• Өнөөдөр 2024-04-30

“НОМИН”-ГИЙН А.ШАГДАРСҮРЭНГИЙН ХӨВГҮҮД 6180 АЙЛЫН ХАШААНЫ ГАЗАРТАЙ ТЭНЦЭХ 420 ГА ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА

2024-03-01,   10304

     Тун удахгүй Төрийн ордонд “газрын наймаа”-ны нээлттэй сонсгол болно. М.Энхболдоос эхлээд үе үеийн Хотын дарга нар, газрын албаны дарга нар хамсаатнуудтайгаа хамт дуудагдана. Улаанбаатар хотыг бетенон ширэнгэ, түгжрэлийн голомт болгосон “хэрэгтэн”-үүд цөм цуглана гэсэн үг. Өмнө нь бид нэг дор хамгийн том газартай буюу Дүнжингаравын уулзвараас Амгалангийн гүүрний уулзвар хүртэлх 170 га газрыг бүхэлд нь эзэмшдэг УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүгийн газрын наймааны баримтыг дэлгэж байсан. 
 
Тэгвэл энэ удаад хамгийн олон байршилд, хамгийн их газар эзэмшдэг гэр бүлийг танилцуулж байна. Энэ бол олны мэдэхээр Улсын их дэлгүүр, “Эрдэнэт хивс”-ийн эзэд буюу “Номин”-гийн гэр бүл юм. “Номин”-г өдий болтол “зөвлөх” нэрээр удирдаж яваа А.Шагдарсүрэн 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж, М.Энхболд, Т.Бадамжунай хоёртой тохой нийлүүлэн сууж асан нэгэн. Тиймдээ ч А.Шагдарсүрэнгийн барилгын, газрын бизнес гараа нь М.Энхболдын гувчуулсан газартай шууд холбогддог. Тэгэхээр “газрын наймаа”-ны нээлттэй сонсголд М.Энхболдын хажууд А.Шагдарсүрэн ба түүний хөвгүүд суух болов уу. Сонирхуулахад, “газрын наймаа”-ны нээлттэй сонсголыг удирдах явуулах Түр хорооны дарга, Хууль зүйн сайд Б.Энхбаяр 2000 оны эхээр А.Шагдарсүрэнгийн туслах байлаа. 
 
Түүх сөхвөл, М.Энхболд тэртээ 2001 онд А/165, 2004 онд А/360 тоот захирамжуудаар ХУД-ийн 17-р хороо, Маршалын гүүрнээс баруун тийших, Туул голын эрэг дагуух 222,000м2 газрыг найз Д.Батаагийнхаа “Стандарт групп” ХХК-д бэлэглэчихэж байв. Энэ газар дээр нь А.Шагдарсүрэн “Номин констракшн” ХХК-аараа тансаг зэрэглэлийн “River garden” хотхоныг барьж, 2006 онд ашиглалтад оруулж байв. М.Энхболдын Д.Батаад бэлэглэсэн “хулгай”-н газар дээр “River garden” хотхоныг барьж эхлэхдээ А.Шагдарсүрэн УИХ-ын гишүүн байв. 
 
Түүнээс хойш А.Шагдарсүрэн, түүний хүү Ш.Баярсайхан нар “River garden” хотхоныхоо хаяаг залгуулан “Time square” хотхон, “River plaza” цогцолбор, Богдхан уулын Зайсангийн аманд “Цэцээ гүн” хотхон, Арцатын аманд “Casa Da Vinchi” хотхон, “Garden city” хотхоныг тус тус барьж худалдсан. Одоо дуулиант “Суруга Монгол” ХХК-ийн эзэмшилд байсан 60,977м2 газар дээр тансаг зэрэглэлийн “Vega city” хотхоныг барьж буй. 
 
Тэгвэл тэртээ 2000 оны эхээр М.Энхболдын гувчуулсан газар дээр барилгын бизнесээ эхлүүлж байсан А.Шагдарсүрэнгийн хөвгүүд өдгөө хамгийн олон байршилд, хамгийн том газар эзэмшдэг болцгоожээ. 

“НОМИН”-ГИЙН АХ ДҮҮСИЙН ЭЗЭМШДЭГ ГАЗАР ЗҮҮНХАРААГИЙН АЙЛУУДЫН ЭЗЭМШДЭГ ГАЗАРТАЙ ТЭНЦЭНЭ

     А.Шагдарсүрэн гурван хүүтэй. Том хүү нь Ш.Уламбаяр, удаах нь Ш.Баярсайхан, бага нь Ш.Энхбаяр. Тэгвэл А.Шагдарсүрэнгийн гурван хүүгийн нэр дээрх 33 компани 4,326,301м2 буюу 420 га газар эзэмшиж байна. Нэг өрх 0,7 га газар эзэмшдэг гэж тооцвол 6180 айлын хашааны газартай тэнцэх хэмжээний газрыг “Номин”-гийн ах дүүс эзэмшиж байна гэсэн үг. Энгийн жишээгээр тайлбарлавал, Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа 7000 орчим өрх айлтай. Тэгэхээр “Номин”-гийнхний эзэмшиж буй газар нь Зүүнхараагийн нийт айл өрхийн газартай бараг дүйнэ гэсэн үг. Ингээд жагсаалтаар танилцуулъя. 
 
1“Номин констракшн” ХХК нь гурван байршилд 62,257м2
2. “Мэжик инвест” ХХК нь ХУД-ийн 4-р хороонд 35,815м2
3. “Өлзийт голын ус” ХХК нь ХУД-ийн 4-р хороонд 233,084м2
4. “Бросс консалтинг” ХХК нь ХУД-ийн 4-р хороонд 71,909м2
5. “Будын эх” ХХК нь СХД-ийн 32-р хороонд 99,920м2
6. “ГЛ” ХХК нь БЗД-ийн 11-р хороонд 81,027м2
7. “Цэц оньс” ХХК нь ХУД-ийн 14-р хороонд 1,199,411м2
8. “Номин реалтор” ХХК нь 54 байршилд 483,467м2 
9. “Номин холдинг” ХХК нь дөрвөн байршилд 33,136м2
10. “Ухаалаг эрчим хүч” ХХК нь СХД-ийн 20-р хороонд 23,005м2
11. “Хөвсгөл усан зам” ХХК нь 18,742м2
12. “Уорлд констракшн” ХХК нь СБД-ийн 15-р хороонд 141,633м2 
13. “Улсын их дэлгүүр” ХК нь ЧД-ийн 3-р хороонд 10,700м2
14. “Натурал текстайл групп” ХХК нь 34 байршилд 318,408м2
15. “Эрдэнэт хивс” ХХК нь хоёр байршилд 89,433м2
16.  “Ашид талс” ХХК нь ХУД-ийн 4-р хороонд 37,856м2
17. “Бумбат тур” ХХК БЗД-ийн 11-р хороонд 105,058м2
18. “Булган отог тур” ХХК нь БЗД-ийн 14-р хороонд 99,999м2
19. “Хүннүжин энх” ХХК нь ХУД-ийн 4-р хороонд 49,881м2
20. “ТМДТ” ХХК нь ХУД-ийн 3-р хороонд 79,936м2
21. “Соргог байгаль” ХХК нь ХУД-ийн 4-р хороонд 100,038м2
22. “Юмэко” ХХК нь БГД-ийн 24-р хороонд 1600м2
23. “Энх ногоон дэлхий” ХХК нь ХУД-ийн 4-р хороонд 95,303м2
24. “Бат амар болор” ХХК нь СХД-ийн 34-р хороонд 99,920м2
25. “Арган” ХХК нь 68,549м2
26. “Цэлмэг тэнгэр трейд” ХХК нь БЗД-ийн 11-р хороонд 421,286м2
27. “Тагийн эх” ХХК нь СХД-ийн 34-р хороонд 99,923м2
28. “Эрхэс мөнх инвестмэнт” ХХК нь ХУД-ийн 15-р хороонд 33,000м2
29. “Эмэралд терра” ХХК нь ХУД-ийн 14-р хороонд 74,845м2
30. “Зол инвест” ХХК нь ХУД-ийн 15-р хороонд 27,977м2
31. “Үжин ресурс” ХХК нь ХУД-ийн 4-р хороонд 21,672м2
32. “Ай проперти ай” ХХК нь 3513м2
33. “Битум наран” ХХК нь БГД-ийн 24-р хороонд 3998м2
 
Товчхондоо, тун удахгүй Төрийн ордонд болох “Газрын наймаа”-ны нээлттэй сонсголд А.Шагдарсүрэн, М.Энхболдтой “хөтгөлцөөд”, хөвгүүдээ дагуулаад очих бололтой. 
 
 
 

“НОМИН”-ГИЙН А.ШАГДАРСҮРЭНГИЙН ХӨВГҮҮД 6180 АЙЛЫН ХАШААНЫ ГАЗАРТАЙ ТЭНЦЭХ 420 ГА ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 73
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-08 19:34:10
    Зочин: Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих газар үлдээхгүй хот төлөвлөлттэй ямарч холбоогүй дураар газар олгосон газрын албаны дарга, Засаг дарга нар аль мөнгөтэй, арга зальтайд нь газар өгсөөр УБ хот стандарт бус орон сууц, дэлгүүрээр дүүрчээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-06 21:07:39
    Иргэн : Үйлийн үр нь цаазлах бхоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-06 20:44:27
    Зочин : 100 наслахгүй юм байж 1000 жил амьдрах юм шиг эд хөрөнгө, хог новш хурааж цуглуулах юмаа!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-06 10:47:39
    Болд: Кампани хөгжиж улс орон хөгжинө гэдэг үнэн байлаа ч оршин суугч иргэдээ бодохгүй зөвхөн ашиг хөөх нь арай ядаж сургууль цэцэрлэг барьдаггүй юмаа гэхэд улсаас үнэгүй авсан газартаа сургуулийн газар талбай төлөвлөөд үлдээх ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-06 10:16:34
    Тулга: Ер үндэсний кампони хөгжиж байж л улс хөгжинө шүүдээ хувь хүн ннь ямар хамаа байна аа 33 кампани нь тус бүр л үүргээ гүйцэтгээд олон хүний амьдрал чирч яваашдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-06 00:35:41
    Бурхан: Зө зө ... угаасаа хэн хүнгүй ..хүн гэдэг хамгийн аюултай хамгийн ашиггүй новшийн шуналтай ханадаггүй амьтан гэнэ лээ.. Ажилчиддаа ч нэг нүдээрээ үзэхгүй шүү..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-06 00:35:29
    Бурхан: Зө зө ... угаасаа хэн хүнгүй ..хүн гэдэг хамгийн аюултай хамгийн ашиггүй новшийн шуналтай ханадаггүй амьтан гэнэ лээ.. Ажилчиддаа ч нэг нүдээрээ үзэхгүй шүү..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-05 13:12:31
    Никалай: Монгол банкны ерөнхийлөгч асан Батсүхийн барьсан барилга ,дээрэмдсэн газар бас олон 13 хороололд Болор 1 бас Болор 2 ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 23:50:02
    М.Н: Хятадууд биш бол болоо юм бишүү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 11:25:20
    Сtumur: Аливаа зүйл шууд хийгддэггүй, Сонсгол-50%-н Ялалт , цаг нь болохоор үлдсэн 50%-г гүйцээнэ гэсэн үг (огт оргүйгээр олон жил явлаа , эхний ээлжинд оргүйгээс "охин"-той нь дээр) , " эхлэх " , " хийх " гэхээр л нэг л их сэтгэл дундуур новшнууд өөрсдөө юм хийж чаддаг ч юм шиг тэнэг гарууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 07:27:26
    Шударга ёсыг дэмжигч: Газрын наймааны сонсгол болдгоороо болж асуудлууд олон түмэнд ил болох нь тодорхой. Үр дүнд юу болох вэ гэдэг л хамгийн чухал. Олон түмний хүслээр бол газрын наймаагаар хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хууль бус орлогыг хурааж улсын орлого болгон улмаар ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд , улсын эдийн засгийг хөгжүүлэхэд ашиглах хэрэгтэй. Үүний тулд УИХ аас хууль батлаж гаргах шаардлага гарах болов уу даа. Ямар ч байсан улс, ард түмний эрх ашгийг эрхэм болгох ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 01:46:50
    Zochin: СОНСГОЛ Ч ЯАХАВ ХИЙГДДЭГ БАЙЖ 'ХАРИУЦЛАГА БАЙНА УУ.ТЭР Л ГОЛ НЬ ШҮҮ ДЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 00:42:16
    Зочин: Нээх сүртэй сонсгол гээд ярих юм,тэгээд ямар ч хэрэгтэй юм бүү мэд,ямар хариуцлага тооцох юм бэ,хариуцлага тооцож чадах уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 22:54:20
    Зочин: Шунана шунана гэхэд арай ч дээ!!! Яасан ч эцэс төгсгөлгүй, ханах ёс зүйгээ барчихсан бузар амьтад байдгийн бэ??? "Шунал ихэдвэл- шулам болдог" гэж ухаант дээдсүүд минь хэлсэнээр энэ шулмуудыг харж байгаа тэнгэр бий биз ээ... хүн дүрстэй ч хүний ёс суртахуунгүй ийм аиьтсыг юу ч гэмээр юм бэ дээ....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 20:08:22
    Tsetsegmaa: Иргэд 0.7 га газраа ч авч чадахгүй байхад эд нар юу вэ? Эндээс нь 0.7 га газраа авъя.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 19:00:37
    И: Хууль бусаар олсон бол олсон хөрөнгийг нь хурааж олон жилээр шоронд суулгадаг хатуу хуультай болмоор байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 18:32:43
    Tsetsegmaa: Иргэд 0.7 га газраа ч авч чадахгүй байхад эд нар юу вэ? Эндээс нь 0.7 га газраа авъя.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 17:55:47
    Уншигч: Бүгдийг хураан, шоронд хийгээд.хятадад эд нар цаазлуулсан байгаа.хуулиа(цаазын)сэргээх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 14:41:18
    Иргэн: СОНСГОЛЫГ ХУРДАН ЯВУУЛЖ БҮХ ГАЗРЫГ ХУРААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 14:30:46
    Бухимдагч: Эдний хууль бус эдлэнгийн газраас 0.07 га газараа авч, сууцны байшин бариулж, хотын агаар бохирдуулагчдаас нэг ч гэсэн айл гармаар байна. А. Шагдарсүрэнгийнхэн Номингийн дэлгүүрүүд, хивсний үйлдвэр, нэг хотхонтой байхад үр удмаараа сайн сайхан амьдрана ш дээ. Ядарсан ард иргэдээ тэр олон хотхоны байр сууцанд үнийг нь хямдруулан оруулаасай билээ. Ямар агуу их шунал вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 14:22:57
    Бухимдагч: Эдний хууль бус эдлэнгийн газраас 07 га газараа авч, сууцны байшин бариулж, хотын агаар бохирдуулагчдаас нэг ч гэсэн айл гармаар байна. А. Шагдарсүрэнгийнхэн Номингийн дэлгүүрүүд, хивсний үйлдвэр, нэг хотхонтой байхад үр удмаараа сайн сайхан амьдрана ш дээ. Ядарсан ард иргэдээ тэр олон хотхоны байр сууцанд үнийг нь хямдруулан оруулаасай билээ. Ямар агуу их шунал вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 11:49:40
    Иргэн: УБын газрыг Ховдынхон ихэвчлэн авч одоогийн байдалд хүргэсэн байна гэдгийг мэдлээ.Бас дээрээс нь нутгийнхаа нэрийг бузарласан Члйжилсүрэн Наранхүү гэх мэт нэмэгдээд хотыг минь хот мэдэхгүй хөдөөнийхөн муухай болгочихжээ.Жагаагийн хэлдэг үнээн.Хотын уугуул бидэнд зуслангийн газар ч олдоогүй.Учир нь газар олгодог газрын албаныхан бас хөдөөгийнхөн байсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 10:28:32
    Mb: Sonsgol hiih ni zuv shuu ard tumen medej avag,nuursnii sonsgol shig hudla bolno ntr geed bga humuus bolioroi. Nuguu munkherdene chn gazryn naimaachidyn buuny nohoi bolson bololtoi songuulid mungu heregtei l de
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 09:38:53
    зочин: Капиталист нийгэмд гайхаад байх юун. 90 онд тэгш шударга амьдрана гэж горьдсон уу. Муу хэлэгддэг соц.нийгэм харьцангуй шударга байсан байгаа биз. Данзангийн замаар яваад 30 гаран жил яваад ийм л байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 09:03:13
    Зочин: Төр ийн толгойд хулгайчдын бүлэглэлүүд байгаа цагт мөнгөтэй хүмүүст хууль үйлчлэхгүй болчихжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 04:15:11
    Би.: Долир М.Энхболдоо шоронд нь хийх болоо үгүй л юм байхдаа ийм ил гэмт хэрэгтэн дээ үйлчилэх хууль үгүй улс юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 23:50:38
    Отгоо : Цаг нь ирэхээр хүссэн хүсээгүй шийтгэл ногдуулна. Юманд хязгаар гэж байдаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 22:44:43
    Shydrag hun: Mongol oron ygaasaa ungursun yum bishuu b.enhbayar sonsoggoliig ydirdah yum bol hydlaa helberdeel nuursnii sonsgol shig holoin bantan bolgool todorhoi ezen holbogchguu bolgono biz nuursnii hamgiin tom hylgaich cy batboldoo amarsain symkaa hurelbaatar geh met gol tolgoilogchoo gargaaguutei adil shagdarsurengiin tyslah bool bsan hun hun shydrag shiidne gedeg ulger enh bayariig owoo yum yy gesen olhoiguu doloogch myyhai horchin hun bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 22:17:35
    Иргэн : МАН-АН-Н төрийн үе үеийн дарга нартай бүгдтэй нь хамтарч ажилсан олон ч ололт амжилт гаргсан!!! Болохгүй нь юу байхав!!! Авилага авсан МиЕ, Энхболдтойгоо л МАН-яриа сонсголоо хийсэн болоно биздээ!!! Яаахав Номингийн нэг чадахгүй байгаа зүйл нь хэтэрхий олон бизнесийн салбарруу ороод түүнийхээ менежментийг хийж чадахгүй үлгэн салган явуулж байгаа харагддаг!!! Жишээ нь Эрдэнэт хивс бн, бүтээгдэхүүн нь улам л муудах жишээтэй, бөөний төвүүдийн ажиллагсад нь өдөр хоног өнгөрүүлсэн хүмүүс байх жишээтэй!!! Олон юмруу шуналтаж орохгүй л байх хэрэгтэйг юмдаа!!! Түүнээс газар ухаж гай тариагүй шүү!!! Хүний нөөцөөр маш муу болж байнлээ шүү Номингхоон анхаарарай!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 21:08:25
    Иргэн: Ямар их газар нутаг вэ. Бид газрын наймаа цэцэглээд хот хөдөөний хичнээн газар зарагдаад алга болсныг мэдээгүй суужээ. Ямар их шунал вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 19:51:31
    Зочин: Яаж баяжсан нь ойлгомжтой доо... сонгогч нар ямар новшнуудыг сонгож бгаагаа харагтун!!! Энэ их бетон ширэнгэ нь зогсоосой билээ, хэтэрлээ, хөл гишгэх газаргүй боллоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 19:40:12
    mgl: novshiin niigem
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 15:52:01
    Наран: Газрыг улсын өмч гэж хуульчилан хурааж ав .баригдсан барилга байгууламжаас нь татвар ав .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 15:51:45
    Наран: Газрыг улсын өмч гэж хуульчилан хурааж ав .баригдсан барилга байгууламжаас нь татвар ав .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 14:48:31
    Айдарь : Номин холдинг группийн зөвлөх гавьяат эдийн засагч Шагдарсүрэн гуайг 90ээд оны эхэнд хар Волга 24 маркийн машинтайгаа тэр үед (шаг) гэдэг байлаа архи шагладаг байсан гэвэл итгэх үү. 4р хороололын 9давхар! байранд амьдарч байхдаа шагын архийг нь зарж өгч бас гэрээс нь авч уудаг байж билээ. Одоо тэр нь Номин холдинг ХХК эх үүсвэр болох хөрөнгө байсан болов уу гэж хардана ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 14:48:22
    Айдарь : Номин холдинг группийн зөвлөх гавьяат эдийн засагч Шагдарсүрэн гуайг 90ээд оны эхэнд хар Волга 24 маркийн машинтайгаа тэр үед (шаг) гэдэг байлаа архи шагладаг байсан гэвэл итгэх үү. 4р хороололын 9давхар! байранд амьдарч байхдаа шагын архийг нь зарж өгч бас гэрээс нь авч уудаг байж билээ. Одоо тэр нь Номин холдинг ХХК эх үүсвэр болох хөрөнгө байсан болов уу гэж хардана ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 14:40:20
    Гишүүн: Улсын өмчийг төрд ажиллаж байгаад авсан, нүүрсний хулгайчидтайгаа л тэмцээч. Өөрсдийн бүхий л амьдралаа цэвэр бизнёсээрээ гарч ирсэн үндэсний хөдөлмөрч хүмүүс.тэд газар уурхайг ухаж баялгаа цөлмөөгүй. Мак, Гачуурт Чинбат, Ажнайн Батэрдэнэ нар шиг улайм цайм архаг луйварчид биш. Наранхүү гэгч цэвэр газрын хулгайч биш. Хар цагааныг ялгана уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 14:38:02
    Бурхан: Дээдсүүд бурханы хүүхдүүд идэж ууж, хөөрхий "улныхан" "нүгэл" эдэлж гушигнах нь шарын шашны сургаал. Одоо хэн ч засч чадахгүй. "Төр шашин 2 нэг зоосны 2 тал" Дээдэс газраа жунгаад зарах нь тодорхой...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 14:01:50
    deegii: hariutslaga tootsoj chadah hun bgaamuudaa yumand chin hemjee hyazgaar gej baidag daa avsandaa avaad uhej chadahgui gedgee meddeg um boluu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 13:55:08
    хүн: 1937 оны үйлдэлийг эдгээр хүмүүс дээр хэрэгжүүл... нэг жалганд булуул болно..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 13:49:57
    Кулнар: 24 жил амьдарсан 500 хү метр хүрэхгүй өгөхгүй бгаа юм даа СХ дүүрэгын том толгойтой 12 хорооны газрын алба өөрөө ирж үзчээд 40сая төл гээд бгаа юм даа тахир дутуугын групптэй өндөр настны тэтгэвэртэй хүн яаж төлөх үү тэд нар шиг газар наймаалж хулгай хийсэн биш мөнгөтэй хүн аргагүй юм дае
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 13:38:15
    Kkk: Хахуул авч газар өгсөн нөхдүүдийг л яллаагүй өмч хөрөнгийг нь хураагаагүй хууль хэрэгжихгүй байгаа энэ үед асуудал цэгцрэхгүй.... эрүүлжихгүй хулгай байсаар л бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 13:07:05
    Зочин: Тэмцээд ч нэмэргүй л болов уу. Тэд төрөөс илүү мөнгөтэй, магадгүй төрөөс ч илүү хүчтэй болцгоосон улс. Гол төлөв мөнгөөр хахуульдаж авцгаасан байх. Газрыг өгөөд л байдаг албан тушаалтнуудыг яах вэ. Одоо л шударга байдлыг тогтоохгүй бол энэ улс тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 12:52:34
    Зочин: Эрт зарлахаар томчууд нь гараад алга болно доо.тэгээд хэсэг мэдэн будилсан нөхдүүд худал мэдээлэл хийсэн болоод л өнгөрөх вий дэ.асуудал бүхний ард дандаа л нэг хэсэг нөхдүүд бгаа л бдаг хууль үйлчилдэг гүй эээ.ийм л бна дааа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 12:42:27
    Судлаач иргэн: Хөрөнгө оруулагчдаа дэмжиж ажиллах ёстой төр засаг нь ажилаа мэдэхгүй Путинист дарангуйлагч болж хувираад байвал маш их хөрөнгө гадагшилж дагаад ажиллах ,сэхээтнүүд гараад явчихвал Оросууд орж ирж дарангуйлагчдыг өөрсдийг нь алж устгаад монгол маань сөнөнө шүү...Иргэд ажил л олгогчдоо хайрладаг төр л хэрэгтэй байнадаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 12:29:55
    ATG: durakuudiig bvgdiin shorond hiij gazriin huraaj avaad yadarsan irgeddee ugch olajiltai orlogtoi bolgoo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 12:29:14
    ATG: durakuudiig bvgdiin shorond hiij gazriin huraaj avaad yadarsan irgeddee ugch olajiltai orlogtoi bolgoo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 12:14:03
    SK: Бизнес хийгээд олсон хөрөнгө газар бол яах юм, мөнгөтэй юмтай боллоо гээд боож үхэцгээх юм даа, монголчууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 10:12:05
    морж орвелл: БУБУ гэдэг гахайн хот улсын хамгийн бүдүүн гахайг Ми гэдэг байж, тэрээр гахайн хотынхоо хамгийн бүдүүн гахай тул дарга болж, харамсалтай нь Ми гахай бусад гахайныхаа оромж барих газрыг бүгдийг зарчихсан тул бүх гахайнууд явах газаргүй болжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 09:06:32
    Иргэн. : Шуналын гэрүүд юм даа. Гэвч цаазын ялыг сэргээж М.Энхболд , Шагдар сүрэн тэдний хамсаатнууд зэрэг увайгүй луйварчдыг хороож хууль бусаар олсон хөрөнгө газрыг хурааж,улсын орлого болгочиход л болно шдэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 09:06:06
    Иргэн. : Шуналын гэрүүд юм даа. Гэвч цаазын ялыг сэргээж М.Энхболд , Шагдар сүрэн тэдний хамсаатнууд зэрэг увайгүй луйварчдыг хороож хууль бусаар олсон хөрөнгө газрыг хурааж,улсын орлого болгочиход л болно шдэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 08:59:04
    зочин: Шунал гэхэд арай л юма хүн нэрээ тогос өдөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 08:39:12
    Zochin: Choijilsureng bas ingej bichix xeregtei gazriin sonsgold oruulax xeregtei.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 08:34:28
    Д.Б: Нэг өрх 0,07 га газар эзэмшин гэхээр танай бичсэн 0,7 га арав дахин их газар авсан болж байна шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 08:28:57
    Зочин: Цаазийн ялийг сэргээх л хэрэгтэй .Идэж цусалж хандаггүй гахайнууд юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 07:33:44
    ДД: УИД ХЭЗЭЭ Ч НООГДОЛ ӨГЧ БАЙГААГҮЙ. ИЙМ БОЛОХООР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ХӨГЖӨХГҮЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 06:59:30
    Нара: Идэж ууж шамшигдуулсан хэргүүдийг их сайн ил болгон зарлаж байгаач энэ нь хүмүүсийн дургүйцлийг түр дарж байна, гол нь хэрэгт холбоотой хүмүүст хөрөнгийг нь хураах улсыг хохиролгүй болгох, хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлэж чадахгүй байгаа нь моодонд орж байх шигээ, зарлаад л орхиод байдаг, гэмт хэрэгтнүүдийг тодруулсан сонсголууд ч тэр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 06:39:44
    Шуналын далайнууд: Пээ бузар бузар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 06:39:32
    Шуналын далайнууд: Пээ бузар бузар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 21:13:50
    Заас: Энэ шуналт хүүрүүд хахаж далд ороосой хужаагиин шээсүүд үнэхээриин гайнууд юмдааа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 18:20:59
    Зочин: Shunaltai uvgun buh l uildvriig ih delguuriig huvichilj avsan. HUD iin uildver baisan buh gazar tuunii garaad orson. Nomin HUD iin buunii geed baigaa delguuriignh ni haalga ni gej orj garch ch bolohgui ydaj guideg haalga ni ch ongoihgui haramchiin hataj uhsen haalgatai Shagdarsuren uvgun yavj chadahgui bol ur udam ni neg ch gesen shagaij uzmeer . Unen ulun udmuud. 1 tugrug avna baraa niiluulegchees shimtgel avch bayjina. Hyamdarsan gej hudlaa unen deeree ajillana. Unegui buh uildver huvichilsnlan avsniig dahin shalgah tsag irsen .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 18:20:15
    Иргэн: Таарсан аав хүү 2 юмаа. Энэ 2 яг өөрсөд шигээ новшийн гэр бүлийн шаарыг олоод нэг завин дээр суусан байна лээ. Удахгүй хамтдаа дууснаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 15:18:01
    ард : ЭНЭ АЙЛЫН ШУНАЛААС ҮҮДСЭН ЛУЙВАР ХУЛГАЙГ ЯМАР ТООЧООД БАРАХ БИШ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 15:14:47
    боломж гарвал : Яана даа. Юу дутлаа гэж луйвард оролцдог юм вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 14:52:00
    Шүгдэн: Шагдарсүрэнг шалдалаад хүүхэдүүдтэй нь хүзүүгээр нь холбоод дүүжилж 77 алд газарт булж устгах хэрэгтэй. Сүнс нь ч монголд бүү үзэгдэг!!!!!! 9 үеэрээ тамд байх болтугай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 11:49:35
    S: DYRAA TAWILTSI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 11:49:06
    S: AX NRT XUSLR80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 11:48:52
    Зочин: Монголыг цаазын ял, эзэн Чингис, жанжин Сүхбаатар, Цэдэнбал дарга нарын сүнс аварна. Өөр юуч аварч чадахгүй болтол хулгай дээрэм авилгал луйварт живж сэхээний орон дээр амь тавьж үхэх хоногоо хүлээж байна. Ухамсар ёс суртахуун хүний сэтгэл бүхэн устан алга болж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 11:48:22
    S: SHAALTSI80955877XUSNG
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 11:46:42
    Зочин: Монголыг цаазын ял, эзэн Чингис, жанжин Сүхбаатар, Цэдэнбал дарга нарын сүнс аварна. Өөр юуч аварч чадахгүй болтол хулгай дээрэм авилгал луйварт живж сэхээний орон дээр амь тавьж үхэх хоногоо хүлээж байна. Ухамсар ёс суртахуун хүний сэтгэл бүхэн устан алга болж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 10:24:30
    ард: Цаазын ял сэргээх болжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 07:44:08
    S: SEKSEER TAICHI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 07:40:08
    666: Дийлэх болуу? Ягаангажид буюу эрэлийн эрдэнэбатын банкыг алга урвуулах мэт дээрэмдээд авчихсан нөхөд шүүдээ!бараг л үгүй биздээ. Бид энэ газрыг чинь тарьж ургуулсан бий болгосон гэвэл яана. Бузар торгуудууд!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188