“Эрдэнэт хивс” ХХК-ийн ажилтан үйлдвэрийн ослоор нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 31-нд цагдаагийн байгууллагын утсанд “Орхон аймагт байрлах “Эрдэнэт хивс” ХХК-ийн байранд хүн нас барлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид ослын газарт ажиллахад “27 настай эрэгтэй, “Эрдэнэт хивс” ХХК-ийн кашмерийн үйлдвэрийн ээрэх машинд осолдож, нас барсан байжээ. Уг хэргийг Орхон аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэл нээн, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Талийгаач залуу таван сарын өмнө гэр бүлээрээ Улаанбаатараас орон нутаг руу нүүж, шилжжээ. Тэрээр Орхон аймагт суурьшиж “Эрдэнэт хивс” ХХК-ийн камшерийн үйлдвэрийн ээрэх цехэд тоног төхөөрөмжийн засварчнаар ажилд орсон байна. Ингэхдээ гурван сарын хугацаанд дагалдаж, сайн ажиллавал жинхлэгдэхээр тохиролцсон байсан талаар эх сурвалж мэдээлж байна.
Осол гардаг өдөр талийгаачийн ажлын 15 дахь өдөр байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, тус компанид засварчнаар дагалдаж, ажиллаад дөнгөж хагас сар болж байсан гэсэн үг. Эх сурвалжийн бидэнд өгч буй мэдээллээр “Угтаа талийгаач залуу тоног төхөөрөмжийн засварчнаар ажилд орсон юм билээ. Гэтэл осол гарах үед үйлдвэрийн ээрэх машиныг цэвэрлэх даалгавар өгсөн гэсэн. Засварчин хүн цэвэрлэгээ хийх ёстой байсан уу, үгүй юу. Талийгаач өмнө ээрэх машиныг цэвэрлэж байсан уу, үгүй юу гэдэг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдох байх. Урьдчилсан байдлаар үүрэгт ажлаас нь өөр чиглэлийн ажил хийлгэснээс болж осол гарсан байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа юм билээ. Хэрэв чиг үүргээс нь өөр ажил хийлгэсэн нь тогтоогдвол үйлдвэрийн дарга, хэлтсийн ахлах, тэр шөнө гарч байсан жижүүр, ХАБ гээд олон хүн буруудах нь тодорхой. Ямартай ч энэ хэргийг хууль хяналтын байгууллагынхан үнэн зөвөөр нь шийдвэрлэх байх гэж бодож байна. Хамгийн ноцтой нь, талийгаачийг ээрэх машин цэвэрлэх даалгаврыг хэн өгсөн бэ гэдэг нь тодорхойгүй байгаа гэсэн. Мөн тус машиныг ажиллагаатай байх үед цэвэрлүүлсэн нь асуудал дагуулж, хүний амь эрсдэхэд хүрсэн байж болзошгүй. Осол гардаг өдөр үйлдвэрээс Ажлын хэсэг томилж, энэ хэрэгт давхар шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм шиг байна лээ” гэсэн юм.
Талийгаач Б эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг байжээ. Мөн тэдэнтэй хамт асаргаанд байдаг, өндөр настай аав нь хамт амьдардаг байсан гэнэ. Талийгаачийн эхнэр Эрдэнэт хотод хувиараа гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг. Тодруулбал, Орхон аймгийн дугаар тоотод сормуус, маникюрийн салонд ажилладаг аж.
Эх сурвалжийн мэдээлснээр “Талийгаач 3-10 насны гурван хүүхэд, асаргаанд байдаг аавыгаа харж ханддаг байсан. Амьдралын төлөө зүтгэж яваа залуучуудын нэг нь ингээд байхгүй болчихлоо. Ар гэрийнхэнд маш хүнд байна. Байнгын хэвтэрт байдаг өндөр настай аав, бага насны гурван хүүхэдтэйгээ үлдсэн эхнэрийнх нь нөхцөл байдлыг төсөөлөх ч аргагүй. Залуучууд сайхан амьдрах мөрөөдлөөр жигүүрлэж, орон нутгийг зорьж ирсэн. Ажилд орох гэж тав, зургаан сар хөөцөлдсөний эцэст “Эрдэнэт хивс” ХХК-д орсон ч 15 хоноод л үйлдвэрийн осолд орчихлоо” гэлээ.
Осол болох үед талийгаач шөнийн ээлжинд гарч байжээ. Урьдчилсан байдлаар ээрэх машин цэвэрлэх үед талийгаачийн хувцас орооцолдож, осол болсон байж болзошгүй гэнэ. Мөн талийгаачийн бие ээрэх машинд “хэрчигдэж” хүн харахын аргагүй болжээ.
Эх сурвалж “Талийгаачийг осолдсоныг мэдсэн даруйдаа үйлдвэрийн шөнийн ээлжийн ажилтнууд эмнэлгийн байгууллагад хандсан ч анхан шатны тусламж үзүүлэх боломж байгаагүй. Талийгаач бие хэсэг тасарч, хэдийнэ амьсгал хураасан байсан. Чухам ямар байдалтай байсан, юу болсныг хяналтын камераар тогтоох байх. Үйлдвэр булан тохой бүртээ, шат дамжлагаараа хяналтын камертаа учраас шалгаж тогтооход асуудал үүсэхгүй. Цагдаагийн байгууллагын албан хаагчид эд мөрийн баримтаар “Эрдэнэт хивс” ХХК-ийн гурван ч хяналтын камерын бичлэгийг авч явсан гэсэн” гэв.
Талийгаач Б “Эрдэнэт хивс” ХХК-д жинхлэгдээгүй, дагалдангаар ажиллаж байсан учраас ажлын гэрээ хийгээгүй байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, туршилтын хугацаа нь болоогүй байсан тул үндсэн ажилтан болоогүй байсан гэсэн үг. Тэгвэл учир мэдэх хүмүүс талийгаачийг үндсэн ажилтан болоогүй байсан учраас ар гэрийнхэнд олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ багасаж болзошгүй талаар ярьж байна.
Талийгаачийг өчигдөр хөдөөлүүлжээ. Түүний гэрийнхэн талийгаачийн буяны ажлыг гүйцэлдүүлж дуусаад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага, тайлбар өгнө гэсэн юм. Бид талийгаачийн эхнэрээс ярилцлага авч хүргэх болно.
| “ЭРДЭНЭТ ХИВС” ХХК-ИЙН АЖИЛТАН ҮЙЛДВЭРИЙН ОСЛООР НАС БАРЖ, ГУРВАН ХҮҮХЭД НЬ ӨНЧИРСӨН ХЭРГИЙН МӨРӨӨР... |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |