“Ард даатгал”, “Ард менежмент”, “Ард койн”, “Ард кредит”, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн үүсгэн байгуулагч “Хас”-ын Ч.Ганхуягийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, яллагдагчаар татсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Ч.Ганхуяг хэдэн сарын өмнө олон нийтийн газар танхайрч, нэгэн эмэгтэйг зодсон гэнэ. Зодуулсан эмэгтэй Н нь гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагад өргөдөл өгсөн ажээ. Түүний гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Ч.Ганхуягт хэрэг бүртгэл нээн шалгаж, хэргийг прокурорт шилжүүлсэн байна.
-Таныг эмэгтэй хүн зодож, олон нийтийн газар танхайрсан хэргээр шалгаж байгаа юм байна. Энэ талаар та мэдээлэл өгөх үү?
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүү, дүү хоёрынхоо зохион байгуулсан арга хэмжээнд очсон. Болсон арга хэмжээнд нь баяр хүргэхээр Сүхбаатар дүүрэгт байрлах цэнгээний газар руу орсон. Биднийг ороход 23:00 цаг болж байсан санагдаж байна. Цэнгээний газар руу ороод таван минут ч болоогүй байхад дүү минь ариун цэврийн өрөө рүү орсон. Тэгээд ирэхгүй болохоор нь би араас нь хайж очсон юм. Гэтэл тэнд байсан хүмүүс дүүтэй минь маргалдаж, бүлэглээд зодож байсан. Би тэдний зодооны салгаж, дүүгээ хамгаалсан. Надад зодуулсан гээд байгаа эмэгтэй төрсөн өдрөө тэмдэглээд, найз нөхөдтэйгөө явж байсан юм билээ. Би тэдний зодооныг салгасан. Өөр зүйл болоогүй.
-Хохирогч эмэгтэй танд зодуулсан гээд өргөдөл гаргаж, таныг яллагдагчаар татсан юм байна шүү дээ?
-Тэр эмэгтэйг зодсон асуудал байхгүй. Харин ч тэр согтуу эмэгтэйчүүд над руу дайрч, танхайрсан. Миний хамаг хувцсыг урж, намайг гаргахгүй байсан. Шүүх эмнэлэгт хохирлоо тогтоолгож, надад зодуулсан гэх хэрэг зохиогоод явж байгаа юм билээ. Олон түмний нүдэн дээр болсон хэрэг шүү дээ. Хяналтын камерт бичлэг нь бичигдэж үлдсэн байх ёстой. Би эмэгтэй хүн зодоод байх вэ дээ. Харин ч зодооныг нь салгахаар очиход олон эмэгтэй над руу зэрэг дайрсан. Намайг яллагдагчаар татаагүй байх. Хэргийг хэрэгсэхгүй болгож байж магадгүй. Гэхдээ чухам юу болж байгааг мэдэхгүй байна. Тэд дөрвүүлээ, бид гурвуулаа байсан.
| Ч.ГАНХУЯГ: Согтуу эмэгтэйчүүд намайг зодож, хувцсыг минь урснаас биш, би тэднийг зодоогүй |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |