• Өнөөдөр 2024-05-03

НИТХ-ЫН ДАРГА АСАН Ц.САНДУЙГИЙН ТӨРСӨН ДҮҮ Ц.СЭРГЭЛЭН, Б.ЛХАГВАСҮРЭНГИЙН ТӨРСӨН ДҮҮ Б.ЛХАГВАДОРЖ НАР ХАМТРАН “ТАСГАН ТАУЭР” ГЭХ 18 ДАВХАР ОФФИС БАРЬЖ БАЙНА

2024-02-07,   1974

 ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАХ НЭГДЭЛ”-ЭЭС 1999 ОНООС ХОЙШИХ УЛААНБААТАР ХОТЫН ҮЕ ҮЕИЙН ЗАСАГ ДАРГА, ИТХ-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРУУД ҮГСЭН ХУЙВАЛДАЖ, НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫГ ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН ӨӨРСДИЙНХӨӨ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДЭД ХУУЛЬ БУСААР ОЛГОЖ, ОФФИС, ОРОН СУУЦНЫ ХОТХОН БАРИХ ЗАМААР ХАЛААСАА ТҮНТИЙЛГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАРИМТУУДЫГ ЦУВРАЛААР ДЭЛГЭЖ БАЙНА.
     Ардын намын булхайг А, Б-гүй илчилсэн алдарт “60 тэрбум”-ын бичлэгээр Ц.Сандуй хэмээх залуу олны танил, “од” болж байв. Түүнээс өмнө ч Ц.Сандуй барилгын бизнесийнхний дунд “Газрын Сандуй” хочоороо хэдийнэ танил болсон байсан юм билээ л дээ. Арга ч үгүй юм, Ц.Сандуй 1997 онд Ж.Наранцацралт агсныг Хотын дарга байх үед Нийслэлийн газрын албанд ахлах мэргэжилтнээр анх ажилд орсон. Ингээд 2001 онд М.Энхболдыг Хотын дарга байх үед Нийслэлийн газрын албаны Кадастрын хэлтсийн дарга, 2006 онд Ц.Батбаярыг Хотын дарга байх үед Нийслэлийн газрын албаны орлогч дарга, 2008 онд Т.Билэгтийг Хотын дарга байх үед Нийслэлийн газрын албаны даргаар тус тус ажиллаж байв. Товчхондоо, 2000 оноос хойш олгогдсон бүх газрын гэрчилгээ Ц.Сандуйгийн гарын үсэгтэй гээд хэлчихэд хилсдэхгүй. 
 
     Ц.Сандуй Г.Доржзодовт “тонгоруулсан” шигээ тийм ч гэнэн эр биш. Өөрийнхөө нэр дээр нэг ч бизнесгүй, төсвийн цалинтай төрийн албан хаагчийн дүрээр хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж ирсэн нэгэн. Харин Ц.Сандуйгийн бүх бизнесийг төрсөн дүү Ц.Сэргэлэн нь гардан хариуцдаг. Ингэхдээ дүү нь Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү Б.Лхагвадоржтой бүх бизнесээ хамтран явуулдаг. Тодруулбал, Ц.Сэргэлэн, Б.Лхагвадорж хоёр “Их түмэн трэйвел” ХХК, “Элс партнерс” ХХК, “Нью сил” ХХК,“Сэлбэ партнерс” ХХК-уудыг хамтран эзэмшиж ирсэн. Дээрх дөрвөн компани нь ямар үйл ажиллагаа явуулж, ямар хөрөнгө эзэмшиж байгааг нь тус бүрчлэн танилцуулъя. 2000 оноос хойш Улаанбаатар хотыг газар олголтыг ганцаараа шахуу хариуцсан Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэн хотын хамгийн үнэтэй байршлуудад барилгуудтай, ресторан, баар цэнгээний газартай, тэр бүү хэл 18 давхар оффистой болсны цаана газрын наймааны мөнгө угаалт ч байж болзошгүй ажээ. 
 
Замын цагдаагийн гүүрний урд доор байрлах, төв замын тэг голд баригдсан, түгжрэлийн гол зангилаа “Хоум плаза” барилгын Ц.Сандуйгийн эзэмшлийнх гэж олон жил ярьсан. Харин Ц.Сандуй “Минийх биш, надтай хамаагүй” гэж гүрийсээр өдий хүрсэн. Тэгвэл Ц.Сэргэлэн, Б.Лхагвадорж хоёрын “Элс партнерс” ХХК нь “Хоме плаза” барилгын II, IV дүгээр давхрыг бүхэлд нь эзэмшдэг бөгөөд “One Event Hall” нэртэйгээр хурим найр, хурал цуглаан, хүлээн авалтын заал хэлбэрээр ашигладаг. Харин Ц.Сэргэлэн, Б.Лхагвадорж хоёрын “Их түмэн трэйвэл” ХХК нь “Хоум плаза” барилгын зүүн жигүүрийн I дүгээр давхрыг эзэмшдэг бөгөөд “Минт” нэртэй баар ажиллуулдаг. Товчхондоо, “Хоум плаза” барилга Ц.Сандуйгийнх гэхэд хилсдэхгүй аж. 
Тайлбар:  Замын цагдаагийн гүүрний урд уулзварт байрлах Ц.Сандуй, Б.Лхагвасүрэн хоёрын дүү нарын эзэмшлийн "Хоум плаза" 
Цаашилбал, Ц.Сэргэлэн, Б.Лхагвадорж хоёрын “Ньюсил” ХХК нь Сүхбаатар дүүргийн I хороо, Төв номын сангийн дэргэд байрлах “Mazzy” гэх зургаан давхар шилэн барилгын эзэмшдэг. Дотор нь 24 цагийн сүлжээ дэлгүүр, ресторан, паб бүгд бий. 
Тайлбар: Төв номын сангийн урд байрлах Ц.Сэргэлэн, Б.Лхагвадорж хоёрын "Маззи" барилга
Хамгийн ноцтой нь, Ц.Сэргэлэн, Б.Лхагвадорж хоёрын “Сэлбэ партнерс” ХХК нь одоо Чингэлтэй Дүүргийн V хороо, Баянбүрдийн тойргоос Гэсэр сүм явах зам дагуу, Тасганы овооны зүүн доор “Тасган тауэр” гэх 16 давхар оффисын барилгыг барьж буй. Он гармагц бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. “Тасган тауэр” барилга нь 31м2-74м2 хүртэлх өрөөний сонголттой нийт 400 оффисын өрөөтэй, хажуудаа долоон давхар авто зогсоолтой. Зөвхөн 31м2 талбайтай оффис нь л гэхэд 200 сая төгрөгөөр захиалгаа аваад эхэлчихсэн байна. Энэ үнээр дунджилж тооцож үзвэл 400 ширхэг оффисын өрөөг багадаа 200 тэрбум төгрөгөөр худалдана гэсэн үг юм. Бүхэл бүтэн 200  тэрбум төгрөгийн барилгыг Ц.Сэргэлэн, Д.Лхагвадорж хоёр хэрхэн санхүүжүүлж байгааг хууль хяналтынхан шалгахад илүүдэхгүй. М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр нарын үед Нийслэлийн газрын албаны даргын сэнтийд дархлагдаж, оффшор данстай болтлоо хөрөнгөжсөн Ц.Сандуйгийн мөнгө угаалт ч байж болзошгүй гэж хардах бүрэн үндэслэлтэй. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

НИТХ-ЫН ДАРГА АСАН Ц.САНДУЙГИЙН ТӨРСӨН ДҮҮ Ц.СЭРГЭЛЭН, Б.ЛХАГВАСҮРЭНГИЙН ТӨРСӨН ДҮҮ Б.ЛХАГВАДОРЖ НАР ХАМТРАН “ТАСГАН ТАУЭР” ГЭХ 18 ДАВХАР ОФФИС БАРЬЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 16
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-13 11:56:36
    ЗОЧИН: СУНДУЙ БОЛ МЭРГЭШСЭН АВИЛГАЧ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, ХҮНИЙ АДАГ, ЭНЭ ХОРВООГИЙН ХОГИЙН ШААР Ш ДЭЭ. МЭРГЭШСЭН АВИЛГАЧ. ХУЛГАЙЧ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-13 11:47:24
    Зориг: Энэ Сандуйгийн дүү Сэргэлэн нь нийслэлийн газарын албаны гацсан цоож түгжээ г бүгдийг нь мулталж өгдөг л майжийсан жижигхэн нөхөр байсан энд л мөнгөтэй барилага барихгүй бол өөр хэн байшин бархав дээ АТГ шалгахад бүх юм нь тодорхой ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-09 22:17:18
    До: Сундуйг газарын дарга бхад газарын унэ их унд орсон мань эрч бусдаар дамжуулан монго авдаг бж билээ ухвал ч боон юм гарна огсоныг нь биш аасаныг нь шитэгдэг бол маш их улсууд юмаа яарин даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-09 22:17:12
    До: Сундуйг газарын дарга бхад газарын унэ их унд орсон мань эрч бусдаар дамжуулан монго авдаг бж билээ ухвал ч боон юм гарна огсоныг нь биш аасаныг нь шитэгдэг бол маш их улсууд юмаа яарин даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-08 09:08:29
    JIRIIN IRGEN: САНДУЙ БАС МЕТРОМОЛЛ ИХ ДЭЛГҮҮР БОЛОН ХОЙД ТАЛЫНХ НЬ МЕТРО БИЗНЕС ТӨВИЙН 1 БА 2 ДАВХАРЫГ БҮТЭН ЭЗЭМШДЭГ,, ДҮҮ СЭРГЭЛЭНГИЙНХ НЬ НЭР ДЭЭР БАЙДАГ,,,,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 22:08:17
    S: SEKSEER TANILTSI8P955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 19:15:15
    Зочин : Төрийн албыг мөнгө болгох хэрэгсэл болгосон 60 тэрбум төгрөг шаах гэж байсан лалрын хулгайч, нохойн гөлөг эрлийзийн салтааны үс псдак хурдан үхэж далд ороосой!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 18:09:34
    S: ANYSDNAA80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 16:00:33
    ГАЗРЫН наймаачтай тэмцэе гэвэл бүү хойшоо тавь: Газрын эзэд их даварч байсаны ИЛРЭЛ бол HOME PLAZA. ТӨВ замын голд өөртөө газар өгч барьсан. ОЛИМПИЙН гүүр барихдаа хүний өмч хэмээн хөндөөгүй. НЭГЭНТ газрын наймаачинтай тэмцэе гэж байгаа бол энэ объектийг нурааж хагартлаа баяжсан эздээр нь төлүүл. ИХ давруулсан. БИД яриад л өнгөрдөг. ОДОО холбоотой бүх хүний дансаар шижилгээ хийж хөрөнгийг ИЛ болгож ТЭР хавьд барих ёстой байсан сургууль цэцэрлэгт зарцуулая. Иргэдийн мэдээллэр нуугдмал үл хөдлөхүүдийг нь ИЛ болгох боломжтой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 15:34:15
    д: энэ Монголбанкны Лхагвасүрэнг огцруулаачээ,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 15:33:41
    ГАЗРЫНХАН тодорхой, Одоо яах вэ? Хөрөнгийг нь хураах уу?: Нэгэнт газрын наймаагаар хөрөнгөжсөнг ЗАРЛАЖ тогтоогоод ГАЗРЫН НАЙМААНЫ эх үүсвэртэй хөрөнгийг ИЛ тодруулж хөрөнгийг нь хураах нь зөв.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 14:23:42
    ИРГЭН: УЛСЫН ЮМЫГ ӨӨРИЙН ЮМ ШИГ ҮЗЭЖ БАЙЖ ЭЗЭН ХААН Ч ТЭГДЭГГҮЙ БАЙХ. ЁС ЖУДАГ ГЭЖ ЮУ Ч БАЙХГҮЙ ЯМАР АЙМААР БЭРД ШИГ. ХАМГИЙН ГОЛ НЬ ХОЁРХОН НАМ НОЁРХОЖ ҮНДСЭН ХУУЛЬ , ЖУРАМ ЁС ЗҮЙГ ТЭР ХОЁР НАМ Л ОРЛОЖ БАЙЖ. БАЙХ Ч БОЛОХ БАЙЛГҮЙДЭЭ БОДВОЛ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 13:16:34
    иргэн: Дэндүү их даварсан даа дээр доргүй л ярьдаг бсн сүүлдээ засаг даргаасаа ч том ХУВАЛЗ болсон доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 12:59:30
    Zochin: Barilgiig n ymr eh uusvertei munguur bossoniig n shalgaad ulsiin orlogo d huraa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 11:43:55
    1: Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 11:09:31
    S: SEXSDN80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188