• Өнөөдөр 2024-05-03

ХОТЫН ДАРГА АСАН Э.БАТ-ҮҮЛ “ИМПЕРИАЛ КАСТЕЛ” ХХК-ИЙН ЭЗЭН Т.МӨНХБАЯРТАЙ ЛИЦЕНЗИЙН НАЙМАА ХИЙЖ, ОЛСОН МӨНГӨӨРӨӨ “ЭРДЭНИЙН ТӨГӨЛ”, “ИМПЕРИАЛ ХАУС”, “РИВЕР ХИЛЛС”, “АГНИСТА” ХОТХОНУУДЫГ БАРЬЖ “УГААСАН” УУ

2024-02-06,   5610

 ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАХ НЭГДЭЛ”-ЭЭС 1999 ОНООС ХОЙШИХ УЛААНБААТАР ХОТЫН ҮЕ ҮЕИЙН ЗАСАГ ДАРГА НАР НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫГ ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН ӨӨРСДИЙНХӨӨ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДЭД БОЛОН БУСДАД ХУУЛЬ БУСААР ОЛГОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАРИМТЫГ ЦУВРАЛААР ДЭЛГЭЖ БАЙНА.

 
   Удирдлагын академийн зүүн урд, Б.Чойжилсүрэнгийн “Хүннү” хорооллын чанх урд “Эрдэнийн төгөл”, “Империал хаус”, “Ривер хилсс”, “Агниста” гэх тансаг зэрэглэлийн дөрвөн хотхон хаяа дэрлэн байрладаг. “Эрдэнийн төгөл” хотхон нь Э.Бат-Үүлийнх, харин “Империал хаус”, “Ривер хилсс”, “Агниста” хотхонууд нь “Империал кастел”-ийн эзэн, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярынх. Гэвч үнэн хэрэгтээ энэ дөрвөн хотхоны санхүүгийн эх үүсвэр нэг буюу Э.Бат-Үүл, Т.Мөнхбаяр хоёр алт, нүүрсний лиценз дамлан зарж, олсон мөнгөөрөө “Эрдэнийн төгөл”, “Империал хаус”, “Ривер хилсс”, “Агниста” хотхоныг санхүүжүүлж, “угаасан” байж болзошгүй ноцтой баримтыг дэлгэж байна. 
 
Эхлээд дээр дурдсан хотхонуудыг товч танилцуулъя. 

ХОТЫН ДАРГА АСАН, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.БАТ-ҮҮЛИЙН “ЭРДЭНИЙН ТӨГӨЛ” ХОТХОН

     “Эрдэнийн төгөл” хотхоныг Э.Бат-Үүлийн “Сонор рекордс” ХХК  барьж худалдсан. “Сонор рекордс” ХХК-ийг эхлээд эхнэр Б.Дэлгэртуяа нь эзэмшдэг байсан, дараа нь хүү Б.Чулуудайд нь шилжиж, харин одоо охин Б.Хулан нь эзэмшиж буй. Анх Э.Бат-Үүл УИХ-ын гишүүн байхдаа буюу 2007 онд Хотын дарга Ц.Батбаяраас “Сонор рекордс” ХХК-ийнхаа нэр дээр 1.0 га газар авсан. Дараа нь 2011 онд Хотын дарга Г.Мөнхбаяраас нэмж 1.0 га газар авч, нийт 2.0 га газартай болсон. Ингээд Э.Бат-Үүл 2011 оны сүүлчээс “Сонор рекордс” ХХК-ийнхаа 2.0 га газар дээр “Эрдэнийн төгөл” гэх тансаг зэрэглэлийн 32 айлын хаус хотхон барьж эхэлсэн. Төд удалгүй буюу 2012 оны наймдугаар сард Э.Бат-Үүл өөрөө Хотын дарга болж, “Эрдэнийн төгөл” хотхон нь ч гэрлийн хурдаар баригдаж дууссан түүхтэй. 
Тайлбар: Э.Бат-Үүлийн "Эрдэнийн төгөл" хотхон
Э.Бат-Үүл “Эрдэнийн төгөл” хотхоныхоо хаусуудыг Худалдаа хөгжлийн банкны эзэн “Сахал” Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос эхлээд улс төр, бизнесийн томчуудад өндөр үнээр шахсан гэгддэг. Үнэхээр ч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнийн “Бидний монгол мөрөөдөл” ТББ, Элчин сайд Ө.Батбаярын “Монголын сигар клуб” ТББ, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Элчин сайд Ц.Жамбалдоржийн охин Ж.Танын “Тана глобал солюшинс” ХХК гэх мэт томчуудын компани, ТББ-ууд одоо ч  “Эрдэнийн төгөл” хотхоны хаусуудын хаяг дээр бүртгэлтэй байдаг ажээ. 
 
Ноцтой нэг баримт байгаа нь, “Эрдэнийн төгөл” хотхоны барилга угсралт болон худалдан борлуулах ажлыг Э.Бат-Үүлийн охин Б.Хулангийнх нь нөхөр Б.Идэр хариуцсан. Ингэхдээ нэг айлын хаусыг 700-800 орчим сая төгрөгөөр буюу 32 айлын хаусыг 25 орчим тэрбум төгрөгөөр худалдсан. Улмаар Э.Бат-Үүлийн хүргэн Б.Идэр нь “Эрдэнийн төгөл” хотхоны хаусуудыг зарж дуусмагцаа буюу 2015 онд “Утпала финанс” ББСБ-ыг байгуулж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж эхэлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл,“Эрдэнийн төгөл” хотхоныг худалдаж олсон 25 тэрбум төгрөгөө “Утпала финанс” ББСБ-аар дамжуулан “угаасан” байж болзошгүй байгаа юм.   

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Т.МӨНХБАЯРЫН “РИВЕР ХИЛЛС”, “ИМПЕРИАЛ ХАУС”, “АГНИСТА” ХОТХОН

     “Эрдэнийн төгөл” хотхонтой хаяа залгаа орших 32 айлын “Ривер хиллс”, 24 айлын “Империал хаус”, 76 айлын “Агниста” тэргүүтэй хотхоныг “Империал кастел” ХХК барьж, бүрлуулсан байдаг. Ингэхдээ “Ривер хиллс” хотхоныг 2012 онд, “Империал хаус” хотхоныг 2013 онд, “Агниста” хотхоныг 2015 онд тус тус барьсан. Өөрөөр хэлбэл, энэ хотхонууд Э.Бат-Үүлийн “Эрдэнийн төгөл” хотхонтой зэрэг баригдаж, зэрэг зарагдсан байгаа юм. “Империал кастел” ХХК-ийн эзэн нь Төмөрийн Мөнхбаяр гэх эр бий. Анх “Империал гоулд” ХХК-аараа Баянхонгорт алт ухаж, алт, нүүрсний лиценз дамлаж зард гарсан. Улмаар 2018 онд төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож, “Ахмадуудын зээлийг тэглэсэн” гэх гавьяагаар 2021 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулж байсныг нь уншигч та санаж буй байх. Гэвч Т.Мөнхбаяр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа туслан гүйцэтгэгч компаниудаас 1.3 тэрбум төгрөгийн авлига авсан нь 2022 онд тогтоогдож, хууль хяналтынханд ээрэгдэж байгаад саяхан 27 сая төгрөгөөр торгуулаад мултарсан.     

ХӨДӨЛМӨРИЙН БААТРУУДЫН ХОРШИЛ БУЮУ Э.БАТ-ҮҮЛ, Т.МӨНХБАЯР ХОЕР АЛТ, НҮҮРСНИЙ ЛИЦЕНЗ ДАМЛАН НАЙМААЛЖ, ОЛСОН МӨНГӨӨРӨӨ ХУВИЙН ХОТХОНУУДАА САНХҮҮЖҮҮЛСЭН ҮҮ

      Э.Бат-Үүлийн “Эрдэнийн төгөл” хотхон болон Т.Мөнхбаярын “Ривер хиллс”, “Империал хаус”, “Агниста” хотхонууд 2012-2015 онд буюу яг зэрэг баригдаж, зэрэг зарагдсаныг дээр дурдсан. Эндээс маш ноцтой сүлжээ гарч ирнэ.  Тэгвэл Э.Бат-Үүлийн эхнэр Б.Дэлгэртуяагийн төрсөн дүү Б.Тодмөр, Б.Болдмөр нар нь 2008 оноос уул уурхайн бизнест орж, алт, нүүрсний лицензүүдийг баруун, солгойгүй зарж үрж эхэлцгээсэн аж. Тэр тусмаа Б.Тодмөр гэгч нь “Империал кастел” ХХК-ийн эзэн Т.Мөнхбаярын уул уурхайн бизнесийн гол хамтрагч нь байж иржээ. Эндээс хөвөрдөж хөөвөл, Э.Бат-Үүл хадам дүү Б.Тодмөртөө уул уурхайн лиценз буюу тусгай зөвшөөрлүүдийг төрөөс авч өгч, Б.Тодмөр нь цаашаа Т.Мөнхбаяртай нийлэн дамлан зарж, өөрсдөө ухаж олсон хууль бус мөнгөөрөө “Эрдэнийн төгөл”, Ривер хиллс”, “Империал хаус”, “Агниста” ХХК-уудыг санхүүжүүлж угаасан байж болзошгүй ноцтой сэжүүр гарч ирж байгаа юм. Одоо ч Э.Бат-Үүлийн хадам дүү Б.Тодмөр, “Империал кастел” ХХК-ийн эзэн Т.Мөнхбаяр нар дөрвөн компанийг хамтран эзэмшдэг бөгөөд тухайн компаниуд нь бүгд алт, нүүрсний хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ажээ. Уул уурхайн хамтарсан дөрвөн компанитай, хаяа нийлүүлэн барьсан дөрвөн хотхонтой тэднийг хамтрагчид гэдгийг нотлох гэж зовох шаардлагагүй биз ээ. 
 
Тухайлбал, 
 
- Б.Тодмөр Т.Мөнхбаяртай “Их монгол коммерс” ХХК-ийг хамтран эзэмшдэг. “Их монгол коммерс” ХХК нь Дундговь аймгийн Өлзийт суманд Оорцог нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Ноцтой нь, “Их монгол коммерс” ХХК нь Э.Бат-Үүлийн “Эрдэнийн төгөл” хотхоны 24 тоотоор бүртгэлээ хийсэн байдаг.  
 
- Б.Тодмөрийн Т.Мөнхбаяртай “Нью орем” ХХК-ийг хамтран эзэмшдэг бөгөөд Архангай аймгийн Тариат сумын нутагт XV-014219 дугаартай, 1237.17 га талбайтай Өлзийт уул хайгуулын тусгай зөвшөөрөлтэй. 
 
- Б.Тодмөр Т.Мөнхбаяртай “Өгөөмөр алт” ХХК-ийг хамтран эзэмшдэг. “Өгөөмөр алт” ХХК нь Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумын нутгийн заагт MV-021184 дугаартай 2752.33 га талбайтай Алтан ширээ гэх ашиглалтын тусгай зөвшөөрөл юм. 
 
- Мөн тэд “Дорнын говь энержи” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Уг компани нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт орших Дөшийн худгийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлж байна.
 
    Цаашилбал, Э.Бат-Үүл хадам дүү Б.Тодмөрөөрөө дамжуулан улс төр, бизнесийн томчуудтай уул уурхайгаар халаасаа нэгтгэж ирсэн байж болзошгүй баримтууд бий. Тухайлбал, Б.Тодмөр нь Н.Жаргалсайхантай 2008 оноос “Скуадра” ХХК,  “Жипикс” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн. Н.Жаргалсайхан гэгч нь 1991-1992 онд Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Алт диллер”-ийн хэрэг буюу 4.4 тонн алт хил давуулсан хэрэгт холбогдож гадагшаа зугтсан нэгэн. Төрсөн дүү Н.Золжаргал нь Э.Бат-Үүлийг Хотын дарга байхтай зэрэгцэн Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа. Мөн Б.Тодмөр нь А.Амарбаттай “МЖДЭ” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин А.Амарбат нь “Алтай констракшн” ХХК-ийн эзэн Хадбаасангийн Бат-Эрдэнэтэй “Билгүүн эрдэс” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Х.Бат-Эрдэнэ нь М.Энхболдын “цэрэг”, “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хүргэн гэх сэжмээр цааш хөвөрнө. Мөн Б.Тодмөр “Могойн гол глобал ресурс” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт тусгай зөвшөөрөлтэй. Өдгөө “Могойн гол” орд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай холбогдож эхэлснийг дурдах нь зүйтэй байх. 
 
Дээрх баримтуудтай шууд холбогдох, дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг ноцтой баримт бий. 2017 онд Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн оффшор данс ил болж, багагүй дуулиан дэгдэж байлаа. Тодруулбал, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай нь 2011 онд оффшор бүс буюу Хонконгод “Stretegic mines” гэх компани байгуулсан байдаг. Ингэхдээ “Stretegic mines” гэх компаниа уул уурхайн хөрөнгө оруулалтын компани гэж бүртгүүлсэн байдаг. Гэтэл Б.Чулуудайн нэр дээр дотоодод бүртгэгдсэн уул уурхайн нэг ч компани байхгүй. Харин Э.Бат-Үүлийн хадам дүү Б.Тодмөр нь 2008 оноос уул уурхайн бизнест орж, 2010 онд гэхэд лицензийн наймаагаараа зард гарсан. Тэгэхээр Э.Бат-Үүл хадам дүү Б.Тодмөрөөрөө дамжуулан уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг дамлан наймаалж, олсон мөнгөөрөө хаус хотхоноо санхүүжүүлэхийн сацуу гадаад руу гаргахаар өөрийн хүү Б.Чулуудайнхаа нэр дээр оффшорт “Stretegic mines” гэх компани байгуулсан байж болзошгүй схем гарч ирж байгаа юм. 
 
Үргэлжлэл бий
 

ХОТЫН ДАРГА АСАН Э.БАТ-ҮҮЛ “ИМПЕРИАЛ КАСТЕЛ” ХХК-ИЙН ЭЗЭН Т.МӨНХБАЯРТАЙ ЛИЦЕНЗИЙН НАЙМАА ХИЙЖ, ОЛСОН МӨНГӨӨРӨӨ “ЭРДЭНИЙН ТӨГӨЛ”, “ИМПЕРИАЛ ХАУС”, “РИВЕР ХИЛЛС”, “АГНИСТА” ХОТХОНУУДЫГ БАРЬЖ “УГААСАН” УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 38
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-09 09:27:46
    Ээгий: Сайн байцгаана уу энэ өдрийн мэнд хүргье.Хэрүүл хиймээр байсан ч тэвчээд өнгөрье.Сайхан шинэлээрэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-08 22:15:36
    Эрдэнэ : Хөшөөчих юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-08 19:33:00
    Зочин: Соц үед орон байрны аулгайч байсан батүүл ардчиллын үед төрийн хулгайч улсын баатар болно гэдэг тавилан юм даа. Удахгүй хөрөнгөө хураалгаж хүзүүгээ тасдуулах байлгүй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-08 17:28:26
    зочин: Адгийн муу алуурчин,салга буриад.Маш том луйварчин
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-08 16:11:42
    Чимээ: Ардчилал нэрээр алдаршсан шинэ цагийн луйварчдаа Улсын баатар Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан улс Монголоос өөр байдаг юм болов уу даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-08 10:43:22
    Бат: Муу бузар хулгайч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-08 08:37:54
    Өлзий: Юугий нь тайлбарлаж цаг алдаж сараачиж эрээчиж эодвийн юм бичдэгийн бэ...шууд л хөрөнгий нь хурааж хууль бус үйлдлүүдэд хариуцлага тооцож барилга байшинший а. Буулгаачээ....юунд толгойгы нь илдэг байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-08 01:03:14
    Баку: Ардчилал нэрэр маш олон хулгаич нар баирар шагнуулж баисан ядарсан ард түмэнд асар их үнээр орон сууцнуудыг зарж борлуулсан эдний гар хөл ябаттулга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 21:26:05
    Гэрэл: 40 мянгатын халаасны хулгайч энэ улсын баатар болж байхад түүнийг олгосон хүнээс халаасны хулгайчид энэ өндөр шагналыг яагаад олгосныг асууж чаддаггүй бидний ард түмэн эмгэнэлтэй.40 мянгат гэж луйварчдын оргонодог газар байсан уу гэлтэй.олон луйварчдын нэр энэ хотхонд төрсөн гэж уншиж байсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 17:35:29
    Баагий: Жинхэнэ шоронгийн хулгайч,бол Батүүл шүү. Шоронд бхад нь аав нь очиж гаргаж авч бсан муу хулгайч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 13:05:11
    Эмгэнэл: Аргагүйшдээ 90 онд гарч ирсэнгүүдийн арга ухаан нь дэлгэрээд улс илт яаж байгаа билээдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 12:31:07
    Зочин: Муу шинж бүхнийг тээсэн адгийн өвгөн бол Элбэгдорж Бат Үүл 2.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 12:00:40
    Карма: Салга чөтгөр хулгайч алуурчин. Ийм юмыг бас өмөөрөөд суудаг хүн байдаг л юм байна. Би хотын даргх болоход нь чадахгүй балална гэж хэлж ад болж байсан хүн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 11:55:45
    Зочин: Хотын дарга байхдаа төмөр замаас урагш өгөгдсөн газруудын зөвшөөрлийг хүчингүй болгоод бүгдийг 32 тойргоос толгой хүртэл шилжүүлээд барилгажуулчихсан бол одоо Улаанбаатар утааны проблёмгүй төмөр замаас урагшаа аялал жуулчлалын бүс болоод байж байхгүй юу. Үнэн сэтгэлгүй бас чадваргүй юмаа энэ хотын дарга нар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 11:18:38
    Зочин: Хөдөлмөрин биш улсын баатар гэж бгаа хулгайч чинь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 10:46:36
    Зочин: Гэр хороололд барилгажуулан нэрээр олон айлыг самарсан новш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 09:32:43
    Зочин: Худлаа гүтгэлгүүд газар авсан энэ цаг үед ийм юманд итгэлэг хүн ховор болсон хэрэв үнэн бол нөгөө цагдаа хууль хяналт АТГ-нь бариад хорьчихгүй яасийн эсвэл хулгайчууд харилцан бие биеэ барьцаалсан байдаг чинь үнэн байдаг шдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 09:17:29
    Зочин: 30 жил төрд гарсан новшнууд бүгд хулгайч луйварчид. Тэгээд дандаа ардчилалын хүчинд та нар эрх чөлөөтэй сайхан байна гэж шаана.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 09:17:13
    Зочин: 30 жил төрд гарсан новшнууд бүгд хулгайч луйварчид. Тэгээд дандаа ардчилалын хүчинд та нар эрх чөлөөтэй сайхан байна гэж шаана.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 08:22:16
    Зочин: МУУУ ХУЛГАЙЧ БУЗРЫГ БАРЬЖ ХОРЬ!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 05:36:42
    Цэцгээ: Бие биенээ хөөрөгдөж улсын баатар цол өгсөн.Ардчилал нэрийн дор анархизм явуулж, жагсаал хийх лоозонгоо хийх мөнгөгүй байсан гэдэг.Гэтэл өнөөдөр хагартлаа баяжжээ.Энэ чинь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 05:36:34
    Цэцгээ: Бие биенээ хөөрөгдөж улсын баатар цол өгсөн.Ардчилал нэрийн дор анархизм явуулж, жагсаал хийх лоозонгоо хийх мөнгөгүй байсан гэдэг.Гэтэл өнөөдөр хагартлаа баяжжээ.Энэ чинь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 04:12:45
    Ж.Энхбаяр: Энэ Монгол орон хэзээ ч хөгжихгүй ээ.Ийм муухай шуналтай улсуудын гарт байгаа цагт Монголын ард түмэн зовох нь зөв юм байна аа.Муусайн луйварчдыг бүгдийг нь буудах юм сан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 22:54:35
    S: TANILTSII0955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 22:24:13
    Би : Яриад бичээд л байх юм шүүх прокурор нь хууль зүйн сайд нь юу хийгээд бгаа юм. Эхнээс нь эхлээд хариуцлага тооцооч. Ажилаа хийж чадахгүй бол огцор.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 21:59:15
    Найз хүү: Ийм мафижсан бузруудыг зүгээр яриад бичээд 10 хорин сая төгрөгөөр торгосон болоод өнгөрөөгөөд байгаа төрийн хууль баячууд өнлөх албан тушаалтнуудад даанч энэрэнгүй байгаа учраас иргэд ажилгүй ядуу байна даа.Улсын баатар eр нь багын тааруухан эр байсан юм биш үү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 20:40:07
    Нам бус: АН ын троллууд fs ээр олон юм хуцаад бдагын бналээ одоо дуугараач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 19:55:54
    Шуналтнуудад: Үр удмаараа үхлийн муугаар үхэж далд орог гэж ерөөе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 19:47:26
    Б: Энэ 2юу хийж баатар болсон юм бэ онигоотой юм буцааж өгөөд нэрээ цэьрэлээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 19:14:11
    Иргэн: Ээрүү салга,бас Улсын баатар цол Элбэгээс авсан. Малгайгаа мартсан иангар даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 18:50:55
    Зочин: Энэ схем нь 30 гаран жил хөгжүүлэж ирсэн цөөн баяны загвар нь яг гадны ядууралд орсон орны хэв маягт биднийг өрнөөс өрний хооронд амьдруулах сонирхолтой бүлэглэл....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 18:20:17
    Gansukh : Luivarchidiig odoo buudah herertei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 17:54:37
    Уншигч: Ямар гавьяа байгуулж улсын баатар болсныг мэдэх хүн байна уу ингэхэд. Тухайн үeд АН 1 ч гэсэн баатартай болох гэж өгсөн юм биш үү. Кккккд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 17:48:35
    Иргэн: Улсын баатар гэчихжээ, дайн байлдаанд орж дархан цолоо мандуулсан уу энэ балай. Ардчилал нэрээр ард олныг самарсан, улс орныг сүйрүүлсэн адгийн шаар даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 15:19:18
    Шүгдэн: Батүүл шиг сайн бгаагүй билүү. Хүн алсан. Ёрыг салга пиздаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 15:17:21
    Элбэгдорж: Садга чөтгөр хөдөлмөрийн биш улсын баатар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 12:50:23
    гайхашрагч: ЛУЙВАР ХИЙХДЭЭ Л ГАРШСАН ХҮМҮҮСТ БААТАР ЦОЛ ӨГДӨГ ПРАКТИКТАЙ БОЛЖ. ЧИНГИСИЙН ҮЕД БААТАР ЦОЛЫГ МАШ ИХ ГАВЬЯТАНД ӨГДӨГ БАЙСАН. ТЭР ҮЕД БААТАР ЦОЛЫГ ӨГӨХ ШАЛГУУР БАЙСАН .ӨНӨӨДӨР ЛУЙВАРЫН ИХ БАГА ХЭМЖЭЭ Л ШАЛГУУР НЬ БОЛСОН БОЛОЛТОЙ. ТӨР ИХ ГАР СУЛТАЙ БОЛЖ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 07:55:33
    Ц: БААТАР БИШ БАЛАГТАЙ ЛУЙВАРЧИН ХҮН
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188