Сүхбаатар аймгийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа гэнэ. Тэр бүү хэл нэр дурдагдсан хүмүүсийг цагдан хорьж, яллагдагчаар татан шалгаж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий УИХ-ын гишүүний дүүд аймгийнхаа газраас хууль бусаар олгосон байж болзошгүй гэнэ. Мөн үүгээр ч зогсохгүй хадам дүүгийнхээ нэр дээр их хэмжээний газар олгож, бусдад борлуулсан хэрэгт холбогджээ. Уг үйлдэлд нь Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр нар оролцжээ.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгийн өгсөн мэдээллээр “Сүхбаатар аймгийн удирдлагуудыг мөрдөн шалгаж байгаа. Аймгийн Засаг дарга, ИТХ-ыг даргыг 2023 оноос эхэлж шалгасан. Сүхбаатар аймгийн Засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн буюу Баруун-Урт сумын гуравдугаар багийн байрлалтай, 6700 метр кв, мөн 1359 м кв хэмжээтэй хоёр байрлалын газрын зориулалтыг өөрчилсөн. Ингэхдээ Газрын тухай хууль, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчсөн. Бусдад давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Мөн тэрбээр өөрийн хадам дүүгийн Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай, 2635 м кв хэмжээтэй газрыг авто угаалга, гараажийн зориулалттай газрыг төлбөр төлөөгүй байхад бусдад шилжүүлж, бусдад давуу эрх олгосон.Нэр бүхий УИХ-ын гишүүний Баруун-Урт дахь 3211 м кв газрын эзэмших эрхийг Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчин, түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлсэн. Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, батлагдсан зураг төсөвгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй, нэр бүхий компанийн захиралтай Шинэ суурьшлын бүс байгуулах, түлхүүр гардуулах нөхцөлтэй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсний хариуд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлалтай гурван өрөө байрыг хахуульд авсан байж болзошгүй” гэв.

СҮХБААТАР АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.ХОСБАЯРЫН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД
Харин Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, тус аймгийн Баруун-Урт сумаас явуулсан тендерт өөрийн хамаарал бүхий этгээдийн компанийг шалгаруулсан хэрэгт холбогджээ. Гэрээний гүйцэтгэл, техникийн нөхцөл гэх мэт тендерийн шалгуурыг хангаагүй, өөрийн эзэмшлийн хөрөнгийг шилжүүлж, өөртөө болон бусдад давуу эрх үүсгэсэн байж болзошгүй. Мөн өөртөө давуу байдал олгож, БНХАУ-д аялсан Сүхбаатар аймгийн төрийн болон хувийн хэвшлийн 29 хүний зардлыг нэр бүхий хятадын компаниар төлүүлжээ. Уг аялалд нь Сүхбаатар аймгийн хууль хүчний байгууллагын ажилтан хамрагдсан гэнэ.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар “Сүхбаатар аймгийн эрх бүхий удирдах албан тушаалтнууд гэмт хэргийн замаар олсон мөнгөө нуун дарагдуулах гэж оролдсон. Тэд хууль бусаар олж авсан мөнгөө нуухын тулд өөрийн хамаарал бүхий иргэдийн данс, картыг ашигласан. Баяр ёслолын үеэр худалдан авсан, ахуйн хэрэглээний эд зүйлийнхээ төлбөрийг төлөөгүй. Мөн албаны нэр нөлөөгөө ашиглан тус аймгийн ашигт малтмал олборлогчоос гэрээнд заагаагүй төлбөр авсан” гэлээ.
Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр нь “1998 оны төгсөгчдийн клуб” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн ажээ. Түүний удирддаг уг клубийн гишүүд Сүхбаатар аймгаас зарласан, өндөр үнэ бүхий сонгон шалгаруулалтад удаа дараа шалгарчээ.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, газрын наймааны хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат гэж хэн бэ гэдгийг танилцуулъя.
БОЛОВСРОЛ
1987-1997 онд Баруун-Урт сумын 2-р 10-н жилийн сургууль
1997-2001 онд Монгол Улсын Их Сургуулийг Түүхч мэргэжлээр
2001-2003 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг магистр
2011 онд БНСУын Төрийн удирдлагын институтэд мэргэжил дээшлүүлсэн
АЖЛЫН ТУРШЛАГА
2002-2005 онд ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуульд багш
2005-2009 онд аймгийн Угсаатны зүйн музейн захирал
2009-2012 онд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга
2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга, хотын захирагч
СОНГУУЛЬТ АЖИЛ
2008-2012 онд Баруун-Урт сумын ИТХ-ын Төлөөлөгч
2008-2017 онд Баруун-Урт сумын Ардчилсан намын дарга
2012-2020 Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
2017 оноос Аймгийн Ардчилсан намын дарга
ГАВЬЯА ШАГНАЛ
АЗХ-ны Тэргүүний Залуу алтан медаль
АЗХ-ны дээд шагнал "Мөнх Монгол" одон
Нутгийн өөрөө удирдах байгууллагын дээд шагнал "Соёмбо" одон
| СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ, ИТХ-ЫН ДАРГА Д.ХОСБАЯР НАРЫГ АТГ-ААС АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |