• Өнөөдөр 2024-05-02

ЭЛЧИН САЙД ЛУ.БОЛДЫН КОМПАНИУД “ОЮУ ТОЛГОЙ”-Д ЭРХЭЛЖ БАЙНА

2024-03-04,   1380

       “Шударга тав”-ын нэг болж, хөл, хацраа хайруулан Төв талбайд жагсаж явсан Лу.Болд 2021 онд Бельгийн Вант Улсад суух Элчин сайдаар "шагнуулж", түүнээс хойш тун нам гүм байгаа. Тэгвэл нам гүм байгаа шалтгаан нь хүссэн суудалдаа тухалсных ажээ. Учир нь, Бельгийн Вант Улсад суух Элчин сайд нь Бельги, Нидерланд, Люксембургт тус тус хавсран суудаг онцлогтой. Нидерланд, Люксембург бол дэлхийн уул уурхайн “акул”-уудын охин компаниудаа “өндөглүүлдэг” гол бүс нутгууд. Жишээ нь, “Оюу толгой”-н толгой компани болох “Оюу толгой Нидерландс Би Ви” компани л гэхэд Нидерландад бүртгэлтэй, бас төвтэй. Гэтэл Бельги, Нидерланд, Люксембургт  хавсран суугаа Элчин сайд Л.Болдын компаниуд “Оюу толгой”-н ажилчдын эрүүл мэндийн үзлэг оношилгоо болон эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалыг монопол эрхтэйгээр хариуцаж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, Лу.Болд Недарландад Элчин сайд болсны цааш шалтгаан нь "Оюу толгой"-д улам ч онцгой эрх эдэлж, эрхлэх байжээ. 

ЭЛЧИН САЙД ЛУ.БОЛДЫН ЭГЧ Л.СЭРЭНГЭРЭЛИЙН “ИНТЕРНЭЙШНЛ СОС МОНГОЛИА” ХХК НЬ “ОЮУ ТОЛГОЙ”-Н АЖИЛЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГООГ 20 ЖИЛ ХАРИУЦАЖ БАЙНА

      Элчин сайд Л.Болдын “Бодь даатгал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүнээр төрсөн эгч Л.Сарангэрэл нь ажилладаг. Мөн Л.Сарангэрэл нь хувьдаа “Интернэйшнл СОС монголиа” ХХК, “Медика Монголиа” ХХК-уудыг эзэмшдэг. “Интернэйшнл СОС монголиа” ХХК нь Сансарын тойргийн урд байх “СОС Медика” эмнэлгийн толгой компани гэдгийг дурдах нь зүйтэй байх. 
 
Тэгвэл Л.Сарангэрэлийн “Интернэйшнл СОС Монголиа” ХХК нь “Оюу толгой”-н уурхайн хотхон дотор эмнэлэгтэй бөгөөд тус уурхайн 4000 ажилчны өглөө, оройн өдөр тутмын үзлэг, яаралтай тусламж, эмчилгээ, оношилгоо зэргийг гэрээгээр дангаараа хариуцдаг. Ноцтой нь, Л.Сарангэрэлийн “Интернэйшнл СОС Монголиа” ХХК нь Оюу толгой”-н уурхайн хотхонд 2004 онд эмнэлгээ нээсэн, өнгөрсөн 20 жилийн турш монопол эрхтэйгээр дангаараа эрүүл мэндийн үйлчилгээг нь хариуцаж байгаа ажээ. Судалж үзвэл, 2004 онд “Айвенхоу майнз” компани “Оюу толгой”-д геологи хайгуулын ажлаа явуулж байсан, харин Лу.Болд тухайн үед Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Тэгэхээр “Айвенхоу майнз” компанийнхан хайгуул, ашиглалтын лицензүүдийг олгох, цуцлах эрх дархтай Лу.Болдод тал засаж, төрсөн эгчийнх нь компаниас эрүүл мэндийн үйлчилгээ авч эхэлсэн дүр зураг харагдана. Ингэж хардах шалтгаан нь, Л.Сарангэрэл нь эмч биш, эрүүл мэндийн салбараар хөндий нэгэн бөгөөд хуучнаар ЗХУД- Хөнгөн үйлдвэрлэлийн технологич мэргэжлээр төгссөн, төрийн өмчит Савхин эдлэлийн үйлдвэрийн даргаар ажиллаж байсан аж. Гэтэл 2004 онд “Интернэйшнл СОС монголиа” ХХК-ийг байгуулж, өнгөрсөн 20 жил “Оюу толгой”-н ажилчдын эрүүл мэндийн үзлэг, оношилгоог дангаараа хариуцжээ. 
 
Түүгээр зогсохгүй, Л.Сарангэрэлийн “Медика монголиа” ХХК нь Ковид-19” халдварт тахлын хоёр жил “Оюу толгой” ХХК-ийн уурхайн ажилчдын PCR шинжилгээг дангаараа хариуцан ажиллажээ. 

Л.БОЛДЫН “БОДЬ ДААТГАЛ” ХХК НЬ 2022 ОНООС “ОЮУ ТОЛГОЙ”-Н АЖИЛЧДЫН ЭРҮҮЛ МЭНД, ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛЫГ ДАНГААРАА ХАРИУЦДАГ БОЛЖЭЭ 

      Элчин сайд Л.Болдын “Бодь даатгал” ХХК нь 2009 оноос “Оюу толгой” ХХК-ийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн даатгагчаар ажиллаж байгаад 2022 оноос үндсэн 4000 ажилчны эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалыг дангаараа хариуцдаг болжээ. 2009 онд “Оюу толгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдах үед Лу.Болд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байлаа. Тэгэхээр 2009 онд Батлан хамгаалахын сайдын хувиар Хөрөнгө оруулалтын гэрээг дэмжиснийхээ шагналд “Бодь даатгал” ХХК-аа “Оюу толгой”-н даатгагч болгосон, улмаар 2021 онд Нидерландад суух Элчин сайд болсныхоо дараа "Бодь даатгал" ХХК-аа үндсэн даатгагч болгосон байж болзошгүй ажээ. 
 
Түүнчлэн, Лу.Болдын “Бодь даатгал” ХХК нь "Оюу толгой" ХХК-аас гадна 2020 оноос хойш “МИАТ”-ын агаарын хөлгийн даатгалын 10.8 тэрбум төгрөгийн тендер, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ажилчдын гэнэтийн осол, жолоочийн хариуцлагын даатгалын 2.0 тэрбум төгрөгийн тендер,  эд хөрөнгийн даатгалын 487 сая төгрөгийн тендер, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эд хөрөнгийн даатгалын 187 сая төгрөгийн тендер зэрэгт тус тус ногоон гэрлээр шалгарч байжээ. 
 
Эргэн сануулахад, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн 2018 онд Төрийн ордонд Лу.Болдтой түр, тар хийсэн. Тухайн үед Ц.Даваасүрэн “Л.Болд гуай минь, та “Оюу толгой”-н төслийг дэмжиж гарын үсэг зурсан. Таныг “Оюу толгойн гэрээ буруу байна” гэж дуугарч байсныг чинь ёстой мэдэхгүй байна. Дубайн гэрээг эсэргүүцэж байсныг чинь ёстой санахгүй байна. Та Оюу толгойг шүүмжилж нэг ч үг дуугараагүй шүү” гэж байсан удаатай. Эндээс харвал, Лу.Болд эртнээс “Оюу толгой”-гоос компаниудаараа хувь хүртэж ирснийг төрийн түшээд мэддэг, бас нуудаг байжээ гэсэн үг юм. 
 

ЭЛЧИН САЙД ЛУ.БОЛДЫН КОМПАНИУД “ОЮУ ТОЛГОЙ”-Д ЭРХЭЛЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 18:32:49
    S: SHAALGAAD XUCHINDUULI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 17:10:33
    Зочин: Баярцогтын бол бүр олон компани байгаа. Баяжмал зөөдөг тээврийн компани бүртгүүлээд ахынхаа 20 хэдтэй охиныг захирлаар нь тавиад Оюу толгойд гэрээлэх гэх мэтээр Баярцогт бол их ашиглаж байсан даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 16:21:39
    Зочин: Бүүр цадчихсан хувалз шүү дээ, одоо хайчилж шатааж хаяхгүй бол устахгүй, үр өндгөө хаа сайгүй тараачихсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 16:07:51
    S: DYRAA SEXSEER8095587
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 15:47:23
    ард: хог новш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 14:28:41
    S: SHAALGI80955877SEXSEER
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 12:14:12
    ГДР: Энэ ГДР буюу социалист Germany бүтээгдэхүүн! Угтаа бол коммунист бууны нохой шүү! 70 хүрсэн зөнөг олон жил Ардчилсан намын нэрээр баяжиж АН г самарч л явсан нь ҮНЭН!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 07:39:16
    S: SEXSEER TAICHI80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188