• Өнөөдөр 2025-02-11

ХЭРЭЭ БОЛГОНЫ УЛАЙ БОЛСОН УЛААНБААТАР БУЮУ ЛУЙВРЫН ХОТ-V

2025-02-11,   12972

    Магад, одоо Хотын дарга асан М.Энхболд, Сү.Батболд хоёр Төв аймаг дахь хурдан адууны жүчээгээ тордож, Ц.Батбаяр Багахангай дүүрэг дэх нефтийн үйлдвэрээ тосолж, Г.Мөнхбаяр Турк дэх Элчин сайдын яамандаа тэрийж, Э.Бат-Үүл “Эрдэнийн төгөл” хотхондоо хөрвөөж, Д.Сумъяабазар Хөрөнгө оруулалтын банкны оффистоо налайж, Т.Билэгт, С.Амарсайхан хоёр Төрийн ордны тохилог өрөөндөө тухалж суугаа. Ямба эдэлж ханасан тэд хоббигоо хөөж, хувийн бизнесээ тордохоос өөр юу ч хийх билээ. Харин нийслэлчүүд бид утаанд уушгиа эргэтэл бөхшүүлж, угаарын хийнд хордон хорвоог орхиж, урагшлахгүй түгжрэлд хараалаа барж, багталцахгүй автобусандаа чихцэлдэн амьдарч, амь зууж байна. Энэ бүхэн танд туйлын шударга бус санагдаж байна уу. Тийм ээ, энэ бол хулгайлсан нь ямба эдэлж, хулгайлуулсан нь ялтан шиг амьдарч буй, бидний, бас тэдний луйврын хот. 
Тэртээ 1999 оноос хойш хотыг есөн дарга захирч, өдгөө 10 дахь нт заларчихаад буй. Үе үеийн хотын дарга нар Улаанбаатар хотыг улай гэж харсан хэрээнүүд шиг л аашилсан. Тэд Улаанбаатар хотын сүүлчийн алга дарам газрыг хүртэл тоносон, тоншсон, хумсалсан, бас хулгайлсан. Эцэст нь, Улаанбаатар хот хүүхэд тоглох, хөгшид нарлах талбайгүй бетонон ширэнгэ, бас утаа угаар, уур бухимдлын уурхай, түгжрэл, туйлдлын голомт болж хувирсан. 
 
Иймд, үе үеийн Хотын дарга нар, тэдний орлогчид, газрын албаны дарга болон ерөнхий архитекторуудын хууль зөрчиж хувьдаа авсан газрууд, АН, МАН-ын албан тушаалтнуудын дамлаж худалдсан газрууд, Улаанбаатар хотын төв, Төрийн ордныг тойрсон тансаг шилэн барилгуудын цаад эзэд, бас Дархан цаазат Богдхан уулын ам бүрд “отог” нэртэй тансаг зэрэглэлийн хотхон, хороолол барьж худалдсан эрх мэдэлтнүүдийн баримтыг эрэн сурвалжилж, энэхүү “Хэрээ болгоны улай болсон Улаанбаатар буюу луйврын хот” цуврал нийтлэлийг бэлтгэлээ. 
 
-ГУРАВДУГААР ХЭСЭГ-
ТӨРИЙН ОРДНЫГ ТОЙРСОН ТАНСАГ ШИЛЭН ОФФИСУУДЫН ЭЗЭД
     Төрийг тонож, түмний боломжийг хулгайлж хөлжсөн томчууд Төрийн ордон, төв талбайн газрыг ч “эзэлж” мэдэхээр болчихжээ. Учир нь, төв талбайг тойрсон тансаг шилэн 25 барилгын эзэмшил газрынх нь эздийг шүүж үзэхэд, өнөөх л улс төр, бизнесийн томчууд, тэр тусмаа төрийн сангуудыг “тоносон”, тусгай зөвшөөрлүүдийг “хамсан”, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон “луу данстан”-ууд байх ажээ. Хэрвээ хав дарсан, хуучруулж мартуулсан хэргүүдийг цөмийг нь сөхөөд, хулгайч нарыг хориод, барьсан барилгуудыг нь нураана гэвэл төв талбай, ойр тойронд нь Сүхбаатар, Зориг хоёрын хөшөө л үлдэх бололтой.

 
Төв талбайн баруун урд талын барилгууд...

“ГОЛОМТ”-ЫН Д.БАЯСГАЛАНГИЙН АРДЧИЛЛЫН ӨРГӨӨ

    Төв талбайн баруун урд уулзвар, Ардчилсан намын хуучин байрыг арын цэцэрлэгтэй нь хамт буюу 2998м2 талбайтай, 1460400009 дугаартай газрыг 01119-А/644/2020 дугаартай шийдвэрээр, 01119-2020/00769 тоот гэрээгээр “Ардчиллын өргөө” ХХК эзэмшдэг. Харин “Ардчиллын өргөө” ХХК-ийг “Голомт” банкны эзэн Данзандоржийн Баясгалан эзэмшдэг. 

“МОНГОЛ ТВ” ЦАМХГИЙН ЭЗЭН “ГАЦУУРТ”-ЫН Л.ЧИНБАТ УУ, “АЛТАЙ КОНСТРАКШН”-НЫ Х.БАТ-ЭРДЭНИЙНХ ҮҮ

     Төв талбайн баруун урд, УДЭТ-ын хажууд байрлах Соёлын сайд Ч.Номин, түүний аав “Гацуурт”-ийн Л.Чинбатын компаниудын байрладаг “Монгол телевиз” цамхагийн 1765м2 талбайтай, 1460500392 нэгж талбарын дугаартай газрыг 01119-52/2019 дугаартай шийдвэрээр, 01119-2019/04247 тоот гэрээгээр “Алтай констракшн” ХХК эзэмшдэг. “Алтай констракшн” ХХК-ийг өдгөө Хөгжлийн банкны хэргээр олны анхаарал ороод буй Хадбаасангийн Бат-Эрдэнэ эзэмшдэг. 

“САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ- ХАНГАРЬД ОРДОНТОЙ “ИЖИЛСҮҮЛСЭН” ХӨДӨЛМӨРИЙН ОРДОН

    Хотын захиргааны “Хангарьд” ордны хойно байрлах “Хөдөлмөрийн ордон” гэх шинэхэн оффисын барилгын 1500400102 нэгж талбарын дугаартай, 857м2 талбайтай газрыг 01125-А/696/2022 дугаартай шийдвэрээр, 01125-2022/01311 тоот гэрээгээр “Худалдаа хөгжлийн банк” ХХК эзэмшиж буй. “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийг “Сахал” хочит Должингийн Эрдэнэбилэг, хүү Эрдэнэбилэгийн Тулга эзэмшдэг. 

“АЛТАЙ КОНСТРАКШН”-НЫ Х.БАТ-ЭРДЭНЭ- “EXPRESS TOWER”

     “Монгол шуудан” ТӨХК-ийн баруун хойд өнцөгт байрлалтай “iSatcom Express tower” барилгын 1500400110 нэгж талбарын дугаартай, 570м2 талбайтай газрыг 01125-А/221/2012 дугаартай шийдвэрээр, 01125-2012/61209 тоот гэрээгээр “Ар үр алтай” ХХК эзэмшдэг. “Ар үр алтай” ХХК-ийг “Алтай констракшн” ХХК-аараа дамжуулан Хадбаасангийн Бат-Эрдэнэ эзэмшдэг. 

“М-ОЙЛ”-ЫН П.ПУНСАЛМАА- ФРАНЦ ЭЛЧИНТЭЙ ХӨРШЛӨХ НЬ

     “Монгол шуудан” ТӨХК болон Францын элчин сайдын яамны голд байрлалтай 1500400100 нэгж талбарын дугаартай, 3512м2 газрыг 01125-А/612/2017 дугаартай шийдвэрээр, 01125-2017/51613 тоот гэрээгээр “Их Монгол товер” ХХК эзэмшдэг. “Их Монгол товер” ХХК-ийг Раашийн Батбаяр, Бадамдоржийн Пунсалмаа нар эзэмшдэг. Р.Батбаяр, Б.Пунсалмаа нарыг “М-Ойл” группийн эзэд гэдгээр нь илүү сайн мэдэх биз ээ. 

ЛУ.БОЛДЫН “БОДЬ ЦАМХАГ”

    Хөрөнгийн биржийн хойно байрлах 23 давхар “Bodi tower” барилгын 1500400133 нэгж талбарын дугаартай, 723м2 талбайтай газрыг 01125-А/990/2019 дугаартай шийдвэрээр, 01125-2019/01194 тоот гэрээгээр “Бодь цамхаг” ХХК эзэмшдэг. “Бодь цамхаг” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан, Элчин сайд Лувсанвандангийн Болд эзэмшдэг. 

ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХӨРШИЛСӨН ГОЛОМТ БАНК

     Хөрөнгийн биржтэй залгаа “Голомт” банкны барилгын 1500400141 нэгж талбарын дугаартай, 510м2 талбайтай газрыг 01125-А/1364/2019 дугаартай шийдвэрээр, 01125-2020/00296 тоот гэрээгээр “Бодь интернэшнл” ХХК эзэмшдэг. “Бодь интернэшнл” ХХК-ийн эзэн нь мэдээж Д.Баясгалан. 

Төв талбайн урдах барилгууд...

“АПУ”-ГААР ОВОГЛОДОГ Б.ТҮВШИНГИЙН “АР МОНГОЛ ТРЕЙВЕЛ”

   Чойжин ламын сүм музейн баруун хойд өнцөгт байрлах “Ар Монгол трейвел”-ийн дөрвөн давхар барилгын 1460600100 нэгж талбарын дугаартай, 598м2 талбайтай газрыг 01119-А/27/2022 тоот шийдвэрээр, 01119-2022/00262 тоот гэрээгээр “Си Ти Пи” ХХК эзэмшдэг. “Си Ти Пи” ХХК-ийг Банзрагчийн Түвшин эзэмшдэг. Б.Түвшин нь анх “АПУ”-гийн Санхүү эрхэлсэн захирлаар ажилладаг байсан. Улмаар НИТХ-ын төлөөлөгчөөр ХУД-ээс сонгогдон, 2020 он хүртэл ажиллаад 2021 оноос Сангийн яамны харьяа Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Ерөнхийлөгчөөр ажиллаж буй. 

“ЖДҮ-ЧИН” Б.БАТЗОРИГИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ОФФИС

      Чойжин ламын сүм музейн зүүн хойд өнцөгт байрлах 15 давхар “Down Town” оффисын 1460600081 нэгж талбарын дугаартай, 864м2 газрыг 01119-А/922/2017 тоот шийдвэрээр, 01119-2017/00343 тоот гэрээгээр “Ти Би групп” ХХК эзэмшдэг. “Ти Би групп” ХХК-ийг ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг эзэмшдэг. Б.Батзоригийн “Down Town” оффис нь хотын төвийн хамгийн үнэтэй оффист тооцогдож буй бөгөөд жилийн орлого түрээсийг ашиг нь хэдэн тэрбумаар тоологдоно. 

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА Г.БАТСҮХИЙН ХАМААРАЛТАЙ “MERU”

  “Down town” оффистой хаяа залгаа 16 давхар “Мeru tower” оффисын 1460600055 нэгж талбарын дугаартай, 686м2 талбайтай газрыг 01119-А/58/2017 тоот шийдвэрээр, 01119-2017/00286 тоот гэрээгээр Нану овогт Лувсавдоржийн Чимгээ эзэмшдэг. Т.Чимгээ нь “Адоресити” ХХК-аар дамжуулан “Meru tower” барилгын түрээс, үйл ажиллагааг хариуцахын сацуу “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүхийн “Ньюжуулчин турс” ХХК-ийн охин компани “Монголрайзен” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. 

ХӨГЖЛИЙН БАНКАНД 200 ТЭРБУМЫН ӨРТЭЙ “ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ХОТЫН ТӨВ ДЭХ ТАНСАГ БАРИЛГА

     “Choijin suites” оффис үйлчилгээний барилгын 1460600056 нэгж талбарын дугаартай, 1043м2 талбайтай газрыг 01119-А/344/2018 тоот шийдвэрээр, 01119-2018/21147 тоот гэрээгээр “Чойжин сүитс” ХХК эзэмшдэг. “Чойжин сүитс” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын эхнэр Даваахүүгийн Сэргэлэн, хүү Эрдэнэбатын Тэмүүжин нар эзэмшдэг. “Choijin suites” оффисын барилгыг Хөгжлийн банкны зээл болон “Ариг” банкны хөрөнгөөр барьсан гэх мэдээлэл бий.

“ЦАСТ”-ЫН Н.БАЯРСАЙХАНЫ ХАМГИЙН ӨНДӨР ХАР ШИЛЭН БАРИЛГА

     “ICC tower” оффисын 1460600061 нэгж талбарын дугаартай, 1088м2 талбайтай газрыг 01119-А/463/2017 тоот шийдвэрээр, 01119-2017/00963 тоот гэрээгээр “Цаст проперти” ХХК эзэмшдэг. “Цаст проперти” ХХК-ийг эзэмшигч Н.Баярсайхан, Н.Баярцэцэг нарын “Цаст констракшн” ХХК нь “Грийнресурс констракшн” ХХК-тай хамтран “Нүхт Эс Пи Си” ХХК-ийг эзэмшдэг. Харин “Грийнресурс констракшн” ХХК-ийн толгой компани болох “Грийн ресурс” ХХК-ийг Цэнд-Оюушийн Цэцэгзориг, Ерөнхий сайд асан С.Баярын эхнэр Эрдэнэбилэгийн Сувд, охин Баярын Бадамханд нар эзэмшдэг. Мөн Н.Баярсайхан, Н.Баярцэцэг нар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ариунболдтой “Люксерюм” ХХК-ийг хамтран эзэмшдэг. 

Т.БАДАМЖУНАЙ РУУ ХӨТЛӨХ “BLUE SKY”

     “Blue sky” барилгын 2798м2 талбайтай, А-2203000039 ашиглах эрхийн гэрчилгээтэй газрыг “Блюскай эйжиа” ХХК эзэмшдэг. “Блюскай эйжиа” ХХК-ийг БНСУ-ын иргэн Kim Jin Kyun эзэмшдэг. Гэхдээ “Blue sky” барилга болон газар нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Б.Энх-амгалантай “Мишээл экспо”-г хамтран эзэмшдэг, “Чоно групп”-ийн эзэн Т.Энхболдсодон нартай холбогддог байсан. Т.Энхболдсодон энэ асуудлаар АТГ-т шалгагдаж байсан ч удаатай. Мөн Т.Энхболдсодонгийн төрсөн ах Т.Энхбат нь ХХААХҮ-ийн сайд асан, газрын наймааны “загалмайлсан эцэг” гэгдэн шалгагдаж буй Т.Бадамжунайгийн худ гэдэг. Т.Энхбатын хүү Анар нь Т.Бадамжунайгийн “Аму групп” ХХК, “Алтан хот” ББСБ зэргийг удирдаж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, асар урт утасны үзүүр “Blue sky” барилгын газарт нуугдаж байгаа гэсэн үг. Ямартай ч өдгөө “Blue sky” барилгын зүүн талын автозогсоол болон“Нийслэл” дэлгэцийн 1422м2 талбайтай, 1460600107 нэгж талбарын дугаартай газрыг “Кэй энд Си Эйч” ХХК-аар дамжуулан Т.Энхболдсодонгийн хүү Э.Агар эзэмшдэг. 

“САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХАДГАЛЖ БУЙ ХАМГИЙН ҮНЭТЭЙ ГАЗАР

     Соёлын төв өргөө болон Дуурь бүжгийн эрдмийн театрын голын 3347м2 талбайтай, 1460900039 дугаартай газрыг 2013 оноос хойш, 01119-А/987/2013 шийдвэрээр, 01119-2013/00569 тоот гэрээгээр “Улаанбаатар хотын банк” ХХК эзэмшиж байгаа. “Улаанбаатар хотын банк” ХХК-ийг “Сахал” хочит Должингийн Эрдэнэбилэг эзэмшдэг. Одоогоор барилга баригдаагүй байгаа ч хотын төвийн хамгийн үнэтэй газраар нэрлэгдэж буй. 

ОФФИСЫНХОО ЦОНХООР ОРДНЫГ ХАРАХ Ц.БААТАРСАЙХАНЫ ХҮСЭЛ

     Төрийн ордны зүүн талд байрлах “Улаанбаатар галерей”-н 3166м2 талбайтай, 1460900060 нэгж талбарын дугаартай газар, тус тус “Таванбогд трейд” ХХК 2016 оны хоёрдугаар сарын 18-наас эзэмшдэг болсон. 2076 он хүртэл эзэмших эрхтэй. Мөн “Таван богд плаза” барилгын 3275м2 талбайтай, 1460900057 дугаартай газрыг 2016 оноос хойш эзэмшиж байгаа. 2031 он хүртэл эзэмших эрхтэй. 

“ХАС” БАНКНЫ ШИНЭ ЭЗЭД БУЮУ “МАК”-ЫН ХОС

    Хас банкны 2750м2 талбайтай, 1460900024 дугаартай газрыг 2019 оноос хойш “Хас” банк эзэмшиж байгаа. 2034 он хүртэл эзэмших эрхтэй. “Хас” банкийг өдгөө “МАК”-ийн Бямбаагийн Нямтайшир, түүний эхнэр Дамбын Хулан нар эзэмшдэг. 

“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ОФФИС БОСОХ ГАЗАР

   Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлалтай, 1460900077 нэгж талбарын дугаартай, 2998м2 талбайтай газрыг 01119-А/798/2017 дугаартай шийдвэрээр, 01119-2017/01187 тоот гэрээгээр 2032 он хүртэл “Эрэл” ХХК эзэмшиж буй. УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбатын “Эрэл” ХХК-ийг өдгөө түүний эхнэр Даваахүүгийн Сэргэлэн эзэмшдэг. 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Н.ОЮУНДАРИЙН “BLUE MON”

     МУИС-ийн Төв номын сангийн эсрэг талын хуучны гурван давхар барилга болон “Blue Mon” барилгын 1460900117 нэгж талбарын дугаартай, 2709м2 талбайтай газрыг 01119-А/207/2016 тоот шийдвэрээр, 01119-2016/70751 тоот гэрээгээр “Бльюмон” ХХК эзэмшдэг. “Бльюмон” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь, түүний нөхөр Ц.Санжжав, хүү Санжжавын Бат-Ерөөл эзэмшдэг. 

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨГ ОФФИС БОЛГОСОН “СОД МОНГОЛ” 

    Соёлын төв өргөөний зүүн талын В корпус болон 2157м2 талбайтай 1460900002 дугаартай газрыг 01119-А/548/2015 шийдвэрээр, 01119-2015/01282 тоот гэрээгээр “Ньютур сафарис” ХХК эзэмшдэг. “Ньютур сафарис” ХХК-ийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ээж З.Бямбасүрэн эзэмшдэг бол Соёлын төв өргөөний В корпуст нь “Сод Монгол групп” ХХК-ийн оффис байрладаг. 
 
Төв талбайн зүүн урдах барилгууд

“М-СИ-ЭС”-ИЙН ЭЗЭН Ж.ОДЖАРГАЛЫН “CENTRAL TOWER”

     “Central tower” барилгын 4396м2 талбайтай, 1460900071 дугаартай, улсын бүртгэлийн А-2203000081 дугаартай ашиглах эрхтэй газрыг 01119-А/07/2022 шийдвэрээр, 01119-2022/00157 тоот гэрээгээр “Шангри Ла Улаанбаатар” ХХК эзэмшдэг. “Шангри Ла Улаанбаатар” ХХК-ийг Жамбалжамцын Оджаргал эзэмшдэг. 

“САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ТӨВ ОФФИС

    “Зориг сан”-гийн зүүн талд залгаа байрлалтай “Худалдаа хөгжлийн банк”-ны төв оффисын барилгын 1460700221 нэгж талбарын дугаартай, 3732м2 талбайтай газрыг 01119-А/779/2015 тоот шийдвэрээр, 01119-2015/01153 тоот гэрээгээр “Худалдаа хөгжлийн банк” эзэмшдэг. 

ТОМЧУУДЫН ТОМ БАРИЛГА

     Худалдаа хөгжлийн банкны төв оффисын зүүн тал байрлах “UBH” оффисын барилгын 1460700188 нэгж талбарын дугаартай, 2081м2 талбайтай газрыг 01119-А/433/2021 дугаартай шийдвэрээр, 01119-2021/01772 тоот гэрээгээр “Булнайн ар” ХХК эзэмшдэг. “Булнайн ар” ХХК-ийг “Өндөрбуянт холдинг” ХХК эзэмшдэг. Харин “Өндөрбуянт холдинг” ХХК-ийг Зам, тээврийн сайд асан Дангаагийн Ганбат, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Цагааны Нанзаддорж нар хамтран эзэмшдэг. 
 
Төрийн ордны баруун хойд талын газар...

ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙТЭЙ ХӨРШЛӨХ “АПУ”-ГИЙН П.БАТСАЙХАНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 

     Төрийн ордны баруун хойно, “Чингис хааны музей”-н ард залгаа буюу Сангийн яамны урд талын 1500500185 нэгж талбарын дугаартай, 3848м2 талбайтай газрыг 01125-А/258/2018 дугаартай шийдвэрээр, 01125-2020/02156 тоот гэрээгээр “Эс девелопмент” ХХК эзэмшдэг. “Эс девелопмент” ХХК-ийг “Шунхлай холдинг” ХХК-аар дамжуулан Пүрэвийн Батсайхан эзэмшдэг. 
     Дээр дурдагдсан буюу Төрийн ордон, төв талбайг тойрсон газруудад эзэн сууж, тансаг шилэн барилга босгосон, босгохоор зэхэж байгаа эзэд дунд хулгайгаас хол явж энд хүрсэн хүн алга байгааг анзаарсан байх. Хууль бус хувьчлал, “Эрдэнэт”-ийн эх адаггүй шахаа, ЖДҮХС тэргүүтэй төрийн сангуудын тонуул, Хөгжлийн банкны хуульчилсан дээрэм, Нүүрсний хулгай гэх мэтээр төрд хулгай нүүрлэсэн он жилүүдэд хуруу дарам хэдхэн хүн л хагартлаа баяжиж, хамгийн эзэн болсны бодит жишээ бол энэ. 
 

ХЭРЭЭ БОЛГОНЫ УЛАЙ БОЛСОН УЛААНБААТАР БУЮУ ЛУЙВРЫН ХОТ-V
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 36
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-15 18:22:41
    Баттулга : Монголын бүх залуус залуу үеийнхэнд захихад энэ бүх барилгууд та нарын өмч юм шүү яагаад гэвэл та нарын эцэг эхийн төлсөн татварын мөнгө энэ хулгайч нарын гараар ороод энэ барилгууд боссон юм тэхээр та нар буцааж аваарай гэж захиж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-15 06:00:37
    Sonin: Umhii shunaliin tulamnuud munkh naslah ym shig
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-14 22:31:34
    Зочин: Үр удмаараа эдлээд ч барахгүй нүгэлтэнгүүд. Эдний үр хойчтоо ямар үйлийн үртэй амьтад учирч үйл лайг нь эдэлдэг бол доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-14 16:58:03
    Kk: Orkuud hund ataarhaj hevtej bhaar bosj hudulmurlu, huzaldaad bohir zavaantaigaa holildool bj bhiin
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-14 12:26:29
    Зочин: одоо яахав дээ. нэгэнт баригдаад ашиглагдаж байгаа барилгууд харин үл хөдлөхийн үнэлгээг нь шинэчилж хийгээд татварыг нь тултал авах хэрэгтэй. Газар дээрээ 2 с дээш жил үйл ажиллагаа явуулаагүй, газар эзэмших зориулалтыг өөрчилж барилга баривал эрхийг нь цуцлаж нийтийн эзэмшил болгон тохижуулах хэрэгтэй. Эдийн засгийн аргаар тэмцэх хэрэгтэй ш дээ. Манайд Усан оргилуур барина гээд оффис, усан парк барина гээд Орон сууцны хотхон гэх мэтийн сонгодог арга байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-14 09:09:09
    Зүүзүү: Бараг бүгд хужаагийн эрлийзүүд байна, засгийн газрын хуралуудыг хаанаас нь ч сонсох боломжтой зайнууд, зүүн талын өндөр барилга дорлигжавын барилга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-14 08:23:08
    Зочин: Өрөнд нь хурааж аваад шоронд нь шомбойлгох хэрэгтэй харамсалтай нь Хүрэлсүх хэзээ ч ингэж чадахгүй тэр бол энэ их авилгын эзэн орой дээр нь сууж яваа гал хамгаалагч шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-14 08:22:33
    Зочин: Өрөнд нь хурааж аваад шоронд нь шомбойлгох хэрэгтэй харамсалтай нь Хүрэлсүх хэзээ ч ингэж чадахгүй тэр бол энэ их авилгын эзэн орой дээр нь сууж яваа гал хамгаалагч шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-14 08:09:03
    Эрхэм : Хэрхэн эдгээр хүмүүсийн гарт нэр дээр очсон нь сонин бна. түүнийг нь ил болгох хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-24 17:15:47
    Иргэн: Тэнгэрээс айдаггүй -- Бурханы бтээлүүд -- Шороноос гарсан Шороондоо орохоос хойш буруугаа хүлээцгээ !!!!!!!! ардуудаас уучил гуйж дээрэмдсэн мөнгөө Цалин Тэтгэвэр өгөөд Хариуцалгаа хүлээцэгээ !!!!!!!!???????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-23 21:01:19
    Цэцэг: Бүр толгой өвдөж дотор муухай оргиж бөөлжис хүрч байна шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-21 22:16:29
    Зочин: Хумуунлэгийн байсан Эрэлд очсон газрын нийтийн эзэмшил болгох шийдвэр Нийслэлээс гарч байсанштээ. Олон жил унэхээр асуудалтай байнаа!!! Явган хун ч зерех боломжгуй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-21 17:01:23
    Зочин : Эд нарын бизнес хийж баяжсан гэж үхсэн нохойн баас, МАН+ АН-ийн Хулгай луйварчдын бүлгийн хэлхээний нөхдүүд л байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-21 16:40:02
    Монгол хүн: ВНСУ ийм этгээдүүдээсээ зоригтой зохион байгуулалт хийж салж байж одоогийн хөгжил дэвшилд хүрсэн байдаг!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-21 13:24:35
    Ийм: Ийм боломж олгосон хотын дарга нарын авилгын хэргийг яагаад илчлэхгүй байгаа юм бээ бүгд орооцолдсон мафизм харагдаж бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-21 12:40:19
    Монгол хүн: Шуналын бузар хар дэв шүглэсэн аймшгийн хүмүүс.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-21 12:07:51
    Зочин: Татвар төлсөн болвуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-21 10:10:06
    Зочин: Bugdiig ni shorond hii. Tsalingaar amidarsan bol ted jiriin irged shig l baigaa. Gazar nutag buh ard tumnii uls ornii baylag umch . Orlogiig huraaj uls ornii tusuvt suulga.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-21 09:41:29
    Дэлгэр : Заримыг нь бичээгүйл байнадаа..эрүүл мэндийн яамны баруун талын аюуд тавур хэний эзэмшил юм вэ дүүрэн хужаал байдагшдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-20 16:29:52
    fhuhgg: Энэ хүмүүсийн суганд эрхэм гишүүд хавчуулаастай байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-20 15:10:59
    Ээ чааваас : Улс орны хөгжил дэвшил, дэд бүтэц, сургууль цэцэрлэг босгох төрийн хөрөнгөөс хулгайлж хувьдаа завшсан энэ улсуудыг мэдсээр байж дуугай байх уу. Хулгайч л бол хулгайч эд нарын танил тал амтай хэлтэй байх нь хэнд хамаатай юм. Толгойг нь илээд сууж байдаг ял асууж чаддаггүй төр засаг ард түмэн үнэхээр хэцүү еэ. Бичихээс өөр ид шидгүй адгийн арчаагүй улс орон ард түмэн болж дуусжээ....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-20 13:34:55
    зочин: Эдгээр хүмүүс авлига хээл хахуулиар асуудлыг шийдэх дуртай гэдгийн нотолгоо. Цаашид төрийн албанд, төрийн улс төрийн албанд ажиллуулахгүй байвал зохилтой!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-17 14:53:23
    зочин: Төр энэ барилгын буцаан авах хэрэгштэй. Жинхэнэ авилгын баримт байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-16 09:29:43
    зочин: энэ барилгуудыг гэгээн цагаан хөдөлмөрөөрөө босгосон гэвэл тэрэн шиг үлгэр байхгүй. Харин Ман-ын гар хөл болж хууль бусаар газрыг эхлэж аваад хаа нэгтээгээс мөнгө угааж босгосон түүх бол байгаа. Оджаргал бол монголын баялгыг хулгай хийсэн загвар хулгайч тогтолцооны гажуудлаас төрсөн хорт могойнууд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 17:35:38
    загар: ЗГ УИХ Ерөнхийлөгч ҮАБЗ ийн яриаг сонсоод инээлдээд. сууж байдаг хужаа нар бн даа 1000 м радиуст сонсох нь элбэг болсон хорвоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 13:28:15
    АТААРХАЛ БОЛ НҮГЭЛ: АТААРХАЖ ИЙМ ЗҮЙЛ БИЧЭЖ СУУХЫН ОРОНД ЭНЭ ХҮМҮҮС ШИГ СЭТГЭ ХӨДӨЛМӨРЛӨХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 13:05:03
    Зочин: Дэндүү баян хүмүүс юм даа.Улаанбаатарын бүх өндөр барилгуудын эздүүд юм бна.Ажил хийгээд яахав дээ энэ хүмүүс амарч суусан нь дээр биш үү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 12:34:02
    КККК: ХАА ХАМААГҮЙ ЮУ Ч ХАМААГҮЙ ЮМ БИЧЭЭД ХЭДЭН ЦААС ОЛДОГ ЮМ ҮҮ????? FACT CHEK ЧИ ЭХ СУРВАЛЖАА 100 ДАХИН НЯГТАЛ. МЭДЭХГҮЙ БАЙГАА БОЛ ӨӨРСДӨӨС НЬ ЭСВЭЛ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ОЧООД АСУУЧИХ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 12:32:13
    Зочин: ОТ н Батсүх гэж ОТ н ТҮЗ болсон хүмүүс хагартал баяжиж Монголын баялаг үнэгүйдсээр ард түмэнд өгөөжгүй өртэй дуусаж байгаагийн учир иймэрхүү нөхдүүд л ОТ д эзэн суусаар дуусах юм байна л даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 12:26:51
    зочин: өрөнд нь хурааж аваад худалдаж мөнгйг нь төрд оруул
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 12:26:06
    ТАШАА МЭДЭЭЛЭЛ БОЛ ӨГӨӨД ШҮҮХЭД ДУУДАГДАНА : ОЮУНДАРЬ ГИШҮҮНИЙ ХУВЬД БОЛ НЭР ЦЭВЭР Ш ДЭЭ. БҮХ ЗҮЙЛ НЬ ХУУЛЬ ДҮРМИЙН ДАГУУ ЯВАГДДАГ. АТААРХҮҮ ХҮМҮҮС Л САЙН ЯВААД НЬ АТААРХААД ИЙМ ЗҮЙЛ БИЧҮҮЛЭЭД БАЙДАГ. НЭГ ЗЭЭЛ АВСАН НЬ БОЛ ҮНЭН ТЭРИЙГ 3 ӨДРИЙН ДОТОР Л ТӨЛЖ ДУУСГАСАН ӨӨР АСУУДАЛ БАЙХГҮЙ Ш ДЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 12:19:27
    Дорж: Аймаар юм аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 11:40:33
    УРИАГАА БАС ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ГЭЖ ТАВЬХААС ИЧЭЭЧ: УРИАГАА БАС ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ГЭЖ ТАВЬХААС ИЧЭЭЧ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 11:38:38
    ATAARKHUU NOVSH : ХӨӨРЧИХСӨН ПИЗДА ВЭ. ХУУЛЬ ЖУРМЫН ХАН ДАГУУ АВСАН ЗҮЙЛИЙГ ЯАХЫН МАЛ СЭТГҮҮЛЧЭЭ ХЭНИЙ ЗАХИАЛГААР ИНГЭЖ БИЧЭЭД БАЙГАА ЮМ. ЗЭЭЛНИЙ ХУВЬД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ЗЭСИЙН ХАЯГДАЛ ЦАГААН, ЭЛБЭГДОРЖ, ЭРДЭНЭ Г ЗОДДОГ АЛТАНХУЯАГ ГЭЭД ХҮМҮҮСИЙН АСУУДЛЫГ ДАХИАД СӨХӨӨД ГАРГААД ИР! СӨХҮҮЛМЭЭР БАЙГАА БОЛ ТВ ГЭЭР НЭЭЛТЭЙГЭЭР СӨХӨӨД ӨГЬЕ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 11:34:35
    зочин: эдгээр газруудыг өгч авч байгаа нь хотыг шамбааралдуулж түгжржл үүсгэсэн асуудал биш үү. бас гэмт хэргийн шинж байгаа эдний ард мөнгө явж байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 11:26:02
    Зочин: Өрөнд нь үнэлгээ хийлгэлгүйгээр хураан авах барилгууд юм бна даа! Өрвөлзөж дэмийрээд байвал нэг сум өгөхөд болох юм бишүү?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188