Дорноговь аймгийн Сайншанд сумаас энэ сарын 3-нд 12 настай охин сураггүй болсон. Охиныг эрлийн багийнхан гурав хоног хайж, өнөөдөр цогцсыг нь олсон байдаг. Тодруулбал, эрлийн багийнхан 12 настай охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлээс олж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоожээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт үзлэг хийж, бусад хойшлуулшгүй ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Тэгвэл 12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулга гэж хэн бэ. Тэрбээр 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 47 настай. Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн.
Ганбаатарын Гантулга гэгч нь 19 настайгаасаа гэмт хэрэг үйлдэж, хорихоос 2 удаа оргож байжээ
Сайншанд хотод оршин суух 12 настай охиныг хүч хэрэглэн авч явж, амийг бүрэлгэсэн хэргээр баригдаад буй Ганбаатар овогтой Гантулга нь 1976 онд төрсөн, 47 настай. Зургаан удаагийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан. Тодруулбал, Г.Гантулга нь 19 настайдаа буюу 1995 онд хулгайлах гэмт хэрэг үйлдэж, зургаан сарын ял сонсож байжээ. Үүнээс хойш гурван жилийн дараа буюу 1998 онд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдэж 12 жил хорих ял сонсож байжээ. Дараа нь, 1999 онд ял эдэлж байхдаа хорих ангиас оргож, хулгайлах гэмт хэрэг давтан үйлджээ. Ингээд хууль хяналтын байгууллагаас хоригдол Г.Ганхуягт 2.3 жилийн хорих ял нэмж оноосон байна. Тэрбээр хорих ангид байхдаа хоёр ч удаа оргож байжээ. Хүүхэд хулгайлах, хүчиндэх гэмт хэрэг үйлдэж, хоригдож байхдаа 2009 онд мөн оргож, зургаан жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Үүгээр зогсохгүй 2014 онд гар утас худалдааны төвд танхайрч, олон тооны утас хулгайлсан хэрэгт зургаан жилийн хорих ял сонсож байжээ.
Инэгээд 2016 оын есдүгээр сард Төв аймгийн Баян сум дахь Хорих 415 дугаар ангиас сайн засарч хүмүүжсэн гэх магадлангаар суллагдсан байна.
Хэрэв сэжигтэн Г.Гантулга хуулиар оноогдсон ялаа бүрэн эдэлж дууссан бол энэ жил суллагдах байжээ. Өөрөөр хэлбэл, түүнийг Өршөөлийн хуульд хамруулаагүй, тэнсэн харгалзах, магадлангаар суллаагүй байсан 2023 онд суллагдаж байжээ. Харамсалтай нь, түүнийг долоон жилийн өмнө суллажээ.
| 12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨРШӨӨГӨӨГҮЙ БАЙСАН БОЛ ЭНЭ ЖИЛ СУЛЛАГДАХ БАЙЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |