• Өнөөдөр 2024-04-27

БАРИМТ: “ТЭНҮҮН-ОГОО” ХХК-ИЙН “НУУЦ ЭЗЭН” ЗТ-ИЙН САЙД АСАН А.ГАНСҮХ, ТҮГЖРЭЛИЙН САЙД Ж.СҮХБААТАР ХОЁР НЭГ АНГИЙН НАЙЗУУД БАЙЖЭЭ

2023-10-07,   9926

      “Ногоон автобус”-ны “но” илэрсэнтэй холбоотойгоор хууль хяналтынхан “Тэнүүн-Огоо” ХХК-ийн удирдлагуудыг шалгаж эхлээд буй. Мөн “Тэнүүн-Огоо” ХХК-тай 800 автобусны 318 тэрбум төгрөгийн гэрээ байгуулахад оролцсон Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын удирдлагуудыг ч шалгана гэх. 
 
Тэгвэл Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар “Тэнүүн-Огоо” ХХК-тай маш нарийн сэжмээр холбогддог ноцтой сэжүүрийг бид дэлгэж байна.  
    “Тэнүүн-Огоо” ХХК-ийг 2009 оноос хойш Дэлэгдоржийн Амгаланбаатар, Ачитсайханы Батттүшиг, Бандийн Гонгор, Аюушийн Ганхуяг гэх дөрвөн хүн эзэмшиж буй. Аюушийн Ганхуяг нь Ерөнхий захирал учраас олон нийт “Тэнүүн-Огоо” ХХК-ийг зөвхөн түүнийх гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ, “Тэнүүн-Огоо” ХХК нь А.Ганхуягаас гадна Д.Амгаланбаатар, А.Баттүшиг, Б.Гонгор гэх гурван эзэнтэй гэсэн үг. 
Тайлбар: "Тэнүүн-Огоо" ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Ганхуяг, Б.Гонгор, Д.Амгаланбаатар, А.Баттүшиг нар
 

Тэгвэл “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Д.Амгаланбаатар, А.Баттүшиг, Б.Гонгор нар нь УИХ-ын дарга асан З.Энхболд болон Зам, тээврийн сайд асан, “буурал” хочит А.Гансүх хоёрын “цэрэг”-үүд ажээ. Өөрөөр хэлбэл, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн “нууц эзэн” нь Зам, тээврийн сайд асан А.Гансүх аж. Хамгийн ноцтой нь, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн “нууц ноён” буюу Зам, тээврийн сайд асан А.Гансүх, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар хоёр нэг ангийн найзууд юм байна. 

БАРИМТ 1: “ТЭНҮҮН-ОГОО” ХХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ Д.АМГАЛАНБААТАР ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД АСАН А.ГАНСҮХИЙН ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨРСӨН ДҮҮ А.ГАНБОЛДЫНХ НЬ ХУВИЙН КОМПАНИУДЫНХ НЬ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАДАГ 
 
   “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Амгаланбаатар нь “Буурал” хочит А.Гансүхийг 2008-2012 онд Зам тээврийн дэд сайд байх үед, 2012-2014 онд Зам тээврийн сайд тус тус Зөвлөхөөр нь ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, Д.Амгаланбаатар А.Гансүхийн Зөвлөх байхдаа буюу 2009 онд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон гэсэн үг. Одоо ч Д.Амгаланбаатар “Буурал” А.Гансүхэд хүчин зүтгэдэг хэвээрээ бөгөөд А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболдын эзэмшдэг “Монгол корпорэйшн” ХХК-ийн охин компаниуд болох “Монгол корпорэйшн констракшн” ХХК, “Монгол корпорэйшн пропертийс” ХХК-иудын Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Амгаланбаатар УИХ-ын дарга асан З.Энхболдтой шууд холбогдоно. Тухайлбал, Д.Амгаланбаатар “Робот хөгжим” ТББ-ыг эзэмшдэг бөгөөд “Робот хөгжим” ТББ нь УИХ-ын дарга асан З.Энхболдыг “Интер” ХХК-ийн хаяг дээр бүртгэлтэй байдаг аж. 
Тайлбар: "Тэнүүн-Огоо" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Амгаланбаатар А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболдын хоёр компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг болон З.Энхболдын компанийн хаяг дээр ТББ эзэмшдэг баримт
Мөн Д.Амгаланбаатар нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Баттүшиг, УИХ-ын дарга асан З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох хоёрын “Браунрок” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, “Инфра инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. 
 
БАРИМТ 2: “ТЭНҮҮН-ОГОО” ХХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ А.БАТТҮШИГ УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛДЫН СОНГУУЛИЙН МЕНЕЖЕРЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨРСӨН ДҮҮ З.ХИШИГТОГТОХТОЙ НЬ ГУРВАН КОМПАНИ ХАМТРАН ЭЗЭМШДЭГ 
 
 “Тэнүүн-огоо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А. Баттүшиг З.Энхболдын сонгуулийн менежерээр ажиллаж байсан нутгийн дүү нь. Тодруулбал, А.Баттүшиг нь Өвөрхангай аймгийн Гучин-ус сумын уугуул. Харин З.Энхболд анх 2004 онд УИХ-ын сонгуулийн 24-р тойрог буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Гучин-Ус сумаас УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008 онд дахин сонгогдож байлаа. Өөрөөр хэлбэл, З.Энхболд А.Баттүшиг хоёр нутгийн ах дүүс. Тиймдээ ч З.Энхболд А.Баттүшигийг Германд улс төр судлаач мэргэжлээр төгсөөд ирмэгц нь дэргэдээ авч, сонгуулийнхаа менежерээр ажиллуулахын сацуу “нууц” бизнесүүдээ хариуцуулдаг болсон. З.Энхболд, А.Баттүшиг хоёрын 2018 онд байгуулсан нүүрс угаах үйлдвэр бүхий “Страто” ХХК-ийн тухай сошиал сүлжээнд ганц хайлт хийхэд гарч ирэх тул энд нурших илүүц биз. Цаашилбал, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Баттүшиг нь одоо З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой “Инфра инженеринг” ХХК, “Браунрок” ХХК, “Нью браун стоун” ХХК-уудыг хамтран эзэмшдэг. 
 
Мөн "Тэнүүн-Огоо" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Гонгор нь А.Баттүшигийн найз. АНУ-д амьдарч байгаад ирмэгц нь "Тэнүүн-Огоо" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгожээ. 
Тайлбар: "Тэнүүн-Огоо" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, З.Энхболдын менежер А.Баттүшиг болон "Тэнүүн-Огоо" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Гонгор, 2011 он
БАРИМТ 3: “ТЭНҮҮН-ОГОО” ХХК-ИЙН “НУУЦ НОЁН” БУЮУ ЗАМ ТЭЭВРИЙН САЙД АСАН А.ГАНСҮХ, ТҮГЖРЭЛИЙН САЙД Ж.СҮХБААТАР ХОЁР 1997 ОНД МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙГ ХАМТ ТӨГССӨН, НЭГ АНГИЙН НАЙЗУУД
 
   Дээр дурдсан баримтуудаар “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь Зам, тээврийн хөгжлийн сайд асан, “буурал” хочит А.Гансүх болон УИХ-ын дарга асан З.Энхболд хоёрын “цэрэг”-үүд гэдэг нь батлагдаж буй. А.Гансүхийг Зам, тээврийн сайд байх үед Д.Амгаланбаатар, А.Баттүшиг, Б.Гонгор нар “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж, улмаар “Тэнүүн-Огоо” ХХК нь төрийн бүх тендерүүдийг хамж, дангаараа автобус оруулж ирдэг болсон. Өөрөөр хэлбэл, “буурал” А.Гансүх Д.Амгаланбаатар, А.Баттүшиг, Б.Гонгор нараар дамжуулан “Тэнүүн-Огоо” ХХК-ийнг удирдаж ирсэн “нууц эзэн” нь гэж харагдаж байгаа юм. 
Хамгийн ноцтой нь, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн “нууц ноён” буюу Зам, тээврийн сайд асан А.Гансүх, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар хоёр 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр хамт төгссөн, нэг ангийн найзууд ажээ. Өөрөөр хэлбэл, “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан 800 автобусны 318 тэрбум төгрөгийн тендерийн ард А.Гансүх, Ж.Сүхбаатар гэх нэг ангийн хоёр найзын “луйвар” явсан байж болзошгүй гэсэн үг. 
Тайлбар: МУИС-ийн төгсөгчдийн мэдээллийн сан, 1997 оны Эрх зүйн ангийн төгсөлт
Тайлбар: УИХ-ын албан ёсны мэдээллийн сан, Ж.Сүхбаатарын намтар
Тайлбар: ҮАБЗ-ийн албан ёсны мэдээллийн сан, А.Гансүхийн намтар
БАРИМТ 4: УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛД МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙГ 1996 ОНД ТӨГССӨН БУЮУ ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД АСАН А.ГАНСҮХ, ТҮГЖРЭЛИЙН САЙД Ж.СҮХБААТАР ХОЁРЫН ДЭЭД АНГИЙН АХ БАЙЖЭЭ 
 
    “Тэнүүн-огоо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Амгаланбаатар, А.Баттүшиг нар УИХ-ын дарга асан З.Энхболдтай хэрхэн холбогддогийг дээр дурдсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга З.Энхболд ч мөн “Тэнүүн-Огоо” ХХК-тай ашиг сонирхлын холбоотой гэсэн үг. Тэгвэл УИХ-ын дарга асан З.Энхболд нь А.Гансүх, Ж.Сүхбаатар хоёрын нэг дээд ангийн ах нь буюу МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 1996 онд Эрх зүйч мэргэжлээр төгссөн байгаа юм. Өдгөө ч З.Энхболд, Ж.Сүхбаатар хоёр эсрэг намынх хэдий ч МУИС-ийн С.Нарангэрэл багшийн гарын шавь нар гэдгээ тун ойр байдаг аж. 
 
   Бас нэг сонирхолтой баримт нь, З.Энхболд 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай нэг ангид төгсжээ. Өдгөө З.Энхболд, Ц.Ананбазар хоёр “нүүрсний хулгай”-н хэрэгт “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Баттүшигийн нэр дээрх “Страто” ХХК-ийн асуудлаар хамт шалгагдаж буй. 
 
Дүгнэж харвал, Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл гэх нэрийн доор “Тэнүүн-Огоо” ХХК-тай 800 автобусны 318 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсны ард А.Гансүх, Ж.Сүхбаатар гэх нэг ангийн хоёр найзын “луйвар” байж болзошгүй ажээ.  
 

БАРИМТ: “ТЭНҮҮН-ОГОО” ХХК-ИЙН “НУУЦ ЭЗЭН” ЗТ-ИЙН САЙД АСАН А.ГАНСҮХ, ТҮГЖРЭЛИЙН САЙД Ж.СҮХБААТАР ХОЁР НЭГ АНГИЙН НАЙЗУУД БАЙЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 28
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-18 04:44:17
    Хэл зүй: Түгжрэлт биш замын бөглөрөлт -ийг хүртэл бодоод засах ухаан хэрэгтэй, засах хөгжих үйл хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-18 04:41:33
    Уншигч: Сурвалчлагчид баярлалаа! Одоо энэ хэрэгийг яаг үнэн тод болгоод шилэн данстай Монгол Улсын, нийтийн эрх ашигийн үүднээс бүгдээрээ хамтарч зөв шийдвэр гаргах түүхэн үйлдэлийн үүрэг ирж байна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-07 14:04:37
    Монгол хүү: Ийи байж таараа! ХУВАЛЗНУУДЫГ ЯАЖ УСТГАХ УУ ГЭВЭЛ ЖОРЛОНД ХИЙЖ УС ТАТАХ ЭСВЭЛ ШАТААНА!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-07 13:25:52
    Зочин: АН, МАН хоёр нийлээд МАНАН , олигархиуд нам үл харгалзан нийлж худ ураг, эд хөрөнгөөрөө холбогдоод иафи болж дээ. Үе үеийн 77-гоос цэвэршиж байж л Монгол хэмээх улс хөгжмой! Сү Батболд руу нь З. Энхболд, Гансүх хоёр нь ингэж холбогдож байгаа юм байна. Зика вирус ч Баттулгыг баллаж хаясан нь тодорхой л байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-07 13:23:33
    Зочин: АН, МАН хоёр нийлээд МАНАН , олигархиуд нам үл харгалзан нийлж худ ураг, эд хөрөнгөөрөө холбогдоод иафи болж дээ. Үе үеийн 77-гоос цэвэршиж байж л Монгол хэмээх улс хөгжмой! Сү Батболд руу нь З. Энхболд, Гансүх хоёр нь ингэж холбогдож байгаа юм байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-03 14:15:10
    Z: Gansuhiin angiin Odongiin Alimanceceg gegchiin ner b. Orlogch Prokuroroor Jenko tomilson, Odoo ch baigaa. Jenko tomilson prokuroriin 1,2,3 dugaar darga nar odoo ch b. 20 million $ hoit hileer buural Gansuh UABZ nereer oruulsniig Ouyk nuuj b.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-03 14:06:36
    УЛ: ,Хүүхэд байхад л ""НАЙМААЛЖ"" гээд Италийн мафийн сүлжээний тухай аймшгийн кино гардаг байсан. Яг түүн шиг Монголд Төр Засаг дээрээ авилгалын сүлжээ болчихоод улс орон ч хөгжихгүй, бие биенээ шулж идсэн, бүх салбартаа бараа товарын үнэ хэд нугарчихсан эцсийн эцэст Улны хэд чинь махийгаад махийгаад ч хэргэлээгээ дийлж чадахгүй чадарч байна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-03 14:06:35
    УЛ: ,Хүүхэд байхад л ""НАЙМААЛЖ"" гээд Италийн мафийн сүлжээний тухай аймшгийн кино гардаг байсан. Яг түүн шиг Монголд Төр Засаг дээрээ авилгалын сүлжээ болчихоод улс орон ч хөгжихгүй, бие биенээ шулж идсэн, бүх салбартаа бараа товарын үнэ хэд нугарчихсан эцсийн эцэст Улны хэд чинь махийгаад махийгаад ч хэргэлээгээ дийлж чадахгүй чадарч байна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-03 11:27:54
    Ттт: Улсаа хорлосон лалруудыг хөрөнгийг нь хураагаад шууд буудах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-03 10:42:57
    Зочин: Улс орон даяар хэрэлдсэн аалзны тор шиг хэлхэлдсэн авлигач нөхдийн байгуулсан холбоо хэлхээг таслах шуурхай ажиллагааг явуулж, одоо ажиллаж байгаа албан тушаалтнуудыг шалгаж халж шинэ шударга хүмүүсийг оронд нь ажиллуулах шаардлагатай болжээ. Шударгаар хөрөнгөжсөн, шударга бусаар хөрөнгөжсөн хүмүүсийг ялгаж салгахгүй бол аалзны торон хэлхээ сарнихгүй. Энэ засгийн газар УИХ-ын даргын Чуулганы нээлтэнд хэлсэн үг, өгсөн үүргийг хэрэгжүүлэх эрчимтэй ажиллагааг эхлүүлж нам харгалзахгүй хариуцлага тооцож 2024 оны сонгуулийн өмнө боловсон хүчний цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Энэ бол хүний эрх арлчилалын зарчмыг зөрчсөн асуудал болохгүй!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-03 08:34:37
    Зочин: Гансүх,Сү Батболд 2 базууд гэгддэг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-03 08:30:14
    Tunur: БАРИМТТАЙ бичсэн байхад өмхий ан хулгайчуудаа өмөөрсөн тэнэг эргүү хогнуудаа дуугай байгаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 23:49:25
    Зочин: МАН + АН = МАН АН чинь л энэ шүү дээ.Тэд бүгд л түрийвч нэгтэй андууд.наанаа сөрөг хүчин өөр гам болж жүжиглэнэ. Цаанаа тэд сиамын ихрүүд. 2024 онд МАН + АН = МАН АН-аас салцгаая.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 21:45:26
    гайхашрагч: ХААНА ГЭМТ ХЭРЭГ ТЭНД ЭНЭ ГАНСҮХ. ХААНА МУУХАЙ ҮНЭР ХАНА ХИЙНЭ тэнд энэ хүн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 21:22:33
    SEKSY: 40DEESH ER XUNTEI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 21:21:51
    SEKSY: S AWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 21:08:42
    Зочин: Сүхбаатар ногоон автобуснаас гадна түгжрэл бууруулах нэрээр төсөвлөсөн олон тэрбумыг юунд зарцуулсаныг шалгах ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 15:12:22
    Зочин: Цэцэрлэгийн хүүхдийн хов л ярих юм даа Буруу хэрэг гарах бүрт АН руу чихнэ тэр нь нотлогдохгүй Ингэх бүртээ өөрсдийгөө доош нь хийж бгаагаа мэдлэг болов уу мангарууд чинь Ядаж бхад бөгс долоогч сэтгүүлчид нь бас маанаг тэнэг гөлөгнүүд шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 10:55:19
    Oyun: Mongol uls hugjihgui ee !!! Shunal hanahig huleegeed nas mine guitseshgui. Mongolin zurh zorigtoi aavin huvguud duussan bololtoi. Heden General sanaatai yumnuud ugsen huivaldaad turiin ergelt hiij , MAN-g ugui hiij chaddaggui l yum bh da chaavaas...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 10:36:45
    Агий: Дээрх бичсэн зүйлээ гэмт үйлдэлтэй нь холбох баримтаа бичээч. Боломж олдвол баачих гээд л байгаа царайтай юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 10:10:00
    Иргэн: Аймшгийн ямбий хуучин салж унах шахсан автобуснууд хотын гудамжаар яваад байхаар нь арга ядсан амьтны салж унах шахсан тээвэр бга гэж бодоод бсан чинь том том хулгайчуулын луйврын тээвэр бсан байна шүү дээ! Ичмээр юм том хулгайчууд байж гадаадын хог дээр хаях лимит дууссан сэг авчирч төр, иргэдээ ингэж олон жил гутааж, доромжлох гэж ёстой ой гутаж бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 09:49:14
    Лоб: Одоо юм цахим болоод, ийм тор мор ажиллахаа байсан байхөө. Шорондоо явцгаа, хариуцлагаа хүлээцгээ. Та нарын улс хөгжүүлнэ гэж юу байдаг юм. Хулгайч нар шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 09:15:05
    Зочин: Ямар балиар аалзны шүлс шиг холилдсон юм б
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 08:59:55
    р: Арчилсан намын дээрэмчид тийм амар суухгүй ээ хаха
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 08:46:32
    Ти: МАН ЧИНЬ одоо АН руу атусны хэргээ чихээд эхэллээ. МАН дотор хулгайд орооцолдоогүй ганц ч хүн үлдэхгүй нь бололтой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 08:45:53
    Хаахаа: Худалдагдсан сэтгүүлчийн бичвэр үүү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 08:37:35
    иргэн: ийм л бузар 2 намын хулгайч нарын аалзны сүлжээгээр татьар төлөгчдын мөнгийг салхинд хийсгэж дээ яасан идэж хулгайлж ханадаггүй бирднүүд вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 08:17:06
    Novsh: Xeden xulgaich tsaash ni xaruulj baij l uls oron xogjliin zamd orno
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188