Дорноговьчууд айдастай байгаа. Учир нь, сургуульд явахаар гэрээсээ гарсан найман настай Д.Сэржмядаг охин сурагггүй алга болоод зургаан жил өнгөрлөө. Үүгээр зогсохгүй хэдхэн хоногийн өмнө Сайншандад сургуульд явахаар гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, гурав хоногийн дараа цогцсыг нь олсон. Талийгаач охины хэрэгт Г.Гантулга гэх залууг саатуулан шалгаж байна.
Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумаас аравдугаар сарын 3-нд 12 настай охин сураггүй болсон. Охиныг эрлийн багийнхан гурав хоног хайж, цогцсыг нь олсон байдаг. Эрлийн багийнхан 12 настай охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлээс олж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон байдаг. Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт үзлэг хийж, 47 настай Г.Гантулгыг хойшлуулашгүй ажиллагаагаар цагдан хорьсон юм.

Өөрөөр хэлбэл, Г.Гантулга гэгч этгээд нь 12 настай охиныг гэрийнх нь гаднаас машиндаа суулгаж, орон нутгийн чиглэлд авч яван хүчирхийлж, эцэст нь амийг нь хөнөөгөөд, газарт булсан гэх. Үүгээр ч зогсохгүй унаж явсан автомашиныхаа өнгийг будаж, эд мөрийн баримтаа устгасан. Охиныг булсан газраа олохгүй хугацаа алдсан гээд уг хэрэгт хүний санаанд багтамгүй олон эргэлзээ бий. Тэгвэл 12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгыг Замын-Үүд сумаас зургаан жилийн өмнө алга болсон Д.Сэржмядаг охины хэрэгт шалгаж эхэлжээ. Цагдаагийн албан хаагчид маш ноцтой сэжүүрийг илрүүлж, шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв.
Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг охин 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон билээ. Д.Сэржмядаг охин хамгийн сүүлд алга болдог өдрийнхөө 12:30 цагийн орчимд ээжийнхээ утас руу дөрвөн удаа залгасан боловч ээжийнх нь утасны цэнэг нь дуусч байсан учраас авч чадаагүй байдаг. Хэсэг хугацааны дараа ээж нь охин руугаа залгахад охины утас холбогдохгүй болсон байсан.
Охиныг алга болсныг ар гэр нь мэдсэн даруйдаа орон нутгийнхаа цагдаад өргөдөл гаргаж, тухайн өдрийн 18.00 цагаас хойш 200 гаруй хүн, цагдаагийн алба хаагч хүч нэмэгдүүлсэн самналт хийсэн боловч олоогүй юм. Охин Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн 3а ангид суралцдаг байсан бөгөөд тухайн өдөр сургууль дээрээ огт очоогүй, сураггүй алга болсон билээ. Охиныг хамгийн сүүлд гэрээсээ гараад сургууль руугаа явж байхыг хөрш айлынх нь хүүхэд харсан байдаг. Охин сураггүй алга болоод зургаан жил боллоо.

Зургаан жилийн дараа сэжүүр гарч, Г.Гантулгыг шалгаж эхэлжээ.
Дорноговь аймгаас алга болсон хоёр ч охины хэрэгт саатуулагдсан шалгагдаж байгаа Г.Гантулга нь1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 47 настай. Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн. Ганбаатарын Гантулга гэгч нь 19 настайгаасаа гэмт хэрэг үйлдэж, хорихоос удаа удаа оргож байсан. Зургаан удаагийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан. Тодруулбал, Г.Гантулга нь 19 настайдаа буюу 1995 онд хулгайлах гэмт хэрэг үйлдэж, зургаан сарын ял сонсож байжээ. Үүнээс хойш гурван жилийн дараа буюу 1998 онд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдэж 12 жилийн хорих ял сонсож байжээ. Дараа нь, 1999 онд ял эдэлж байхдаа хорих ангиас оргож, хулгайлах гэмт хэрэг давтан үйлджээ. Ингээд хууль хяналтын байгууллагаас хоригдол Г.Ганхуягт 2.3 жилийн хорих ял нэмж оноосон байна. Тэрбээр хорих ангид байхдаа хоёр ч удаа оргож байжээ. Хүүхэд хулгайлах, хүчиндэх гэмт хэрэг үйлдэж, хоригдож байхдаа 2009 онд мөн оргож, зургаан жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Үүгээр зогсохгүй 2014 онд гар утас худалдааны төвд танхайрч, олон тооны утас хулгайлсан хэрэгт зургаан жилийн хорих ял сонсож байжээ. Ингээд 2016 оын есдүгээр сард Төв аймгийн Баян сум дахь Хорих 415 дугаар ангиас сайн засарч хүмүүжсэн гэх магадлангаар суллагдсан байдаг.
(1).jpg)
Тэгвэл Ж.Сэржмядаг охиныг алга болохоос есөн сарын өмнө Г.Гантулга хорих ангиас суллагджээ. Суллагдсанаасаа хойш хэд хэдэн удаа Замын-Үүд сум руу нэвтэрсэн байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа гэнэ.
Г.Гантулга нь 1997 онд цэвэр ус ашиглалтын гэрээ хийх нэрийдлээр айлуудаар орж, гэмт хэрэг үйлддэг байсан гэх. Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Г.Гантулга гэмт хэрэг үйлдэхдээ сайтар судалж, тооцоолол хийдэг байсан гэдгийг баривчилж байсан цагдаа нь ярьсан байна лээ. Тэр бол засрашгүй гэмт хэрэгтэн. Долоон жилийн өмнө хорихоос суллагдсан даруйдаа Замын-Үүд сум руу явж, Д.Сэржмядаг охиныг ар гэрийг судалсан байж болзошгүй. Сая Дорноговь аймагт аймшигт хэрэг үйлдэхдээ мөн л судалгааг сайтар хийсэн гэсэн. Охины ар гэрийг судалж, олон өдөр таксинд явсан байна гэнэ лээ. Тэгээд охиныг таксинд суудаг газраас нь авч яваад, хүчирхийлээд хөнөөчихсөн” гэв.

Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа охиныхоо талаар хамгийн сүүлд манай сайтад дараах ярилцлагыг өгсөн байдаг. Тэрбээр “Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж, интерполоор хайж байгаа гэсэн. Гаднын улс орны цагдаагийн газар руу охины минь зургийг явуулж, хайж байгаа юм билээ. Гэхдээ охиныг минь хайх ажлын хэсэг олон удаа солигдсон. Өнгөрсөн хугацаанд Эрээний цагдаа нар манай цагдаа нартай хамтарч ажилласан. Тэгэхдээ “Хилээр гарсан ул мөр байхгүй” гэх мэдээллийг бидэнд өгсөн. Бид байдгаа бараад л сууж байна. Лам, бөө, үздэг, мэргэлдэг хүн дээр очихоос өөрийг хийж чадахгүй юм. Өнгөрсөн хугацаанд маш олон хүнд үзүүлсэн. Бидэнд очиж үзүүлээгүй лам, бөө гэж бараг байхгүй. Тэд ихэнх нь “Амьд байна, хилээр гарчихсан байна, автомашинаар мөргөчихөөд аваад явсан байна” гэж хэлдэг. Хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сард зурхайч, ламд очиж үзүүлсэн. Гэтэл охиныг минь “Хилийн цаана амьд байна. Эргэж ирнэ. Гэхдээ хугацаа нь болоогүй байна” гэсэн. Түүнийг сонсоод их баярлаж, охин минь ороод ирэх юм шиг итгэл найдвар төрж байгаа. Гэхдээ үхэн үхтлээ охиноо хүлээх байхдаа хэмээн урам хугарах үе ч байна. Хэрвээ охин минь амьд бол хаана байгаагаа, юу хийхээ мэдэхгүй айж, сандраад биднийгээ ямар их санаж байгаа бол гэхээс зүрх, сэтгэл урагдах шиг болдог. Бидэнд охинтойгоо уулзана гэх маш их итгэл найдвар байгаа учраас Монголын цагдаа нар сайн, нягталж шалгаад, эрж хайгаад охиныг минь олоод өгөөч гэж гуйж байна. Охиныгоо Өвөрмонгол айлд мал маллаж байж магадгүй гэж боддог. Өвөрмонголын цагдаагийн газар хандаж, охиноо хайна гэж бодож байгаа. Мэдээж биднийг охиноо хайх явцад хүндрэлтэй зүйл их тохиолдох байх. Охин минь ч том болж, өөрчлөгдсөн байх болов уу. Гэхдээ ээж нь юм чинь охиноо танилгүй яах вэ дээ” гэсэн юм.
| ЗУРГААН ЖИЛИЙН ӨМНӨ ЗАМЫН-ҮҮДЭЭС АЛГА БОЛСОН Д.СЭРЖМЯДАГ ОХИНЫ ХЭРЭГТ ДОРНОГОВИЙН 12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |