Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр 60 тонн газ тээвэрлэж явсан том оврын автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч, галын улмаас гурван аврагч амиа алдаж, 60 өрх орох оронгүй болоод байна.
Газ тээвэрлэж явсан автомашины жолооч “Уулзвараар эргэхэд хажуу талаас суудлын автомашин мөргөчихсөн. Үүний улмаас хийн хоолой задарч, гал гарсан. Машинаасаа үсэрч буугаад, амьд гарлаа. Хажуу машины жолооч амьд эсэхийг мэдэхгүй байна” гэх тайлбарыг өгөөд байгаа. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж, “Дашваанжил” ХХК-ийн жолоочоос шинжилгээ авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. Харин газ тээвэрлэж явсан автомашинтай мөргөлдсөн “Патрол” маркийн автомашины жолооч хэн байсан, хэрхсэн нь тодорхойгүй байсан юм.
Тэгвэл осолд өртсөн, уулзварын ойролцоо зогсож, газ тээвэрлэсэн машинтай шүргэлцсэн автомашины жолооч нь Батлан хамгаалах яамны Барилгын захиалагчийн албаны ТӨААТҮГ-ын дарга Э.Мөнхнаран байжээ. Түүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж, мэдүүлэг, тайлбар авч байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
| “Ниссан патрол” маркийн автомашины жолооч нь БХЯ-ны газрын дарга Э.Мөнхнаран байжээ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |