Говь-Алтай аймгийн Төгрөг суманд насанд хүрээгүй хүүхэд нэгнийгээ буудаж, хөнөөсөн харамсалтай хэрэг энэ сарын 27-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос тодрууллаа. Тэрбээр “Энэ сарын 27-нд 17 настай хүүхэд 15 настай хүүхдийг ангийн галт зэвсгээр буудаж, хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан нь үнэн. Тус хэргийг аймгийн цагдаагийн газрын алба хаагчид үргэлжлүүлэн шалгаж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажилллаж байгаа. Урьдчилсан байдлаар тэд хашаандаа тоглож, байгаад муудалцсаны улмаас нэгнийгээ хөнөөсөн гэх мэдээлэл ирсэн. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид галт зэвсгээ хуульд заасны дагуу хадгалж, хэрэглэхийг зөвлөж байна” гэв.
| Б.БАТЗОРИГ: ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД ТОГЛОЖ БАЙГААД МУУДАЛЦСАНЫ УЛМААС НЭГНИЙГЭЭ БУУДАЖ, ХӨНӨӨСӨН |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |