Гаалийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Р.Отгонжаргалын эгчтэй холбоотой мэдээлэл цахим сүлжээнд цацагдаад өнгөрдөг уламжлалтай. Арга хэмжээ авсан нь тодорхойгүй, аваагүй нь ч тодорхойгүй байсаар дарагддаг гэхэд хилсдэхгүй болов уу. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалын эгч Р.Бурмаа, хүргэн ах Л.Өлзийбаяр нар Замын-Үүдэд “эзэн” сууж, гаалийн байцаагч шиг авирлаж, иргэдийн хилээр оруулж ирсэн ачаанд гаалийн бүрдүүлэлт хийх нэрээр мөнгө авдаг гэх мэдээлэл гардаг. Энэ тухай хэд хэдэн бичлэг, мэдээлэл цахим сүлжээнд цацагдаж байсан билээ. Хууль хяналтын байгууллагынхан гаалийн байцаагчийн ажлыг Р.Бурмаа, Л.Өлзийбаяр нар хууль бусаар хийж байгааг мэддэг ч мэдээгүй юм шиг өнгөрдөг. Иргэд өч төчнөөн гомдол, мэдээлэл гаргаж байсан ч шалгадаггүй өнөөдөрт хүрч байгаа гэх. Тэгвэл саяхан хууль хяналтын байгууллагад энэ хүмүүстэй холбоотой ноцтой баримт ирж, шалгалтын ажиллагааг эхлүүлэх гэж байгаа гэнэ.
Энэ талаар эх сурвалжийн мэдээлснээр “Замын-Үүдийнхэн Р.Бурмаа, Л.Өлзийбаяр нарыг андахгүй. Олон жилийн өмнөөс л хилээр оруулж ирж байгаа ачаа бараанд гаалийн бүрдүүлэлт хийх нэрээр иргэдийг дарамталж мөнгө авдаг байсан гэнэ лээ. Угтаа иргэд гаалийн бүрдүүлэлтээ хийж, гаалийн байцаагч шалгаж, тулгах ёстой.
Гэтэл Р.Бурмаа, Л.Өлзийбаяр нар хувийн боомт шиг авирлаж, “Биднээр гаалийн бүрдүүлэлтээ хийлгэж, мөнгө өг” гэдэг. Хэрэв иргэд өөрсдөө гаалийн бүрдүүлэлтээ хийвэл хууль хяналтын байгууллагад худал мэдээлэл өгч, иргэдийг шалгуулдаг. Жишээлбэл, өргөдөл бичих үйлчилгээ үзүүлдэг хүмүүс байлаа гэж бодъё. Үйлчлүүлэгчид өргөдөл бичдэг хүмүүсээр бичүүлэхгүй, өөрсдөө биччихвэл өргөдөл хүлээж авдаг газарт нь очоод “Наад өргөдөл чинь буруу байна. Наад хүн чинь энэ мэдээллийг нуун дарагдуулсан, үг, үсэг нь буруу, худал байна” гээд түмэн алдаа тоочиж, дахиж бичүүлэх, эсвэл шалгуулдагтай адилхан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэд машиндаа “100 ширхэг буйдан, 100 ширхэг хогийн сав ачсан” гэж мэдүүлсэн байвал үүнийг нь үгүйсгэж, шалгуулдаг. Иргэд ийм хэл амнаас айсандаа Р.Бурмаа, Л.Өлзийбаяр нарт мөнгө өгч, бүрдүүлэлтээ хийлгэдэг юм билээ” гэсэн юм.
Угтаа Р.Бурмаа, Л.Өлзийбаяр нар гаалийн бүрдүүлэлт хийж, иргэдээс мөнгө авдаг байжээ. Харин өнгөрсөн жилээс хойш утасны цаанаас ажлаа амжуулдаг болсон гэнэ. Учир нь, төрсөн дүү нь Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсонтой холбоотой байж болзошгүй ажээ.
Энэ талаар эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Замын-Үүдийн Гаалийн газрынхан ажлаа бардаггүй юм уу, эсвэл Р.Бурмаа, Л.Өлзийбаяр нарт “атгуулчихсан” юм уу, мэдэх юм алга. Олон жил л энэ хоёр хүнтэй үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гардаг. Хууль хяналтын байгууллага нь шалгадаг ч үгүй, яадаг ч үгүй нь хоржоонтой. Одоо бүүр дүү нь мөнгө олдог газрын нь хамгийн том дарга нь болчихоор дийлдэхгүй болсон юм шиг байна лээ. Улаанбаатар хотоос утсаар яриад л “Наад машинаа гарга, наадхаа битгий шалга” гээд байж байдаг сурагтай. Гаалийн бүрдүүлэлтийг худал мэдүүлж, юу ачсан нь тодорхой олон машин хилээр орж байгаа болов уу гэхээс айдас төрж байна. Монголын ирээдүйг бүрхэг болгоход оролцож байна гэсэн үг шүү дээ. Тодруулбал, дурын буюу авлига, хахууль өгсөн өөрсдийнхөө машиныг ямар ч шалгалтгүй хилээр нэвтрүүлж байна гэнэ. Өдөрт гэхэд л хоёроос дээш, 100 тонноос илүү ачаатай машин шалгалтгүй орж байгаа гэдгийг иргэд ярьж байна. Үүнийг нь хууль хяналтын байгууллагынхан шалгаад тогтоох хэрэгтэй. Хэрэв энэ хардлага бол асуудлыг нэг талд нь гаргаж, иргэдэд зөв мэдээлэл өгөх ёстой” гэлээ.
Иргэн Р.Бурмаа, Л.Өлзийбаяр нартай холбоотой хэд хэдэн бичлэг цахим сүлжээнд цацагдаж байсан гэдгийг бид дээр дурьдсан. Тэгвэл тус бичлэгийн сэтгэгдэл хэсэгт иргэд тэдний хууль бус баримтыг гэрэл зураг, бичлэгээр илчилж, сэтгэгдэл үлджээ.
Тухайлбал, иргэд “Биднийг жаахан байхад л улсын начны эхнэр Р.Бурмаа хоолны мөнгө өгөхгүй гээд хашхираад явж байдаг байсан. Гаалийн бүрдүүлэлтээ энэ хоёроор хийлгэхгүй бол дарамталж, цагдаагийн байгууллага болон бусад газарт гомдол гаргадаг. Энэ жудогийн Ө.Дүүрэнбаярын аав, ээж байна. Замын-Үүдэд хүн шантаачилж, мөнгө олдог гэж сонссон. Хүргэн нь улсын гарьд Бат-Эрдэнэ шүү дээ. Гаалийн байцаагчид энэ хоёроос айдаг юм билээ. “Наймаачдаас авсан авлигыг чинь АТГ-т баримттай нь өгнө шүү” гээд загнаж байхыг хоёр чихээрээ сонсож байлаа. Ингэж шантааж хийж амьдардаг хүмүүс байгаа юм” гэх зэргээр бичжээ.
Иргэдийг шантаачилж, хахууль авдаг, гаалийн бүрдүүлэлт нэрээр их хэмжээний мөнгө нэхдэг зэрэг “хэрэг”-т нэр нь холбогдоод байгаа Р.Бурмаа, Л.Өлзийбаяр нар нь МУГТ Ө.Дүүрэнбаярын аав, ээж ажээ. Р.Бурмаа нь ГЕГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргалын төрсөн дүү. Түүний дүү нь улсын заан Рэгжийбуугийн Давааням билээ.
Харин Л.Өлзийбаяр нь Архангай аймгийн Баян-Улаан сумын харьяат, олонд “тавхай” нэрээрээ алдаршсан, улсын заан Д.Лувсангийн хүү ажээ. Мөн Л.Өлзийбаяр нь өөрөө улсын начин цолтой гэнэ.
Хууль хяналтын байгууллага болон ГЕГ-ын дарга Р.Отгонжаргалд эгч, ахынхаа хууль бус ажиллагааг шалгах эрхийг үлдээе.
Үргэлжлэл бий.
| ЗАМЫН-ҮҮДИЙН ГААЛИЙН ГАЗРЫНХНЫГ ГЕГ-ЫН ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛЫН ЭГЧ, ЖҮДОЧ Ө.ДҮҮРЭНБАЯРЫН ЭЭЖ Р.БУРМАА, ААВ Л.ӨЛЗИЙБАЯР НАР “АТГАЧИХСАН” ГЭВ ҮҮ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |