• Өнөөдөр 2024-05-06

IX ТОЙРОГ: С.ЭРДЭНЭ БА ТҮҮНИЙ БАРУУН, ЗҮҮН “ХАЛААС”-НЫ ГОРИЛОГЧИД

2024-04-28,   1086

      Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан “Сонгууль-2024” булангаа нээж, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж буй. Өмнөх дугаартаа бид Баянгол дүүрэг буюу IX тойрогт МАН-аас горилогчдыг танилцуулсан. Энэ удаад АН-аас горилогчдыг танилцуулж байна.

ЭЦСИЙН НАЙДЛАГА ТЭЭСЭН С.ЭРДЭНЭ

АН-ын дарга асан Содномзундуйн Эрдэнэ- Архангай аймгийн Хайрхан сумын уугуул. 1990 онд АН-тай амь, амьдралаа холбож, улмаар 1996 оноос БГД-ийн Засаг даргаар, 2004 оноос НДЕГ-ын даргаар ажиллаад, 2008 оноос УИХ-ын гишүүнээр гурав угсран сонгогдож, Төрийн ордонд нийт 12 жил тухалсан. Завсарт нь, 2012 онд засагт залагдаж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар дөрвөн жил ажиллаж байв. 
 
   С.Эрдэнэ ингэж Төрийн ордонд түшээгээр тухалсан 12 жилдээ тойрогтоо ёстой “галзуурч” байлаа. Нэг жишээ дурдахад, 2012 онд С.Эрдэнэ өөрөө хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, харин эхнэр Н.Нинжбадгар нь БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, охин Э.Содгэрэл БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, хүү Э.Ганболор нь БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, хүргэн Г.Энхболд нь БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, жолооч Л.Баттулга нь БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, бие хамгаалагч Б.Мөнгөнсүх нь  БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, туслах Т.Мөнх-Очир нь БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, бие төлөөлөгч Т.Сэр-Од нь БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч гэх мэтээр хамаарал бүхий хориод хүн нь нэгэн зэрэг төлөөлөгч болж байв. Бүр хоржоонтой нь, 2014 онд Баянгол дүүрэгт төсвийн 6.3 тэрбум төгрөгөөр Спорт цогцолбор барих тендер зарлагдахад С.Эрдэнийн ээж Б.Цэнд-Аюушийнх нь “Молор констракшн” ХХК нь авчихаж байлаа. Өөрөөр бол, С.Эрдэнийн гэр бүл Баянгол дүүргийн төрийн албыг бүхэлд нь базаж, тендерүүдийг нь ч түүж байсан хэрэг л дээ. Баянгол дүүргийг 10-аад жил “Эрдэнэ вангийн хошуу” гэлцэн хошигнож, бас шогширсны учир ийм юм. 
 
Гэвч С.Эрдэнэ 2020 оны сонгуулиар өөрөө унаж, АН-аа ч унагаасан. Улмаар өнгөрсөн дөрвөн жил Х.Баттулга, Лу.Гантөмөр хоёрт намаа, Ж.Ганбаатарт дүүргээ “булаалгаж”, “Капитал” банк, эвдэрхий элеваторын хэргүүдээрээ АТГ-ынханд ачигдахын наахнуур явсаар ам мөлтөс сонгуультай золгож буй нь энэ. Өөрөөр бол, ирэх сонгууль С.Эрдэнийн эцсийн найдлага. 
 
     Бизнесийн тухайд, С.Эрдэнийн гэр бүл Хүүхдийн парктай хаяа залгаа “Шонхор тауэр” барилга, Яармагт байх “Гурван тамир” хувийн сургууль, Хандгайтын аманд байх “Их тамир” амралт, сувиллын бааз, Төв Гандантай хаяа залгаа “Улаан сахиусны өргөө” хийд, III хорооллын “Өргөө” кино театртай хаяа залгаа “Ардчиллын өргөө” барилга, “Гурван тамир” сургуулийн хуучин байр буюу “Tamir holiday center” барилга зэргийг эзэмшдэг. 

С.ЭРДЭНИЙН ХУВЬ, ХУВЬСГАЛЫН ХАЛААС НЭГТЭЙ ХАМТРАГЧ Д.ЭНХТУЯА

НИТХ-ын төлөөлөгч Доржзовдын Энхтуяа- Ааваараа Өвөрхангайн Бат-Өлзий, ээжээрээ Өмнөговийн Гурвантэсээр овоглодог. Eagle” телевизийн мэдээний албаны дарга, “NTV” телевизийн дэд захирлаар ажиллаж байгаад 2012 онд АН засаглаж эхэлмэгц УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга болж нэг жил ажилласан. Улмаар 2013 онд МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдож, гурван жил ажилласан. Ингээд 2016 оноос хойш “TV2” телевизийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшээд унасан. Улмаар 2020 оны орон нутгийн сонгуулиар НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 
 
     Намтарт нь дурдсан “ТV2” телевизийг “Эм Ди Энтертайнмент” ХХК эзэмшдэг. Харин “Эм Ди Энтертайнмент” ХХК-ийн 50 хувийг С.Эрдэнийн эхнэр Н.Нинжбадгар, нөгөө 50 хувийг нь Д.Энхтуяагийн нөхөр Д.Энхболд эзэмшдэг.  Өөрөөр хэлбэл, Д.Энхтуяа нь С.Эрдэнийн хувь, хувьсгалын халаас нэгтэй хамтрагч нь. Тиймдээ ч С.Эрдэнэ Дарханд нэг дэвшээд унасан Д.Энхтуяаг эхнээс нь буюу НИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил суулгаж, түмэнд зүсийг нь таниулаад, одоо УИХ-д өөртэйгөө хамт дахин зүтгүүлж буй хэрэг. 

С.ЭРДЭНИЙН СОЙЖ БУЙ “БИТҮҮ МОРЬ” Б.БАТТУЛГА

Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирал Балдангомбын Баттулга- Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул. Солонгос дахь ЭСЯ-д Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад ирсэн. Одоо С.Эрдэнийн Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. 
 
     Ардчилсан хүчний холбоог анх 2010 онд С.Эрдэнэ, түүний эхнэр Н.Нинжбадгар, УИХ-ын дарга асан З.Энхболд, түүний төрсөн дүү З.Хишигтогтох, Элчин сайд Лу.Болд, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан нар хамтран үүсгэн байгуулж, анхны тэргүүнээр нь З.Энхболд сонгогдож, дөрвөн жил удирдсан. Улмаар 2014 онд С.Эрдэнэ Арчилсан хүчний холбооны тэргүүн болж, тэр цагаас хойш өөрийнх нь харцаар хөдөлж, хэлснийг нь хийх хүмүүсийг элсүүлдэг фракц хэлбэрээр ашиглаж, удирдаж ирсэн. С.Эрдэнэ өөрөө Ардчилсан хүчний холбооныхоо тэргүүнээр ажилладаг бол, гүйцэтгэх захирлаар 2023 оныг дуустал түүний хамаатан гэх, БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч асан Б.Лхагвасүрэн гэгч ажиллаж байсан. Харин 2024 он гармагц С.Эрдэнэ холбооныхоо гүйцэтгэх захирлаар Б.Баттулгыг томилж, улмаар УИХ-ын сонгуульд өөртэйгөө хамт зүтгүүлж буй. Магад, хар түүх хурааж амжаагүй, улс төрд ул дол болоогүй гэдгээр нь “хөтөлгөө морь” болгосон биз. 
 
      Сонирхуулахад, С.Эрдэнийн хамтрагчаараа сонгосон Б.Баттулгын хадам аав Д.Эрдэнэ нь 2016 оны УИХ-ын сонгуулиар Өмнөговь аймагт МАХН-аас нэр дэвшээд Н.Амарзаяад ялагдаж байжээ. Харин хадам ээж С.Тунгалаг нь “Өгөөмөр мон тех” ХХК-аараа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 200 ортой цэцэрлэгийн барилгын 1.1 тэрбумын тендер тэргүүтэй төсвийн 10 гаруй тендерт оролцож, шалгарч байжээ. Харин Б.Баттулгын эхнэр Э.Болортуяа нь “Юнайтед стандарт” ХХК-ийг эзэмшдэг, “Эрдэнэт үйлдвэр”-т багаж нийлүүлэх 72.2 сая төгрөгийн тендер тэргүүтэй төсвийн найман тендерт оролцож, шалгарсан түүхтэй ажээ. 
 
IX ТОЙРОГ: С.ЭРДЭНЭ БА ТҮҮНИЙ БАРУУН, ЗҮҮН “ХАЛААС”-НЫ ГОРИЛОГЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-28 12:18:23
    Мандар: Идсэн ч гэсэн хийдэг хүмүүс төрд гаргах хэрэгтэй. МАН-ын хулгайчид энэ улс орныг бараг л түймэрдэн шатаалаа. Ж.Ганбаатар аа салаавч шүү. Х.Ганхуяг бүүр хэрэггүй новшнууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 20:49:51
    Зочин: Эрдэнээ шиг Баянголд хийсэн бүтээлтэй хэлэх үгтэй хүн хэн байгаа гэж?!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-24 18:58:31
    Бүтэхгүй: Бүтэхгүй хог шаарнууд. Хачин долоогч ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-24 14:29:56
    Мууг дагавал могойн хор: Таарсан таар шуудайнууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-24 12:00:52
    irgen: MGLiin ard tumeen zai zavsargui 34 jil ulsaa idej uuj bga hugshin uomnuudiig ******** songoochee.Erdene.J.Ganbaatar.ZD orlogch Nomchimeg gj nuheduudee BG 5r horoo Nomingiin ard hashaatai bga gazar heniih ve.13.14 jil bolj bn.Huuhdiin tsetserleg.huuhdiin suvilal ch uomuu hiigeeche.Surguuliin talbai hulgaich 2 oron suuts bariad.ter gazriig hashaad.duuren ********.hashaa n unana.teheer ezentei uom shig bosgood bdg.MANAN evgen hugshin boliochee.Bitgii songo.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-24 12:00:40

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-24 12:00:39

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-24 11:59:11

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-24 11:55:32
    зочин : АН -ын өвөгчүүд болиочээ, үнэн уйтгартай. Та нараар яана.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-24 11:00:35
    Иргэн: Энэ. Эрдэнэ одоо болимоор юм. Ерөнхийлөгчийн сонгуульд АН аас өөрийнхөө нэрийг дэвшүүлээд гурван хүнээс дөрөвдүгээрд орж байсанаа мартсан байх.Эрдэнэгийн идэж уусан нь багадаагүй баймаар.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188