• Өнөөдөр 2025-04-29

“АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНЭ, Р.СЭДДОРЖ НАРЫН “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ГОЛ ГҮЙЦЭТГЭГЧ ГЭХ “ЁЛ ГРУПП” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ч.МӨНХБАЯРЫГ БАРИВЧИЛЖЭЭ

2024-06-23,   5457

      АТГ-аас “нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдуулан “Ёл групп” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Мөнхбаяр гэгчийг баривчилжээ. Өдгөө АТГ-т “нүүрсний хулгай”-н хэргээр, тэр тусмаа жижиг “Таван толгой” ХК-ийг “тоносон” гэх хэргээр “Өмнөговийн фракц”-ынхан буюу “Ажнай” хочит Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Бадраа, ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир нар шалгагдаж буй. Тэгвэл “Ёл групп” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Мөнхбаяр гэгч нь дээр дурдсан Д.Бат-Эрдэнэ, Р.Сэддорж, Б.Бадраа, Б.Эрдэнэ-Очир нарын томчуудын “нүүрсний хулгай”-н хэргийн “гол гүйцэтгэгч” нь гэдгийг батлах баримтууд гарч ирсэн учир ийнхүү баривчилсан аж.   
 
Тодруулбал, АТГ-ын мөрдөгчдөд баривчлагдсан Ч.Мөнхбаяр гэгч нь “Ёл групп” ХХК-ийнхаа охин компаниудаар дамжуулан “Таван толгой” ХК-ийн 100-300 тэрбумын санхүүжилттэй хөрс хуулалт, нүүрс олборлолт, тээвэрлэлтийн ажлуудыг монополь эрхтэйгээр авдаг юм байна. Илүү ноцтой нь, Ч.Мөнхбаяр нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Р.Сэддорж болон Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч нартай хамтарсан компанитай, тус компаниараа “Таван толгой” ХК-ийн дэргэд Нүүрс угаах үйлдвэр байгуулсан нэгэн ажээ.  
 
"Ёл групп" ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Мөнхбаяр гэж хэн бэ 
 
   Түүнийг товч танилцуулбал, Ч.Мөнхбаяр нь Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул, Улаанбаатар хот дахь Баян-Овоо сумын нутгийн зөвлөлийн тэргүүнээр ажилладаг. Тэр 2008 оноос бизнест хөл тавьсан, өдгөө “Ёл групп” ХХК, “Ёл Эко” ХХК, “Ёл трейд” ХХК, Ёл Ази” ХХК, “Ёл повер” ХХК, “Ёл Ресурс” ХХК, “Өмнэгдэл”ХХК-уудыг ганцаараа болон бусадтай хамтарч эзэмшдэг. 
 
“Ёл Ази” ХХК нь “Таван толгой” ХК-ийн нүүрс олборлолтыг хариуцдаг
 
    Ч.Мөнхбаяр “Ёл ази” ХХК-ийг Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тод манлай уяач Намдагийн Хүрлээтэй хамтран эзэмшиж байгаад 2019 оноос дангаараа эзэмшдэг болжээ. Түүний “Ёл ази” ХХК нь “Тавантолгой” ХК-тай 100-300 тэрбум төгрөгөөр гэрээлж, хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөгийн туслан гүйцэтгэгчээр нь ажилладаг. Энэ оны хоёрдугаар сард л гэхэд “Тавантолгой” ХК-ийн 340 тэрбум төгрөгийн санхүүжилттэй “Уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэх” тендерт оролцсон байна. 
Тайлбар: Өмнөговь, Цогтцэций, "Таван толгой" ХК-ийн уурхай- "Ёл Ази" ХХК-ийн техникууд олборлолт, тээвэр, өрөмдлөг хийж буй нь
“Ёл ресурс” ХХК нь “Таван толгой” ХК-ийн нүүрсийг урагш нь зөөх 20 га талбай бүхий нүүрс ачиж, буулгах хашаатай
 
     Ч.Мөнхбаяр “Ёл ресурс” ХХК-ийг 2008 онд ганцаараа үүсгэн байгуулсан. “Ёл ресурс” ХХК нь  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг буюу Цагаанхад суурьшлын бүсэд тус бүр 10 га газар бүхий нүүрс ачиж, буулгах гаалийн хяналтын хоёр талбай буюу хоёр хашаатай. “Таван толгой” ХК-аас ачсан нүүрсээ тэнд буулгаад, тэндээсээ урагш нь гаргадаг.
“Ёл повер” ХХК нь “Таван толгой” ХК-ийн дэргэд “Нүүрс угаах үйлдвэр”-тэй, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон ИТХ-ын төлөөлөгч нар хувь хүртдэг
 
    Ч.Мөнхбаяр “Ёл повер” ХХК-ийг 2017 онд Гөлгөөгийн Даваасугар, “Өмнөговь бүтээн байгуулалтын корпораци” ХХК болон БНХАУ-ын иргэн Ён Лонг, Юань Фэй нартай хамтран эзэмшдэг. Тэдний “Ёл повер” ХХК нь “Тавантолгой” ХК-ийн дэргэд “Нүүрс угаах үйлдвэр” ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл, “Таван толгой” ХК-аас хямд үнээр нүүрс авч, угааж баяжуулаад урагш нь гаргаж үнэтэй худалддаг гэсэн үг. 
Тэгвэл “Ёл повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийг судалж үзвэл, асар нарийн зохион байгуулалттай байгуулагдсан компани ажээ. Тухайлбал, 
 
- “Ёл повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Ён Лонг, Юань Фэй нарын хувьд Хятадаас хөлсний ажилчид оруулж ирж “Нүүрс угаах үйлдвэр”-тээ ажиллуулах үүрэгтэй. 2020 онд л гэхэд “Ёл повер” ХХК-ийн урилгаар Хятадаас “Юань Айф” ХХК-ийн нэр дээр 20 ажилчин орж иржээ. 
 
- “Ёл повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Даваасугар нь нүүрс тээврийн “Сугар транс” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг. “Сугар транс” ХХК нь жил бүр “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Таван толгой” ХК-тай гэрээлж, нүүрсийг нь Гашуунсухайт-Ганцмод боомтоор тээвэрлэдэг. Мэдээж, Г.Даваасугар “Сугар транс” ХХК-аараа “Ёл повер” ХХК-ийнхаа угааж баяжуулсан нүүрсийг ч тээвэрлэдэг гэсэн үг. 
 
- “Ёл повер” ХХК-ийг эзэмшигч “Өмнөговь бүтээн байгуулалтыг корпораци” ХХК-ийн тухайд, “нүүрсний хулгай”-н хэргээр АТГ-т шалгагдаж буй “Өмнөговийн фракц”-ынхны буюу “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарын хувийн компаниудынхаа нэр дээр хамтран эзэмшдэг компани. Тиймдээ ч “Ёл повер” ХХК нь “Таван толгой” ХК-ийн хажууд дархан эрхтэйгээр “Нүүрс угаах үйлдвэр”-ээ байгуулж дөнгөсөн аж. 
 
Тодруулбал, “Өмнөговь бүтээн байгуулалтын корпораци” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “Тавантолгой транс” ХХК, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн ээж Д.Хуушааны “Мөнгөн буур” ХХК, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “Галтваань” ХХК, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Түвшинбаярын “Жуулчин говь” ХХК, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Жаргалсайханы “Өмнөговь-Интерпрайз” ХХК, Ч.Жаргалсайханы охин Ж.Энхчимэгийн “Ундарга өмнөговь” ХХК, Ч.Жаргалсайханы төрсөн дүү, Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч асан Ч.Батжаргалын “Шанх транс” ХХК, Өмнөговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, Барилга, хот байгуулалтын сайд асан Ц.Баярсайханы “Говийн-Өндөр” ХХК, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “нүүрсний хулгай”-н хэрэгт шалгагдаж буй Б.Эрдэнэ-Очирын “Уужим од” ХХК, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттүвшингийн “Ханбогд индастри” ХХК, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбатын “Хүннүгийн говь” ХХК, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрлээгийн “Эрхэмсүлд Монгол” ХХК, Өмнөговь аймгийн Баяндалай сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Мартбаярын “Цэнгүүндалай” ХХК, Баяндалай сумын ИТХ-ын төлөөлөгч асан А.Оюунжаргалын “Тод-Өөдлөх” ХХК, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан Т.Золжаргалын “Номгон монгол инвест” ХХК-ууд хамтран эзэмшдэг юм байна. 

Товчхондоо, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, түүний ээж Д.Хуушаан, түүний туслах асан Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон дээр дурдсан Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар Ч.Мөнхбаяртай “Ёл повер” ХХК-ийг хамтран эзэмшиж, “Нүүрс угаах үйлдвэр”-ээс нь хувь хүртдэг гэсэн үг. Тиймдээ ч 2021 онд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж Ч.Мөнхбаярыг Өмнөговь аймгийн “Шилдэг бизнесмен”-ээр шалгаруулж, өргөмжлөл, батламж гардуулж байжээ. Хоржоонтой нь, шилдэгээр нь шалгаруулсан нь ч, шилдэгээр шалгарсан нь ч өдгөө АТГ-т хамтдаа шалгагдаж байна. 

Цаашилбал, Ч.Мөнхбаяр 2011 онд гадаад худалдааны чиглэлээр “Өмнэгдэл” ХХК-ийг байгуулжээ. Түүний “Өмнэгдэл” ХХК-ийн хамтран эзэмшигчид нь мөн л Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар байх аж. 
Тодруулбал, Ч.Мөнхбаярын “Өмнэгдэл” ХХК-ийг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Х.Түмэнбаяр, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрлээ, ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбат, ИТХ-ын төлөөлөгч, “нүүрсний хулгай”-н хэрэгт шалгагдаж буй Б.Эрдэнэ-Очир, ИТХ-ын төлөөлөгч Ш.Баянбат, ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Н.Энхбат, Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч асан Ч.Батжаргал, БОАЖЯ-ны харьяа Өмнөговь дахь Говь гурван сайхан байгалийн цогцолцорт газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Батаа нар хамтран эзэмшдэг ажээ. 
 
     Нэгтгэж харвал, АТГ-т “нүүрсний хулгай”-н хэргээр баривчлагдсан “Ёл групп” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Мөнхбаяр гэгч нь дээр дурдсанчлан Өмнөговийн бүх удирдлагуудтай хамтарсан компанитай, халаас нэгтэй, тиймдээ ч “Таван толгой” ХК-д эзэн суучихсан нэгэн ажээ. 
 

“АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНЭ, Р.СЭДДОРЖ НАРЫН “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ГОЛ ГҮЙЦЭТГЭГЧ ГЭХ “ЁЛ ГРУПП” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ч.МӨНХБАЯРЫГ БАРИВЧИЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 55
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-04 23:53:07
    Зочин: Энийг чинь мафи гэдэг юм даа ийм том хөрөнгө мөнгтэй мафийн булэг ууссэн ба аа гэдэг улс оронд бослог хөдөлгөөн хийх хөлсний жагсагчидыг ашиглаж төрийн эрх булаан авах ажилгаа явагдаж бгаа юм тм учир нуурсний хулгайг төр засаг айгаад дарж чадахгуй өдий хурсэн ба
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-29 23:29:10
    Зочин : Өмнөговьчуудын нүүрсийг дээрэмдэж байх шив.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-29 21:58:33
    ЗОЧИН: ӨМНӨГОВЬЧУУД ЛУЙВРЫН МӨНГӨНИЙ ТАЛХНЫ ТЭЖЭЭГЧЭЭ АЛДАА ОДОО ЯАНАА АЖИЛ ОЛЖ ХИЙДЭЭ!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-29 20:22:21
    S: SHAAX SEKSY ERTEI SHAALGI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-29 20:12:02
    S: SEKSEER UILCHLEED ZYGAA80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-29 20:11:02
    S: SEXSEER UILCHLGE SHAAX ERTEI SEKSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-29 20:09:46
    S: SEKSEER TACHAANGUI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-29 13:25:53
    Js: Olon havar negentee gedeg ymdaa ********... monhiin khaan shig bodj yvsandaa... Bayan monjig gedeg hochtoi gej bgaa shd
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-29 10:32:44
    Zochin.: Nugel ni nudeeree garch ehlej bna .daanch tegnee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-28 19:02:14
    S: SHAALTSN MERGJLN SEXSY80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-28 16:46:56
    Карма: За битгий ёолиор. Эд нар тэгээд шударга улсуудуу. Хийж рөдөлмөрлөөд байраар нь бариа юу? Тэгж цуурч байж үлрлнд оров урт хошуу хүкүүгээ ороогоод толгойгоо таспдөг юмшүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-28 16:46:55
    Карма: За битгий ёолиор. Эд нар тэгээд шударга улсуудуу. Хийж рөдөлмөрлөөд байраар нь бариа юу? Тэгж цуурч байж үлрлнд оров урт хошуу хүкүүгээ ороогоод толгойгоо таспдөг юмшүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-28 15:26:25
    Зочин: Хийж хөдөлмөрлөж бгаа нутгийн иргэдийг бүгдийг нь хамруулжээ. Эд зүгээр сууж мөнгө олоогүй өдөр шөнөгүй зүтгэж бж өдий зэрэгтэй болсон бх шүү. Үйлдвэр хүртэл байгуулсан бна. Сайн бна ш дээ. Харин дундаас нь зүгээр сууж бгаад авилга авч хөрөнгөжсөн хүмүүст хариуцлага тооц
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-28 14:41:56
    S: 44DESH SEKSY ERTEI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-28 14:41:05
    S: ANYSDI SEKSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-28 14:27:47
    Zochin: Omnogowiin ongtei oodttei bolgond hereg tohoh gej hicheej baina ajilj hodolmorloj biznes hiij bolohgui bolson tsagyy
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-28 13:32:57
    Zochin: Shudraga bolgoniig namnahaar shiidjee. Tegehgui bol MAN garahgui ldee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-28 13:31:10
    Zochin: Yostoi Umnugoviin urdaa barih shudarga hudulmurch zarchimch hun shdee. Songuuli duhuj tomchuud tug tahihaar shiidvuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-28 12:09:44
    Дорж: Энэ хулгайчийг гондом эргүү сэддорж баларч бгаа бадраа ёахал жаргалсайхан нартай нүүрс хуйлгай хийж бна гэж дуулсан болохоос өмговийн төлөө тал тооёго махир хадаас хадаж бна гэж дуулаагүй. Чамайг шалгуулна хөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-28 11:30:34
    Иргэн: Гэм зэмгүй хүнийг бариад хорьчих юм. Цаана нь өчнөөн олон луйварчин, жинхэнэ хулгайчууд нь юм хийж бүтээж байгаагаараа туг тахичихаад сууж байгаа биз. Угаасаа иргэд нь усан толгойтой эргүү юм болохоороо ингэж тархидуулж байгаа шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-28 11:02:21
    Луяа: Тэгээд зүв күгээр байхадд нь шоронд бариад хийчихвүү? Битгий балайрцгаа. Пиздааг бүх хөрөнгмйг хураагад өнх ямар гуйлгачин бсан тэр байдалд нь лрууулаад ыүх насаар нь хорв. Бусад нь адил. Өиөөрөөд бгаа улсуудйн раягыг авсан. Удахгүй цагдаа АТГ-с дуудна. Бэлэн ыгаарөй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-28 10:28:10
    Зандраа: Энэ өмнөговьчууд толгойгоороо пийшин мөргөжээ. Ард түмний өмч хөрөнгийн хулгайчтйг барөг бурхан хэмээн тахин шүтэх юм бналдаа. Иймдээл иггэж яваа п здаанууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-28 09:41:21
    Гайхагч: Их хурлын гишүүд хулгай хийнэ аймгийн ИТХ -ын төлөөлөгчид хулгай хийнэ сум баг хорооны хурлын төлөөлөгч хулгай хийнэ .Eр нь шат шатны хурлууд чинь хулгайч бэлтгэдэг сургууль юм биш үү. Манай ирггэд сонгогчид жаахан гарын бэлэг 5 арван төгрөгөөр хулгайч бэлтгээд байгаадаа дүгнэлт хийж жаахан бодолтой саналаа өгөхгүй бол ах дүү амраг садан анги хамт олноор нь баахан хулгайчийн сүрэг бэлтгээд байгаа юм биш үү???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-28 09:12:03
    иргэн: Ёстой шудрага тусч хөдөлмөх ч хүү байдагдаа энэ дээр бол хулгай хийсэн гэсэн баримт алга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-28 01:43:36
    Нутгийн хүн. : Одоо ч нүүрс ухсан ч , нүүрс угаасан ч , нүүрс зөөсөн ч , хөрс хуулсан ч хулгайч нэр зүүдэг болж дээ. Хэн нэгэн энэ ажлуудыг хийж л таарна. Мөн ч хэцүү цаг болж дээ. Мөнхбаяр мундаг залуу даа. Хөдөлмөрч сэргэлэн хүү юмдаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 23:57:19
    9996: Энэ компаний буянд Өмнөговь өнгөтэй байгаа юм даа. ОРОН НУТГИЙН ТАВАН ТОЛГОЙ баярлалаа. Тэгээд ч наадах чинь хувьцаат компани.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 22:03:40
    Ганболд: Мөнжигийг залуу хүүхэд байхаас нь мэднэ. Ёстой л бор зүрхээрээ явсан. Зарчимч, хөдөлмөрч, итгэл дааж чаддаг хүн яаж амжилтанд хүрдгийг харуулсан үлгэр жишээ залуу. Өмнөговийхон хаана ч хэлнэ. Нутагтаа зөндөө л тус дэм болж явдаг. Жинхэнэ үнэнч шударга бахархаж явдаг хүү. Сонгуулийн л хуйвалдаан бололтой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 21:42:11
    mongol hun : shorond hataa naad muu gulgaichaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 21:40:35
    irgen : peeh burhan mini yamar aimar idee ve iim muusain halgaich nariig buudaj ******** taarna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 20:48:48
    гайхашрагч: махан гараараа ийм хөрөнгөтэй болдог бол хүн бүр л болох байх. монголын ард түмэнд байгаа нь л махан гар өөр ямар хөрөнгө эд байх билээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 20:33:22
    S: ANYSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 20:04:24
    8989: Ёстой тэгээс эхэлж махан гараараа босгосон мундаг зарчим ч залуу. Бүх ажлууд нь хууль дүрмийн дагуу хийгдэж татвараа цаг тухайд нь төлдөг тийм л хүн Их юм босгосон доо. Жижиг 5 - н толгойд . Ажнайд зориуд нааж байгаа байх - ! Цаг хугацаа харуулах биз. Жижиг 5 - н толгойг дамдууруулах далд санаа - !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 19:36:26
    Өм ард : НУТГИЙН ХҮҮХДҮҮД ЖААЛ МӨНГӨ ХИЙГЭЭЛ БИЗ ГОЛ НЬ БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭВЭЛ БУЦАХДАА ШОРОО ТЭЭНЭЭ ГЭДГИЙГ Л ТООЦСОНГҮЙ, НАМАЙГ ХЭН ХЭЛЖ НОХОЙ ХЭН СААХАВ ГЭСЭН ҮЕ БАЙСААН ОДОО ГЭДСЭНДЭЭ ХӨЛӨӨ ХИЙЛЦЭЖ ЧИ БИ ГЭВЭЛ БҮГД ЖАНГАА ИДЭНЭ ДЭЭ,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 19:19:08
    S: SEKSDI UILCHLI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 17:58:35
    Зочин: Өмнөговийнхоныг тэнэгрүүлэх амархан, цус ойртолттой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 17:57:26
    Кк: Өмнөговийнхон жаахан тэнэгдүү хүмүүс байдаг. Эд нарыгаа толгой дээрээ гаргаж угаалгуулчаад л алга хавсарч дэмжээд байдаг юм бнлээ ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 17:49:11
    Иргэн: Арай арай гэнэт их идэх гэдсэнд халтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 17:13:28
    Зочин: Энэ их хулгайг зогсоож чадахгүйээ.Зоригтой сайхан удирдагч төрөхгүйээ.өнгөрсөн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 15:43:08
    Моншол хүү: Наадуул чинь ӨМНӨГОВИЙГ тэр чигт нь залгичихсийм байна ш дээ!!! Манай Засаг , Төр, Тагнуул, Хууль хүчнийхэн хаагуур нь явсийм бэ?!!! Нэг хэсэг нь ингэсэн байхад бусадад ямарч боломж шанс байхгүй нь ойломжтой ш дээ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 14:36:15
    Зочин: Ямар ч их хөрөнгө хураасан ч дөнгөж 3 хувь нь л 3 дахь үедээ эзэн суудаг гэсэн тооцоолол байдаг юм билээ, бусдын хоол л бэлдэж байна гэсэн үг, харин хийсэн үйлдсэн нүгэл нь эцгээс үр хүүхдэд 9 үе дамждаг нь баталгаатай юм шүү хүмүүс ээ, баяжихтун гэхдээ зөвхөн шударгаар, хүн байгалд хор учруулахгүйгээр.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 13:38:02
    Хүрмэн: Тэр бадрах удахгүй баригдана. Ц.баярсайхан гэж дуугуй хүний доодрх нойтон гэж үнэн шүү. Гэмгүй царайдаад эрдэнэтээс хоохлрын бадамсүрэн г захирал байхад их шахаа хийсэн . Тэр нь илэрч бгаа . Г тэр р.бадрах. ж.цогтбаатар. баримт нь гарч ирээд атг. Аваад явёан гэсэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 13:31:17
    Цэвээн: Тоон дотор үсэг цохиж явна гэгчээр ч.жаргалсайхан нууц амрагийнхаа охинтой хулгайд холбогджээ .алчих юм байналдаа энэ талаар сайн мэдэх хүн манай өм/ гоюьд нэг хүн бийдээ!!! Тэр дуугарөхгүй юм. Аягүй бол мөнгө өгсөн биз. .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 13:24:26
    S: DYYDLGN MERGJLN SEXSY80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 12:52:44
    Топ : Мөөжиг л байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 12:12:49
    S: DYYDLGAAR SEKSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 11:15:56
    амаржаргал: өмнөговийн Ц.Баярсайханы баруун гар Р.Бадрах гээд нэг авилгагч бас байгаа даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 10:55:57
    Н.Банди: Энэ БЭРДҮҮД ингэж л МОНГОЛ УЛСЫН БАЯЛАГТ МАФИ СҮЛЖЭЭ үүсгэж ЭЗЭН СУУГААД дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсээр байгаа юм даа . Хуулийн нөхөд минь ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ТУУШТАЙ ЗҮТГЭЭРЭЙ !!! . АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 10:54:26
    зочин: Аймаг байтугай улсын хөрөнгө, баялгийг хэдхэн бүлэг этгээдүүд хуваагаад авчихсан, тэр мөнгөөрөө зодоод аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гарчихаад аймаг удирдаад байдаг, дээр нь аймгийн төсвийг иднэ, гэтэл аймгийн иргэд нь энэ хэдэн хүн байхгүй бол Тавантолгойгоо алдах байсан гээд тархиа угаалгачихсан, уг нь энэ их мөнгөөр олон үйлдвэр, цэцэрлэг, сургууль барьж, их зүйл хийх байж дээ, ёроолгүй шуналтай хүмүүс юмдаа, төрд нэг ч хоног ажиллаж үзээгүй хүн шууд аймаг удирдаж байна гэхээр үнэхээр харамсмаар, мөнгөөр бүхнийг зохицуулж байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 10:51:26
    Зочин: Ажнай Бат Эрдэнэ ямар ч их шуналтай юм бэ. Ард түмний хөрөнгийг гэр бүлээрээ, хамсаатнууд байгаа идэж ханаагүйл байна уу. Эхнэр хүүхдүүдийнхээ, өөрийнхөө гэдсийг хагарахыг хүлээлгээд байдаг юм уу. Уул нь аль эрт хагарах болсон баймаар. Эсвэл шүүгчдээс гадна Эрлэгийн элчийг хүртэл авилгадсан юм байхдаа. Хар нүүрс их идэх ч дотор гэдсэнд сайн бололтой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 10:24:37
    Ан: Одоо хуушаан гуай болимоор юм. Гондомыг шуналтай гээд байх нь өрөөсгал ойлголт юм. Ээж нь 100 хүрч байна. Тэгээд бас буур компанитай. Буур байхдаа яах вэдээ. Ядахнаа хуц байж болрогүй юм байхдаа. Даанчдээ өм АН өнгөрчээ. Сэддорж чи ял эдэлнэ.гэхдээ ямар гээч ал чинь өтөж их л зовох байхдаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 10:24:36
    Ан: Одоо хуушаан гуай болимоор юм. Гондомыг шуналтай гээд байх нь өрөөсгал ойлголт юм. Ээж нь 100 хүрч байна. Тэгээд бас буур компанитай. Буур байхдаа яах вэдээ. Ядахнаа хуц байж болрогүй юм байхдаа. Даанчдээ өм АН өнгөрчээ. Сэддорж чи ял эдэлнэ.гэхдээ ямар гээч ал чинь өтөж их л зовох байхдаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 10:24:35
    Ан: Одоо хуушаан гуай болимоор юм. Гондомыг шуналтай гээд байх нь өрөөсгал ойлголт юм. Ээж нь 100 хүрч байна. Тэгээд бас буур компанитай. Буур байхдаа яах вэдээ. Ядахнаа хуц байж болрогүй юм байхдаа. Даанчдээ өм АН өнгөрчээ. Сэддорж чи ял эдэлнэ.гэхдээ ямар гээч ал чинь өтөж их л зовох байхдаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 09:58:36
    S: ANYSDN SEKSEER UILCHLI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 09:57:50
    S: SEKSDN80955877 40DEESH
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 09:34:39
    Мөнхжаргал: Ах дүү хамаатан садан танил талаараа ард түмний баялагийг тоно дээрэмдсэн хулгайчуудын бүх хөрөнгийг хурааж насаар нь шлрон гянданд хорьж шийтгэх хэрэгтэй. Гэхдээ чадахгүй биз. Ард түмэн хөдөлж эхлэх ыайх. Тэр үед битгий ллон долорн юм яриарай.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188