• Өнөөдөр 2025-04-26

ТАНИЛЦ: МАН-ЫН ЖАГСААЛТЫН 1 БА 11-Т БИЧИГДСЭН Г.ЛУВСАНЖАМЦ, Ж.ГАЛБАДРАХ ХОЁРЫН ХАМААРАЛ

2024-06-02,   2104

      Намуудын жагсаалтыг дарга нар нь өөрсдөө буюу АН-ын жагсаалтыг Лу.Гантөмөр, ХҮН-ынхныг Т.Доржханд, Үндэсний эвслийнхийг Н.Номтойбаяр толгойлж буй. Харин МАН-ын жагсаалтын 1-т Ганзоригийн Лувсанжамц гэх залуу бичигдсэн. Гайхмаар нь, жагсаалт задарснаас хойш найм хоног өнгөрч буй ч Г.Лувсанжамц гэгчийн намтар нийтэд “хаалттай” байж ирлээ. МАН-аас жагсаалтаа толгойлуулсан Г.Лувсанжамцыгаа нийтэд танилцуулсангүй, мань эр өөрөө ч бүх сошиал сувгуудаа түгжчихжээ. Товчхондоо, түүний тухай Японд архитектор мэргэжил эзэмшсэн, хот төлөвлөлтөөр доктор хамгаалсан гэхээс өөр мэдээлэлгүй байна, сонгогчид.  
 
Иймд бид энэ удаагийн сонгуульд эрх баригч МАН-ын жагсаалтыг толгойлон нэр дэвшиж буй Ганзоригийн Лувсанжамцыг намтрыг нийтэд танилцуулахаар бэлтгэлээ. Цаашлаад, Г.Лувсанжамц МАН-ын жагсаалтын 11-т бичигдсэн Ж.Галбадрахтай нэгдмэл ашиг сонирхолтой болохыг баримтаар дэлгэж байна. 

МАН-ЫН ЖАГСААЛТЫГ ТОЛГОЙЛЖ БУЙ Г.ЛУВСАНЖАМЦ ГЭЖ ХЭН БЭ

    Г.Лувсанжамц Улаанбаатарын унаган буюу хуучин цагийн "элит"-үүдийн гэх 1-р 40 мянгатад өсөж, нийслэлийн 1-р сургуулийг төгссөн. Улмаар 2007-2011 онд Японы Токиогийн политехникийн их сургуулийг архитектор мэргэжлээр төгссөн. Монгол ирээд 2011-2013 онд зураг төслийн “Гоби травэл” ХХК-д архитектороор ажилласан. “Гоби травэл” ХХК нь Г.Лувсанжамцыг ажиллаж байх үед буюу 2011 онд БШУЯ-ны захиалгаар Багануурын их сургуулиудын хотхоны ерөнхий төлөвлөгөө, 2012 онд Б.Чойжилсүрэнгийн захиалгаар Энхтайваны гүүртэй залгаа “Апартмент кей эйч” хотхон болон “Нарны хороолол”-ын зураг төслийг тус тус боловсруулжээ. 
 
Улмаар Г.Лувсанжамц 2014-2016 онд Японы хөрөнгө оруулалттай “MIBACE” компанид төслийн удирдагчаар ажилласан. Ингэхдээ Г.Лувсанжамц “MIBACE” компанийн СХД-ийн 34-р хороо, Баянголын ам буюу “Найрамдал” зуслангийн хажууханд барьсан “Peace town” гэх 10 айлын хоёр давхар амины хаусны хотхоны төслийг удирдаж, ашиглалтад оруулж, борлуулсан. Ингэхдээ “Peace town” хотхоны 100м2 талбайтай нэг айлын хаусыг 200 сая төгрөгөөр буюу нийт 2.0 тэрбум төгрөгөөр борлуулжээ. 
Тайлбар: Г.Лувсанжамц Найрамдалд "Peace town" хотхоныг барьж байх үедээ, 2014 он
Тайлбар: Г.Лувсанжамцын барьсан Найрамдал дахь 10 айлын "Peace town" 
      Ингээд Г.Лувсанжамц 2016 онд Япон руу буцаж, 2016-2018 онд Японы Токиогийн их сургуульд хот төлөвлөлтийн сэдвээр магистр хамгаалж, үргэлжлүүлэн 2018-2021 онд Токиогийн их сургуульд доктор хамгаалсан. Улмаар 2021 оноос Японы “Nippon Koei” компанид зөвлөхөөр ажиллаж буй. Сонирхуулахад, Японы “Nippon Koei” компанийн тухайд монголчуудад шинэ компани биш. Тодруулбал, 2013 онд Х.Баттулга Зам тээврийн сайд байхдаа “Nippon Koei” компанаар “Шинэ төмөр зам” төсөл буюу Тавантолгой-Сайншанд, Сайншанд-Хөөт, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн нийт 1500км төмөр замын зураг төслийг хийлгэж байв.
 
Товчхондоо, МАН-ын жагсаалтыг толгойлж буй Г.Лувсанжамцын намтар ийм. Дүгнэлтийг уншигч та хийх нь зөв биз ээ. 

МАН-ЫН ЖАГСААЛТЫН 1-Т БИЧИГДСЭН Г.ЛУВСАНЖАМЦ БА 11-Т БИЧИГДСЭН Ж.ГАЛБАДРАХ ХОЁРЫН ЯПОНООР ХОЛБОГДСОН ХАМААРАЛ

     МАН-ын жагсаалтыг толгойлж буй архитектор Г.Лувсанжамцын эхнэр Б.Пүрэвдулам нь мөн Японд суралцсан. Тодруулбал, 2013-2017 онд Японы Осокагийн олон улсын их сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. 2018 оноос Японы “Фүжисофт” компанид олон улсын харилцааны менежерээр ажиллаж байгаа. 
 
Тэгвэл Б.Пүрэвдулам нь Японы мэргэжлийн сүмогийн Ёкозүна, ард олон “Ама” гэж танигдсан Даваанямын Бямбадоржтой “Эм Ай Си монголиан инновейшн корпорейшн” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Тэдний “Эм Ай Си монголиан инновейшн корпорейшн” ХХК нь Япон хэлний сургалтын төв ажиллуулж, мөн Монголд барилга, зам гүүр, цахилгааны инженерээр төгссөн залуучуудыг Япон руу ажилд зуучилдаг ажээ. Цаашилбал, дээр дурдсанчлан Б.Пүрэвдулам Токиогийн олон улсын их сургуулийг төгссөн. Тэгвэл 2023 онд Д.Бямбадорж Токиогийн олон улсын их сургуулийн хүндэт доктор цол хүрдэг байдаг. 
 
      Харин Д.Бямбадорж нь өдгөө МАН-ын жагсаалтын 11-т бичигдэж буй Жанчивын Галбадрахтай “Түмэн амгалан өргөө” ХХК болон “Шинэ монгол Харүмафүжи” сургууль, “Шинэ монгол Харүмафүжи” цэцэрлэгийг тус тус хамтран эзэмшдэг. Тэд анх 2018 онд “Түмэн амгалан өргөө” ХХК-аараа Яармагт “Шинэ Монгол харүмафүжи” сургуулийг барилга, угсралтын ажлыг гүйцэтгэж, улмаар 2018 оны есдүгээр сарын 1-нд “Шинэ Монгол харүмафүжи” сургуулиа нээж байв. Одоо Д.Бямбадорж нь “Шинэ Монгол харүмафүжи” сургуулийн ТУЗ-ийн даргаар, харин Ж.Галбадрах “Шинэ Монгол Харүмафүжи” сургууль болон “Шинэ Монгол харүмафүжи” цэцэрлэгийг нэгтгэсэн “Шинэ монгол эрдмийн хүрээлэн”-гийн Ерөнхий захирлаар ажилладаг. 
Тайлбар: Г.Лувсанжамц, Б.Пүрэвдулам ба Д.Бямбадорж, Ж.Галбадрах
      Ж.Галбадрахын тухайд физикийн багш мэргэжилтэй, ХААИС болон нийслэлийн 84-р сургуульд багшилж байсан. Улмаар 1995 онд Японы Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж, тус улсын Ямагата их сургуульд суралцсан. Буцаж ирмэгцээ буюу 2000 онд “Шинэ монгол” сургуулийг үүсгэн байгуулсан. Харин Д.Бямбадоржийн тухайд, 2000-2018 онд буюу 18 жил Японы мэргэжлийн сүмод барилдсан. Д.Бямбадоржийн эхнэр М.Баттуул нь Ж.Галбадрахын “Шинэ монгол” сургуулийг төгссөн, анхны шавь нарынх нь нэг. Тиймдээ ч Д.Бямбадорж, М.Баттуул хоёр 2011 онд Японд хуримаа хийхэд Ж.Галбадрах монголоос очиж, гэрчээр оролцож, үг хэлж байв. Улмаар Д.Бямбадорж 2018 онд зодог тайлж, монголд ирмэгцээ Ж.Галбадрахтай хамтран “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг байгуулснаар бизнест орсон түүхтэй. Өөрөөр бол, Д.Бямбадорж, Ж.Галбадрах хоёр мөн л Японоор холбогдсон. 
 
      Сонирхуулахад, МАН-ын жагсаалтыг толгойлж буй Г.Лувсанжамцын эхнэр Б.Пүрэвдулам Японы “Фүжисофт” компанийн гадаад харилцааны менежерээр ажиллахын сацуу тус компаниас Японд жил бүр зохион байгуулдаг “Robot sumo” гэх роботын тэмцээний зохион байгуулагчаар ажилладаг. Тэгвэл Д.Бямбадорж, Ж.Галбадрах хоёр “Фүжисофт” компанийн “Robot sumo” гэх роботын тэмцээнийг 2018 оноос монголд оруулж ирж, “Шинэ Монгол харүмафүжи” сургууль дээрээ жил бүр зохион байгуулдаг болжээ.
 
Дээрх баримтаас, МАН-ын жагсаалтын 1-т бичигдэж буй Г.Лувсанжамц болон жагсаалтын 11-т бичигдэж буй Ж.Галбадрах хоёр нэгдмэл ашиг сонирхолтой болох нь нэмэлт тайлбаргүйгээр ойлгогдож буй байх. Цааш хөөвөл, энэ “сүлжээ” дахиад МАН-ын жагсаалтад бичигдсэн хэд хэдэн хүнтэй холбогдох ажээ. 
 
 
 

ТАНИЛЦ: МАН-ЫН ЖАГСААЛТЫН 1 БА 11-Т БИЧИГДСЭН Г.ЛУВСАНЖАМЦ, Ж.ГАЛБАДРАХ ХОЁРЫН ХАМААРАЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 25
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-07 09:47:19
    Зочин: барууны боловсрол эзэмшчээд зүүний МАНгар намын сонгуулийн бууны нохой болдог нь ЖДҮчин, САНгийн хулгайч болох сонирхолтой юмбишүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-05 18:46:33
    бб: энд яг юу болохгүй байнаа. сурсан мэргэжлээрээ хийж бүтээж яваад өдийг хүрсэн байна. одоо тэгээд хэний ч танихгүй гэртээ бүгсэн хүн бх ёстой юу харин ч мундаг залуус байна. ийм юм биичихээр идэж уусан залилсан зээл авсан түүх бвал гаргаад сэвээч бүтэлгүйн бээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-02 11:26:37
    Зочин: Ийм юм бичиж буй сэтгэлгээний гүнзгий ядууралд орсноо л харуулж байна. Ийм сэтгүүлч нэртэнгүүд бусдад юуг түгээх вэ, харамсалтай…
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-29 23:30:12
    Дуяа: Энэ залуу боловсролтой хүн блаа гээд зүүний үзлийг дэмжиж бгаа бол хүн хог л гэсэн үг ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-29 00:48:16
    Зочин: Энэ хоёр хүнийг танихгүй ч юм хийж бүтээдэг ёстой дэмжмээр хүмүүс байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 22:24:01
    Зочин: SEXSYG XUINDULI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 21:54:48
    Зочин: 2023 онд докторант гэж бичиж байсан хүн 2021 онд доктор хамгаалсан гэж юу бичээд байнаа. Токиогийн их сургуулийн доктор төгсөгчдийн нэрс дотор нэр нь байхгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 19:20:19
    S: SEXSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 19:13:32
    дооглогч : кккк Энд юу нь буруу юу болохгүй зүйл байна вэ ... Төрөөс тэрбумтан болоогүй, өөрсдийг хүчээр боловсрол, бизнестэй хүнийг гаргаж ирж дэмжих, асуудлыг шийдүүлэх нь ард түмэнд хэрэгтэй биз дээ ... энэ хамаарал буруу зүйл огт алга.... энэ залуу ба багш 2-т өштэй хүн нь муулах аргаа олж ядсан бололтой ....кккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 19:00:02
    Зочин: Менге их гаргаж дээ!!! Ардчилсан улсад сурсан коммунист залуу!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 13:34:01
    Сонгогч: Хулгайч л биш бол хэнтэй ч хамааралтай байсан яадаг юм .Мэдлэгтэй боловсролтой залуусыг дэмжихээр өө сэв хайна. Сонгоод хэн бэ гэдгийг хараач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 12:53:56
    irgen: novshnyyd yuma
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 12:53:34
    irgen: iim l ovshnyyd garah yum biz d, ene namyyd bugd yalgaa alga
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 11:53:47
    S: XALYYTSTL80955877XIILGI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 11:46:08
    Зочин: Юу нь болохоо байчихав. Байдаг л зүйл. Хүн бүр л хэн нэгэнтэйгээ хамтарч ажилладаг нь буруу юу. Ухах юмаа оловоо. Ийм юм хөөцөлдөөд бичээд ухаад сууж байдаг амьтныг хүний мууд дурлагч , яс хаягч хар энергитэй хажуу хавиргандаа халтай холуур тойрч явах золбин байна л гэх байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 11:35:50
    S: 80955877TSAGN SEKSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 11:34:55
    S: SHAALGI DYRN SEKSYG809T5877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 10:36:50
    zochin: Butehgui eee. MAN-aas oligtoi yum garahgui. Ard irgediin tolgoi erguulj l bgaan. Uhsen atsnii mundag bdiin ene. Enenees mundag zaluuchuud har myangaaraa l bn. MAN-iin ug ******** knop darah l neg hun sh dee. oor yu ch bish
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 10:27:27
    Z: Namtar ni gaigui l um b.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 10:07:29
    S: DYYDLGN SEXSY80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 09:58:07
    Z: hiij buteesen yumgui gar shivde
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 09:52:41
    Тэгнэээ: Японоос 2024 оноос орж ирэх барилга бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт намайг л түшинэ шдээ гээд хошгоруулсан байх даа энэ залуу нэгэн цагт энэ аргаар Уул уурхайн сайд болсон Д.Ганхуяг гэгч этгээдийн хуучин л заль
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 09:14:00
    Нар : Данхыг хамгаалах 10 кнопчны нэг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 09:13:58
    Нар : Данхыг хамгаалах 10 кнопчны нэг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 08:19:40
    Доржоо: Байдаг л нэг барилгын инженер яг юугаараа илүү гэж бөөн ашиг сонирхлын сүлжээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188