• Өнөөдөр 2024-05-01

"ЭХ ОРОНЧ"-ИЙН ДҮРД ЧАДВАРЛАГ ТОГЛОДОГ С.ГАНБААТАРЫН ТӨСӨЛ, ТЕНДЕР “ЗАВШДАГ” ХУУЛЬ БУС БАРИМТУУД

2023-12-23,   4015

    УИХ-ын гишүүн С.Ганбаатар саяхнаас уран, усан цахилгаан станцын төслүүдийг шүлс үсчүүлэн шүүмжлэх болов. Монголыг хөгжүүлэх том төсөл яригдаад эхэлмэгц л “эх оронч”-ийн дүрд хувираад гараад ирдэг нь түүний гэм биш зан. Түрийвчээ түнтийлгэдэг технологи нь гээд хэлчихэд ч хилсдүүлсэн болохгүй. Өөрөөр бол, том төслүүдийг жадлан эсэргүүцэж, жагсаалаар сүрдүүлж, төрийг айлгаж түрийвчээ түнтийлгээд сурчихсан хүн. 
 
Түүх сөхвөл, С.Ганбаатар 2012 онд гишүүн болчихоод “Мэнэнгийн тал там боллоо. Одоо очоод “Петрочайна” компанийн үйл ажиллагааг зогсоолгоно” хэмээн хэвлэлийнхнийг цуглуулан цамнаж байлаа. Үнэхээр ч С.Ганбаатар Дорнодод очсон, гэхдээ авлига авсан уу, ашигтай тохироо хийсэн үү, дахиад лав нэг ч удаа газрын тос гэж ган хийгээгүй. Тэр “Оюу толгой” гэж олон жил орилсон. Гишүүн болчихоод л гэнэтхэн л таг чиг болчихсон. Одоо тэр уран, усан цахилгаан станцын төслүүдийг эсэргүүцэж, “эх оронч”-ийн дүрдээ дахин хувирчихаад явж байна. “Эх оронч”-ийн дүрээ дөрвөн тал эсгий тоорцгоор чимж, орон нутгаар тойрч яваагаас нь үзвэл Засгийн газраас том тохироо шаардаж буй бололтой юм. 
 
Тэгвэл “эх оронч” дүрээр халхавчилсан С.Ганбаатар үнэн хэрэгтээ төсөл, тендер түүх замаар хэрхэн төрийг “тонож” ирснийг зарим баримтаар илчилж байна. Өөрөөр бол, С.Ганбаатар “эх оронч”-ийн дүрээрээ эрх баригч намтай наймаалцаж, том дүнтэй төсөл, тендерүүдийг түүдэг байж болзошгүй ажээ. 

БАРИМТ 1: УИХ-ын гишүүн С.Ганбаатар хадам дүү, баз хүргэн хоёрынхоо “Инконтек” ХХК-ийг Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх 20 сая ам.долларын төслийн гүйцэтгэгчээр шалгаруулж, хувь хүртсэн үү

     Азийн хөгжлийн банкны 20.6 сая ам.доллар буюу 70 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх “Дархан хотын бохир усны менежмент сайжруулах-МОН3244” төслийг 2017 оны арванхоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, 2017 оны арванхоёрдугаар сарын 21-нд тухайн үеийн Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Дархан хотод очиж тус төслийн нээлтийн ёслолыг хийж байлаа. Тэгвэл Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн 14 сая ам.долларын А1 багцын гүйцэтгэгчээр нь “Инконтек” ХХК шалгаран ажиллажээ. Судлаад үзвэл, “Инконтек” ХХК нь 2017 оны арваннэгдүгээр сарын 1-нд Бүргэдбазарын Майнбилэг гэгчийн нэр дээр байгуулагджээ. Харин “Инконтек” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нь Зоригтын Баяр гэгч бүртгүүлсэн байна. Ингээд ердөө сарын дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сараас Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байгаа юм. 
 
      Тэгвэл “Инконтек” ХХК-ийг эзэмшигч Б.Майнбилэг гэгч нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагийн үеэл нь аж. Нарийвчилж тайлбарлавал, Б.Тунгалагийн аав Бадамбазарын Балжиннямын төрсөн дүү Бадамбазарын Бүргэдбазарын охин нь Майнбилэг гэгч ажээ. Харин “Инконтек” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Баяр нь Б.Майнбилэгийн нөхөр буюу С.Ганбаатарын баз хүргэн юм байна. 
 
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Дархан-Уул аймагт өссөн, ахлах сургуулиа ч тэнд дүүргэсэн. Тиймдээ ч анх 2012 онд Дархан-Уул аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож, улс төрд хөл тавьж байлаа. Тэгэхээр Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжийг 20 сая ам.доллар буюу 70 орчим тэрбум төгрөгөөр шинэчилнэ, энэ төслөөс асар их хувь хүртэж болно гэдгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар тооцоолсон. Тиймдээ ч хадам дүү Б.Майнбилэг, баз хүргэн З.Баяр нарынхаа нэр дээр “Инконтек” ХХК-ийг байгуулж, улмаар Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх 70 тэрбум төгрөгийн төслийн гүйцэтгэгчээр шалгаруулж хувь хүртсэн байж болзошгүй ажээ. Магад, С.Ганбаатар Дарханы цэвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжиж эхлэх үед буюу 2017 онд УИХ-ын гишүүн байгаагүй, нөлөөлсөн байх боломжгүй гэж мэлзэх л байх. Гэхдээ Дархан хотын цэвэрлэх байгууламжийг Азийн хөгжлийн банкны 20 сая ам.долларын зээлээр шинэчлэх Засгийн газрын шийдвэр С.Ганбаатарыг УИХ-ын гишүүн байх үед буюу 2015 онд гарсан түүхтэй. 

БАРИМТ 2: УИХ-ын гишүүн С.Ганбаатар эхнэр Б.Тунгалагийнхаа бизнесийн хамтрагчдад тендер зуучилдаг уу 

    УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нэр дээрээ 10 гаруй компанитай. Гэхдээ С.Ганбаатар ХОМ-тээ хоёрхныг нь мэдүүлдэг, бусдыг нь яагаад ч юм нууцалдаг. Тэгвэл Б.Тунгалаг нь “Ворлд плас файв” ХХК-ийг 2018 оны зургадугаар сард Базарын Цээпилдорж, Доржпүрэвийн Баярмаа, Мөнхбаатарын Ариунаа, Жумдааны Энхжаргал нартай хамтран байгуулжээ. Судалж үзвэл, “Ворлд плас файв” ХХК нь ОХУ-аас бараа импортлодог худалдааны компани ажээ. ОХУ-ын худалдааны санд “Ворлд плас файв” ХХК-ийн ОХУ дахь ханган нийлүүлэгч нь Индира Валерьевна гэж бүртгэгджээ. Харин Индира Валерьевна гэгч ОХУ-ын Эрхүү хотын толгой бизнесменүүдийн нэг бөгөөд “Байкал фарм”, “Волна Байкала” компаниудын эзэн гэж мэдүүлсэн байна. 
 
Хамгийн ноцтой нь, “Ворлд плас файв” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь 2020 оноос төрөөс зарласан төсвийн тендерүүдийг сорчлон түүж эхэлжээ. Тодруулбал, “Ворлд плас файв” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн авсан тендерүүдийг танилцуулъя. 
 
 
Мөнхбаатарын Ариунаа нь “Б соют” ХХК-ин захирлаар ажилладаг. “Б софт” ХХК нь 2020 оноос хойш СБД-ийн 12, 13, 14-р хороог камер суурилуулах 2.0 тэрбум, БЗД-ийн 9, 17, 19, 22-р хороонд гэрэлтүүлэг тавих 1.0 тэрбум, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд цэвэр, бохирын шугам тавих 27.0 тэрбум, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Цагааннуур, Ханх сумын сургууль, цэцэрлэгт бие засах газар барих 2.0 тэрбум, Дорноговь аймгийн Хөвсгөл суманд цэвэр бохирын шугам тавих 3.9 тэрбум, Алтанширээ суманд цэвэр бохирын шугам тавих 3.0 тэрбум гэхчилэн төрийн томоохон тендерүүдийг авчээ.
 
Доржпүрэвийн Баярмаа нь “Болор аграмба” ХХК-ийн захирлаар ажилладаг. “Болор аграмба” ХХК нь 2020 оноос хойш Дорноговь аймгийн Сайншанд суманд соёл, спортын цогцолбор барих 5.8 тэрбум төгрөгийн тендер, Дорноговь аймгийн Сайншанд суманд 640 хүүхдийн сургууль барих 5.0 тэрбум төгрөгийн тендер, Дорноговь аймгийн Сайншанд суманд 700 хүүхдийн суудалтай Саран хөхөө театрын барилга барих 7.3 тэрбум төгрөгийн тендер зэрэгт тус тус шалгарсан байна. 
 
Базарын Цээпилдорж нь Сэлэнгэ аймгийн ИТХ-н төлөөлөгч, Мандал сумын Засаг дарга, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХК-ийн Дэд захирлаар тус тус ажиллаж байсан нэгэн. Тэгвэл Б.Цээпилдоржийн хүү Ц.Мөнхдоржийн “Цэцэн глобал” ХХК нь өнгөрсөн есдүгээр сард “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д Тэсэлгээний өрөм нийлүүлэх 1.5 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байна. 
 
Жумдааны Энхжаргал “Насны зам” ХХК-ийн захирлаар ажилладаг. Өмнө нь Дорнод аймгийн МАХН-ын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд 2012, 2016 онд МАХН-аас нэр дэвшсэн ч унасан намтартай. Тэгвэл “Насны зам” ХХК нь Өндөрхаанаас Чойбалсан хүртэлх замын 12.6 тэрбум төгрөгийн тендерээс эхлээд автозамын тендерүүдийг авдаг. Хамгийн сүүлд, Хөшигтийн хөндийн Чингис хаан нисэх буудлын авто замын газар шорооны ажлын гүйцэтгэгчээр ажиллажээ. 
 
Эндээс, УИХ-ын гишүүн С.Ганбаатар эхнэр Б.Тунгалангийнхаа “Ворлд плас файв” ХХК-ийн хамтрагч эзэмшигч нар нь тендер зуучилж байна уу гэдэг ноцтой асуулт гарч ирж байгаа юм.

БАРИМТ 3: УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Петрочайна дачин тамсаг”-ийг хамгаалдаг уу 

    С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагийн “Ворлд плас файв” ХХК нь “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Фидес тауэр, 803 тоот” хаяг дээр байгуулагдсан, одоо ч энэ хаяг дээрээ үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл яг энэ хаяг дээр “Чаина петролиум паиплаин буриу монголиа” ХХК бүртгэлтэй байдаг ажээ. Хамгийн ноцтой нь, “Чаина петролиум паиплаин буриу монголиа” ХХК-ийг эзэмшигчээр “China petroleum Pipeline engineering” гэж бүртгүүлжээ. “China petroleum Pipeline engineering” компани нь БНХАУ-ын төрийн өмчит компани бөгөөд муу нэрээрээ зартай “Петрочаина дачин тамсаг” ХХК-ийн толгой компаниудын нэг юм байна. 
 
    Судал үзвэл, С.Ганбаатар УИХ-ын гишүүнээр дөнгөж сонгогдоод байхдаа буюу 2012 оны есдүгээр сард “Мэнэнгийн талыг там болгосон гэх “Петрочайна дачин тамсаг” компанийг тойрсон асуудалд анхаарал хандуулж ажилласан. Би маргааш өөрийн биеэр Дорнод аймагт очиж ажиллах гэж байна” гэх мэдэгдэл хийж байжээ. Ноцтой нь, түүнээс хойш 11 жилийн хугацаанд С.Ганбаатар “Петрочайна дачин тамсаг” компанийн талаар ч нэг ч удаа ам нээж, ярилцлага өгч байгаагүй юм байна. Өөрөөр бол, С.Ганбаатар “Петрочайна дачин тамсаг” компанид амаа үдүүлчихээд буцаж ирсэн гэсэн үг л дээ. Магад, өдгөө С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагын “Ворлд плас файв” ХХК ба БНХАУ-ын “Чаина петролиум паиплаин буриу монголиа” ХХК хоёр нэг хаяг дээр үйл ажиллагаа явуулдаг нь “Петрочайна дачин тамсаг”-тай хийсэн тохирооных нь сэжүүр ч байж болох юм.
 
     “Эх оронч”-ийн дүрд тун чадварлаг тоглодог С.Ганбаатар үнэн хэрэгтээ төрийг “тонож” амь зуудаг нь энэ мэт жишээнүүдээс тодорхой харагдаж буй биз ээ. Эндээс үзвэл, уран, усан цахилгаан станцын төслүүдийг жадлан эсэргүүцэж яваа нь цаанаа Засгийн газраас төсөл, тендер авах “шантааж” байж болзошгүй харагдаж байгаа юм. 
 

"ЭХ ОРОНЧ"-ИЙН ДҮРД ЧАДВАРЛАГ ТОГЛОДОГ С.ГАНБААТАРЫН ТӨСӨЛ, ТЕНДЕР “ЗАВШДАГ” ХУУЛЬ БУС БАРИМТУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 24
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-05 17:02:47
    Zochid: Ёоох юу бичсэнээ энэ хүн эргээд уншдаг боловуу? Зүгээр л таамаг төдий холион бантан ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 12:53:41
    Зочин: Худалч,хулгайч . Өөрийнхөө төлөө хэнийг яаж ч гүжирдэн гүтгэдэг зальт хорчин!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 12:53:06
    Зочин: Худалч,хулгайч . Өөрийнхөө төлөө хэнийг яаж ч гүжирдэн гүтгэдэг зальт хорчин!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 12:19:16
    Зочин: Энэ хүн өөрийнхөө эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй, ёс зүйгүй, боловсролгүй, худалч, хулгайч!!! Үнэнч шудрагын дүрд жүжиглэж, хэнийг ч юу ч гэж гүжирдэн гүтгэдэг хорчин, зальт этгээд!!! Дахин сонгуульд нэр дэвших гээд л арп түмний тархийг угаах бузармаг оролдлого хийхээ зогсоо!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 12:18:34
    Зочин: Энэ хүн өөрийнхөө эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй, ёс зүйгүй, боловсролгүй, худалч, хулгайч!!! Үнэнч шудрагын дүрд жүжиглэж, хэнийг ч юу ч гэж гүжирдэн гүтгэдэг хорчин, зальт этгээд!!! Дахин сонгуульд нэр дэвших гээд л арп түмний тархийг угаах бузармаг оролдлого хийхээ зогсоо!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-24 12:46:35
    S: SEKSEER TAICHI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-24 07:19:26
    Батмөнх: Би Ганбаатар гишүүнийг үнэн зөвийн төлөө л явдаг хүн гэж харсан Саяхан нүүрсний сонсгол Ганхуяггүйгээр болохгүй гээд байсан нь үнэн байсан харагдаж байсан Ёстой нөгөө гэрчийг устга гэгчээр хэчнээн үнэн гээд гүтгээд байсан гол гэрчүүд нь байхгүй сонсгол их утга багатай ач холбогдол багатай их л харлуулах ажиллагаа болсон сүүлдээ Засгийн газар Оюун эрдэнэ Амарбаясгалан нар л буруутах тийшээ хандсан Сонсголд оролцсон хүн бүр л муухай шулаач муухай хөрөнгөтнүүд болж таарсан тэднийг үзэн ядах сэтгэл төрүүлэхэд л оршиж байсан Ганбаатар гишүүн үнэн л хэлсэн байна Ганхуяггүй сонсгол Дулаанжаргалгүй сонсгол Сайнбилэггүй сонсгол утгагүй л болж харагдсан Дандаа ардчилсан намын нөхдүүд л хулгай хийдэг юм байна гэж ойлгуулсан Сонсгол үнэндээ сонгуулийн томсгосон тойрог луйвраа анхаарал сарниулах гол арга хэрэгсэл болгосон нь сүүлдээ илэрсэн Томсгосон луйврын тойргоо баталж сонсголоо дуусгасан даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-24 07:08:21
    Батмөнх : Битгий энэ хүнийг муулаач дээ нэг ч болов дуугардаг хүн байх ёстой Бүгдийг нь дуугүй болгож доромжилж болохгүй л гэж боддог Энэ хүн тийм их луйвар хийснийг шүүх л нотлох ёстой болохоос хий хардалт нотлогдоогүй зүйлээр ингэж баллаж болохгүй Энэ контэнтийг бичсэн хүн бол гадны захиалгаар бичсэн байх аа зориуд харлуулж байна гэж л бодож байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-23 23:14:02
    S: DYRAA XALYYXNAAR SDARTLA80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-23 23:00:25
    Эгй : Сонгууль дөхснийг илтгэж шударга хүмүүсээ намнахаар тролдоод эхэлжээ сүү батболд хүрэлсүх оука зандангаа ярьвал яасын
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-23 22:30:29
    Zochin: Худалч, өлөн гар. Ккк. Энд тэнд хуцаад л явдаг. Амарбаясгалангийн асуудал яригдсан чинь хамрынхаа ч үзүүрийг харуулдаггүй байнаш дээ чааваас. Арчаагүй новш. Ганхуягийг авч ир гээд хорих руу хүртэл гүйгээд байсан. Бодвол нөгөөх нь мөнгө амласан юм байлгүй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-23 17:54:03
    S: SEKSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-23 16:11:20
    Зочин: Хуурамч тэмцэгч дүрээр хулгайгаа нуудаг. Орилж хашгирагчид нэн сэжигтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-23 15:43:46
    Зочин: Өлөн бөөс. Сонсгол дээр Энхбаяртаа нам даруулж байна лээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-23 15:43:45
    Зочин: Өлөн бөөс. Сонсгол дээр Энхбаяртаа нам даруулж байна лээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-23 15:43:45
    Зочин: Өлөн бөөс. Сонсгол дээр Энхбаяртаа нам даруулж байна лээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-23 12:02:52
    S: SEKSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-23 10:24:26
    Бид: Заа ер нь тэгээд монголчууд бид бүгдээрээ соц үеийнхээ өлөн зангаас салаагүй бгаа шдээ төрийн өмч гэж хэний ч биш өмч байсан цагт түүнээс аль болохоор ахиу халбагдахыг бүгд хичээнэ .Санаа байсанч сачий хүрээгүйнүүд нь орилолдоод л үлдэнэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-08 05:46:18
    mgl: ugaasaa l hudlaa gar sh dee iim hogiin ******** nuudaar duursen bgaa bizdee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-07 13:43:05
    Please: Гэмбаатар болчлоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-07 13:01:22
    фф: монгол улс млнглдчудаа та нар тамийн тогоог өөрсдийг гараар барьсаар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-25 18:09:56
    Ард олон. : Өөрийгээ шатаацан зулын гол болоогүй юмуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-24 12:32:02
    Зочмн: Энэ гамбаатар нэг л биш хулгайч нөрөр шиг харахгддаад бдаг ийм учиртай юм ба . Боловсрол багтай иймэрхуу хулгайчууд бусдын нөлөөнд амархан өртддөг дөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-20 16:11:32
    Zochin: Дүр эсгэгч шантаажчин.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188