• Өнөөдөр 2024-05-07

ЭЛГЭЭРЭЭ ХЭВТСЭН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН МАФИ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА

2023-12-14,   5248

      Хойд хөрш “крант”-аа хааж хэд хоног сандаргаж байснаа нэмээд “пускатель”-аа буулгах гэж айлгав, өчигдөр өглөө. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гарч ирж “Улаанбаатар хот, төвийн бүсийн зургаан аймаг, 150 сумын тогийг таслаж болзошгүй байна, мэдээтэй байгаарай” гэснээр нийгмээрээ түргэн авч, колонк дээрх шатахууны оочероо хаяад лаа, шүдэнз, газны эрэлд гарцгаах нь тэр. Гэтэл орой нь Засгийн газар “хойдуул”-тай тохироо хийв үү, буулт хийв үү, ямартай ч “Ойрын хугацаанд тог таслахгүй” гэсэн мэдэгдэл гаргаснаар түр ч атугай тайвширцгаалаа. 
 
     Ардчилалд шилжсэнээс хойш 30 жил тасралтгүй шахуу төр барьсан эрх баригч Ардын нам эрчим хүчний станцуудаа аваарын гэрлээ анивчуулаад ажиллаж байгааг харсаар байж зөнд нь хаяж, тэгсөн мөртөө хонины морь мэт талхисан. Хэрвээ хүчин чадлыг нь нэмэгдүүлье, ганц том станц нэмж баръя, хүнээс гуйхаа больё гэж зорьж, зүтгүүлсэн бол өдийд хойдуул “пускатель”-аа буулгахаас төртэйгөө, түмэнтэйгээ хамт айгаад сууж байхгүй байлаа. Гай, гор нь энэ. 
 
    Хамгийн ноцтой нь, Ардын намынхан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалуудыг ах дүү, амраг садан, туслах, зөвлөх, сонгуулийн менежерүүддээ “бэлэглэдэг” шагналын хэрэгсэл болгочихжээ. Сонгуулийн бүрийн дараа эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнууд солигдож, дараагийн “даргын хүн” томилогдож ирсэн байх юм. Өөрөөр бол, дарга солигдох бүрд золигдож ирсэн эрчим хүчний салбарт хөгжих ямар ч үндэс, боломж байгаагүй юм байна. Энэ бол эрчим хүчний салбар элгээрээ хэвтсэн том шалтгаан. Ингээд зарим жишээг танилцуулъя. 

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Билэгтийн Дашдаваа

    Б.Дашдаваа Хотын дарга асан, газрын наймааны гол төлөөлөгчөөр нэрлэгдэж буй Т.Билэгтийн том хүү. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа “ДЦС-4” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженерээр томилогдсон. Улмаар 2019 онд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер, 2023 онд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал болж дэвшсэн нэгэн. 

Эрчим хүчний дэд сайд Мягмарсүрэнгийн Баярмагнай

   М.Баярмагнай сайд Б.Чойжилсүрэнтэйгөө тун сонин сэжүүрээр холбогдож, өдгөө дэд сайдын сэнтийд сууж буй. Тодруулбал, М.Баярмагнай 2015 оноос Доржготовын Дашцэрэн гэгчтэй “Хиллфорт” ХХК-ийг хамтран эзэмшиж эхэлсэн байдаг. Улмаар М.Баярмагнай, Д.Дашцэрэн нар 2016-2017 онд “Хиллфорт” ХХК-аараа “ДЦС-3” ТӨХК-ийн баруун хойно 1.1 га газар дээр 650 айлын “Дэлгэрэх” нэртэй хотхоныг барьж худалдсан. Хоржоонтой нь, М.Баярмагнайгийн хамтрагч Д.Дашцэрэн гэгч нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн худ. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн худ Д.Дашцэрэн нь Эрчим хүчний дэд сайд М.Баярманайгийн бизнес хамтрагч гэхээр нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд болох нь тодорхой харагдаж буй биз ээ. 
 

“Ховд дулааны станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Дагийгийн Энхсайхан 

 
   Д.Энхсайхан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэлийн төрсөн ах. Өөрөөр хэлбэл, Б.Чойжилсүрэнгийн хадам ах гэсэн үг. Хадам ах, хүргэн хоёр Эрчим хүчний салбарыг хамт удирдаж асан түүх үгүй. 

“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Мягмарын Мөнхөө

    М.Мөнхөө нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн уугуул нутаг Увсаасаа авчирч томилсон “цэрэг” нь. Тодруулбал, М.Мөнхөө нь 2016-2020 онд Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж, Б.Чойжилсүрэнгийн тойрог дахь төлөөлөгчийн үүргийг давхар гүйцэтгэж байсан. Харин Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайдаар томилогдмогцоо сарын дараа буюу 2022 оны аравдугаар сард М.Мөнхөөг “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилсон байдаг.Сонирхуулахад, М.Мөнхөө 2.3 тэрбум төгрөгийн таван орон сууцтай, Benz S400, Lexus RX350 маркийн хоёр автомашинтай, 376 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. 

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Пүрэвийн Баттулга

 
    П.Баттулга нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн менежер, бас багийн найз. Тодруулбал, П.Баттулга Увс аймгийн Улаангом сумын уугуул бөгөөд 2016-2020 онд Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр, Б.Чойжилсүрэнгийн сонгуулийн менежерээр ажиллаж байсан. Тиймдээ ч Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайд болмогцоо сарын дараа П.Баттулгыг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилсон. Хоржоонтой нь, П.Баттулга нь эрчим хүчний салбарт огт ажиллаж байгаагүй, Увс аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр ажилладаг, аймгийн заан цолтой бөх. 

 “Дорнод бүсийн эрчим хүчний сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Гэндэнжамцын Отгонбаатар

     Г.Отгонбаатар нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болорбаатарын худ. Мөн Г.Отгонбаатар 2016 оны УИХ-ын сонгуулиар Х.Болорчулууны сонгуулийн штабыг ахалж, санхүүжилтийг нь босголцож байсан нэгэн. Өдгөө Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болор-Эрдэнэ, зээ дүү О.Тэмүүлэн нарынх нь компаниуд “Дорнод бүсийн эрчим хүчний сүлжээ” ТӨХК-ийн тендерүүдийг тоншсоор буй. 

“Дорнод бүсийн эрчим хүчний сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Өглөгчийн Жаргалсайхан

    Ө.Жаргалсайхан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болоржаргалын эхнэр, “Дорнод финанс” ХХК-ийн Ерөнхий захирал Ө.Сүнжидмаагийн төрсөн дүү. Сонирхуулахад, Ө.Жаргалсайханы эхнэр Д.Оюунбаяр нь Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж буй. 

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал Баярсайханы Алтанцэцэг 

    Б.Алтанцэцэг нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн ах Х.Гантулгын эхнэр. 2020 оны УИХ-ын сонгуулиар Х.Ганхуяг Баянгол дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Харин 2020 оны орон нутгийн сонгуулиар бэр эгч Б.Алтанцэцэг нь Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байдаг. Улмаар Б.Алтанцэцэг 2021 оны хоёрдугаар сарын 10-нд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. Сонирхуулахад, Б.Алтанцэцэг 6.4 тэрбум төгрөгийн таван орон сууц, хоёр хаустай, Mercedez benz GLE 400, Lexus 570 зэрэг маркийн найман автомашинтай, бусдаас 1.4 тэрбум төгрөгийн авлагатай гэж ХОМ-ээ мэдүүлжээ. 

“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Цэнгэлийн Хангай

 
    Ц.Хангай нь УИХ-ын гишүүн асан, одоо Бүгд найрамдах Болгар Улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар сууж буй Ц.Цэнгэлийн хүү. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн нийт 26 сумын 48,900 аж ахуйн нэгж, айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангадаг “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийг Ц.Цэнгэл 2003 онд төрөөс хувьчилж авч, одоог хүртэл гэр бүлээрээ эзэмшиж, төртэй цахилгаан дамжуулан гэрээгээр хамтран ажиллаж буй. Гүйцэтгэх захирлаар нь 2003 оноос хойш Ц.Цэнгэлийн эхнэр С.Нэргүй ажиллаж байсан бөгөөд 2021 оноос хүү Ц.Хангай нь томилогдсон. Ц.Хангайгийн хувьд, 2017-2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Худалдан авалт, дэд бүтэц хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан. Тухайн үедээ 5.9 тэрбум төгрөгийн гурван орон сууцтай, 1.8 тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлж байв. Гэвч 2019 оны сүүлээр АТГ-т шалгагдаж эхэлснээр ажлаа өгсөн. Улмаар 2021 онд гэр бүлийнхээ “Дархан-Сэлэнгийн дулааны сүлжээ” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. 

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн дарга Чулууны Саранжав

  УИХ-ын гишүүн асан, Боловсрол шинжлэх ухааны сайд асан Ц.Цогзолмаагийн нөхөр. Ц.Цогзолмааг УИХ-ын гишүүн байх хугацаанд Ч.Саранжав “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байв. Сонирхуулахад, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн өмнөх даргаар “Хас”-ын Ч.Ганхуягийн төрсөн дүү Ч.Гантулга ажиллаж байв. 
“Багануурын цахилгаан станц” төслийн дарга Шархүүгийн Амгаланбаяр
 
     Ш.Амгаланбаяр нь Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Зөвлөхөөр нь ажиллаж байсан. Улмаар Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөс буусны дараа жил буюу 2010 онд Говь-алтай аймгийн Засаг даргаар томилогдож байв. 2010-2014 онд Говь-алтай аймгийн Засаг даргаар ажиллахдаа аймгийнхаа тендерүүдийг наймаалцаж, нэг тендерээс 100 сая төгрөг “завшиж” байсан хэргээр АТГ-т дуудагдаж, шүүхэд хүртэл дуудагдаж явсан нэгэн. Цаашилбал, Ш.Амгаланбаяр, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй нэг нутгийн найзууд. Тиймдээ ч 2015-2016 онд Ш.Раднаасэдийг МХЕГ-ын дарга байх үед Ш.Амгаланбаяр МХЕГ-ын Зам тээвэр, холбоо мэдээллийн хяналтын хэлтсийн даргаар нь ажиллаж байв. 
 

ЭЛГЭЭРЭЭ ХЭВТСЭН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН МАФИ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 35
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 12:42:17
    Ebi: Үлгэр шиг юм бичих юмаа, бай гаа оносонгүй...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-19 08:16:20
    Зочин: Доржпүрэв гэж нэг мангар юм дэд сайд гээд их л идсэн байх,мэргэжлийн бус
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 21:20:56
    Zochin: Яг үнэнг бичсэн бна өөр бага зэрэг юмнууд бий шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 21:09:29
    Инженер : Дашдаваа инженер салбарын тогооны хүн, жамаараа байгаа. Тавинбэх сайд ч их дэмждэг юм шиг бсан. Бусад нь ч дээ, бэрд Чойжоогийн тавиулууд л тууж явна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 20:58:35
    Зочин: Энд андуурал гарсан байхаа Дашдаваа чинь чойжилсүрэнг сураггүй байхад эрчим хүчинд ажиллаж байсан хүн шүү хүнийг харлуулах гэж алах юм аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 20:50:48
    Erhemee huli bus: Bas huuliin gazriin darga jiremsen huni alban tushaal der tur orlongii tur orlon
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 20:17:08
    User: ЦДҮС ТӨХК Дашдаваа захирал монтёроос ажиллаж эхлээд захирал болсон хүн. Зөв хүн дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 19:51:53
    Чулуунбаатар: Дандаа, Хангай 2 машид хамаагүй байх гэж итгэж байна. Бусдыг нь сайн танихгүй, мэдэхгүй юм. Сайд дарга нам солигдоход мэргэжлийн удирдлага ИТА нарыг өөрчлөн томилдог болоод 30жил болжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-17 16:41:56
    Өвөө: Намууд хуйвалдааны шинжтэй зохион байгуулалттай, үйл ажиллагаатай байх цагт энэ байдал засрахгүй л дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-17 09:36:54
    123: ******** durvud vheesi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 23:47:22
    Зочин: МАН авилгатай тэмцэнэ гээд эсрэгээр нь цэцэглүүлж байна даа.Өмнөх сайд Тавинбэх мэргэжлийн бөгөөд Чойжилсүрэн мэтийн бэрдийг бодвол их боломжийн хүн шиг байсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 23:46:53
    Долгорсүрэн: Нэг сайд нь ийм байхаар МАН- н засгийн газартай юу ч ярихав дээ.Шударга шүүх прокурор л монголд хэрэгтэй байна.яаж ингэж их хөрөнгө цуглуусныг нь тогтоож яллах ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 22:32:04
    Зочин: Увсынхан чинь Хятадад тийм элэгтэй хүмүүс үү? Чойжилсүрэн Хүрэлбаатар гишүүд нь хятадад юм л бол найр тавиад байхын!!! Уг нь дөрвөн ойрд гэж үндэс язгуураа дээдэлсэн л түмэн дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 15:01:43
    Ерөнхий сайд буруутай, яагаад эрчим хүчний салбараа нэг баяны гарт бэлэглэдэг юм вэ?: Улсын амин чухал салбарыг мэргэжлийн бус баяны гарт өгч болох уу? Арай ч дээ. МАН сонгуулд ялвал алдаагаа засаж мэргэжлийн бус хүнд сайдын суудал бэлэглэдэгээ болиоч. Эх орноо бодох хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 14:26:05
    Монголын эрчим хүч: Яааж л хөгжинө дөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 14:26:04
    Монголын эрчим хүч: Яааж л хөгжинө дөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 13:18:00
    Монгол: Бузартай хүүрүүдийг буутай бол буудаад алчихмаар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 10:05:52
    Зочин : Дашдаваа дарга харин ч эрчим хүчинд насаараа ажилласан хүн шүү. ЦДҮС ТӨХК-ний ажилчид энэ хүндээ сэтгэл хангалуун байдаг шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 00:43:16
    Зочин: Чойжилсүрэн түүний хамсаатнуудыг сонгуулиар гаргах хэрэггүй юм бна шүү хүмүүсээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-15 23:19:53
    Мандах: Хэдэн үеэрээ самраад дууслаа шоронд хийгээчээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-15 19:42:01
    Зочин: Чойжилсүрэн Болорчулуун Х.Ганхуяг гээд адгийн юмнууд нийлээд байгаа юм байна даа Дээрээс нь бас эхнэр хүүхэд хадам худ нь орсон гэхээр ямар булай юм бэ.Мэдэж авлаа.Сонгохгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-15 18:57:24
    зочин: Дархан Сэлэнгийн түгээх сүлжээг яахаараа хувийн болчихдог байнаа Цэнгэл гэж гэр бүл ах дүү хамаатан садны шалгаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-15 18:43:05
    Энэ шуналтайяа зайлуулаач: Эрчим хүчний үе үеийн төрөл,сарны сүлжээ Монголын эсрэг ажиллаж ирсэн дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-15 13:34:31
    Бодлын хулгайч: Чойжилсүрэн гэж ханаж цаддаггүй новшийн сда байнааа. Мөнгө бодохоос ард биднийгээ огтхон ч бодохгүй шүү. Болорчулуун Чойжилсүрэн хоёрыг зайлуулчихвал.....Эх орноо гэсэн сэтгэлтэй зөв хүмүүс алга уу ОЮУН ЭРДЭНЭЭЭЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-15 11:54:51
    Zochin: Bas l xulgai nuurlesen ni todorxoi l doo. Choijilsurengee ogtsruul. Mongol uls arai togoo xyazgaarlaxtai tulaagui. Urd ni uchnuun saiduud soligdoj baisan. Arai iimd ni tulgaj baigaagui shuu. Zasgiin gazar dampuurchee. Zasgiin gazar ogtsrood daraagiin zasgiin gazraa gargaj ir. Odoo bolno.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-15 11:02:45
    Иргэн: Яаман дээрээ хэрэгждэг төслийн захирлаар найзынхаа хүүхэд гэлүү ямар ч туршлагагүй бацааныг тавьсан гэлүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-15 10:18:38
    Uvsiin udam: Choijilsureng buudchihsan baihad gaihah zuilgui shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-15 07:04:15
    Зочин: Монголын насан хүрсэн иргэд бараг бүгд хулгайч юм байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-14 23:43:49
    Иргэн: Ээ бурхан минь бид чинь яаж амьдраад байгаа юм бэ. Хэдэн зуун Чойжилсүрэн шиг бирдүүд, тэдний гар хөлийг тэрбумтан болгох гэж үйлээ үзэн зүтгэж байдаг өрөвдмөөр ч юм даа. Увсын энэ цэрлэгэр ногоон Уяб ын газрыг бетон шугуйгаар дүүргэснээс өөр юу хийв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-14 23:10:22
    Иргэн: .Бүгдээрээ цүнх баригчид, өх дүү хамаатан садан. Төрийн алба дарга, гишүүдийн мафи, төсөв шимэгчийн үүр боджээ, Төрийн алба төрлийн алба болжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-14 12:12:46
    zochin: Зө2, хэлэх ч үг алга даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-14 11:50:31
    Зочин : Хохинээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-14 09:14:47
    Доржоо: Нээрээ үнэхээр хэлэх ч үг алга даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-14 08:21:27
    99114943: Данхыг зайлуулъя аа Хүрэлсүх ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-14 08:14:20
    Зочин: Оюун-Эрдэнэ 30 жилийн гажуудлыг засна гээд байсан. Танхимын сайдынхаа хийсэн ажлыг яах вэ. Ганц сайдыг огцруулж чадахгүй байж юун 30 жилийн гажуудал вэ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188