• Өнөөдөр 2025-04-29

“МИАТ” ТӨХК-Д МОНОПОЛЧИЛСОН “НҮХТ ТУР” ХХК БУЮУ ХАМБА Д.ЧОЙЖАМЦААР ТОЛГОЙЛУУЛСАН “КАТЕРИНГИЙН КОЛОНЧЛОЛ”-ИЙГ ЗАЙЛУУЛЪЯ

2024-01-28,   13780

     Халдварт тахлаас хойш Засгийн газар аялал жуулчлалыг салбарыг сэргээхэд анхаарч, гадаадын жуулчдад хошуу дэвсэн урьж, залж буй. Ямар сайндаа л ирсэн жуулчин бүрд хундан цагаан хонь хүртэл амлаж байх вэ дээ. Атал гадаадын жуулчдыг эх орондоо авч ирэх, басхүү эх нутагт нь буцааж хүргэж өгөх хүндтэй үүрэг хүлээсэн “МИАТ”-ийнхан хамгийн наанадаж хоолоороо гологдож байна. Хатсан, хөгзөрсөн, хорчийсон, үстэй, үнэртэй гээд хэл ам татлах нь тасрахгүй юм. Тийзний үнэ, тав тух зэрэг том асуудлуудаа урьтаж, эхлээд ядаж л хоолоо сайжруулж, хүний өмнөөс нүүр улайхааргүй болгохгүй бол урьсан жуулчдаа үргээж дуусах нь. 
 
Тэгвэл “МИАТ” ТӨХК-ийн катеринг буюу онгоцны зорчигчдийн хоолыг “Нүхт тур” гэх компани сүүлийн 15 жил ганцаараа, монопол эрхтэйгээр нийлүүлж буй ажээ. “Нүхт тур” ХХК-ийнхан “МИАТ”-ийн үе үеийн захирлуудыг зальдахыг нь зальдаж, заамдахыг нь заамдаж аргандаа оруулаад сурчихсан нэгэн гэнэ. Товчхондоо, сүүлийн 15 жил “МИАТ”-ийн онгоцонд суусан хэн бүхэн ганцхан "Нүхт тур" ХХК-ийн хоолыг л идсэн гэсэн үг л дээ. 
 
Түүх сөхвөл, Д.Хоржав гэгч нь 2009 онд “Нүхт тур” ХХК-аараа “МИАТ” ТӨХК-ийн Катерингийн төвийг ашиглаж, онгоцны зорчигчдийн хоолыг хийх хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулсан байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, “МИАТ”-ийн гал тогоонд “Нүхт тур” ХХК хоол хийж, эргээд “МИАТ”-д нийлүүлэхээр тохирсон байгаа юм. Ингэхдээ, “МИАТ” ТӨХК-ийн талаас хоолных нь чанарыг харгалзан хоёр жилийн хугацаатайгаар дахиад нэг удаа гэрээгээ сунгаж болно гэж гэрээндээ заажээ. Атал Д.Хоржав гэрээгээ хууль бусаар найман удаа сунгаж, "Нүхт тур" ХХК-ийнхан “МИАТ” ТӨХК-ийн Катерингийн төвийг өдий хүртэл 15 дахь жилдээ хувьдаа өмчилж буй аж. Д.Хоржав "ковид"-ийн үед бурхан болсон, харин өдгөө түүний эхнэр Н.Хандсүрэн, хүү Х.Амгалан нар нь "МИАТ"-д катерингийн колончлолыг үргэлжлүүлж буй аж.
 
Уг нь өнгөрсөн хугацаанд “МИАТ” ТӨХК-ийнхан “Нүхт тур” ХХК-аас салах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч бүтэлгүйтжээ. Тодруулбал, “МИАТ” ТӨХК-ийнхан 2016 онд “Катерингийн үйлчилгээ авах” олон улсын тендер зарлажээ. Тус тендерт олон улсад нэр хүндтэй, онгоцны катерингээрээ алдаршсан “Gate Gourmet” гэх компани шалгарсан байгаа юм. Гэтэл өнөөх “Нүхт тур” ХХК-ийнхан шүүхээр заргалдсаар байгаад залхаагаад явуулчихсан. Ингээд “Нүхт тур” ХХК дахиад л “МИАТ” ТӨХК-тай “Катерингийн гэрээ”-г байгуулсан байгаа юм. Өнгөрсөн онд мөн л “МИАТ” ТӨХК-аас “Катерингийн үйлчилгээ авах” тендер зарлахад “Нүхт тур” ХХК-ийнхан ялагдсан. Гэтэл дахиад л шүүхэд зарга үүсгэчихсэн, одоо хэлэлцэгдэж буй аж. Ерөөс “Нүхт тур” ХХК-ийнхан “МИАТ”-ийн катерингийн тендерт өөрөөсөө өөр ямар ч компанийг оролцуулдаггүй, хэрвээ оролцоод ялчихвал нь шүүхээр заргалдаж, заавал ялдаг, тэгээд хүчээр гэрээ байгуулдаг шалгарсан аргатай гэнэ. 
 
    Тэгвэл “МИАТ”-д монопол тогтоож, катерингээр колончилсон “Нүхт тур” ХХК-ийн ил эзэд нь Д.Хоржав агсны эхнэр Н.Хандсүрэн, хүү Х.Амгалан нар боловч жинхэнэ цаад эзэд нь Хамба Д.Чойжамц нарын Төв аймгийн томчууд аж. Тиймдээ ч “МИАТ”-ийнхан “Нүхт тур” ХХК-ийг яаж ч чадахгүй, хүссэн үнээр нь хоолыг нь авч, хүчээр гэрээгээ сунгасаар өдий хүрч буй ажээ. 

“НҮХТ ТУР”-ИЙН ИЛ ЭЗЭД БУЮУ Д.ХОРЖАВ, ТҮҮНИЙ ЭХНЭР Д.ХАНДСҮРЭН, ХҮҮ Х.АМГАЛАН

     “Нүхт тур” ХХК-ийг Дамдинсүрэнгийн Хоржав үүсгэн байгуулсан, өдгөө түүний эхнэр Нацагийн Хандсүрэн, хүү Хоржавын Амгалан нар хамтран эзэмшдэг. Товчхондоо ганц гэр бүлийн амины компани гэж харагддаг. "Нүхт тур" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Хоржав агсныг товч танилцуулбал,  Булган аймгийн Сайхан сумын уугуул, МУИС-ийн Цаг уурын ангийг төгссөн, 1970-1987 онд 17 жил Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн орлогч даргаар ажилласан нэгэн. Ингээд 1987 оноос хойш төрийн өмчийн “Нүхт” амралтын даргаар ажиллаж, сайд, дарга нарыг ая тухтай амраах ажлыг хариуцаж явсан. Хожмоо “Нүхт тур” ХХК-аа байгуулж, амралт газар, жуулчны бааз ажиллуулж байгаад 2009 оноос “МИАТ” ТӨХК-д нэг мөр наалдаж авсан. Эхнэр Н.Хандсүрэн нь тогооч мэргэжилтэй, Д.Хоржавыг “Нүхт” амралтын дарга байхад сайд, дарга нарын хоолыг хариуцдаг байсан. Өдгөө Д.Хандсүрэн “Нүхт тур” ХХК-ийнхаа Гүйцэтгэх захирлаар ажиллахын сацуу Монголын тогооч нарын холбооны Ерөнхийлөгч, Монголын кулинарын холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажилладаг. 
 
Харин “Нүхт тур” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, хүү Х.Амгалан нь 1989 оноос хойш Багануурын уурхайд депогийн даргаар ажиллаж байгаад 2006 оноос “УБТЗ” ХНН-т “УБТЗ”-ын Зүтгүүрийн албаны дарга болж, улмаар 2018 оноос “УБТЗ”-ын Орлогч даргаар ажиллах эхэлсэн нэгэн. Энэ гэр бүлийн намтар товчхондоо ийм. 

“НҮХТ ТУР” ХХК-ИЙН ЦААД ЭЗЭД БУЮУ ХАМБА Д.ЧОЙЖАМЦ, МАН-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛД

      “Нүхт тур” ХХК-ийн ард Хамба Д.Чойжамц байдаг нь “МИАТ”-ийнхан дунд нууц биш болжээ. Д.Хоржав агсан амьд ахуйдаа ч арыг нь хамгаалдаг цаад эздээ нуудаггүй байсан гэнэ. Хамба Д.Чойжамц улс төрд асар их нөлөөтэй, Төв аймгийг шашин, төрөөр хослуулан “атгадаг” гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр “Нүхт тур” ХХК-ийн ард Хамба Д.Чойжамц нуугдаж, өнгөрсөн 15 жилийн хугацаад хамгийг нь зохицуулж ирсэн хэрэг л дээ. Илүү ойлгомжтой байлгах үүднээс, “Нүхт тур” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Хоржав агсан, Хамба Д.Чойжамцтай хэрхэн холбогддогийг жишээгээр тайлбарлъя. 
 
 
1.  “Нүхт тур” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Хоржав агсан, Хамба Д.Чойжамц хоёрыг тун сайн найзууд байж ирсэн гэцгээдэг. Тиймдээ ч Хамба Д.Чойжамц улс төрийн нөлөөгөө ашиглан Д.Хоржавын арыг дааж, асуудлуудаас нь мулталж өгдөг байсан гэдэг. Тэр бүү хэл, “Нүхт тур” ХХК-аас сар бүр Хамба Д.Чойжамцын данс руу мөнгө шилжүүлдэг тухай ноцтой мэдээллүүд ч гарч байсан удаатай. Тэгвэл маш сонирхолтой нэг баримт байна. Тодруулбал, Хамба Д.Чойжамц лам болохоосоо өмнө цаг уурч болохоор оюутан болж байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл Хамба Д.Чойжамц, Д.Хоржав хоёр 1960-аад оны сүүлээр МУИС-ийн Цаг уурын ангид суралцаж байжээ. Д.Хоржав нь их сургуулиа төгсөж, улмаар дээр дурдсанчлан 1970 онд Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн орлогч дарга болсон. Харин Хамба Д.Чойжамц их сургуулиа дундаас нь хаяж, Шашны дээд сургуульд элсэж, дараа нь Дармасалад суралцаж, буцаж ирээд Бурхан шашны тэргүүн болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл, Хамба Д.Чойжамц, Д.Хоржав хоёр 17 насны зөрүүтэй ч оюутан ахуйгаасаа нэгнээ мэддэг найзууд байсан болж таарах нь. 
 
2. Дээр дурдсанчлан Д.Хоржав 2009 онд “МИАТ”-тай “Катерингийн гэрээ”-г байгуулсан. Тухайн үед “МИАТ”-ыг төлөөлж, Нислэг, үйлдвэлэл дэд захирал Г.Жаргалсайхан гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Улмаар Г.Жаргалсайхан нь 2012-2015 онд “МИАТ”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж, тэр хугацаандаа Д.Хоржавтай катерингийн гэрээг хууль бусаар сунгасаар байсан. Тэгвэл “Нүхт тур” ХХК-ийг буюу Д.Хоржавыг өөгшүүлсэн Г.Жаргалсайхан нь Төв аймгийн уугуул бөгөөд М.Энхболд, Хамба Д.Чойжамцтай хоёртой тун ойр байж ирсэн нэгэн. 
 
3. “Нүхт тур” ХХК-ийг катерингийн гэрээг хууль бусаар сунгах, нэмэлт гэрээ байгуулах гэх мэт ажлуудыг амжуулж байсан Г.Жаргалсайхан 2015 онд чөлөөлөгдмөгц Ш.Гантулга гэх залуу “МИАТ” ТӨХК-ийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдож, улмаар 2018 онд Коммер эрхэлсэн дэд захирал болж дэвшин, 2020 он хүртэл ажиллуулсан. Ингээд Ш.Гантулга нь 2015-2020 оны хугацаанд “МИАТ” ТӨХК-ийг төлөөлж, “Нүхт тур” ХХК-тай тендергүйгээр катерингийн гэрээ байгуулах, хугацаа нь дууссан гэрээг хууль бусаар сунгах бүх ажлыг гардан хариуцдаг байсан байгаа юм. Нэг жишээ дурдахад, 2017 онд “Нүхт тур” ХХК-ийн “катерийн гэрээ”-г сунгалтгүйгээр дуусгах ёстой байсан ч “МИАТ” ТӨХК-ийн төлөөлж Коммер эрхэлсэн дэд захирал Ш.Гантулга, “Нүхт тур” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Хандсүрэн хоёр шинэ гэрээ байгуулсан баримт нь ч байна. Хоржоонтой нь, Ш.Гантулга нь 2020 онд “МИАТ”-ийн Коммер эрхэлсэн дэд захирлаас чөлөөлөгдмөгцөө “Нүхт тур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Хандсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болчихсон. Өөрөөр хэлбэл, "Нүхт тур" ХХК-ийнхан Ш.Гантулга гэгчийг “МИАТ”-д хангамж хариуцсан хэлтсийн дарга, коммер эрхэлсэн дэд захирлаар хүчээр томилуулж, түүгээр дамжуулан “катерингийн колончлол”-оо тогтоож байсан байгаа юм. Цаашилбал, “Нүхт тур” ХХК-ийн төлөөлөгч болсон Ш.Гантулга гэгч нь хувьдаа “Байгал тур” гэх компанитай бөгөөд эхнэр Д.Баасантуяа нь удирддаг. Сонирхуулахад, Д.Баасантуяа нь Хамба Д.Чойжамц болон буддын шашны бүхий л том лам хуврагууд, сан, ТББ-уудтай маш ойр нэгэн аж. 
 
4. М.Энхболд Д.Хоржавын хүү Х.Амгалантай нэг сургуулийн, нэг үеийн найзууд. Тодруулбал, Д.Хоржавын хүү Х.Амгалан Нийслэлийн I сургуулийг 1982 онд төгссөн бол М.Энхболд доод ангид нь буюу 1981 онд төгсжээ. Х.Амгалан нь “УБТЗ”-ийн Орлогч захирлаар ажиллахын сацуу, аавынхаа “Нүхт тур” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байж ирсэн нэгэн. 
 
      Товчхондоо, 1992 оноос хойш Монголын бурхан шашны толгойд байсан хамба Д.Чойжамц Д.Хоржав гэгчээр халхавч хийж, сүүлийн 15 жилийн хугацаанд “Нүхт тур” ХХК-аар дамжуулан “МИАТ”-д катерингаар колончилжээ. Хэрвээ аялал жуулчлалын салбараа сэргээхийг хүсэж байвал, гадаадын жуулчдаа үстэй, үнэртэй хоолоор үргээмээргүй байвал ар нь хэн байхаас, хэр том байхаас үл хамааран “Нүхт тур” ХХК гэх “катерингийн колончлол”-ийг зайлуулъя, Ерөнхий сайд аа. 
 
Бид дараагийн дугаартаа дээрх нэр бүхий хүмүүс Богдхан уулын Арцатын амны газарт хэрхэн хууль бусаар эзэн суусан болон "УБТЗ" ХНН-ээс мөнгө угааж, түрийвчээ түнтийлгэж, ашиг хүртэж буй ноцтой баримтыг уншигч та бүхэнд хүргэх болно. 
 
Үргэлжлэл бий...
 
 

“МИАТ” ТӨХК-Д МОНОПОЛЧИЛСОН “НҮХТ ТУР” ХХК БУЮУ ХАМБА Д.ЧОЙЖАМЦААР ТОЛГОЙЛУУЛСАН “КАТЕРИНГИЙН КОЛОНЧЛОЛ”-ИЙГ ЗАЙЛУУЛЪЯ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 58
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-24 20:05:26
    Баясгалан: худлаа юм хуцаж байна да хаха
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-17 00:50:10
    Зүгээр л заваан: МИАТын хоол маш муухай,гадаадынханд бол үнэхээр хэцүү,амт мэддэггүй манайханд бол хамаагүй бдаг юм бгаа биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 18:35:50
    Bujee: Miat hool muutaishtee,amtgui
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-04 23:38:04
    Зочин: МИАТ дажгүйштээ би Японд амьдардаг хоол үйлчилгээнь сайншт харин магтмаар санагдчихлаа тэр аэро монголиа гаас 100 хувь дээр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-03 15:31:03
    Миат сайн ш дээ: Би Латви улсад амьдардаг,Монгол руу ирэх очихдоо МИАТ-ын онгоцонд олон удаа суусан,суух ч болно,хоол унд,харилцаа турк,оросын онгоцноос илүү сайн шүү,хоол нь амттай,чанартай,үйлчлэгч залуус нь сайхан ааштай,эелдэг харьцаатай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-02 21:22:21
    Өнөөдөр: Ул үндэслэлгүй юм бичиж мөнгө авах аа болоочдээ 2023 оноос өмнө миат хк ны хоолыг идээд хордсон аюул үүссэн нэг ч тохиолдол байхгүй гэдгийг баттай хэлж байна харин нь миат хк тендер зарлахдаа өнөөдөр баталгаагүй хоол үйлдвэрлэл явууллэж үзээгүй тохирлын гэрчилгээ баталгаажуулалт аваагүй газар үйл ажилдаа явууллаж байгааг анхаар үзээрэй гэж зөвлөж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-02 16:53:29
    Зочин: Чойжамц гэж аяныхан нь хамба байдлын ёстой хотын шаар шавхруу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-02 16:53:29
    Зочин: Чойжамц гэж аяныхан нь хамба байдлын ёстой хотын шаар шавхруу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-02 16:53:28
    Зочин: Чойжамц гэж аяныхан нь хамба байдлын ёстой хотын шаар шавхруу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-02 16:53:27
    Зочин: Чойжамц гэж аяныхан нь хамба байдлын ёстой хотын шаар шавхруу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-02 16:53:26
    Зочин: Чойжамц гэж аяныхан нь хамба байдлын ёстой хотын шаар шавхруу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-02 16:53:16
    Зочин: Чойжамц гэж аяныхан нь хамба байдлын ёстой хотын шаар шавхруу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-02 08:54:30
    Дайсан: Үнэхээр гоё, чанартай хоол нийлүүлж ирсэн бол болохгүй ч юм алга. Даанч хэтэрхий муу хоолтой, ичмээр. Чойжамц бол уулаасаа л тамын тогоонд очихоо мэдсээр байж мөнгөнд шунаж, нүгэл үйлдсээр ирсэн нөхөр. Монголын шашин хийдэд байсан үнэт зүйлс хаана байна гээд хайвал яалтачгүй энэ хүн дээр ирнэ. Тэр далай лам нь хүртэл мэддэг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-31 19:04:19
    Gir: Монголчуудад хоёрдугаарт гэж асуудал байхгүй. Нэгдүгээрт энэ мэт хулгайч гэмт хэрэгтнүүдтээ цэвэрлэх. Маш харамсалтай энэ хүнийг лам бүр хамба лам гэж үзэж байсан. Харамсалтай нь монголчууд бүгд хулгайч.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-31 13:13:28
    Чойжамц: Хамгийн муухай Монголд хорлонтой хүн бол энэ лам чойжамц
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-31 09:27:12
    Лол: Амт эдр гэж най байхгүйл байна лээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-31 07:11:20
    Зочин : Даварсан юм бэ, одоо больж үз.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-31 07:11:00
    Зочин : Даварсан юм бэ, одоо болтол үз.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-31 07:10:33
    Зочин : Даварсан юм бэ, одоо болтол үз.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-31 01:10:30
    Болъёо: Чой хамбыг арай хэтрүүлжээ. Хэрэв мөнгө төгрөг авдаг бсн бол одоо зайсанд байртай, өөрийн гэсэн хийд нтр байгуулаад явж байх байлгүй дээ. Хүн болгоны хүндэтгэлийг хүлээсэн хүн болохоор танил ихтэй байж болно. Энэ салгалсан хоолны компани үйл ажиллагаагаа сайжруулаад яваач.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 19:28:54
    Шуналууд сөнөтүгэй: Шуналын туламнууд бүгд хувцасны гол шалдан бие хоосон толгой бардам ам хөгшин хонины насгүй өнөөдөрөөр амьдрагсад адгийн муухай үхэлээр далд орох байх..Гэмт хүн гэлбэлзэнэ ээ гэж. Ашгүй сөнөх цаг нь ойртож тохирсон шангаа хүртэж шоронгоор дамжих нь тодорхой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 17:40:25
    Hun: hugzurch horchiison daws tosgui barag l hoolnii uldegdelee hiisen aytai argatsaasan ter hooloo hedeer unelj boddog bol gehees c
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 17:34:57
    Төмөр замчин: Амгалан ч хөгийн новш л доо. УБТЗыг ч нилээн бужигнуулсан. Шалгавал нилээн ноцтой баримт гарна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 16:16:24
    MIAT-iin nisgegch bna.: Hogiin hool hangalttai shahsan hulgaichuud. Odoo bolitsgoo. Hanajbtsadah tsag chini alin galavin bolson.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 16:13:42
    Гомбо: Үе үеийн луйварчидаас салахад туслаж хайрла мөнх хөх тэнгэр минь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 15:54:28
    Оюун: Сайхан л түүх намтартай, ажил эрхэлж явсан хүмүүс бна. Харлуулж, хардаж, хорлох гэж ядсан ийм юм сараачиж байхаар өмнөх ажлаа олигтой хий. Захиалгат, ядмаг бичвэр байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 15:31:00
    Zochin : 15 n jil arai yu hetersen asuudl bna gomdol gargaad baidag humuus nuhttei l yarih yum daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 15:28:55
    Zochin: Baliar nowshnuud shuu unen uchir n oldoh bailgui dee. Gemgui humuus helmegdeh vii dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 14:31:59
    Зочин: МИАТ-ын захирал асан Гавьяат нисгэгч Гунгаа гуайн хүү гавьяат нисгэгч Жаргалсайхан бол Хөвсгөл аймгийн уугуул гэдгийг бүгд мэднэ байх шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 14:15:09
    Зочин : Чой хамбын балагтай явдал үүгээр дуусахгүйлдээ. Ам дамжсан паян ихтэй эр б.сан одоо нас ахиад гайгүй болоо биздээ зайлуул.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 13:40:46
    болд: сангийн яамны шаардлагыг Миат биелүүлээгүй юм бишүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 12:22:46
    зочин: Одоо МИАТ-г удирдаж буй залуусыг бүрэн дэмжинэ. Урьд нь удирдлагад байсан хулгайчууд үеийн үед цусалж хамтарч хулгайлж ирсэн юм байна. Сая долларын даатгалтай зорчигчоо хоолны хордлогоор алчихвал олон улсад Нүхт тур бус МИАТ зарлагдана. Тендерээ алдахаар араас нь Чойжамцын хэл ам оролцоод байвал хуцалгүй эрхиэ эргүүлээд цагаан сараа үзэхээ бод гэж хэл.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 12:22:26
    зочин: Одоо МИАТ-г удирдаж буй залуусыг бүрэн дэмжинэ. Урьд нь удирдлагад байсан хулгайчууд үеийн үед цусалж хамтарч хулгайлж ирсэн юм байна. Сая долларын даатгалтай зорчигчоо хоолны хордлогоор алчихвал олон улсад Нүхт тур бус МИАТ зарлагдана. Тендерээ алдахаар араас нь Чойжамцын хэл ам оролцоод байвал хуцалгүй эрхиэ эргүүлээд цагаан сараа үзэхээ бод гэж хэл.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 11:47:48
    Bogd ezen: Hamba mamba pi3da l4l4ruud shunaliin mungunduu hahaj uheeerei lalaruuuud oligtoi uilchilgee ugch chdhgu bol shunaliin tulamnuud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 11:14:38
    Zochin: Хамба Чойжамцын тухайд энэ бол худлаа байх. МИАТ ын хоолны тухайд уг нь сайн хоол нийлүүлж чадаж байгаа тохиолдолд сайн хоол нийлүүлж чадаж байгааг нь сонгох нь зөв. Даанч МИАТ маш муу хоолтой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 10:53:24
    Би: Монгол улс МАНАН-гийн луйварчдаасаа салах гэж ноцолдож байтал чой толгойтой шар хувалзнууд тодроод ирсэн юм бишүү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 09:58:32
    Хурай: Энэ бузруудыг зайлуулж чаддаггүй Төр хүчгүй байна ш дээ.зайлуул..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 09:25:49
    иргэн: энэ Чойжамц тэгвэл монголын ард түмнийг шулж идэж бсан новшийн шар хувалз бсан бна ш дээ шашны тэргүүн нь ийм бгам чинь бусад нь аргагүй ш дээ энэ монголд шударга үнэнээр мөнгө олпог хүн ер нь бна уу дандаа албан тушаалд хамаатан садан нутаг нуга ангийнхнаараа нийлж монголыг аувааж идээд бхаар яаж Монгол улс хөгжих вэ дэээ монголын үалуучууд энэ хуваоүуудаас жигшиж гадаад ру дүрвэж бна тэхээр Монголыг хэн хөгжүүлэх вэ энэ хулгайч нар хэзээ ч хөгжүүлэхгүй одоо бүх юмаараа дэлхийн шившиг болж бгааг мэдэж бна уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 06:54:18
    Иргэн: Хоржавын охин Баярмаа гэж бас нэг Хорчин авгай бий ҮАГ ажилладаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 06:33:33
    сайнаа: үхсэн ч хороо үлдээгээд л байдаг нэрэндээ таарсан хорчин пизда байж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-29 23:16:30
    Jariga. mn: Да Лам Мэндбаяр аа Нас намбатай бай Гандан хийдийг Атганд-ан оруулж Чадаагүйдээ хорссон хорслоо Худлаа Мэдээ бэлтгүүлж Олон нийтэд цацуулах байсан юм уу Өөрийн чинь хүслийн дагуу Чой лам албан тушаалаасаа буулаа өөр яалгахгээдаан.Богдын сэнтийд заларна гэж Хуцах гэжаагаад бол больж үз.Тэр Хуурамч Ванчин Богд доо оч.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-29 22:44:48
    Гэгээн: Пээ хэзээний л хандсүрэн шүү, МИАТ-ын катеринг хийсээр л байгаа юм уу, хэхэ, алнаа ална, үнэхээр монополь юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-29 22:40:01
    Irgen: МИАТ ТӨХК нам удирдахаар ийм л байна даа.сонгон шалгаруулалтгүй хүн томилно өөрсдөө л шудрага бусад нь шудрага биш юм шиг аашилдаг. Тийм болохоороо шүүх дээр унаж байгаа шдээ Үнэн Бүтэхгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-29 21:41:01
    S: SEKSEER ANYSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-29 21:35:18
    МИАТ инженер: Энэ монополийг задалж нээлттэй тендер зарласан захирлуудыг ажлаас нь түдгэлзүүлсэн байгаа юм. Ямар том юм бэ? Тендерийн хуулиараа маргаан үүсгээд явж болох атал АТГ-д өгч бяраа харуулдаг. 20 жил ажиллахдаа энэ залуус шиг удирдлагатай байж үзээгүй юм. Залуу хүмүүс битгий няцаарай! Хамт шүү!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-29 21:32:27
    Зочин: Хоржав гэж ёстой хорчин хүн байсан бололтой.15 жил ганц компани монополчлоно гэдэг бол багагүй хугацаа.Чойжамц хамба хамаг амьтны тусын тулд гэдэг шашны ариун сургаалийнхаа яг эсрэгээр нь явдаг хүн юм бишүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-29 21:27:21
    Зочин: Бүгдийг нь шоронд нь хийж хатаагаачээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-29 20:47:29
    зочин: за сүртэй юм. хөөрхий хоол хийгээд л хэдэн төгрөг олсон байна. хоол хийх ч тийм амар ажил биш байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-29 19:13:22
    S: SHAALGI SEXSEER8095587
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-29 17:15:59
    Зочин: Болох болохгүй юманд дандаа нэр холбогдож байдаг балинч шашин төрийн тэргүүнээ хатдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-29 16:51:54
    Зочин: Талийгаач Х . агсаны нууц нь юм уу, жинхэнэ авгай нь юм уу тодорхой бичээч ээ. Яагаад хүү нь дарамтлаад байсан гэж бичээд байна аа. Хамтрагч н. а нь байса5 бол тийм биз, эх нь байсан бол ямар шалтгаанаар дарамталсан байж болох вэ, бодоод олохгүй юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-29 16:07:56
    S: SEXSEER TAICHI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-29 15:32:29
    Хуц: Миатаар л нисэхээ больчихолдоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-29 15:01:04
    Э: Новшнуудыг шоронд хатаах юмсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-29 14:51:22
    Зочин: Олиггүй олхиогүй, муу муухай болгонд л нэр нь холбогдож явдаг, хамба гээд байгаа шашны тэргүүнээ ч хатдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-29 14:31:03
    Э: Новшнуудыг шоронд хатаах юмсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-29 12:26:34
    Baldan: Бас л барьцгүй наажээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-28 23:57:49
    Зочин: Хандсүрэн гуай Талиигч Хоржав гуайн авгай бишшүү Кк Бас ингэж барьцгүй хавирч болохгүй хамтарч ажиллаж байсан улс Амгалан гэдэг нөхөр бол энэ компанитай ямарч хамааралгүй нөхөр Харин аавынхаа хамтарагч нарыг дарамталж сул мөнгө нэхдэг хүн гэлцдэг Эднии компаниас өөр катеринг хиих компани одоохондоо бхгүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188