Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Саппоро орчмоос 13 настай охин таксинд суугаад сураггүй болсон тухай мэдээлэл цахим сүлжээнд тархаад байсан. Тодруулбал, охин өнгөрсөн амралтын өдөр буюу аравдугаар сарын 21-ний 22:00 цагийн үед Саппорогоос гэр рүүгээ харих гэж таксинд суугаад сураггүй болсон байдаг. Тэгвэл охиныг өнөөдөр олж, ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоогоод байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Бид охины ээжтэй холбогдож, энэ талаар тодруулахад “Охиныг минь олсон гэдгийг дөнгөж сая цагдаагийн байгууллагаас хэллээ. Бид одоо охиныхоо байгаа хэсэг рүү явж байна. Гурав хоногийн хугацаанд маш олон зүйл боллоо. Нойр ч хүрэхгүй, хоолойгоор ус ч давахгүй байлаа. Миний охин урд нь гэрээсээ явж, алга болж байгаагүй. Анх удаагаа ийм зүйлтэй учирлаа. Охиныг минь олж өгсөн цагдаагийн албан хаагчдадаа баярлалаа. Мөн мэдээлэл дамжуулж, олон нийтэд хүргэсэн иргэдэд баярлалаа” гэв.
Иймд эцэг, эхчүүд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хувийн такси үйлчилгээнд ганцааранг нь суулгахгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.
| Таксинд суугаад сураггүй алга болж, 72 цагийн дараа олдсон охины ээж: Охиныг минь олж өгсөн цагдаагийн албан хаагчид баярлалаа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |