Увс аймгийн цагдаагийн газрын дарга А.Амарбаттай холбоотой мэдээлэл цахим сүлжээнд цацагдаад байна. Тодруулбал, А.Амарбат дарга эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цагдаагийн албан хаагчаа дарамталж, зам тээврийн ноцтой осол гаргахад нөлөөлсөн байж болзошгүй гэх.
Цахим сүлжээнд “Увс аймгийн Хяргас нуурын хөвөөнд байрлах цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч согтуу жолоочийг зогсоожээ. Гэтэл Увс аймгийн цагдаагийн газрын дарга А.Амарбат согтуу жолоочийг зогсоож, шалгасан албан хаагчаа дарамталж, нөгөө жолоочоо суллаж явуулах үүрэг өгсөн байгаа юм. Согтуу жолооч нь Хяргасаас Увс чиглэлд явж байгаад зам тээврийн осол гаргаж, амиа алджээ. Мөн зорчигчид нь гэмтэж, амиа алдсан байгаа юм. Хэрэв А.Амарбаттай дарга эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй, цагдаагийн албан хаагч үүргээ биелүүлсэн бол ийм асуудал гарах байсан уу. Энэ асуудлыг прокурорын байгууллагаас шалгахгүй байгаа гэнэ. Зөвхөн нас барсан жолоочийг шалгаж байгаа гэнэ” гэжээ.
Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр “Зам тээврийн осол гаргаж, амиа алдсан жолооч нь Увс аймгийн цагдаагийн газрын дарга А.Амарбатын эгчийнх нь нөхөр, хүргэн ах нь байсан. Уг харамсалтай зам тээврийн осол өнгөрсөн зун Увс аймгийн замд гарсан” гэлээ.
-Таны хүргэн ах өнгөрсөн зун зам тээврийн осолд орж, амиа алдсан уу?
-Тийм ээ, хүргэн ах минь амиа алдаад дөрвөн сар ч хүрээгүй байна. Эхнэр, хүүхэд нь хэцүү байдалтай байна.
-Талийгаач тухайн үед согтуу байсан. Осолд орохоосоо өмнө цагдаагийн албан хаагчид баригдсан. Тэгээд тань руу ярьж, цагдаад баригдлаа гэдгээ хэлсэн. Таныг ахыгаа зогсоосон албан хаагч руу залгаад явуул гэсэн чиглэл өгсөн гэдэг мэдээлэл гарчээ. Энэ талаар тодруулж болох уу?
-Энэ асуудлаар би шууд мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэргийн материал нь шалгагдаад, прокурорын хяналтад байгаа. Хоёрдугаарт, Хэвлэл мэдээллийн төв манай ажиллагаатай холбоотой мэдээллийг өгнө. Гэхдээ энэ асуудлыг хардлага, сэрдлэгээр гаргаж ирж байгаа юм шиг байна лээ. Би төрийн тусгай алба хаадаг учраас албан хаагчаа дарамтлахгүй. Тэгж утсаар ярьж, ахыг минь явуул гэсэн үүрэг өгөөгүй. Үнэн зөв нь тогтоогдох байлгүй дээ.
-Талийгаач тухайн үед согтуу явсан нь үнэн юм уу?
-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь нотлох баримтаар авагдсан байгаа. Энэ мэдээллийг прокурорын зөвшөөрлөөр өгнө шүү дээ.
| УВСЫН ЦАГДААГИЙН ДАРГА А.АМАРБАТ: Хүргэн ах минь зам тээврийн осолд орж, амиа алдсан нь үнэн. Гэхдээ би согтууруулах ундаа хэрэглэж, машин барьж явсан ахыгаа явуул гэж цагдаагийн албан хаагчаа дарамтлаагүй |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |