• Өнөөдөр 2024-04-27

БАРИМТ: НТГ-ЫН ДАРГА С.ЖАВХЛАНТБААТАР, “ТЭНҮҮН-ОГОО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ А.ГАНХУЯГ ХОЁР ХАМТАРСАН КОМПАНИТАЙ, БАС С.ЖАВХЛАНТБААТАР “ШУВУУ” Н.УДААНЖАРГАЛЫН БАЗ ХҮРГЭН

2023-10-12,   3332

    “Ногоон автобус”-ны тендерийг хэрэг “нүүрсний хулгай”-н хэргээс дутахгүй дуулиантайгаар өрнөж буй. Энэ хэргийн дуулианыг илүү дэвэргэсэн хүн бол Нийтийн тээврийн газрын дарга, хурандаа С.Жавхлантбаатар. Тодруулбал, АТГ-ын мөрдөгчид энэ сарын 3-нд “ногоон автобус”-ны хэрэгт холбогдуулж НТГ-ын дарга С.Жавхлантбаатарын гэрт нэгжлэг хийхээр очсон. Гэтэл С.Жавхлантбаатар гал тогоондоо өөрийгөө хутгалж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн. Харин хоёр хоногийн өмнө буюу өнгөрсөн мягмар гарагт АТГ-аас С.Жавхлантбаатарыг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлсэн. Тэнхэрсэн гэж үзсэн учраас тэр биз. 
 
С.Жавхлантбаатар “Гэр бүлийн маргааны улмаас өөрийгөө хутгалсан” гэж мэдүүлсэн гэх. Эрүүгийн хуулийн 10.4.1-т “Гэр бүлийн харилцаатай этгээдүүд нэгнийгээ амиа хорлоход хүргэсэн бол 2-8 жилийн ял онооно” гэж заасан. Энэ агуулгаар бол, “Гэр бүлийн маргааны улмаас өөрийгөө хутгалсан” гэх С.Жавхлантбаатарын эхнэрийг нь баривчлах ёстой байсан. Гэтэл тэгээгүй, тэгж ЦЕГ-аас мэдээлээгүй. Тэгэхээр С.Жавхлантбаатар “ногоон автобус”-ны хэргээс хугацаа хожихын тулд өөрийгөө хутгалсан гэвэл үнэнд илүү ойртох биз. 
 
Тэгвэл “ногоон автобус”-ны тендерийн хэрэгт шалгагдаж буй НТГ-ын дарга, хурандаа С.Жавхлантбаатарын ноцтой гурван баримтыг дэлгэж байна. 

БАРИМТ-1: “НОГООН АВТОБУС”-НЫ ХЭРГЭЭР ХАМТ ШАЛГАГДАЖ БУЙ “ТЭНҮҮН-ОГОО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ А.ГАНХУЯГ, НТГ-ЫН ДАРГА С.ЖАВХЛАНТБААТАР ХОЁР ХАЛААС НЭГТЭЙ БУЮУ А.ГАНХУЯГИЙН ХҮҮ Г.НАМНАНСҮРЭН, С.ЖАВХЛАНТБААТАРЫН ТӨРСӨН ДҮҮ С.ЖАВХЛАНТУЯА ХОЁР ХАМТАРСАН КОМПАНИТАЙ 

    “Ногоон автобус”-ны тендерийн хэрэгт Нийтийн тээврийн газрын дарга, хурандаа С.Жавхлантбаатар захиалагч талаас, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг нийлүүлэгч талаас шалгагдаж буй. Хамгийн ноцтой нь, “ногоон автобус”-ны тендерийн хэрэгт хамт шалгагдаж буй НТГ-ын дарга С.Жавхлантбаатар, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг нар 2016 оноос халаас нэгтэй хамтрагчид явж иржээ. Халаас нэгтэйг нь батлах баримт нь, С.Жавхлантбаатарын төрсөн дүү, А.Ганхуягийн хүү хоёр 2016 онд хамтарсан компани байгуулж байжээ. 
 
Тодруулбал, НТГ-ын дарга С.Жавхлантбаатарын төрсөн дүү С.Жавхлантуяа, С.Жавхлантбаатарын эхнэр Д.Дүүрэнжаргал нар 2011  онд “Илчит хүлэг” ХХК-ийг хамтран байгуулж байжээ. Харин 2016 оны  зургадугаар сард С.Жавхлантбаатарын төрсөн дүү С.Жавхлантуяа нь Ганхуягийн Намнансүрэн гэгчтэй хамтран “Илчит хүлэг тур” ХХК гэх охин компанийг нэмж байгуулсан байна. Хөөж үзвэл, Ганхуягийн Намнансүрэн нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуягийн хүү ажээ. Г.Намнансүрэн 2015 онд Английн “Buckingham” их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөөд ирсэн. Улмаар ирснийхээ дараа жил буюу 2016 онд С.Жавхлантбаатарын төрсөн дүү С.Жавхлантуяатай “Илчит хүлэг тур” ХХК-ийг хамтран байгуулсан байгаа юм. 
Харин одоо Г.Намнансүрэн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Гадаад харилцаа хариуцсан дэд захирлаар ажилладаг. Анзаарсан бол, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг АТГ-ынханд баривчлагдахынхаа өмнөх өдөр БНСУ-ын хоёр иргэнтэй хамт хэвлэлийн хурал хийж, уучлал гуйлгасан. Тус хэвлэлийн хурлын үеэр А.Ганхуягийн хүү Г.Намнансүрэн БНСУ-ын хоёр иргэний орчуулагч хийж байсан. 
Тайлбар: "Тэнүүн-Огоо" ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг, түүний хүү "Тэнүүн-Огоо" ХХК-ийн Гадаад харилцаа хариуцсан дэд захирал Г.Намнансүрэн
 
    Харин С.Жавхлантуяагийн хувьд, ах С.Жавхлантбаатарынхаа “Барилга-Импэксфирм” ХХК гэх нууцлаг компанийн Ерөнхий менежерээр ажилладаг. Энэ компанийн тухай ноцтой баримтыг доор дэлгэрүүлнэ. Харин С.Жавхлантуяагийн нөхөр Д.Лхагва-Очир нь ЦЕГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн даргаар саяхныг хүртэл ажиллаж байсан, дэд хурандаа цолтой нэгэн юм билээ. 
Тайлбар: НТГ-ын дарга С.Жавхлантбаатар, түүний төрсөн дүү С.Жавхлантуяа
Нэгтгэж харвал, С.Жавхлантбаатар, А.Ганхуяг хоёр аль эртнээс холбоо хамааралтай, халаас нэгтэй хамтрагчид байсан. Нэг баталгаа, баримт нь, төрсөн дүү болон хүүгийнх нь хамтарсан компани гэсэн үг. Тооцоолбол, С.Жавхлантбаатар өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сард Нийтийн тээврийн газрын даргаар томилогдсон. Түүнийг Нийтийн тээврийн газрын даргаар томилогдох үед “ногоон автобус”-ны тендер шалгаруулалт дөнгөж эхэлж байсан ба томилогдсоных нь дараа “Тэнүүн-Огоо” ХХК долоон компани дундаас ганцаараа шалгарсан. Тэгэхээр С.Жавхлантбаатар анхнаасаа “ногоон автобус”-ны тендерийг халаас нэгтэй хамтрагч А.Ганхуягийнхаа “Тэнүүн-Огоо” ХХК-д өгөх, хамтарч “цавчаа” хийх зорилготойгоор Нийтийн тээврийн газрын даргаар томилогдсон гэдэг схем гарч ирж буй юм. 
 
Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг зүйл нь, С.Жавхлантбаатарыг Нийтийн тээврийн газрын дараар Хотын дарга асан Д.Сумъяабазар томилсон. Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргээс 2008 оноос хойш НИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүнээр удаа дараа сонгогдож байсан, С.Жавхлантбаатар Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга байсан гэх мэт холбоо, хамаарал бий. 

БАРИМТ-3: НТГ-ЫН ДАРГА С.ЖАВХЛАНТБААТАРЫН ТӨРИЙН ТЕНДЕРТ ХОШУУ ДҮРЖ ЭХЭЛСЭН ТҮҮХ БУЮУ ТЦГ-ЫН ДЭД ДАРГА БАЙХДАА ЭЭЖ, ТӨРСӨН ДҮҮ ХОЁРООРОО ДАМЖУУЛАН ХЯНАТЫН ПОСТУУДЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙСАН БАРИМТ

      Нийтийн тээврийн газрын дарга, хурандаа С.Жавхлантбаатар аль эртнээс буюу Тээврийн цагдаагийн албаны дэд дарга болсон цагаасаа ЦЕГ, ТЦГ, ЗЦГ-аас зарласан төсвийн санхүүжилттэй тендерүүдэд хуруу, хошуу дүрж эхэлжээ. Нэг ноцтой баримт танилцуулъя. 
 
Хурандаа С.Жавхлантбаатарт “Барилга-Инпэксфирм” ХХК гэх компани бий. Гэхдээ С.Жавхлантбаатар Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурддаггүй. Харин “Барилга-импэксфирм” ХХК-ийн Ерөнхий захирлаар С.Жавхлантбаатарын ээж Ч.Бямбажав, Ерөнхий менежерээр төрсөн дүү С.Жавхлантуяа нь ажилладаг. Ноцтой нь, хурандаа С.Жавхлантбаатар Тээврийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Захиргаа, удирдлагын газрын дарга байх хугацаандаа ээж, төрсөн дүү хоёрынхоо нэр дээрх “Барилга-Инпэксфирм” ХХК-аар ЦЕГ, ТЦГ, ЗЦГ-аас зарласан бүхий л тендерүүдийг авдаг байсан байгаа юм. Заримаас нь дурдвал, “Барилга-Инпэксфирм” ХХК нь: 
  • Сэлэнгэ аймгийн Шаамар суманд замын хөдөлгөөний хяналтын пост барих 79.0 сая
  • Өвөрхангай аймгийн Тарагт суманд замын хөдөлгөөний хяналтын пост барих 80.0 сая
  • Архангай аймгийн Ихтамир суманд замын хөдөлгөөний хяналтын пост барих 72.9 сая
  • Архангай аймгийн Тариат суманд замын замын хөдөлгөөний хяналтын пост барих 72.9 сая гэх мэтээр тендерүүдийг түүж байсан байгаа юм. 
С.Жавхлантбаатарын “Барилга-Инпэксфирм” ХХК-ийн авсан дээрх тендерийн гэрээнүүдээс “Өвөрхангай аймгийн Тарагт суманд замын хөдөлгөөний хяналтын пост байгуулах тухай” гэрээг онцлон танилцуулъя. Энэ гэрээг С.Жавхлантбаатарын ээж Ч.Бямбажав, төрсөн дүү С.Жавхлантуяа болон тухайн үеийн ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга буюу одоогийн ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат нар хоорондоо байгуулсан байгаа юм. С.Баатаржав, О.Ганбат нар “Барилга-Инпэксфирм” ХХК-ийг хурандаа С.Жавхлантбаатарын компани гэдгийг мэдэлгүйгээр шалгаруулж, гэрээ байгуулсан гэвэл түүн шиг үлгэр үгүй биз. Мөн дээр дурдсанчлан, С.Жавхлантбаатарын төрсөн дүү С.Жавхлантуяагийн нөхөр Д.Лхагва-Очир нь дээрх тендерийн гэрээнүүд зурагдаж байх үед ЦЕГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан гэдгийг орхиж болохгүй. 
Хэрэг хуучирдаггүй, хулгай багаддаггүй гэдэг. Өөрөөр бол, С.Жавхлантбаатар аль эрт буюу Тээврийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Захиргаа удирдлагын газрын дарга байхдаа л С.Баатаржав, О.Ганбат нартай хөтлөлцөөд АТГ-т шалгагдах ёстой нэгэн байж. Сонирхуулахад, авлига, албан тушаалын гэмт хэрэгт удаа дараа холбогдож яваа С.Жавхлантбаатарын төрсөн дүү С.Эрдэнэбаатар нь АТГ-т ажилладаг юм билээ. 

БАРИМТ-3: “НОГООН АВТОБУС”-НЫ ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БУЙ НТГ-ЫН ДАРГА, ХУРАНДАА С.ЖАВХЛАНТБААТАР, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БУЙ “ШУВУУ” Н.УДААНЖАРГАЛ НАР НЭГ АЙЛЫН ХҮРГЭЧҮҮД БУЮУ БАЗУУД

    “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал “нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдож, улмаар хууль бусаар хөрөнгөжсөн, хамаарал бүхий этгээдийнхээ хадгаламжид их хэмжээний мөнгө нуусан сэжүүр нь илэрмэгц хил давж зугтаад даруй жил тойрч байна. Сураг нь эхлээд Солонгосоос сонсогдсон. Дараа нь Малайз, Аргентинд бүгж байгаад, тэндээсээ Тайланд руу гараад сураг тасарсан. Засгийн газрын “шувуу” ажиллагааныхан Н.Удаанжаргалын улс дамнан зугтаж байгаа ул мөрийг дээрх байдлаар мөшгиж байгаа ч баривчилж чадахгүй өдий хүрч байна. 
 
Н.Удаанжаргал “шувуу” ажиллагааныханд “шүүрэгдэхгүй” одоо болтол зугтаж чадаад байгаагын шалтгаан нь, Монголын хууль хяналтынхнаас хэн нэгэн нь Н.Удаанжаргалд мэдээлэл дамжуулж, зүгээ буруулан зугтхад нь тусалж байгаа гэх. Өөрөөр хэлбэл, хууль хяналтынхан Н.Удаанжаргалын нуугдаж буй байршлыг илрүүлмэгц тэр даруйд Н.Удаанжаргалд мэдээлэл очдог, улмаар Н.Удаанжаргал өөр улс руу зугтсаар өдий хүрсэн гэсэн үг. Тиймдээ ч Н.Удаанжаргалд мэдээлэл дамжуулж, улс дамжин зугтахад нь тусалж байгаа “этгээд”-ийг олж тогтоох ажиллагааг хууль хяналтынхан дотооддоо эхлүүлсэн мэдээлэл бий. 
 
Тэгвэл өдгөө “ногоон автобус”-ны хэрэгт шалгагдаж буй Нийтийн тээврийн газрын дарга, хурандаа С.Жавхлантбаатар “шувуу” Н.Удаанжаргалтай нэг айлын хүргэчүүд буюу базууд аж. Тодруулбал, хурандаа С.Жавхлантбаатарын эхнэр Д.Дүүрэнжаргал, “шувуу” Н.Удаанжаргалын эхнэр Д.Отгонжаргал нар төрсөн эгч дүүс. Харин тэдний хадам аав Ш.Довчинбаатар нь Замын цагдаагийн газарт насаараа ажилласан, 2015 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан цагдаагийн хууччуулын нэг ажээ. 
 
    Насаараа цагдаад ажилласан, хурандаа цолтой, хар тамхины хэргээс ч хөнгөхөн мултарч дөнгөсөн, төрд татаас, танил тал олонтой гэх олон намтартай С.Жавхлантбаатар баз хүргэн Н.Удаанжаргалыгаа мэдээллээр хангаж байсныг үгүйсгэх аргагүй. Бүр цаашилбал, хурандаа С.Жавхлантбаатарын төрсөн дүү С.Эрдэнэбаатар нь АТГ-т ажилладаг юм билээ. Ямартай ч, Н.Удаанжаргалыг улс дамнан, зүгээ буруулан зугтахад нь баз хүргэн хурандаа С.Жавхлантбаатар нь оролцсон уу гэдгийг хууль хяналтынхан эцэслэн тогтоох биз. 
 

БАРИМТ: НТГ-ЫН ДАРГА С.ЖАВХЛАНТБААТАР, “ТЭНҮҮН-ОГОО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ А.ГАНХУЯГ ХОЁР ХАМТАРСАН КОМПАНИТАЙ, БАС С.ЖАВХЛАНТБААТАР “ШУВУУ” Н.УДААНЖАРГАЛЫН БАЗ ХҮРГЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-21 23:50:59
    mongochuud min dee: ******** neeereee unshihaas oi gutaj bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-13 16:45:45
    89: Аймаар баян хурандаа шд энэ Жавхаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-13 10:27:20
    f: shuud buud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-12 15:18:17
    зочин: Ах дүү хамаатан хүргэн бэр гээд Цагдаа АТГ хотын захиргаанд хуулз адил шигдэж аалзны тор шиг сүлбэлдсэн хулгайч нараас улс орноо хэрхэн яаж салах вэ. Хохирол нь хэдэн зуун тэрбум гэж ярих болж нэн даруй хурдан шуурхай цэвэрлэгээ хиймээр бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-12 13:12:12
    ЗОЧИН: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ХУУРАНДАА НАРААР БӨӨСТЧИХСӨН ! ЦОЛНЫ НЭР ХҮНД ГУТААСАН АВИЛГАЧ ИДЭЖ УУХЫН ДОНТОЙ АЛБАН ТУШААЛ , АЛДАР ЦОЛНЫ ТӨЛӨӨ ЯАХААС Ч БУЦАХГҮЙ НЬ ОЛОНХИ ХАРХНУУД ҮҮРЛЭЧИХСЭН. ТЭДНИЙ НЭГ НЬ ХУУРАНДАА ЖАВХЛАНБААТАР БАЙСАН!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-12 12:49:28
    Зочин: Сум даргын хийсэн сүлбэлдсэн луйвар хулгай л бнашдээ аалзны торны мафаа Нямбаатар дийлэх боловуу ногоон автобус олон дарга асанг ногооруулах нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-12 12:24:20
    Иргэн: Новшнууд. Хэлэх үг алга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-12 11:40:48
    Иргэн: Ийм хүмүүсийг төрд насаар нь дахиж ажиллулахгүй байх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-12 11:39:10
    Зочин: Улс орноо бодохгүй, идэж уухаал боддог энэ тэнэг дарга нарыг яанаа. Үр удмаар нь тэнгэр гэсгээгээсээ. Тэндрээ арын хаалгаар авчихаад шудрагаар шинэ автобуснуудыг нь оруулж ирсэн чиг л ашигтай байгаа. Хүний шунал гэж. Монгол авилга хээль хахуулаас салаагүй цагт хөгжихгүй, бүгд утаандаа хордоод л байж байх юм байна л даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-12 10:22:35
    1: Яасан шунаж дуусдаггүй сэтгэл, идэж цаддаггүй гэдэс вэ!!!Хүний мууд дуртай гэж сонсож байсан юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-12 09:48:04
    Иргэн: Энэ ч яахав 7 хоног сэвээд таг болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-12 09:02:05
    РАВДАН: буудчихмаар новшууд вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-12 08:04:47
    х: өвлүүлж үлдээх үр хүүхэдгүй хүн байж яасан шуналтай новш вэ. ТЦА-нд ажилладаг байхдаа ч бас алба хаагч нараа мөн ч их тамалсан даа намайг яваагүй байхад явлаа гэж загнадаг арга хэмжээ авдаг. Энэ хүнийг өөрийгөө гэмтээсэн гэхэд эвий минь гэх хүн цагдаад лав олдоогүй ээ. Тэгэхээр угаасаа л хүний шцнал яасан ч заваан юм бэ дээ. Гэр бүлийн мрагаанаас ч гэх шиг худлаа мөнгөө нуух гэсэн арга л даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188