон, улмаар халаасаа нэгтгэсэн түүх бүр эртнийх. Жишээ нь, тэртээ 2002 онд Лу.Гантөмөр Г.Батхүү агсны Ерөнхийлөгчөөр нь ажилладаг Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч байлаа. Харин А.Ганбаатар тэр үед Г.Батхүү агсны Ерөнхий захирлаар нь ажилладаг “АПУ” ХХК-ийн “пи-ар” хариусан менежер байлаа. Өөрөөр бол, 2002-2009 он хүртэл Лу.Гантөмөр, А.Ганбаатар хоёр Г.Батхүү агсны “цэрэг”-үүд байв. Харин 2009 оноос тэд Ц.Элбэгдоржийн “цэрэг”-үүд болцгоож, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Лу.Гантөмөр Ц.Элбэгдоржийн баруун бүсийн сурталчилгааг хариуцаж, харин А.Гантөмөр Ц.Элбэгдоржийн хэвлэл мэдээлэлийн “пи-ар”-ыг хариуцаж байв. Улмаар Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болсны дараа жил буюу 2010 онд Лу.Гантөмөр, А.Ганбаатар хоёр “Нэг ардчилал клуб” гэх АН-ын залуучуудын “фракц”-ыг байгуулж, хамтран толгойлж эхэлсэн түүхтэй. 
 
Тэгвэл Лу.Гантөмөр, А.Ганбаатар хоёр 2016 онд “Астра рүүт” ХХК-ийг хамтран байгуулсан. Улмаар “Астра рүүт” ХХК-аараа Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 750 га тариалангийн газар авч, хунчир, дэрэвгэр жиргэрүү, чихэр өвс тариалж эхэлсэн. Тарьсан хунчираа 7-8 төрлийн савлагаатайгаар зах зээлд нийлүүлж, бүх том сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж, сурталчилгааг ч сайн хийсэн. Нэг үе хунчир учиргүй “моод”-нд орсныг санаж буй байх.  
 
Ноцтой нь, “Астра рүүт” ХХК нь Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2017 онд 47,9 сая төгрөг, 2018 онд 30,6 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Гэвч энэхүү 78,5 сая төгрөгөө одоог хүртэл эргэн төлөөгүй мэдээлэл байна. 

АН-ЫН ЖАГСААЛТЫН 19-Д БИЧИГДСЭН ЕРӨНХИЙ САЙД АСАН Р.АМАРЖАРГАЛ БА I ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ О.АЛТАНГЭРЭЛ

     Ерөнхий сайд асан, СЭЗИС-ийн ТУЗ-ийн дарга Р.Амаржаргал АН-ын жагсаалтын 19-д бичигдсэн. Тэгвэл Р.Амаржаргал Баянхонгор, Өвөрхангай, Архангай буюу I тойрогт АН-аас нэр дэвшиж буй О.Алтангэрэлтэй халаас нэгтэй ажээ. 
 
Тодруулбал, О.Алтангэрэл ээж Жамбаагийн Оюунсайхантайгаа “Легал групп” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Ээж Ж.Оюунсайхан нь Ардчилагчдын нэг бөгөөд Өвөрхангай аймгийн төв талбайд анхны Ардчилсан хөдөлгөөний жагсаалыг зохион байгуулж байсан. Мөн Ж.Оюунсайхан МоАХ-ны анхдугаар хуралд Өвөрхангай аймгаас төлөөлөгчөөр сонгогдон оролцож байсан. Тиймдээ ч О.Алтангэрэл ээж Ж.Оюунсайханаараа дамжуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нартай улс төрөөр ч, бизнесээр ч тун ойр байж ирсэн. Жишээ нь, О.Алтангэрэл, Ж.Оюунсайхан хоёрын “Легал групп” ХХК-ийн охин компани болох “Ти Эй Ди Эй” ХХК нь Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Арвайхээр чөлөөт суваг” телевизийг эзэмшдэг. Энэ телевизийг анх 2004 онд УИХ-ын дарга асан З.Энхболд үүсгэн байгуулж, эзэмшиж байгаад 2019 онд О.Алтанхоёр болон түүний ээж Ж.Оюунсайхан хоёрт шилжсэн байдаг. 
 
Тэгвэл Жамбаагийн Оюунсайханы нэр дээр “Юү Эф И глобал” ХХК бүртгэлтэй байдаг. Ноцтой нь, “Юү Эф И глобал” ХХК-ийг Ж.Оюунсайхантай Ерөнхий сайд асан, СЭЗИС-ийн ТУЗ-ийн дарга Р.Амаржаргал, түүний хүүхэд А.Анар, СЭЗИС-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн Д.Батжаргал, УИХ-ын гишүүн асан, СЭЗИС-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Батхуяг нар хамтран эзэмшдэг. Эндээс маш ноцтой сэжүүр гарч ирнэ. Тодруулбал, Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын эхнэр Ж.Болормаа нь “Сахал” хочит Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, А.Анар нь Худалдаа хөгжлийн банкны эзэмшдэг “Мик холдинг” ХХК-ийн харьяа “Монголын ипотекийн корпораци” ОССК-ийн Үйл ажиллагааны газрын захирлаар ажилладаг. Харин Д.Батжаргал нь Худалдаа хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчдийн нэг. Мөн “сахал” Д.Эрдэнэбилэгтэй “Улаанбаатар хотын банк”-ыг хамтран эзэмшиж ирсэн нэгэн. Эндээс харвал, УИХ-ын гурван сонгуульд дараалан нэр дэвшиж байгаа О.Алтангэрэл ээж Ж.Оюунсайханаараад дамжуулан Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай, цаашлаад “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй бизнесээрээ холбогдох ажээ. 
 
     Сонирхуулахад, “Сахал” Д.Эрдэнэбилэг Х.Баттулгын хар багын найз, бизнесийн нууц хамтрагч нь гэгдэж ирсэн. Тэгвэл О.Алтангэрэл Х.Баттулгатай тун дотно бөгөөд 2017 онд Х.Баттулга “Монгол ялна” уриатай Ерөнхийлөгч болсны дараа 2020 оны УИХ-ын сонгуульд О.Алтангэрэл “Өвөрхангай ялна” уриатай нэр дэвшиж байв.
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

ТАНИЛЦ: АН-ЫН ХАЛААС НЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-30 13:26:30
    S: UILCHLI SDARLI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-30 13:11:21
    ОДОО БҮР БАНК ХҮРТЭЛ "САХАЛ" ХОЧТОЙ БОЛЖЭЭ: "САХАЛ" ХОЧИТ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭЧИХЖЭЭ. ХҮН МУУЛАХ ГЭЖ БҮР ИХ АДГАЖ ЯАРАХААРАА УТГАГҮЙ ЮМ САРААЧААД.... ХЭРЭГ АЛГАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-30 13:09:43
    S: TANILTSI SEKSYGEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-30 13:09:03
    S: SHAAX SEKSY ERTEI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-30 13:08:06
    ХАР ПИАР ХӨВРӨӨД ЭХЭЛЖЭЭ: А.ГАНТӨМӨР, О.АЛТАНХОЁР ГЭХЧЛЭН АЛДАЖ БИЧСЭНИЙГ БОДОХОД ИХ ЯАРЧ БИЧИЖ, ЭСВЭЛ ИХ ЯАРУУЛЖ БИЧҮҮЛСЭН БОЛОЛТОЙ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188