“Ногоон автобус”-ны “но” илэрсэнтэй холбоотойгоор хууль хяналтынхан “Тэнүүн-Огоо” ХХК-ийн удирдлагуудыг шалгаж эхлээд буй. Тодруулбал, ногоон автобусны хэрэгт холбогдуулж, "Тэнүүн-Огоо" компанийн А.Ганхуяг, компанийн захирал асан Ж.Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарын дөрвөн хүнийг хуулийн байгууллагаас саатуулаад байгаа билээ.
Саатуулагдсан хүмүүсээс мэдүүлэг, байцаалт авч эхлээд байна. Зарим нь үнэнээ хүлээж, зарим нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн удирдлагуудыг хууль бус ажиллагааг илчлээд эхэлжээ. Харин “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг мэдүүлэг өгөхөөс татгалзаж, гэдийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “А.Ганхуяг саатуулагдаад гурав хонож байна. Одоогоор нэг ч мэдүүлэг, тайлбар өгөөгүй байна. Парк шинэчлэл хийх автобусны урьдчилгаа болох 130 орчим тэрбум төгрөгийнхөө 70 тэрбумыг БНСУ-ын тал руу шилжүүлсэн нь тогтоогдоод байгаа. Харин үлдэгдэл 60 тэрбум төгрөгийг хаана нуусан, хадгалсан, байршуулсан гэдгээ хэлэхгүй байгаа юм билээ. Хуулийнхан шалгалтын ажиллагааг эрчимтэйгээр үргэлжлүүлж байна” гэлээ.
| “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг мэдүүлэг өгөхөөс татгалзаж, үлдэгдэл 60 тэрбум төгрөгөө хаана нууснаа хэлэхгүй гэжээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |