• Өнөөдөр 2024-04-27

“СЭРГЭЭШИЙН ХЭРЭГ”-ЭЭР АТГ-Т СААТУУЛАГДСАН Ж.ХАТАНБААТАРЫН НОЦТОЙ БАРИМТУУД

2023-10-08,   18775

      Өвөлжин утаанд унтууцдаг шигээ намаржин Солонгосоос ирсэн сэргээшийн сорьцын хариуны хэрүүл хийдэг болоод удаж буй, бид. Эл хэрүүлийн гол эзэн нь 2007 оноос хойш Допингийн эсрэг үндэсний төвийг толгойлж буй Ж.Хатанбаатар гэгч. Тэгвэл өчигдөр АТГ-аас Ж.Хатанбаатарыг “сэргээшийн наймаа”-ны хэргээр саатуулсан. Солонгосын лабораториос сэргээшийн сорьцын хариуг хувийн цахим хаягаараа хүлээн авч, улмаар хэнийг нь зарлах, хэнийг нь зарлахгүйгээ хэтэвчнийх нь зузаан, нимгэнийг харж байж шийддэг байсныг нь хууль хяналтынхан илрүүлсэн учраас ийнхүү албадан саатуулсан гэх. Улмаар оффис болон орон гэрээс нь сэргээшийн төрлийн эм бэлдмэл, бодис илрүүлж, нотлох баримтаар хурааж аваад буй. 
 
Тэгвэл Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарын зарим ноцтой баримтыг тоймлон танилцуулж байна. Эхэнд нь товч танилцуулахад, Ж.Хатанбаатар анх ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байлаа. Улмаар Элэг судлалын клиник төвийг хувьчлалаар авч, “Элэгний Хатанбаатар” гэж хүндлэгдэх болсон нэгэн. Мөн Ж.Хатанбаатар Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед Зөвлөхөөр нь, У.Барсболд агсныг БОАЖ-ын сайд байх үед Зөвлөхөөр нь, Н.Удвалыг Эрүүл мэндийн сайд байх үед Төрийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан. Хамгийн сүүлд, Ё.Баатарбилэгийг БСШУ-ны сайд байх үед Зөвлөхөөр нь ажиллаж байлаа. 

Ж.ХАТАНБААТАРЫН ЗЭЭ ХҮҮ, БЭР ХОЁРЫН УДИРДДАГ “ГОВЬ РЕСОРТ” ЦОГЦОЛБОРТ ЖУДО, ЧӨЛӨӨТ БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД БЭЛТГЭЛ ХИЙДЭГ

     Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарын охин Х.Мандахцэцэг ГХЯ-нд Элчин зөвлөхөөр ажилладаг. Харин Х.Мандахцэцэгийн хүү буюу Ж.Хүрэлбаатарын зээ хүү М.Дэнзэнтавхай нь 2016 онд БНСУ-ын Handong их сургуулийг төгсөөд ирсэн. Улмаар ирмэгцээ “Төв хүрээ” ХХК-ийн захирлаар ажиллаж эхэлсэн. Харин М.Дэнзэнтавхай өнгөрсөн 2022 оны тавдугаар сард “УБТЗ” ХНН-т Хэлтсийн даргаар томилогдсон. Ингэхдээ М.Дэнзэнтавхай “Төв хүрээ” ХХК-ийнхаа захирлаар өөрийн эхнэр Б.Ариунзаяаг томилсон. Өөрөөр хэлбэл, одоо “Төв хүрээ” ХХК-ийг Ж.Хатанбаатарын бэр удирдаж буй гэсэн үг. Сонирхуулахад, Ж.Хатанбаатарын зээ хүү М.Дэнзэнтавхай өнгөрсөн онд “УБТЗ” ХНН-т хэлтсийн даргаад томилогдохдоо ХОМ-тээ 3.2 тэрбум төгрөгийн орон сууцтай, 540 сая төгрөгийн жийптэй гэж мэдүүлсэн байх аж. 
 
Тэгвэл Ж.Хатанбаатарын зээ хүү болон бэр нь ээлжлэн удирдаж буй “Төв түшээ” ХХК нь Төв аймгийн Баянчандмань сумын нутагт “Говь ресорт” спорт амралтын цогцолборыг ажиллуулдаг ажээ. “Говь ресорт” спорт цогцолборт нь сүүлийн үеийн тоноглол бүхий спорт заалтай, тансаг зэрэглэлийн ресторан, газрын теннис болон хөлбөмбөгийн талбайтай, бялдаржуулах төвтэй, амралтын хаус болон гэрүүдтэй аж. Хамгийн гол нь, “Говь ресорт” цогцолборт олимпод оролцох чөлөөт болон жудо бөхийн тамирчид бэлтгэлээ хангадаг юм байна. Мөн зундаа Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүд “Говь ресорт” цогцолборт бэлтгэлд гардаг ажээ. 

Ж.ХАТАНБААТАРТАЙ “МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА” ТББ-ЫГ ХАМТРАН ЭЗЭМШДЭГ Г.СҮХБАТ НЬ СПОРТЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНИЙН “АВАРГА” СУРГУУЛИЙН ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРЛААР АЖИЛЛАДАГ 

    Ж.Хатанбаатар Допингийн эсрэг үндэсний төв буюу “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага” ТББ-ыг Галсан-Ёндонгийн Сүхбат гэгчтэй хамтран байгуулж, эзэмшиж иржээ. Өдгөө Допингийн эсрэг үндэсний төвийнхөө тэргүүнээр Ж.Хатанбаатар, Удирдах зөвлөлийн гишүүнээр Г.Сүхбат нь ажилладаг аж. Тэгвэл Допингийн эсрэг үндэсний төвийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Сүхбат нь “Аварга” сургуулийн Тэргүүн дэд захирлаар ажилладаг. Харин “Аварга” сургуулийн үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн, Спортын сайд Б.Бат-Эрдэнэ бөгөөд өдгөө “Аварга” сургуулийнхаа ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй. 
Тайлбар: Допингийн эсрэг үндэсний төвийн Удирдах зөвлөлийн гишүүд

Ж.ХАТАНБААТАРЫН ХҮҮ Х.ДЭЛЭГ БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГИЙН ТӨРСӨН ЭГЧ Ё.ЦЭРМАА НАР ХАЛААС НЭГТЭЙ БУЮУ ЦААШ ХӨӨВӨЛ “БӨХ БИЛЭГТ” ДЭВЖЭЭТЭЙ ХОЛБОГДОНО

     Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатар дээр дурдсанчлан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг БШУ-ны сайд байх үед Зөвлөхөөр нь ажиллаж байлаа. Харин Ж.Хатанбаатарын хүү Х.Дэлэг нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн төрсөн эгч Ё.Цэрмаатай 2009 оноос хойш “Асралт төгөл” ХХК болон “Сайн үйлсийн эрин” ТББ-ыг хамтран эзэмшиж буй ажээ. Өөрөөр хэлбэл, Ж.Хатанбаатар, Ё.Баатарбилэг хоёр өөрсдөө ч, гэр бүлээрээ ч холбоо, хамааралтай. Тэгвэл Ё.Баатарбилэгээс хөвөрдөж хөөвөл Архангайн “Бөх билэгт” дэвжээтэй холбогдоно. Тодруулбал, Архангайн “Бөх билэгт” дэвжээний тэргүүнээр УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, дэд тэргүүнээр нь ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай ажиллаж ирсэн. Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг хоёрын хувьд 2016 оноос хойш Архангайн тойрогт шадарлаж байгаа үнэнч хамтрагчид. Харин Т.Бадамжунай, Ё.Баатарбилэг хоёрын хувьд нутгийн ах дүүс, басхүү багш, шавь хоёр. Тодруулбал, Т.Бадамжунай ХХААХҮ-ийн сайд байхдаа Ё.Баатарбилэгийг Зөвлөхөөрөө ажиллуулж байсан. Улмаар 2010 онд Зөвлөх Ё.Баатарбилэгийг Архангайд аваачиж шууд Засаг даргаар томилуулж, 2016 онд УИХ-ын гишүүн болгож байв. 

Ж.ХАТАНБААТАР ХУВИЙН ЭМИЙН ҮЙЛДВЭРТЭЭ “ШИДЭТ УНДАА” ГЭХ СЭРГЭЭШ ҮЙЛДВЭРЛЭЖ, ТАМИРЧДАД “ШАХСАН” ГЭХ ЯРИА ГАРСАН Ч НАМ ДАРАГДСАН

    АТГ-аас Ж.Хатанбаатарын Допингийн эсрэг үндэсний төвийн оффис болон Элэг судлалын клиник төв гэх хувийн эмнэлэгт нь нэгжлэг хийсэн. Улмаар сэргээшийн төрлийн эм бэлдмэл, бодис илрүүлж, нотлох баримтаар хураан авсан гэх. Тэгвэл Ж.Хатанбаатар хувьдаа эмийн үйлдвэртэй бөгөөд найрлага нь тодорхойгүй сэргээшийн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тамирчдад шахсан гэх ярианд орооцолдож явсныг эргэн сануулъя. 
 
Тодруулбал, Ж.Хатарбаатарын эзэмшдэг Элэг судлалын клиник төв нь харьяандаа Эмийн үйлдвэртэй. Ж.Хатанбаатарын эмийн үйлдвэр нь ургамал амьтны түүхий эдээр уламжлалт Хепозэнд-135, Хепозэнд-133, Иммунозэнд-С-135, Нефрозэнд-301 тэргүүтэй 10 төрлийн эм үйлдвэрдэг бөгөөд Монгол Улсын эмийн бүртгэлд жагсаалтад бүртгүүлжээ. 
Тэгвэл Ж.Хатанбаатар энэхүү хувийн эмийн үйлдвэртээ орц найрлаг нь тодорхойгүй “Шидэт ундаа” гэх сэргээшийн төрлийн ундаа үйлдвэрлэж, улмаар өөрийн “Уламжлалт анагаах ухаан, оюун санааны хөгжил сан”-гаараа дамжуулан 2008 болон 2012 оны Олимпын наадмын өмнө шигшээ багийн тамирчдад “шахсан” гэх ноцтой асуудал спортын салбарынхны хүрээнд 2021 оноос яригдаж эхэлсэн. Энэ тухай 2008 оны Олимпын аварга Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгч байхдаа анх ам нээж, гэрчилсэн гэх. Тэр бүү хэл, дээрх “шидэт ундаа”-ны төлбөр болгож 2012 онд МҮОХ-ноос Ж.Хатанбаатарын “Уламжлалт анагаах ухаан, оюун санааны хөгжил сан”-гийн данс руу 100 сая төгрөг шилжүүлсэн байсныг Үндэсний аудитын газрын шалгалтаар тогтоосон ч дарагдсан гэх мэдээлэл бий. 
 
Харин одоо АТГ-аас Ж.Хатанбаатарын албан ёсоор шалгаж эхэлсэн учраас дээрх “шидэт ундаа”-ны гэх ноцтой мэдээллийг нягтлах биз ээ. 

Ж.ХАТАНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ҮНЭТЭЙ БАЙРШЛУУДАД 10 ГАРУЙ ГА ГАЗАРТАЙ БУЮУ ЗАЙСАНГИЙН ГАЗРЫГ ЗАРЖ ХӨЛЖИХ ХУУЛЬ БУС БИЗНЕСИЙГ АНХ ЭХЛҮҮЛСЭН

     Эцэст нь, “сэргээшийн хэрэг”-ээр АТГ-т саатуулагдаад буй Ж.Хатанбаатар “газрын наймаа”-ны хэргийг товч танилцуулъя. Ж.Хатанбаатар 2004-2006 онд У.Барсболд агсныг Байгаль орчны сайд байх үед Зөвлөхөөр нь ажиллаж байсан. Тэр үед Зайсангийн амны газрыг зарах бизнес ид эхэлж байсан үе. Тиймдээ ч Ж.Хатанбаатар У.Барсболдын Зөвлөх болмогцоо буюу 2004 онд өөрийн төрсөн дүү Ж.Цэрэндагвын нэр дээр Зайсангийн аманд нийт 3.3 га газар олгуулсан байдаг. Улмаар Ж.Цэрэндагва нь 2008 онд тэр газраа бусдад худалдсан. Улмаар тэр газар дээр нь “Хан түшээ” гэх тансаг зэрэглэлийн хотхон баригдсан. 
 
   Өдгөө Ж.Хатанбаатарын хүү Х.Гүрбазарын удирдаж буй Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн амны дээд үзүүрт 3.9 га газар, Баянзүрх дүүргийн 20-р хороонд 3.9 га, Хан-Уул дүүргийн 13-р хороонд 2.1 га газар тус тус эзэмшдэг. Дээрх газруудаас Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн амны дээд үзүүрт байх 3.9 га газар дээр нь Ж.Хатанбаатарын хүү Х.Гүрбазарын “Богд-уул” сувилал байрладаг ажээ. 
Тайлбар: Ж.Хатанбаатарын Зайсанд байрлах 3.9 га газартай "Богд-Уул" сувилал
  Ямартай ч, Ж.Хатанбаатарын "сэргээшийн хэрэг"-ийн сэжүүрээс АТГ-ынхан атгаж, шалгаад эхэллээ. Ж.Хатанбаатараас эхлэн хөвөрдөж хөөснөөр үндэсний бөх, цаашлаад спортын салбарыг "сэргээшийн талбар" болгосон сүлжээ илрэнэ гэж нийгмээрээ хүлээж байна. 
 
Үргэлжлэл бий..

“СЭРГЭЭШИЙН ХЭРЭГ”-ЭЭР АТГ-Т СААТУУЛАГДСАН Ж.ХАТАНБААТАРЫН НОЦТОЙ БАРИМТУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 81
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 19:59:16
    Мэргэн: Ер нь маш зөв баривчилгаа шүү.сайн шалга.Монголын маш олон хүнд өвчтэй хавдартай хүмүүсийг Хавдар судлалаын эмнэлгийн урдуур орж түр аргацааж нөгөө еөтөнцөд илгээсэн хүн шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 19:04:10
    Иргэн: Оюунболдын хүйсийг шалгах хэрэгтэй.Эр хүн мөнүү энэ өөхөн бөмбөлзүүр. .Хонзогнуур хорчин авгай зантай хог вэ.Допингчинд хууль ёсны дагуу хураагдсан цолыг нь аваад өгчих гээд ийм хор хутгаад хогийн юм бичээд байгаа юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 18:25:14
    Ллл: Балай хулгайч нар.бүх хөрөнгийг нь хураагаад шоронд явуул.Гарч ирэхээр нь нутаг заагаад цөл. Хөрөнгө мөнгийг бүгдийг нь хураана шүү.Сэлгээний өмд гу алтай үлдээ.Энэ улс яаж хөгж х өилээ,яаж ядуурлаас гараах билээ.Ийм хулгайч нар байхад.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 18:00:53
    irgen: Aimaar shunaliin tulam baisan baina shuu dee Neg l huruu garaa dursen bol joloogoo alddaga baih daa ,Ter ih gayea shgnaliin ard buun gemt heregtnuud baidaga bolj ee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 17:40:00
    Иргэн: Гэр бүлээрээ бүлэг хулгайчид. Шуналын туоөмэууд. Бүгдийг нь. Шоронд хориод хөрөнгийг нь хураа. Эргүү мал.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 15:59:23
    Авид: шуналын тулам вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 13:58:24
    До: Хатанбаатар өөрөө элэгний өвчитэй хун бсан маш олон хун дээр эм туршиж узсэн гдэг яариа бдаг олон ч хун цаашаа харсан өөртөө тохирох эмээ л хайж явдаг хун дээ маш их шуналтай бурхан бясалгал артун юмаа урдаа тавиад бусдыг ашигдаж явдаг хун дээ маш их юм гарах ёстой хун дээ сайн ухаж чадвал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 11:10:25
    Зочин: Пөөх. Элэгний төв гээд СХД т байсан эмнэлгийг үнэгүй хувьчилж аваад байсан. Ийм айхтар баян хүн юм уу. Дүү Ганзориг ч билүү тэр яармагийн эмнэлэг барина гээд бас цараагаар мөнгөний хэрэгт холбогдоод байсан биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 10:37:15
    Zochin: Yamar gots aviyaastai bolohooroo hoorondoo yamarch hamaaralgui olon salbariin yaam tamgiin gazriin zuvluh hiigeed yavsan bdag bnaa.Esvel bugdend ni horiotoi emiin bodisoo shahdag suljee bguulaad bsan yum uu. Yamar aimaar shunaltai humuus ve.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 10:20:21
    Зочин: Дуудах нэрийг аав ээж, Луйварчин нэрийг өөрөө гэж.....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 10:02:07
    Зочин: Ноцтой юм юү ч алга сүржин нэртэй даржин нийтлэл байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 10:01:32
    Зочин: Хүнийг ийм байх тийм байх , спорт цогцолбортой , ,бэр нь цогцолборын дарга , эмийн үйлдвэртэй тийм ийм байж магадгүй , сургаар түүнтэй найз гэх мэт аар саар юмаар ИЧНЭЭ ЯЛЛАХ хэрэггүй дээ. Хуулийн байгууллага шалгаад гаргаад ирнэ.ХҮНИЙ МУУД ДУРТАЙ ХҮН ХОГНУУД.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 08:09:41
    МОНГОЛ ХҮН: БАТ-ЭРДЭНЭ МИНЬ ДЭЭ. МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ДАРХАН АВАРГЫН ГАЙХАМШИГТ НЭР ХҮНДИЙГ ГУТААЖ ЯВАХ Ч ГЭЖДЭЭ. МОНГОЛ БӨХИЙН ДАРХАН АВАРГУУД Д. ЦЭРЭНТОГТОХООР ДУУССАН БАЙНА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 08:03:11
    Zochin: Mongoliig buzartuulsan doping ger bul.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 07:33:51
    Зочин: Хууль бусаар олсон хөрөнгийг бүгдийг нь хураа ямар их шунал авилга вэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 07:29:37
    Хат: Энхбаяр Бат-Эрдэнэ 2 той үй зайгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 07:25:54
    Бат: энэ төвөөр дамжиж хийгдсэн бүх шинжилгээ хүчингүй болох бүрэн үндэслэлтэй. Гарсан бүх зардлыг энэ нөхрийн хөрөнгийг хурааж төлүүлэх. Хатууарга хэмжээ авах..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 07:21:01
    Бат: ГОЛ ЭЗЭН НЬ БАТ ЭРДЭНЭ АВАРГА БАЙНАДАА. БҮХ ЗҮЙЛ ХЯЗГААРТАЙ БАЙДАГ ЕРТӨНЦИЙН ЖАМТАЙ. ХЯЗГААР ДАВБАЛ МАЛААС ДОР СЭТГЭХҮЙТЭЙ БОЛЖ ХҮНИЙ НИЙГМЭЭС ШҮҮРДЭГДДЭГ ЖАМТАЙ... ТОВЧООР ШУНАЛ ИХЭДВЭЛ ШУЛАМ... ГЭХ МЭТ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 04:17:02
    Иргэн: Шалгаж үнэнийг тогтоох л үлдэж дээ. Хугацаа л их шаардах байхдаа. Хамааралтай болон хохирогч болсон хүн бүхэн үүнд холбогдоно. Дарханы СОС-ын барилгыг барьж байсан компани мөнгөө алдаж байсан гэж ярьдаг ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 00:13:36
    tsetsegee: Ямар их шунал вэ.Эгч хүү бэр охин хүргэн бүгд нийлээд идээд цаддаггүй.Утасны үзүүрээс бариад авсан учир нь олдох байгаа.Хашиж байсан албыг нь харахад ашигтай суудал байжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 00:13:26
    tsetsegee: Ямар их шунал вэ.Эгч хүү бэр охин хүргэн бүгд нийлээд идээд цаддаггүй.Утасны үзүүрээс бариад авсан учир нь олдох байгаа.Хашиж байсан албыг нь харахад ашигтай суудал байжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 23:17:55
    Зочин: Арай үгүй байлгүй дээ. Юмны учир нь олдож хужир нь тунгаагдах цаг ирэх байх. Хэтэрхий нэг талыг барьж бичсэн санагдлаа. Олон хүнд бясалгал зааж, олон хүний өвчнийг эдгээж эдгэрүүлсэн, тамирчдад ч гэсэн бясалгал зааж амжилт гарахад нөлөөлж байсан гэж сонсож байсан. Зууны мэдээ ёонинд гарсан өөрийнх нь ярилцлагыг уншиж бодит мэдээлэл авсан бодохоор энэ бүх дайралтууд нь тавилттай жүжиг шиг санагдаж бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 22:23:17
    Зочин: Шунал нь дуусдаггүй хулгайчид ичгүүр сонжуургүй амьдарч яаж нойртой хонодог юм бол. Үхэж далд орохоо мэдэрч үз гай лайнууд. Бөхчүүдийг бузарладаг хулгайчид байна .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 22:03:04
    Зочин: Хатанбаатар эмч их муухай юм хийжээ . Сэргээш хэрэглээгүй бөхчүүдийн шээсийг хэрэглэсэн болгож хариу гаргах бол энүүхэнд юм байна. Сайхан аварга Оюунболд , сайхан арслан Бадарч нарыг хэлмэгдүүлсэн байх магадлал өндөр юм байна . Бас газрын наймаа нь юу вэ дийлдэхгүй шуналтай хүн ч юуч хийж мэдэх хүн юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 22:02:48
    Зочин: Хатанбаатар эмч их муухай юм хийжээ . Сэргээш хэрэглээгүй бөхчүүдийн шээсийг хэрэглэсэн болгож хариу гаргах бол энүүхэнд юм байна. Сайхан аварга Оюунболд , сайхан арслан Бадарч нарыг хэлмэгдүүлсэн байх магадлал өндөр юм байна . Бас газрын наймаа нь юу вэ дийлдэхгүй шуналтай хүн ч юуч хийж мэдэх хүн юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 22:02:22
    Зочин: Хатанбаатар эмч их муухай юм хийжээ . Сэргээш хэрэглээгүй бөхчүүдийн шээсийг хэрэглэсэн болгож хариу гаргах бол энүүхэнд юм байна. Сайхан аварга Оюунболд , сайхан арслан Бадарч нарыг хэлмэгдүүлсэн байх магадлал өндөр юм байна . Бас газрын наймаа нь юу вэ дийлдэхгүй шуналтай хүн ч юуч хийж мэдэх хүн юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 22:01:04
    Зочин: Хатанбаатар эмч их муухай юм хийжээ . Сэргээш хэрэглээгүй бөхчүүдийн шээсийг хэрэглэсэн болгож хариу гаргах бол энүүхэнд юм байна. Сайхан аварга Оюунболд , сайхан арслан Бадарч нарыг хэлмэгдүүлсэн байх магадлал өндөр юм байна . Бас газрын наймаа нь юу вэ дийлдэхгүй шуналтай хүн ч юуч хийж мэдэх хүн юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 17:37:49
    Баатар: Энхбаяраас эхлээд мафийн замаар орж.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 17:36:10
    аатар: Бирд болжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 13:57:48
    Зочин: Ёо ёо ямар аймаар их шунал вэ? Анх элэгниий Х гээд гарч бсан манайхан хүмүүсийг ийм л болгож бна даа бүр үр удмаараа энэ нэр нь гарсан бүх хүмүүсийг шалгах хэрэгтэй Бадамжунай , Баатарбилэг гм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 10:44:03
    Зочин: Тмйм байхаа нэг л хачин байдаг юм.Саяын Бадарч арслан бол ёстой допинг хэрэглэсэн гэхэд үнэмшмээргүй санагдсанаа арай муухай гэр бүл вэ ХАТАНБААТАРЫН болон хүү бэр ах дүүсийнх нь бүх хөрөнгийг хураа бүгдийг шоронд хий юу гэсэн үг вэ наад моньднууд чинь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 10:42:24
    Зочин: Тмйм байхаа нэг л хачин байдаг юм.Саяын Бадарч арслан бол ёстой допинг хэрэглэсэн гэхэд үнэмшмээргүй санагдсанаа арай муухай гэр бүл вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 23:45:05
    S: SEKSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 22:56:08
    Зочин: Түвшинбаяр аварга мэдсэн болохоор нь хорлочихсон юм биш байгаа Ямар юм уухаараа ухаан санаагаа алдаж ,сайхан найзаа хөнөөх хүртэл юм болсон юм бол ,Хатанбаатар гэж хүн чинь олон бөхчүүдийн амьдралыг там болгожээ .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 17:13:52
    x: Horiod ch yah bilee udalgui daralt zurh ,bolood garahaa medeed udruu tovlood gutlaa toslood zangiagaa yanzlaad ineed aldaad bj yadaj bgaa bh daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 17:12:54
    UUR: OLLOO , BARILAA , SHALGAJ SHALGAJ ,BNA SHALGASAAR GESEER BGAAD YU CH GARSANGUI OK BOLDOG NI MONGOLIIN HUULI ,TANILIIN TSARAI .MUNGUNII HUCH GEEDGIIG OLON JIL HARLAA DAA
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 17:07:11
    Зочин: Төрөлхийн залилангийн гэмт хэрэгтэн этгээд байнадаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 16:57:43
    хариуцлага: энэ бичсэн зүйл үнэн бол ...хууль бус зүйлийг хууль ёсны юм шиг болгож зохион байгуулж байжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 16:43:31
    Irgen: Iimerhuu sportiin salbariig gutaasn hudlaa ner zaasn humuus sportiig buzartuulj bna. Sportiin nuguu heden mulguunuud ni ch gsn amjilt gargawal amidral tegshreh met bodoh odoo tsagt hotsrogdsn shuu. Ene judo chuluut gj tsus ni oirtsn heden yumnuud hamag boloh butehgvi medeelluuded yawj bh yumaa! Heden tugrug huwaaj karmaalaad bvvr surtsan. Uur chadwargvi yumnuudduu!...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 16:38:10
    Зочин: Бүх газар,эмнэлэг сувилал бүх юмыг нь хурааж аваад шоронд нь хатаавал таарна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 16:08:02
    S: ANYSDNA80955877 40DESH
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 16:05:43
    Зочин: Дөрвөд ХҮН.. ХҮНбиш гэдгээ харуулж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 15:22:54
    иргэн: амьд бирд юмаа энэ хүн чинь бузар булхай нь илэрчээ бузар их шунал юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 14:43:12
    олол: бөхчүүдийн эрхийг сэргээх хэрэгтэй. дээдэс нь толгойгүй байж доодос нь одоо яах юмэ мэдүүлэг авлаа нөгөө муу нэртүүдээ л балбана. мөнгө өгсөн хүнээ хэлэхгүй ш дээ. тэр содномдорж аймаар бардам дээрэлхүү даналзаад л яг но-той
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 14:38:52
    Зочин: Хн Хатанбаатар ёстой хүн муутай өөдгүй хүн. Нусан жор байх үедээ өндөр хэргэмтэй өвгөн нагац өвөөг минь гөлөг шиг даган суу гэсэн газар нь сууж бос гэхэд нь босож байж хамаг байдгаа даатгуулан уламжлалын их эрдэмд сурсан даа. Нилээд томроод ирсэн хойно нь миний ээж нагац бвөөгийн минь төрсөн дүү нь Хатанбаатартай уулзах гээд очиход хүн чинээ үзээгүй гэж их гомдож бурхан болсон юм даа ээж минь. Ийм буруу гараар томорчихоод хүн танихгүй их ихэмсэг болсон юм байнал даа. Нүгэл нүдээрээ. Их номтой өвөг минь номоо сайн заасан шигээ эргүүлээд хандыг нь дархаа мэдэжил дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 14:20:54
    Иргэн: Аймаар идүүрчин юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 14:11:37
    ZOCHIN: Бясалгалын төв ажиллуулдаг байсан. Энэтхэг дэх Дэлхийн төвөөс нь Хатанбаатар эмчийн бясалгал заахыг хориглож, эрхийг нь хурааж авсан. Болохгүй этгээд гэдэг нь мэдэгдэж л байсан байх л даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 13:25:00
    S: SEKSDN UILCHLI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 13:24:00
    S: ANYSDN80954877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 13:10:06
    Баагий: Нэг их эмчилж шальсан юм уу даа? Ардын эмчсээд байх юмгүй шдээ. Төрийн албадад шургалж баахан идэж уусан нь илэрч байна. АШУҮИС-ийн ТУЗ-ын дарга хүртэл байсан их л зальтай маш их шуналтай хүн гэж ярьдаг шд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 13:05:22
    zochin: Bas mongoliig hundaalaad idchihsen durak bna enenees sain saihan zuil garahgui oilgomjtoi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 12:59:55
    Зочин: Хөдөлмөрийн баатар ,Ард Гавъяат цолтонгууд МОНГОЛ улсаа цөлмөж улмаар сайхан бүхнийг саар болгох үйллэл хийж байх нь харамсалтай яа !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-06 13:31:25
    Зочин: Энхбаярын зөвлөх байхдаа гавьяат эмч удалгүй ардын эмч болцсон бсан Жинхэнэ хогийг новшийн эр дээ..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-06 10:45:06
    Иргэн: Хадгаламж зээлийн хоршоодыг хоморголон нураахад Ж.Хатанбаатар нэг хоршооноос авсан олон зуун сая төгрөгийн зээлээ төлөлгүй луйвардсан гэж сонсож байсан. Тэр хоршооны эзэн нь хамаатных нь дүү байгаад түүнд тусална гэж өмгөөлөгчөө ажиллуулаад өөртэй нь холбоотой бүх баримтыг устгуулаад дүүдээ олон жил өгүүлсэн гэсэн. Бурхны дүртэй ч бугийн явдалтай муу хүн дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-05 20:15:05
    Зочин: Муухай дүрвэдүүд вэ. Ийм л хүмүүс өнөөдөр шуналаар шулам болтол амьдарч байна даа. Нүгэл нүдээрээ гарна даа. Муухай хүмүүс минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-05 15:17:45
    иргэн: яасан балиар албин чөтгөр шиг юм бэ нүгэл нь нүдээрээ гарах болтугай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-05 09:38:35
    Зочин: Улаанхуаранд болон Дархан-Уул аймагт байдаг, Дарь-Эхэд байдаг Олон улсын СОС хүүхдийн байгууллага гэж өнчин хүүхдүүдийн нэр барьж халхавч хийсэн мөнгө угаадаг газар байна. Ахан дүүсээрээ нийлэн олон жил өнчин хүүхдүүдийн нэрээр баяжиж байгаа. Том захирал нь төосөн дүү Ж.Цэрэндаваа гэж бурханы баг зүүсэн шулам зайсангийг хийморь хотхоны хажууд том газартай, тэрэлжийн тусгай хамгаалалттай газар маш том 3 газар хашаа байна үүнийг сайн шалгах хэрэгтэй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-05 07:56:16
    Зочин : Үнэн нь олдох байлгүй дээ бас арай л юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-05 07:15:54
    Иргэн: Пээээээээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 20:44:49
    Бөх: Энэ хэрэгт олон хүн холбогдоноо!Бөхчүүд ч холбогдоно зуучтлдаг дасгалжуулагч ч бий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 20:16:53
    Булган: Хатанбаатар бурхан ном ярьсан бузар шуналтан булай ихтэй шоохууз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 19:33:27
    хам: бөхчүүдийн шээсийг солих юу ч биш юм биш үү.ийм хатанбаатар мэтийн луйварчин хулгайч авилагач шаарнууд шоронд хатах ёстой .даанч манай хууль сул .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 19:32:09
    Иргэн: Сайн шалгаж хамаарлуудыг тогтоох хэрэгтэй хүн бна. Холбоо хамаарлуудыг сайн тогтоож шалгавал олон зүйл тодрохоор юм бна даа. Хулгайчид авилгачдын нэг хүрээлэл ирэхээр юм биш үү... ашгүй дээ ийм юмнуудыг илрүүлж ялыг нь үүрүүлээсэй билээ. Бүлэглэлүүдийг яаралтай илрүүлэх ажлыг шударгаар гаргаж ирэх хурдтай хийж иргэддээ мэдээлэхийг харж хүлээж бна... чадахгүй бол....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 17:35:37
    Иргэн: ЭНЭ ГЯЛГАР ТӨМӨР ЗҮҮСЭН ХҮНЭНЦЭРҮҮД ЯМАР ИХ ШУНАЛТАЙ ЮМ БЭ? АЛДАР НЭР, ЭД ХӨРӨНГӨ, УУЛ УС ГЭЭД ҮЛДЭЭЛГҮЙ АВАХ ЮМ АА. ТЭГЭЭД ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙГ ХОРДУУЛНА. ХОР НЬ ГЭР ОРОНД НЬ ОВООЛООСТОЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 16:19:11
    гайхашрагч: МАХН -ЫН ХОЁР ХҮН НЭГ ӨДӨР ХЭРЭГТ ОРОВ. НЭГ НЬ ЭНЭ АЙМШИГТАЙ ӨВГӨН, НӨДӨӨДӨХ НЬ ТҮГЖРЭЛИЙН САЙД. ЯМАР ч АРИУН ЗҮЙЛ АЛГАА ЭНЭХҮМҮҮСТ. ХУВАЛЗ . ЗУУРАЛДААД УЛАМ ЦААШАА МАХ РУУ БУЮУ НИЙГЭМ РҮҮ ШИГДЭЭД.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 16:15:04
    ШУДРАГА ХҮН: нэг бодлын үлгэр домог шиг ч юм шиг нөнөө бодлын сэжиг хүрмээр юм шиг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 15:56:32
    Эрка: Увсынхан шээс сольсон гээд байсан. Харин Архангайнхан байжээ дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 15:12:53
    eej: балай хог байна даа, естой бузар нь далай амьтан байжээ. Сайн шалгаж ялыг нь үүрүүлэх хэрэгтэй, тэгж байгаад өөр сенсацаар дарагдчих вий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 14:15:31
    zochin: sain shalgaa ene nuhruus ih yum garnaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 13:40:46
    Зочин: Оюунболд, Бадарч энэ тэрийн эрхийг сэргээнэ ч гэх шиг юм хумуус яриад Байна, Энэ Бол бутэхгуй, тэр сэргээш хэргэлсэн, сэргээш хэрэглээд монго огч аргалсан Батсуурь энэ тэр одоо илэрэх учиртай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 13:39:43
    Зочин: Оюунболд, Бадарч энэ тэрийн эрхийг сэргээнэ ч гэх шиг юм хумуус яриад Байна, Энэ Бол бутэхгуй, тэр сэргээш хэргэлсэн, сэргээш хэрэглээд монго огч аргалсан Батсуурь энэ тэр одоо илэрэх учиртай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 13:24:54
    Зочин : Бурхны хүү Баярбаатар үнэн л хэлж байж дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 13:20:16
    Зочин: Монгол орон маань эдийн засгын мафын шүлжээнд орчисон хэцүү бн. Ерөнхий сайд авилгачид өшөө уйлан гэж үнэ юм бн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 12:32:33
    Бат: Оюунболд Бадарч нар сэргээш илэрсэнийг хүчингүй болгоно гэж байхгүй . Харин сэргээш илэрсэн хүмүүсийг мөнгө авч дарсаныг тогтоох хэрэгтэй . Солонгосоос ирсэн бүх хугацааны хариуг эндэх зарласан хариутай тулгах хэрэгтэй. Сэргээш илэрсэн л бол нутаг нуг хамаагүй үнэнээр тогтоож эрхээр хас
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 12:01:32
    Бат: Хатанбаатар, Сүхбат 2т маш их но байгаа шүү. Хэдэн бөхчүүдийг наад 2 чинь хэнийшнь яах вэ гэлгийг шийддэг юм биш үү. АТГ маш сайн шалгах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 11:20:46
    Зочин: Энэ хүн одоо 70 гаруй настай. Далан насанд даруулга хэрэгтэй гэж их зохиолч цэндийн дамдинсүрэн гуай их зөв хэлж байж дээ. 70 гаруй настай хүн одоо хөрөнгөөр яахын. Сэргээшээр яахын. Тэгээд бясалгал хиыйж иргэдийг мунхруулаад. Дээр үед дуугай хүний доодх нойтон гэдэг байсан бол өнөө цагт бясалгалчин сэргээшчин хүний тархи болон доодх нь ноотой бөгөөд нойтон гэдэг л болж дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 11:04:12
    ЯГИЙ: Сэргээш илрээгүй хүнийг сэргээш илэрсэн болгох зүйл хийгээгүй. Сэргээш илэрсэн хүнээс мөнгө авч илрээгүй болгодог гэсэн байна. Ийм учир одоо сэргээш илэрсэн гэх бүх хүн сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Харин мөнгө өгч сэргээш хэрэглээгүй гэсэн дүгнэлт гаргуулсан нөхдийг илрүүлэх хэрэгтэй юм байна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 10:35:52
    бат: ЁСТОЙ АЙМААР ЮМАА. ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ БАЙНА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 10:27:17
    Иргэн: Хамгийн түрүүнд Оюунболд аваргын нэр төрийг сэргээж цолыг нь буцааж олгоосой. Үнэн гэж байдагт итгэдэг шүү. Баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 10:19:49
    irgen: sain medeelel bna, ATG-iinhen iim belen medeeg tsaash tultal ni shalgah bailgui dee, bugd niiteeree hrj l baiy
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 09:53:19
    Муу хүн : Сайхан бүхнээр муу бүхэн далд явагдсан байх магадлалтай. Тултал шалга.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188