• Өнөөдөр 2025-05-04

“ОЮУ ТОЛГОЙ”-ГООС “ТӨРСӨН” ТЭРБУМТНУУД

2025-03-25,   77779

     “Оюу толгой” төслийн тухай бүтэн 13 жил хэрэлдэж, хэмлэлдсэн учраас тус төслийг танилцуулах, олон үгээр оршил хийх илүүц биз. Харин “Оюу толгой” ХХК-д, толгой компани болох “Рио Тинто”-д монголчуудыг чухам ямар хүмүүс төлөөлж, ямба эдэлж суудгийг тэр бүр сайн мэдэхгүй байх. Иймд, Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд болон “Рио Тинто”-гийн Монголыг хариуцсан захирлуудын үнэн төрхийг илчилж байна.

  РОБЕРТ ФРИДЛАНДЫГ Н.БАГАБАНДИТАЙ ТАНИЛЦУУЛСАН “ГАВЬЯА”-ГААРАА “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГЫН СЭНТИЙД 13 ЖИЛ ТУХАЛЖ БУЙ ГАЛСАНГИЙН БАТСҮХ

     Г.Батсүх Ховд аймгийн Үенч суманд төрж өссөн. Түүнээс хойших хувь, хувьсгалын намтар нь Ерөнхийлөгч асан Н.Багабандитай холбоотой явж ирсэн. Тодруулбал, Г.Батсүх 1975-1980 онд Н.Багабандитай хуучнаар ЗХУ-ын Украины Одесса хотын дээд сургуульд хамт суралцаж төгссөнөөр тэдний нөхөрлөл эхэлсэн. Хожим нь, Н.Багабанди Ерөнхийлөгч болсныхоо дараа Г.Батсүхийг 2001-2005 онд Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, 2005-2009 онд БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Австрали, Шинэ Зеланд, Пакистаныг хавсран суух Элчин сайдаар томилуулсан. Улмаар Г.Батсүх 2009 онд Гадаад харилцааны яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар нэг жил ажиллаад, 2010 онд “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдсон түүхтэй. 
    Түүх сөхвөл, Г.Батсүх 2001 онд дотнын найз, тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабандийн татаасаар Канад улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон нь хожим бүх насаараа “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллах хувь тавилангийнх нь эхлэлийг тавьжээ. Тодруулбал, Г.Батсүхийг 2001 онд Канадад Элчин сайдаар очих яг тэр үед Канадын “Айвенхоу майнз” компани буюу одоогийн “Туркойк хилл ресурс” компани Монголд “Оюу толгой” ордын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинэ эзэмшигч болчихсон, хайгуул, судалгааны ажлаа дөнгөж эхлүүлээд байв. Энэ сэжмээр Монголоос томилогдож очсон Элчин сайд Г.Батсүх, Монголд хөрөнгө оруулж эхлээд байсан “Айвенхоу майнз” компанийн захирал Роберт Фридланд ойр ойрхон уулзах болж, нөхөрлөж дотносжээ. Улмаар Г.Батсүх 2002 онд Канадаас Роберт Фридландыг Монголд авчирч, тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабандитай уулзуулж, танилцуулжээ. Н.Багабанди 2002 оны тавдугаар сарын 24-нд Роберт Фридландтай хамт “Оюу толгой” ордын хайгуулын талбайд биечлэн очиж байсан түүхэн зураг одоогийн “Оюу толгой” ХХК-ийн архивт хадгалагдаж үлдсэн нь бий. Товчхондоо, Г.Батсүхийн Роберт Фридландыг Н.Багабандитай танилцуулсан тэр  ганц “гавьяа”-гаараа өнгөрсөн 13 жил “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн даргын сэнтийд тухалж буй нэгэн. 
Тайлбар: 2002 он, тухайн үеийн "Айвенхоу майнз"-ийн захирал Роберт Фридланд, Ерөнхийлөгч Н.Багабанди нар
     Одоо “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нь Монголын толгой баячуудын тоонд орж байгаа бөгөөд хувийн бизнес болон үл хөдлөх хөрөнгүүд, хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан холбогддог зарим орд газруудын зах зухаас танилцуулъя. Г.Батсүхийн хувийн бизнесийн тухайд, эртний найзууд болох Хүрлээгийн Анхбаяр, Шагдарсүрэнгийн Нэргүй, Бэгзсүрэнгийн Дэлгэрсүрэн нартай хамтран “Жуулчин уорлд турс” ХХК, “Нью жуулчин турс” ХХК, “Эдельвайс хотел” ХХК-уудыг эзэмшдэг. Цаашилбал, тэд “Нью жуулчин турс” ХХК, “Эдельвайс хотел” ХХК-уудаараа дамжуулан “Наран трэвел” ХХК, “Монгол райзен” ХХК, “Цайны зам фючир” ХХК, “Аялал жуулчлалын ур чадварын төв” ХХК, “Нью жуулчин кантри лодж” ХХК, “Чуангс-Эдэлвайз” ХХК, “Грийн лэнд пропертийс” ХХК-уудыг эзэмшдэг. 
 
Харин “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүхийн үл хөдлөх хөрөнгүүдийн тухайд, түүний компаниудын нэр дээр Хотын “А” зэрэглэлийн бүс буюу СБД-ийн 1-р хороонд нэг орон сууцны хотхон, нэг оффисын барилга болон дөрвөн жуулчны бааз бүртгэлтэй байна. 
 
Тодруулбал, 
 
- Г.Батсүхийн “Нью жуулчин турс” ХХК нь СБД-ийн 1-р хороо, Чойжин ламын сүм музейн баруун талд “Мarco polo plaza” гэх дөрвөн давхар оффис, үйлчилгээний барилгатай. 
 
- Г.Батсүхийн “Эдельвайс хотел” ХХК нь СБД-ийн 1-р хороо, Элчингийн гудамжинд “Edelweiss” нэртэй тансаг зэрэглэлийн зочид буудал эзэмшдэг. “Edelweiss” зочид буудал нь гадаадын бизнес ангиллын жуулчдад голчлон үйлчилдэг бөгөөд тансаг зэрэглэлийн 20 өрөөтэй. 
- Г.Батсүх өөрийн “Эдельвайс хотел” ХХК-ийнхаа “Edelweiss” зочид буудлын газраас тасалж, “Чуангс-Эдэлвайз” ХХК-аараа “Sav residence Ulaanbaatar” гэх 19 давхар, 142 айлын Олон улсын зэрэглэлийн орон сууцны хотхон, үйлчилгээний төв бүхий барилга бариулсан. Сонирхуулахад, “Sav residence Ulaanbaatar” орон сууц нь Олон улсын зэрэглэлийнх учраас зөвхөн Монголд уул уурхайн бизнес эрхэлдэг гадаадын хөрөнгө оруулагчдад худалдсан гэдэг. 
Г.Батсүхийн “Нью жуулчин турс” ХХК нь гадаад жуулчдад зориулсан дөрвөн амралтын баазтай. 
Тодруулбал, 
- Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт “Говийн наран” жуулчны бааз
- Тэрэлжид “Гүрү эко комплекс” жуулчны бааз
- Булган аймгийн Рашаант сумын нутагт “Хоёр загал” жуулчны бааз
- Тэрэлжид “Алунгоо” жуулчны баазыг тус тус ажиллуулдаг. 
     “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нь уул уурхайн асар олон лицензтэй холбогдоно. Тодруулбал, Г.Батсүхтэй дээрх компани, үл хөдлөх хөрөнгүүдийг хамтран эзэмшдэг, “алтан” хамтрагч Хүрлээгийн Анхбаяр нь Монголд хамгийн олон лицензтэй буюу алт, нүүрс, жонш гэх ашигт малтмалын ашиглалтын 45 тусгай зөвшөөрөл эзэмшдэг нь 2013 онд ил болж, дуулиан дэгдээж байлаа. Хамгийн ноцтой нь, Х.Анхбаяр нь Карибын арлын оффшор бүсэд бүртгэлтэй данснаасаа 12 тэрбум төгрөг хууль бусаар оруулж ирж, дээрх 45 тусгай зөвшөөрөл буюу лиценз худалдан авсан болох нь тогтоогдож, мөнгө угаасан хэргээр 2013 онд АТГ-ынханд баривчлагдаж, хоригдсон. Мөн Х.Анхбаяр нь уул уурхайн лицензүүдээ ашиглахын тулд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва нартай хамтарч, тэднийг сая ам.доллароор санхүүжүүлж байсан гэх баримт ч гарч ирсэн байдаг. Улмаар 2014 онд анхан шатны шүүхээс Х.Анхбаярт 3.6 жилийн хорих ял оноосон ч Улсын дээд шүүхээс тэнсэх ялаар солиод суллаж байлаа. Өнгөрсөн сард Засгийн газраас “Шилэн” ажиллагааны хүрээнд ил болгосон мэдээллээр Х.Анхбаярын зөвхөн “Ричфлюорит” ХХК л гэхэд Дорноговь, Дархан-Уул, Хэнтий аймгуудад ашигт малтмалын есөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг нь ил болсон. 

ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХИЙГ БАРИГЧ Б.ЧИМИДИЙН ХҮРГЭН, “РИО ТИНТО”-ГИЙН ЗЭСИЙН ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БААТАРЫН БОЛД

    Онцолж эхэнд нь танилцуулахад, Б.Болд нь Ардчилсан үндсэн хуулийн эхийг баригч, Гавьяат хуульч Б.Чимидийн хүргэн буюу охин Ч.Сайнзаяагийнх нь нөхөр. “Б.Чимидийн хүргэн” гэх тодорхойлолт нь түүнийг “Оюу толгой”, “Рио тинто” руу орох хаалгыг нээж өгсөн ч гэдэг. Намтрыг нь танилцуулбал, Б.Болд 1994 онд ШУТИС-ийн харьяа КТМС-ийг Үйлдвэрлэлийн менежер мэргэжлээр төгссөн. 1996 онд АНУ-д очиж, 2009 он хүртэл амьдарсан. Тэнд байх хугацаандаа “JP Morgan” компанийн Хөрөнгө оруулалтын банканд банкираар ажиллаж байсан. 2009 онд эхнэр Ч.Сайнзаяагийн хамт Монголд ирж, “Ньюком групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал болсон. Мөн тухайн үед Гадаад харилцааны сайдаар томилогдоод байсан Г.Занданшатарын Гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. “Ньюком групп” ХХК-ийг удирдаж, Г.Занданшатарт зөвлөхийн хажуугаар 2010-2012 онд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга, “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байв. Улмаар 2013 онд “Рио Тинто”-гийн Олон улсын зэсийн үйл ажиллагаа хариуцсан захирал болж, хожим нь 2021 оны хоёрдугаар сард “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон. 
    Хувийн бизнесийн тухайд, Б.Болд 2011 оны есдүгээр сард Тордайн Ганболдтой хамтран “Алтан дорнод Монгол” ХХК-ийг лиценз болон охин компаниудтай нь хамт ОХУ-ын иргэн Сергей Паушок гэгчээс 18 сая ам.доллароор худалдаж авсан. Гэхдээ Б.Болд, Т.Ганболд нар гэрээний 18 сая ам.доллароо төлөөгүй, залилсан гэж ОХУ-ын иргэн С.Паушок удаа дараа мэдэгдэл хийсээр өдий хүрч байгаа. Өдгөө Б.Болд “Алтан дорнод Монгол” ХХК-ийн уул уурхайн хариуцдаг “АДМ ресорсез” ХХК-ийг “Алтан дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Тордайн Ганболд, түүний төрсөн ах Тордайн Ариунболд, “Алтан дорнод монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирал Нямсүрэнгийн Цогтгэрэл, Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Мягмарсамбуугийн Идэр нартай хамтран эзэмшдэг. “Алтан дорнод Монгол” ХХК-ийн мэдэлд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 15 тусгай зөвшөөрөл, “Корпрейт” сүлжээ зочид буудал, Зайсангийн аманд байрлах “Шамбала” хотхон гээд асар их хөрөнгө бий. 
     Харин Б.Болдын эхнэр Ч.Сайнзаяа нь төрсөн ах Ч.Батцогт, төрсөн эгч Ч.Сайнсанаагийн нөхөр буюу хүргэн ах М.Энхтайван нарын хамт “Чимид” сан, “Агротех-Импекс” ХХК-ийг эзэмшдэг. Мөн Ч.Сайнзаяа “Чимид энд эссошиэйтс” ХХК-ийг дангаараа эзэмшдэг. Түүнчлэн, түүний төрсөн ах Ч.Батцогт нь 2020 оны УИХ-ын сонгуулиар Хөвсгөл аймагт нэр дэвшсэн бөгөөд тухайн үед 3.4 тэрбум төгрөгийн дөрвөн орон сууцтай, “Соёмбо инвестмент корпораци” ХХК, “Соёмбо өргөө” ХХК, “Таф инвест трейд” ХХК, “Болор мэнд” ХХК, “Агротек импекс” ХХК, “Эко тек мон евро лимитед” ХХК, “Мон инвест менежмент лимитед” ХХК-уудыг эзэмшдэг хэмээн мэдүүлж байсан. Харин Б.Болдын баз буюу Ч.Сайнзаяагийн хүргэн ах М.Энхтайван нь “Базовый менежмент” ХХК, “Жангар пикчерс” ХХК, “Коллежаэт” ХХК, “Монголиан дэири уорлд” ХХК болон “Русская гимназия сургууль”-ийг тус тус эзэмшдэг.
 
Сонирхуулахад, “Рио Тинто”-гоос сар тутам хэдэн сая ам.доллароор цалинждаг Б.Болдын эхнэр Ч.Сайнзаяа нь 1998 онд АНУ-ын Йелийн их сургуульд Хууль, эрх зүйн чиглэлээр суралцахаар Боловсролын зээлийн сангаас авсан 39.880 ам.долларын зээлээ одоог хүртэл төлөөгүй яваа юм билээ. 

Б.БОЛДТОЙ АНДУУРМААР АДИЛХАН НАМТАРТАЙ “ДАГУУЛ” БУЮУ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН, “РИО ТИНТО”-ГИЙН ЗЭСИЙН ГРУППИЙН ӨСӨЛТ, ХӨГЖИЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ, “РИО ТИНТО МОНГОЛ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА СҮХБААТАРЫН МӨНХСҮХ

      Шууд хэлэхэд, С.Мөнхсүх нь “Рио тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болдын татаасны хүн буюу сайн найз нь. Гайхмаар нь, С.Мөнхсүх, Б.Болд нар “усны дусал” мэт адилхан намтартай. Тодруулбал, С.Мөнхсүх Б.Болдтой адил 1996-2009 он хүртэл АНУ-д амьдарсан. Энэ хугацаандаа тус улсын “Citco” гэх компанид ахлах менежер, ерөнхий менежерээр ажиллаж байсан. Улмаар 2009 онд С.Мөнхсүх, Б.Болд нар хамтдаа Монголд ирсэн. 2009 оны арваннэгдүгээр сард Б.Болд “Ньюком групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар, харин С.Мөнхсүх “Ньюком групп” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн. Дараа жил нь буюу 2010 онд С.Мөнхсүх тухайн үед “Ньюком групп” ХХК-ийн эзэмшилд байсан  “Изинис Эйрвэйз” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тэд ийнхүү “Ньюком групп” ХХК-д хамтдаа дөрвөн жил ажиллаад, 2013 онд мөн л хамтдаа ажлаа өгч, С.Мөнхсүх нь “Оюу толгой” ХХК-д, Б.Болд нь толгой компани болох “Рио Тинто”-д ажиллаж эхэлсэн. Хоёр жилийн дараа буюу 2015 онд Б.Болд С.Мөнхсүхийг “Рио Тинто” руу татаж Стратеги боловсруулалтын төслийн ерөнхий менежер болгосон. Хожим нь, 2021 оны хоёрдугаар сард Б.Болд “Рио тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирлаар томилогдож, сарын дараа С.Мөнхсүхийг өөрийн шууд удирдлага доор буюу “Рио тинто”-гийн Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал, “Рио тинто Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилсон. Товчхондоо, “Рио тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд, “Рио тинто”-гийн Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх хоёрын намтарт ямар ч ялгаа байхгүй. Гайхмаар биш гэж үү. 
 
    Цаашилбал, “Оюу толгой” ХХК болон “Рио Тинто”-д Б.Болд, С.Мөнхсүх нартай ижил намтартай бас нэг албан тушаалтан байдаг нь “Оюу толгой” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Бэгзжавын Дуламсүрэн. Тодруулбал, Б.Болд, С.Мөнхсүх нарыг АНУ-д ажиллаж амьдарч байх үед Б.Дуламсүрэн ч мөн тэнд сурч, ажиллаж байсан. Хожим нь, Б.Болд, С.Мөнхсүх нарыг “Ньюком групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, захирал байх үед Б.Дуламсүрэн ч мөн “Ньюком групп” ХХК-ийн харилцаа, холбоо хариуцсан захирал, “Ньюком групп” ХХК-ийн охин компани болох “Мобиком корпораци” ХХК-ийн санхүү хариуцсан захирлаар ажиллаж байжээ. Ингээд мөн л Б.Болд, С.Мөнхсүх нартай хамд “Оюу толгой” төсөлд ажиллах болж, “Оюу толгой” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал болж чаджээ. “Ньюком групп” ХХК-ийн захирлууд яагаад нэгэн зэрэг “Оюу толгой” ХХК, “Рио тинто” компани руу цувж, яаж бүгд удирдах албан тушаалтан болж чадацгаасныг, цаана нь ямар зорилго нуугдаж байсныг бид дараа тусгайлан дэлгэх болно. 

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН, “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАМСРАЙН ЦЭРЭНБАТ

      УИХ-ын гишүүний цүнх барьдаг, цувыг нь нөмрүүлдэг туслах байсан Н.Цэрэнбат 2016 онд төрөлх Увс аймгаасаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, дараа жил нь БОАЖ-ын сайдаар томилогдсон. Сайд байх хугацаандаа хувийн компаниуддаа газар олгосон гэж үе үе хэл ам таталж, салбараа “самарсан” нэртэйгээр сайдаас буусан. Тиймдээ ч 2020 оны УИХ-ын сонгуулиар Увс аймгийн Н.Цэрэнбатын улираахгүйгээр унагаасан. Гишүүн ч үгүй, сайд ч үгүй хоцорсон Н.Цэрэнбат 2021 онд тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы зөвлөхөөр түр ажиллаж байгаад 2021 оны аравдугаар сард “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож, өнгөрөгч 2022 оны есдүгээр сард “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон. 
    Н.Цэрэнбатын хувь, хувьсгалын намтар нь тун товчхон боловч өдгөө толгой баячуудын тоонд багтаж яваа. Тодруулбал, Н.Цэрэнбат “Жи Эс катеринг” ХХК, “Германстандарт констракшн” ХХК, “Герман стандарт” ХХК, “Герман стандарт цонх хаалга” ХХК, “Хархираан хөгжил инвест” ХХК, “Хан империал” ХХК, “Юнайтедфүүдс корпораци” ХХК, “Хеликс монголиа” ХХК, “Радуга фейшн” ХХК, “Газар ундарга” ХХК, “Эм Эйч Девелопмент” ХХК гэх 10 гаруй компани эзэмшдэг. 
 
Цаашилбал, Н.Цэрэнбатын хамаарал бүхий этгээдүүдээ дамжуулан эзэмшдэг хэд хэдэн хотхон, хороолол бий. Зах зухаас нь танилцуулъя. 
 
Зайсангийн аманд 3.8 га газарт баригдсан “Гэрэгэ вилла” хотхон Н.Цэрэнбатынх. Тодруулбал, “Гэрэгэ вилла” хотхоны газрыг эзэмшдэг, гүйцэтгэгчээр ажилласан “Эх газрын эрдэнэс” ХХК-ийг Нямжавын Лхамсүрэн гэгч эзэмшдэг. Харин Н.Лхамсүрэн нь Н.Цэрэнбатын “Герман стандарт” ХХК-ийн охин компани “Герман стандарт гипс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, Н.Цэрэнбатыг улс төр, оюу толгой гэж явах зуур хувийн бизнесийг нь хариуцаж байгаа “цэрэг” нь гэсэн үг. “Гэрэгэ вилла” хотхон нь 96 айлын зургаан давхар зургаан блок орон сууц, 28 айлын таус хаус, 14 айлын амины хаустай, дотроо үйлчилгээтэй төвтэй, тансаг зэрэглэлийн хотхон.
Жаргалантын аманд 2.0 га газар дээр баригдсан “Edelweiss jargalant villa” хотхон Н.Цэрэнбатынх. Тодруулбал, “Edelweiss jargalant villa” хотхоны газрыг эзэмшигч, гүйцэтгэгчээр ажилласан “Пассив хаусинг девелопмент” ХХК-ийг О.Отгонбаатар гэгч үүсгэн байгуулсан. О.Отгонбаатар нь Н.Цэрэнбаттай “Герман стандарт” ХХК-ийг хамтран эзэмшдэг МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшингийн төрсөн дүү. Мөн О.Отгонбаатар, Н.Цэрэнбаттай “Трансиконсулт” ХХК-ийг, Н.Цэрэнбатын дүү Н.Отгонжаргалтай “Тоэк скод” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Товчхондоо, Н.Цэрэнбат БОАЖ-ын сайдаар ажиллаж байх үедээ бизнесийн хамтрагч, найзынхаа дүү О.Отгонбаатарын нэр дээр 2.0 га газар авч, тус хотхоныг барьсан нь тогтоогдож байгаа. 

ЭЛЧИН САЙД Ц.ЖАМБАЛДОРЖИЙН ОХИН, “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ШИНЭ ГИШҮҮН Ж.ТАНА

    Өнгөрсөн сард Засгийн газраас “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн Н.Багабандийг чөлөөлж, түүний оронд Ж.Тана гэх эмэгтэйг томилсон. Ж.Танын аав Ц.Жамбалдорж нь “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүхийн адил Элчин сайд бөгөөд Австрали улсад Элчин сайд байхдаа “Рио Тинто”-той анх холбоо тогтоосон гэдэг. Тодруулбал, Ц.Жамбалдорж 2009-2013 онд Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож ажиллах байх хугацаандаа “Рио Тинто”-гийн Австрали дахь салбарт өөрийн охин Ж.Таныг шинжээчээр хэсэг хугацаанд ажиллуулсан. Өөрөөр хэлбэл, Ж.Тана анх ингэж “Рио тинто”-той танилцаж, улмаар өнгөрсөн сард “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.
 
“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Танын аав Ц.Жамбалдорж нь 2016-2021 онд Бүгд Найрамдах Итали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдож ажилласан. Энэ хугацаандаа Албани, Мальта, Сан Марино улсад хавсран суух Элчин сайдаар давхар ажиллаж байсан. Улмаар Элчин сайдаас чөлөөлөгдөж ирмэгцээ УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаа. Товчхондоо, МАН-д нэртэй ч, нөлөөтэй ч нэгэн. Тэр тусмаа, Ц.Жамбалдорж УИХ-ын дарга Г.Занданшатартай тун ойр гэх. Илүү лавшруулбал, Ц.Жамбалдорж нь Италид болон Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байхдаа тухайн улсууд руу Монголоос ноолуур экспортлох ажлыг голлож анхаардаг байсан. Г.Занданшатарын эхнэр болон төрсөн эгч нь Монголын ноолуурын салбарын гол тоглогчид гэдгийг дурдах нь зүйтэй байх. Тиймдээ ч Ц.Жамбалдорж өдгөө Г.Занданшатарын шууд удирдлага доор хэлтсийн даргын алба хашиж буй биз.
 
Үргэлжлэл бий...
 

“ОЮУ ТОЛГОЙ”-ГООС “ТӨРСӨН” ТЭРБУМТНУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 132
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-28 21:03:18
    Баганаа: 1990 онд дандаа хулгайч нар төрд гарч ирсэн !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-27 20:38:26
    Амардалай: Амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-27 15:04:37
    Зочин: Багабандиас эхлээд Хувийн эрх ашгаа л бодсон Харийхантай үгсэн хуйвалдсан ТОНУУЛЧИД. МАНУУХАЙНУУД арайчдээ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-27 10:50:53
    Зочин: Хараал идсэн хар новшнууд хэлэх ч үг алга.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-27 09:20:06
    Зочин: Рио тинтотой хамтарч Монголыг цөлмөгсөд юм биз дээ, ерөнхийлөгчтөйгөө хамсраад, ккк. Ард түмнийг улныхан болгосон бас нэг суваг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-27 09:01:55
    Зочин: МОНГОЛ УЛС ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧУУДАД ЭЗЛЭГДЧИХСЭН ЮМ БАЙНА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-27 09:01:55
    Зочин: МОНГОЛ УЛС ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧУУДАД ЭЗЛЭГДЧИХСЭН ЮМ БАЙНА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-27 08:04:37
    Нэргүй: Эдгээр хүмүүсийг өвгөн би нэг ч удаа дуулаагүй юм байна...Монголын төр ард түмэнээ яахын аргагүй хуурч мэхэлж байдаг юм гэж ойлгож байна...Ийм олон хахиул бэлдэж татчихаад!!!!!өр яриад л суудгийн цаад нууц энэ юм байна..Монголын ард түмэн Н. Багабандид. өр гүй санагдана хойч үе минь ямар өртөй үлдэх бол гэхэд маш ихээрээ харамсаж байна даа.монголын төр ухаарах болов уу гэсээр хорвоо дуусах дөхлөө дөө !!!!! ХАРААР ИДМЭРҮҮД. !!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-27 06:14:21
    Зочиин: Ард түмэнд үнэн үгээ хэлэх цаг ирэх байхаа. Дубайн гэрээг эдгээр хүмүүс хийсэн. Монголын талд ямар ч ашиггүй бүх баялаг ыг хараа хяналтгүй зөөж байгааг энэ хүмүүс мэдэж байгаа гэж ойлгогдож байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-26 23:12:13
    Bat: mnai uls torcid mungu gheerl ulsaa ur huuhdeec ogohod belen hunii orontaguud shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-26 19:51:19
    Зохиолч Л.Пүрэвдорж: Тодорхой сайн мэдээ байна. Харин, аль нэг томоохон сонинд давхар гаргавал олон нийтэд илүү хүртээмжтэй баймаар санагдаж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-26 12:29:14
    Ахмадууд уурхайн инженер : Иймэрхүү л хүмүүс уул уурхайн сүлд хийморь болж чадалгүй том том чухал ажлын местүүдийг авч сандайлан суучихаад монгол улсын хөгжлийн хурдыг саармагжуулж удаашруулж байгаа юм даа үүнийг монголын ард иргэд инженерүүд ухаарч амьдарах хэрэгтэй болж байна монгол улс алт мөнгө зэс уран нүүрс нефть олборлож байгаа боловч ард иргэдийн амьдралд шууд нөлөөлж дээшлүүлж чадахгүй байгаа юм үүнийг таслан зогсоож ард түмнийхээ төлөө үр өгөөж сайтай ажиллаж чадахгүй байгаа юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-26 12:06:37
    Зочин : Ёстой хэлэх үг олдохгүй юмаа ард түмнийхээ эсрэг нүгэл гай хоёрыг хослуулж байгаа эдгээр хүмүүс үхэж далд ороосой үүлий үр хаалга андуурахгүй шүү нөхдөө та нар яах вэ үр хүүхдүүдээ бодохгүй өнөө маргаашийн аз жаргалыг бодсон богинохон бодолтой тэнэг гарууд ядарсан ард түмний доромжилж ханахгүй юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-26 12:05:38
    Иймд улс төрч ,Бизнесмен : Ийм л улс төрчдийн хамсаатан шууд төр засгийн чухал чухал өндөрлөгт гарснаар Монгол улсын хөгжил дэвшил саармагжиж байна Монгол улс өнөөдөр алт мөнгө нүүрс нефть ашиглаж байгаа боловч улс орны хөгжил дэвшилд саад тодгор болж монгол орны хөгжлийн хурд уу дааширч байгаа юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-26 11:38:16
    Ард түмэн: Зүгээр эх орончоор шудрага ажиллаад амьдраад явж чадахгүй өлөв долов гээд илүү юм харж чичрээд, олны хараал идээд нэр хүндгүй луйврын хөнгөтэй амьрах там баймаар юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-26 10:35:15
    НовшийнБанди: НовшийнБанди
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-26 10:08:36
    Зочин: Сайн найзууд сайн ажилладаг юм байна. Гүй тэгээд огт танихгүй улныханыг татаж аваад хамтарч ажиллая гэх үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-26 09:36:09
    Зочин : Дээгүүрээ хуйвалдаад идчихдэг юм бна ард түмний боломжийг хулгайлагчид танил талаараа хамтраад баяжчихдаг муухай арга барилд ерөнхийлөгч сөйд дарга нар бна харөнгийг нь хураах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-26 08:33:46
    Jinhen terbumtangyyd: Oyutolgoigoos torj bui jinhen terbumtangyyd bol hangamjiin hylgaryyd amartubshin, serjmaa, nergui, dulamsuren bas baiajyylahiin ganbold nar shvv. Ene nobshnyydiig yhbal ih iym garna shyy
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-26 07:34:29
    Зочин: Энэ олон зориуд толгой эргүүлсэн хулгайгаа нуусан компани нэртэй тоглоомуудыг шалга Нэрийг гь цэгцлэе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 23:56:30
    Иргэн: Улиастай манж амбаны зээнцэр Багабанди Монгол улсаас өшөөгөө авч дуусдаггүй!!! Баастай газар батгана Багабандитай газар бузар гэж үнэн шүү!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 23:52:54
    Зочин : Монголчуудын боломжыг зориуд санаатайгаар хулгайлж нийтээр нь ядуу амьдруулах санаархалтай хүмүүс бол эд нар юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 23:49:37
    Gg: Bolowsrol mundag eder gene ednees iluu bolowsroltoi huuhduud monggui geed surch chadaagui bol etseg eh n hulgaich luiwarchin adgiin nowshnuud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 20:40:33
    Зочин: Манжийн дарлалын үед манай түшмэд эд мөнгөнд шунаж бүх юмаа барьдаг байсан цаг үе шиг юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 20:40:31
    Зочин: Манжийн дарлалын үед манай түшмэд эд мөнгөнд шунаж бүх юмаа барьдаг байсан цаг үе шиг юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 20:38:49
    Зочин: Ямар хөгийн ялзарсан нийгэм, новшийн хүмүүс вэ, хагарталаа баяжсан байна,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 18:44:19
    багабанди : Багабанди охинтойгоо луйвардаж авсан ордоо MCS д аль хэдийн тэрбум ам доллараар зарчихсан шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 18:38:37
    Зочин: SAWN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 18:35:34
    Иргэн: МАН АН ын өлөн хулгайчууд байсан цагт суганы үс бөгсний алчуурууд нь тэрбумтан гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 18:19:24
    Зочин: Халхын нутаг дээрх баялаг мөртлөө нийт ард түмэнд ямар ч өгөөжгүй. Ховд Увсын хэдхэн гэр бүл завшаастай ай. Рюулзгана ямар ч нөлөөгүй юмуу, ийм дүф юмуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 18:18:27
    Зочин: Зальтай гөлөгүүдийн буудчих уу Жанжаан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 18:15:56
    М: Амжилттай бизнесменүүд биш, алтны лмцензийн хулгайчид. Монгол орон минь даанч баян нутаг даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 17:07:48
    Зочин: Уншсан чинь аймаар юмаа.хэдхэн хүний тойрог дотор энэ улс орны хөрөнгө баялаг эргэлдэж ил гарч ирэхгүйгээр далдуур маш их баялгийг идэж ууж тонож дээрэмдэж байдаг юм бна ХӨӨРХИЙ ЯДАРСАН АРД ТҮМЭН ЮУ Ч МЭДЭХГҮЙ. ТАНА ГЭДЭГ ХҮҮХНИЙГ ИХ БОЛОВСРОЛТОЙ ГЭЧИХЖЭЭ .СУРГУУЛЬ ТӨГССӨН БОЛГОН Ч БОЛОВСОРДОГГҮЙ .ЯЛАНГУЯА ГАДААДАД ЭЦЭГ ЭХИЙН БУЯНААР БАЙСАН НӨХДҮҮД ЭХ ОРОН ГЭСЭН СЭТГЭЛ БАЙДАГГҮЙ ЭРЛИЙЗ САНАА СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС ИХ ОЛШИРЧ БАЙГАА.ЖИРИЙН АРД ИРГЭДИЫНХЭЭ ХООЛЫГ БУЛААЖ ИДЭГЧИД ЮМ ДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 16:48:43
    Зочин: Багабанди нь бол тэрбумтан биш юм байна шүү дээ, тийм үү!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 16:47:27
    Зочин: Дандаа Увс, Ховдынхны хулгайчууд шив дээ. Ойрдууд Халхын буяны саванд бөөс шиг шигжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 13:52:44
    Зочин: Мөн энэ сайт дээр хэрхэн уранчтмэг эмэгтэйг хэлмэгдүүлж бсан тухай бичсэн бна Чг үүнтэй адил зарим хүнийг таамаглаж бичсэн нь том хэлмэгдэл болно доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 13:42:25
    Зочин: Бүх зүйлийг баримтаар бичихгүй таамаглаж бичих ямар хортой юм вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 13:42:25
    Зочин: Бүх зүйлийг баримтаар бичихгүй таамаглаж бичих ямар хортой юм вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 13:40:22
    Зочин: Энэ эргэлт мниг шүүхэд өгөх хэрэгтэй, Ихэнх нь гүтгэлэг, хүн ингэж гүтгжх асар их үйлээ эдэлж хэдэн үеэрээ зовж үхнэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 13:23:41
    Зочин: SEKSEER TAICHNA VANXADI TSAGN SEXSYGEER80955877BOOWN XXNO XUSNEER SEKSEER
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 12:31:01
    үнэн: хууль шударга бол эдгээр эрхмүүдийг улс орныхоо эдийн засгийн эсрэг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж бүх хөрөнгийн хурааж цаазлах ёстой юм. хэзээ нэгэн цагт үнэн дийлнэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-29 20:52:58
    Зочин: Аливаа хүн амьдралын замдаа олон хүнтэй тааралдаж танил, найз нөхөд болдог нь жам юм даа. Төрийн болон хувийн ямарч ажил эрхэлсэн харилцан ойлголцдог хүнтэй хамтран ажиллах нь зүйн хэрэг. Багабанди, Батсүх хоёр Одесст хамт сурч байсан, бие биеэ ойлгодог байсан нь шударга ёсны эсрэг гэж үзэх үү? Аливаа тэнэглэлд хязгаар хэрэгтэй ш дээ, сэтгүүлч гуай! Чи өөрөө тэнгэрээс унаагүй л байлтай, ийм хов цуглуулж бусдыг дарамталж баяжих хэрэг юу бна!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-29 20:49:54
    Зочин: Энд энэ шантаажчин сэтгүүлийг дөгөөгөөд байгаа хүмүүс бол ховоор хоол хийдэг, ажил хөдөлмөр хийх дургүй залхуу, юмыг ухаж бодох чадваргүй юмыг зөвхөн сөрөг талаас нь харах дуртай “таг харанхуй” массынхан байна. Харамсалтай нь энэ цаг үед эд нар төрийн халамжинд их олширч байна. Тэдний дэмжлэгээр Амундратангууд их зоолох юм даа, хувь тавилан юм даа!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-29 20:40:06
    Зочин: Аливаа хүн амьдралын замдаа олон хүнтэй тааралдаж танил, найз нөхөд болдог нь жам юм даа. Төрийн болон хувийн ямарч ажил эрхэлсэн харилцан ойлголцдог хүнтэй хамтран ажиллах нь зүйн хэрэг. Багабанди, Батсүх хоёр Одесст хамт сурч байсан, бие биеэ ойлгодог байсан нь шударга ёсны эсрэг гэж үзэх үү? Аливаа тэнэглэлд хязгаар хэрэгтэй ш дээ, сэтгүүлч гуай! Чи өөрөө тэнгэрээс унаагүй л байлтай, ийм хов цуглуулж бусдыг дарамталж баяжих хэрэг юу бна!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-23 23:47:17
    Монгол улсын иргэн : Төрийн алба хашиж байгаа новшнууд нь бизнес хийдэг хүмүүсээс баян ёстой дампуурсан улс гэвэл энэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-23 16:52:08
    Зочин: Тана гэж хүний ямар боловсролтой вэ гэдгийг нь бичих ёстой юм шиг санагдлаа. Харвард, Оксфордийг төгссөн хүн шүү дээ. Багабандиас бол хамаагүй өндөр боловсролтой хүн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-23 16:50:13
    Зочин: Тана гэж хүний ямар боловсролтой вэ гэдгийг нь бичих ёстой юм шиг санагдлаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-22 15:17:53
    Хуц: Насаараа Оюутолгойн ТУЗ-д суух болсон Батсүх гэгч Канадын РИОТИНТО-гийн гар хөл болсон тэр новшийг, Нацагийн Багабанди хэмээх нохойн гөлөгтэй нь хүзүүгээр нь холбоод шууд дүүжлэх хэрэгтэй! Монгол улсын баялаг дээр тоглож өөрсдөө баяжаад, эх орон ард түмнээ басамжлан доромжилсон этгээдүүдэд хатуу ял оноох ёстой!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-22 05:38:48
    Oiloo: Чухал баримт дэлгэсэн байна Эдгээр хүмүүс одоо ч хэвээрээ юу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-22 00:38:50
    Монгол : Монгол улсад 4000 орчим тусгай зөвшөөрөл бдаг түүнээс 1000 орчим нь Ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу нөөц тогтоож олборлолт явуулж бгаа гэж үздэг за өнөөдрийн байдлаар хэд нь хаалгаа барьж хэд үлдсэнийг бүү мэд. За ихэнхи нь Хятадын хөрөнгө оруулалттай уурхайнууд бдаг хамгийн том хөрөнгө оруулагч нь Хятадууд болоод удаж бгаа. Оюу Толгойн 34%-с дээш хувийг Монголчууд авч чадах уу хууль эрх зүйн хувьд бараг боломжгүй. Дээрэмдэж л авдаггүй юм бол бараг боломжгүй байгуулсан бгаа гэрээ хэлцлийн хувьд ч боломжгүй байх. Тэгэхээр хэлэлцээр хийсэн МАН, АН улс төрчид бус Оюу Толгой болон Рио Тинто-д ажиллаж бгаа хэдэн хүн яагаад буруутан болж Монголчуудын хараалыг хүртэх ёстой юм бэ? Монголчуудын төлөөлөл хууль баталдаг УИХ, ЗГ хаачсан юм бэ? Энэ хэдхэн хүн тэнд зүгээр л ажил хийдэг хүмүүс. Мэдээж гадаад компани Монголчуудтай хэл амаа олохын тулд Монгол хүнийг хөлсөлж авах нь ойлгомжтой. Дорнодын Халх голоос өчнөөн олон жил газрын тос цөөж бгаа ч Монголчуудад олигтой нүдэнд харагдаж гарт баригдах юм байдаггүй тэрэнтэй Оюу Толгойг харьцуулахааргүй өгөөжийг Монголд өгч бна. За энэ муулаад бгаа хүмүүс Оюу Толгой өнөөдөр зогсвол Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар, доллар төгрөгийн ханшинд яаж нөлөөлөхийг ер төсөөлж чадах толгойтой хүн бна уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 20:57:28
    Иргэн: Албан тушаал. Эрх мэдлийн давууг ашиглаж. Найз танил талын хуйвалдаанаар Риотинто фридландын луйварын ажиллагаанд зүтгэж маш их санхүүгийн харамж авч мөнгөний амтаар диваажинд төөрчихсон энэ нөхдүүдэд Монгол улсын хөгжил дэвшил ирээдүй хойч үе түй ч хамаагүй болсоон. Монгол сайхан орны минь байгалийн баялаг эрдэс баялагийн буянаар буруу арга эрх мэдэл хулгай хуйвалдаанаар тэр бумтан болцгоосон нь маргашгүй үнэн. Багабаньд Оюутолгойн ТУЗ-д хичнээн жил ширэн нүүрлэж суувдаа. Тэд дуртай үедээ гадаадын аль дуртай улс орон далай тэнгист очиж тарвалзана. Тэдэнд Санхүүжилт. Хил гааль. Хууль журмын саад асуудал огт байхгүй. Энэ багабаньд гэгч бас л юм юмны хутгуур шуналын дэв л байсан юм билээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 16:14:17
    Хэн нэгэн жишиг цалинтай ажил хийж л таараа.битгий атаарха: Хэрэв гадаадын иргэн бол сайн гэж үү. Ийм тэнэглэлээ зогсоо. Монголтхүн чадаж байгаа бол болоо ш дээ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 12:26:24
    Иргэн: Сайн бичжээ. Их хөдөлмөр, цаг хугацаа орсон доо. Олны төлөө, шударга үнэний төлөө бичсэн сэтгүүлчийн чин зүтгэл, их сэтгэлд нь талархаж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 08:37:06
    Баку 99220917: Монгол дэлхийн хамгийн яадуу хулгаич ихтэй,алт,бүх эрдэс баялгийн гадагшаа зөөсөн баина,газар ын ганц ширхэг чулууг хөндөж болохгүи нүгэл гэдэг үнэн үү одоо монголос залуучууд гадагшаа гараад дуусаж баина 54% нь гарсан баина монгол ажиллах хүнгүй болж эрээнэс хужаа нар ирж ажиллах болоно 3 сая хүн ээ ажилтаи болгож чадахгүй хулгаич нар ийм баина
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 08:26:52
    БАЙГАЛМАА: ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ШАЛГАХ Л ХЭРЭГТЭЙ ЮМ БНА ДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 08:04:13
    Зочин: Жирийн сайхан залуус сайхан сургууль төгсөөд сайхан ажил хийснийг ялгаж салгалгүй худал мэдээлэл тараавал нэгдүгээрт маш том үйлийн үр, 2 т хүн гүтгэх хуультай, худал мэдээлэл их цацсанаар улам нэр хүндээ алдана шүү!!!,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 07:03:50
    Зочин : Эдгээр эх орон газар нутагтай эзэн байж улны ард түмний сайн сайхан амьдрах талаар ажиглаарай гэж энэ дээр байгаа дарга сайд нар томилогдон явуулсан биздээ гэтэл юу болж байна өөрсдөө идэж ууж тэрбумаар тоологдох хөрөнгө мөнгө төгрөгтэй болж тэгээд улны ард түмэн дээ ногдол ашгаа өгөх болохоор чихэр жимс өгч байгаа юм шиг 10кг мах 5кг гурил авч чадахгүй байгаа мэдсээр байж доромжилж байгаа шүү одоо зүгээр л Эдгээр нөхдүүд төрийн хууль тогтоомж ямар байдгийг харуулах цагийн болсон байна бүх хөрөнгө мөнгө юу байна хамаатан садан найз нөхөд нэр холбогдсон бүгдийн шалгаад шоронд насаар нь хорих хэрэгтэй энэ эх хөрөнгө мөнгө Эдгээр хүмүүс нь хөрөнгө мөнгө биш ядарсан улны ард түмний өвөг дээдсүүд минь амь насаа.үүл хайрлана хамгаалж үлдээсэн баялаг юм шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 06:57:38
    Зочин : Баримт нотолгоотой юм бол хууль шүүх яагаад зүгээр байгаад байна солих хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 01:26:40
    Зочин: Монголд ман данстай сайчууд тэрбумтангууд болж монголыг цөлмөж цадсан мөн хулгай хийж цадсан тэрбумтан хулгайчууд бүгд сүлжээтэй бдаг юм биш үү... Сүүлийн 30 гаруй жил төрийн эрх мэдэл хэрэгжүүлсэн ман тэрбумтангуудын хамгаалах зүй ёсны асуудал эрх мэдэлтэй байх улаарч зүтгэх нь ман ын үндсэн үүрэг нь юм бна....эрх мэдлээ алдаж бүгд шалгуулвал гинжин хэлхээ цуврах юм бна...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 01:20:56
    зочин: Урт бичлэгийн агуулга ойлгомжтой. Цаад утга нь Монголыг баялгийг хямд эзэших гэсэн гадаадын РИО ТЕНТО байгууллагын уургын цаламд манай эхэс дээдсүүд бугуйлдуулчихсан явдал. Бугуйлаас тайлж аврах шидтэн хэрэгтэй. Хэзээ ард түмэн сонгох бол, эсвэл сонгочихсон уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 00:36:54
    Хм: Бас л сайн ухаж гаргадаг сайт шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 23:37:18
    S: XUCHINDUULI ANSN80955877SEXSEER
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 23:27:29
    Баавгай: Галсангийн Батсүх тэгэх хүн биш ээ! Харин Монгол улсын баялагиын үүцүүдийн нэг Оюу толгойг нээн Дэлхийн уул уурхайн том тоглогчтой холбож өгөн одоог хүртэл ТУЗ ийг чадварлаг удирдаж байгаад ньТалархар ёстой бус уу? Эрэн сурвалжлана гэдэг энд тэндээс элдэв мэдээ цуглуулж түүнийгээ нотлолгүй цацахыг хэлдэгггүй байлтай. Батсүхийн нэр дээр хамт ажилладаг байсан бараг бүх хүний хөрөнгө бизнёссиыг нь хамруулан бичжээ. Батсүх харин ч чадварлаг дипломатч,чадварлаг удирдагч шилдэг мёнёжёр өүр Монгол улсын Ёрөнхийлөгчид өрсөлдөн дэвшсэн ч хийж чадах эр бяр тэгширч ,эд хөрөнгийн хор нь гарсан хүн дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 23:02:53
    Зочин : Оюу Толгойн тусгай зөвшөөрөл эзэмшигч Туркойз Хилл компаний 34%-ийг Монголын ЗГ эзэмшдэг тэр эзэмшлийг төлөөлж ТУЗ-д хэдэн хүн Монголын Эрдэнэс Монгол-с томилогддог энэ томилгоо бол МАН-ын томилгоо, Рио Тинто гээд олон улсын Дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг компанид Монголчууд ажилладаг нь үнэн энд бгаа хэдэн хүнээс ч олон хүн ажилладаг аль дээр үед Оюун гишүүн Англи улс дахь салбарт ажиллаж л бсан тэр үед Рио Тинто Оюу Толгой сураггүй л бсан үе. Миний мэдэхээр Edelweiss зочид буудлыг аль дээр үед Оюу Толгой сураггүй 90 оны үед л байсан санагдаж бна би буруу санаагүй бол. Сэтгүүлч хардах эрхтэй гэхдээ хүнийг гүтгэж худал мэдээлэл түгээж болохгүй. Болд шиг өндөр боловсрол мэдлэгтэй ажлын туршлагатай Монгол хүн бгаад бид баярлах бахархах ёстой. Энэ хүмүүсийг хараахын оронд Монголчуудын эрх ашгийг хамгаалах ёстой МАН Рио Тинто-той хэлэлцээр хийж хууль дүрэм журамдаа өөрчлөлт оруулж Монголчуудын эрх ашгийг хамгаалж чадаж бна уу? Рио Тинто той хэлцэл хийх мэдлэг чадвартай мэргэжлийн хүмүүс Монголын төрд бна уу? Эсвэл нэг цүнх баригч, эсвэл нэг гадаадад сургууль төгссөн хэл устай нэг жоохон хүүхэд авч ирээд урдаа гаргаад бна уу? Ер нь Монголд гүний уурхай 1300 метр гүнээс хэрхэн олборлох талаар ойлголттой хүн хэд бна? Тийм олон биш байх шүү. За тэр хөрөнгө санхүү босгож бизнес босгох тал дээр ч ялгаагүй тийм мэдлэг чадвартай хүн хэд бна? МАН-ын дарга нарын ярьж бгаа бэлэн ам шиг тийм амар бүтэх ажил мөн үү? Жоохон хэрсүү ухаантай байцгаая. Хэний ямар явуулга захиалгаар бичсэн нийтлэл юм хэн мэдлээ. Бичсэн юм нь үнэн худлыг ч хэн мэдлээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 22:51:39
    Зочин: Тэднийг тэнгэр ниргэг.......
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 22:51:26
    Зочин: Тэднийг тэнгэр ниргэг.......
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 22:51:18
    Зочин: Тэднийг тэнгэр ниргэг.......
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 22:29:12
    Зочин: Хийгүй Багабандийн хий одоо гарч эхэлж бна уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 21:46:55
    Од: Хулгайч урвагч луйварчид ч гоц юмаа .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 21:12:00
    S: Vvliin vr haalga anduurahgui bailgvi dee hulgaich nariig muulj vvliin vriig in huwaaltsaad yahaw hay tsaashaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 21:09:29
    00: ИЙМ Л ХУЛГАЙЧУУД ТӨРД ГАРЧИХААД БАЙГААМ ДАА????? АРД ТҮМЭНИЙ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛЖ БАЙНА ДАА????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 21:01:11
    Иргэн: Монголын талын ашгийн ихэнх хэсгийг эд нарт өгчихдөг юм биш үү.Эд нарыг харуульдаад монголыг өрөнд оруулаад сууж байдаг юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 20:17:59
    Тана гэж бас нэг лууварчин хүүхэн эцэг эхтэй нийлж говийн бүх баялагийг цөлөмсөн шунлын тулам хүүхэн бүгдээрэй монголоос зайлвал болно: Ийм л холбоо сүлбээтэй хүмүүс говед эзэн суусан гуйлгачдыг бүгдий не шүүх цаг монголд удахгүй ирэх бхдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 19:30:41
    Баагий : Бүгдийг нь шоронд хорьж хэргийг нь хүлээлгээд олсон бүх хөрөнгийг нь хурааж аваад бүх насаар нь шоронд хийх хэрэгтэй юм байна тэр багабанди ялтантай нь цуг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 19:04:18
    Ж.Б.: Эх орноо тонож дээрэмдсэн хулгайчууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 18:53:53
    Хурц: Байгалийн баялаг хувь хүнд очих ёсгүй шүү! Нийтийн өмч шүү хө!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 18:53:52
    Хурц: Байгалийн баялаг хувь хүнд очих ёсгүй шүү! Нийтийн өмч шүү хө!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 18:53:51
    Хурц: Байгалийн баялаг хувь хүнд очих ёсгүй шүү! Нийтийн өмч шүү хө!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 18:49:08
    Эх орондоо зориул: Баяждаг толгойгоо эх орондоо шавхаж буян үйлд. Ингэж өлөнтөөд одоо ард түмний доог тохуу болохоос цаашгүй болсон цаг үе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 18:36:41
    Зөнөг: Яаж чадахгүй шүү дээ. Төр эргэвэл ленин шиг шууд буудаад хөрөнгийг нь хураах юм даа. Худлаа л шаагина.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 18:33:37
    ИРГЭН: Ийм сэтгэлгүй улс эх орныхоо хөгжлийг биш хувиа бодож хөрөнгөжсөн муусайн урвагч гадны гар хөлгүүдийн хөрөнгийг хурааж энэ мафийн сүлжээг газрын хөрснөөс арчиж ялыг өгөх хэрэгтэй! Яасан ханаж чаддаггүй өлөн сэтгэлгүй хулгач луйварчид байдгийн бэ! Ийм байхад улс минь яаж хөгжиж өөдлөх юм бэ!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 17:56:28
    Зочин: Хөрөнгийг хураагаад цаазлах хулгайчуудийн эхэнд яваа улс бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 17:53:06
    Зочин: Хэсэг нөхдүүд идэж уухаар яаж энэ улс орон хөгжих вэ дээ, арай л юмаа,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 17:23:59
    Зочин: Ийм л тонуулчидтай болхоор Улс орон яаж дэвжих вэ дээ??? Зөвхөн ил гарсан нь эдгээр байхаа. Багабанди бол жинхэнэ шунал нь шулам болсон тонуулч шдээ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 17:23:22
    Иргэн: МАН-АН-Н мафиууд Сэтгүүл зүйд их дургүй болоод байсан ийм учиртай байж!!! Занданшатар гэдэг хүнийг сонгуульд унахад их харамсаж байлаа!!! Мэдээлэл муугийн гай байж!!! Хангайн бүсийн иргэд голтой сонголтыг хийсэн бн!! За Багабанди бид хоёрын бузарыг дэлгэвэл Дэлхий даахгүй!!! За тэр УВС-н төрөөс төрсөн төлгөн коммунист Дөрвөд Цэрэнбатыг мэдэхгүй хууль хяналтын хүн гэж байхгүй юм билээ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 16:34:35
    BOROO: BAGABANDI GJ CHUTGURTEI N HAMTAD N BUGDIIG N ALAAD BULAH HTEI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 16:25:25
    иргэн: Хээрийн боохойтой нийлсэн гэрийн тэжээвэр нохой бүүр боохойноосоо аюултай гэдэг л энэ дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 16:24:06
    иргэн: Оюутолгой буюу Рио Тинто сайн компани, ганцхан бидэнд л өгөөжгүй. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтаа хэд дахин өсгөөд тэр мөнгөө өндөр хүүтэйгээр биднээс буцаан авч шулж байгаа, ийм л компани. Бусдаа үйл ажиллагаа нь дажгүй байх аа. Аа тийм бас нээлттэй биш. Юу гадагшаа гаргаад хэнд зараад хэдэн хэмжээний ашиг олж байгааг бид мэдэх ямар ч боломжгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 16:18:50
    Иргэн : Аймшигтай хулгайч, луйварчид.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 14:59:11
    Зочин: Бидний л хохь гэж нэрлэх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 13:51:58
    зочин: ATГ мэдээллийн мөрөөр шалгах хэрэгтэй дээ. Улс орон ард. түмнийг луйвардаж тонодог хулгайчуудыг Эрэлт .мн шударгаар сайн илрүүлдэг. МҮХАҮТ гэж ер нь хуйвалдааны газар байдаг бололтой!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 13:32:21
    З: Инээж байгаан хүртэл аймшгиин хулгааач луйварчин хүйтэн царайтай иим бузрууд баян амьдраад байгаан сонин хохинээл гэхээс ул чацагауудааа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-20 10:54:16
    иргэн: гок-ыг бадамсүрэн гэж чөтгөр өвгөн сахалтай шуналт бэрд багабандийн эхнэрийн хамаатнуудад өгч хэдэн тэр бумаар нь шааж бна, төр нь таг бхыг бодоход нийлсэн байх л даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-30 05:37:48
    Toli: Iim hulgaich luiwarchid aar mongol uls batga, hamuu, pjasaand bariuulsan jum shig jawj baina. Gewch edgeer humuusees neg mösön angijarah alham hiideggui estoi sonin ard uls da.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-06 06:22:19
    зочин: Жанагаас бусад нь хийсэн юмтай мундаг бизнесүүд байна гэж харлаа. Жана ямар шалгуураар ороод ирсэн юм бол.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-09 07:42:24
    Уншигч : 4 дэх засаглалын болоод иргүний үүргээ биелүүлж түмэн олны мэдэх эрхийг хүндэтгэж байгаа Эргэлт. мн , эрэн сурвалжлагч Ц. Амундара нарт халуун баяр хүргэе ! Эх орон , элгэн саднаа хамгаалах ариун үйлс нь бүтэг ! Буян заяа нь дэлгэрэг !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-09 07:35:29
    Уншигч : 4 дэх засаглалын болоод иргүний үүргээ биелүүлж түмэн олны мэдэх эрхийг хүндэтгэж байгаа Эргэлт. мн , эрэн сурвалжлагч Ц. Амундара нарт халуун баяр хүргэе ! Эх орон , элгэн саднаа хамгаалах ариун үйлс нь бүтэг ! Буян заяа нь дэлгэрэг !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-09 07:26:00
    Уншигч : Нэг талаас нь харахад монгол залуус , идэр насныхан өөрсдийн оюун ухаан , хүч чадлаараа дэлхийн хэмжээний компани, корпорацид ажиллаж байгаа нь сайшаалтай ч улс, үндэстнийхээ эрх ашгийг уландаа гишгэснээрээ УРВАГЧИД болж байгаа юм !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-09 07:17:31
    Уншигч : << Хүй элгэнээс хагацваас Харь хүний идэш болмуй Ураг элгэнээс хагацваас Харь улсын боол болмуй >> гэдэг л болжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-08 20:44:20
    ОТгийн боол: ОТ д ажилладаг гэдэг монгол энгийн ажилчин хүн хэзээ ч зээлгүй гууд бэлэн мөнгбөр гэр оронтой болдоггүй. Монголчуудын эрх ашиг гэж тэнд байхгүй зүгээр гадны гар хөл дээрхийн бузар явуулга л гэж байдаг. Ядаж ажиллаж байгаа монголчуудаа олигтой цалин өгдөггүй ш дээ. Хэзээ ч улс оронд ашиг авчрах юм байгаа юм. Хэзээ ч гүй байх. Хөрөнгө оруулалт нь гадагшаа тонон төхөөрөмж сэлбэг гэх нэрийдлээр л гадагшаа гардаг. монголд онгорхой нүх л үлдэнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-08 20:19:06
    Мөнхбат: Бүгдий нь амьдаар нь арсий нь хуулж амьдаар нь шатааж алах цаг удахгүй ирнээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-08 20:18:29
    Мөнхбат: Бүгдий нь амьдаар нь арсий нь хуулж амьдаар нь шатааж алах цаг удахгүй ирнээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-08 14:30:34
    Bold: Udahgui bugd deelei numurnuu ter ueiig tesen ydn hulie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 21:42:05
    Зочин: Хайран сайхан баялаг минь гадны хулгайчуудын хоол болоод дуусч байна даа үнэхээр хэлэх муу үг олдохгүй бна . МАН.АН багабанди баяр баярцогт сайханбилэг сү.батболд гэх мэт толгойлогчидтой бузар урвагчидын нүдэнд нь алт хайлуулж цутгах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 19:04:09
    зочин : Гамин Батсүх бол 2 талд тоглох, газар дээр нь хүнийг араас нь хутгалах хүн шүү. Багабанди энэ 2 ОТ-д Монгол төрийн ховыг зөөж жаргалын манлайд хүрсээн. Юу үнэн, тэр үнэн. Мөнхсүх Австралийн иргэн шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 18:48:19
    Зочин: Гаднаас бодлогоор төрд шургалуудсан урвагчид юм бна даа! Жнь: тэр сайд асан Цэрэнбатыг сайн сэгсэрвэл гадныханд улсаа худалдсан мөнгө үнэртэх юм бна даа!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 16:49:02
    Шаравын Баярсайхан: Ард түмэн минь хэзээ босох вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 16:40:43
    Т: Орчин үед хулгайч танигдахаа больж дээ. Аваргууд дээр үед төрсөн бол 40 мянгат, у.хуаран, толгойт ч гэдэг юмуу хулгайч нар байх байжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 14:21:38
    Зочин: Энэ хулгайч луйварчдыг бүгдийг нь үр үндэстэй нь хүйс тэмтэрч алж хядахсан!!!. Ичих нүүрэндээ илэг наасан шуналтай новшнууд!!! Ард түмний хөрөнгөөр баяжсан луйьөрчид та нарын тэнгэр нь ниргэх өдөр ирнэ ээ!!!.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 13:04:32
    Иргэн: Муу новшнуудад үйлийн үр нь хэд дахин нэмэгдэж ирнэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 12:46:29
    Del: мөрөөрөө юмаа хийгээд явж байвал ямар хамаа байна хамгийн гол нь цус ойртолд явагдаад байна ингэхлээр шударгадуу байдал алдагдсан байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 12:42:36
    Зочин: Ерөнхийлөгч асан П.Очирбатын охин Оюумааг яагаад оруулахгүй байна Оюутолгойн монгол талын захиралаар жинхэнэ хорыг найруулагч шүү дээ, Бас Содном гуайн охин Нодияа эмгэн болтлоо хор хутгаж суусан гээд цааш хөврөөд өгнө дөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 11:44:21
    зочин: үйлийн үр нь үр удамтай нь хүлээж байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 11:30:03
    иргэн: шийтгэлээ үр удмаараа хүртэх болно монголчууд үзнэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 11:29:05
    зочин: Гаднын нөлөөтэй Монголынхоо хэдийг ингээд балбаад доош нь хийгээд байвал энэ улс афган шиг л болно. Эдний оронд бас өөр хэн нэгэн Монгол ажилласан бол бас л ингэж доош нь чангаах уу? Үнэхээр олон сая долларын цалин авдаг бол тэрүүгээрээ хичнээн ч бизнес, барилга босгож болно шүү дээ. Авилгын мөнгө л биш бол шууд ингэж харлуулах нь хэнд хэрэгтэй юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 11:02:13
    дорж: Байгалийн баялгаар тоглосон тэд байгалиас шийтгэлээ хүртэх болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 10:40:30
    Бөт: Шунал гэж ч мөн байна аа хөөрхий . Дэлхий даахгүй шуналтай бузрууд юмаа . Энэ улс орныхоо байж байгааг хар ..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 10:34:32
    Зочин: Йим байхад улс яаж хөгжих вэ дээ Бүгдий нь нүгэл нүдээрээ гарч дуусаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 10:20:29
    Me: Barag ger bvliin company um bishvv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 09:54:13
    Төрийн түшээдэд АВИЛГА өгсэнийг АТГ мэдээлсэн. Энэ БОЛД гэгч Луухааныг хэзээ барих вэ? : Төрийн түшээдэд АВИЛГА өгсэнийг АТГ мэдээлсэн. Энэ БОЛД гэгч Луухаан Монголчуудыг доромжилсор байна. Хэзээ хариуцлага тооцох вэ Монголын төр??? Оюунэрдэнэ гэх боловсролгүй тэнэгдүү нөхөр энэ БОЛД мэтийн гадны тавиул луйварчидын атганд орсон, үгээр нь явдаг гэдэг. Арай ч дээ. Гадны луйварчдын гар хөл болж Монголын төрыин түшэээдийг авилгад живүүлсэн БОЛД гэгч луухаан царайтыг давраахгүй байранд нь тавих цаг Монголд ирнээ удахгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 09:50:44
    Төрийн түшээдэд АВИЛГА өгч Монголыг сүйрүүлсэн, гадныханд худалдсан БОЛД гэгч энэ луухаан Монголчуудыг одоо ч доромжилсоор байна. Оюунэрдэнэ энэ ЛУУХААНЫ үгээр явдаг гэсэн үнэн үү??? : Энэ РИО БОЛД гэгч луухаан царайтай нөхөр чинь зүгээр л РИО ТИНТО гийн сонгож авсан ЛУЙВАРЧИН. Олигтой төгссөн сургууль, боловсрол байхгүй зүгээр РИО гийн татаасаар Америкт ажил хийсэн болж байгаад Монголд ирж Монголын улс төр нийгэмд РИО гийн луйварыг цайруулах үүрэг хүлээсэн. Улс төрчидийг ХАХУУЛЬ АВИЛГААР урихдах үүрэгэй хүн. Гомо Сайханбилэгийг урхидаж авилгадаж өгсөн гол хүн нь энэ БОЛД гэх луухаан царайт шүү дээ. ОТ гүний уурхайн гэрээ гэх луйварыг хийх үеэр 2015 онд энэ БОЛД гэгч нийт 15 сая орчим ам.долларын АВИЛГА манай гишүүдэд бас ерөнхий сайд асан гомо Сайханбилэгт өгсөн тухай мэдээ гарсан. АТГ энэ мэдээг гаргаад БОЛД ыг эрүүгын хэрэгт татхаар явж байсанаа гэнэт огт чимэээгүй болсон. ОДОО ЯАСАН БЭ??? Төрийн түшээдэд АВИЛГА өгч Монголыг сүйрүүлсэн, гадныханд худалдсан БОЛД гэгч энэ луухаан Монголчуудыг одоо ч доромжилсоор байна. Оюунэрдэнэ энэ ЛУУХААНЫ үгээр явдаг гэсэн үнэн үү???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 09:38:47
    Лалар: Лалруудтай Тамд уулзана аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 09:34:24
    Зочин: Оyu толгой дрнодын газрын тос энэ хоёрхон орд газрын гэрээг монгол улсад ашигтай хийхэд л бид өндөр хөгжилтэй катар араб шиг улс болно Даан ч хэдхэн хүмүүс маш өндөр цалин авч улсынхаа эрх ашигийн төлөө биш гадаадын кампанийн төлөө ажиллаад байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-11 14:26:46
    Иргэн: Хуйвалдаан татаас жалга дов нутаг зүгийн бүлэглэл далдын санаа л харагдаж байна. Төрийн бодлого юу ч алга. Улс орны эрх ашиг шударга төлөв юм үнэр ч алга. Тэр олон компаниуд гар гар дамжсан төрөл садан бүлэглэл эрх мэдэлийн луйварын тор.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-10 20:26:51
    Амундра: Орчин үед ховоор таамгаар хүн гүтгэх хуультай шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-10 20:25:43
    Амударад: Ц. Амундра мтнь элдэв баримтгүй хүн бичээд бүх зүйлийг хар талаас хардаад байвал өөрөө толгойгоо ороов доо. Орчин үеийн залуус бол өөрсдийн чадлаар дэлхийн компануудад ороход нээлттэй байдгийг мэдээсэй хөөрхий дөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-10 19:24:02
    Үнэн: Төрд авилгын хор найруулагч, чонотой нийлсэн жингэрүүд гэвэл тохирнодоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-09 16:38:32
    Монгол: Сайн бичиж АМЖИЛТ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-06 14:18:26
    хэхэ: Риод Чимэд агсны хүргэн гэхээр дэлхийн зэсийн группын захирал болгочих уу арай арай монголоороо сэтгэнэ гэгч л энэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-06 13:41:28
    зочин: яахав дээ өөрийн чадлаар үнэхээр чадвартай мэдлэгтэй хүмүүс яагаад баян байж болохгүй гэж бүгд л сайхан амьдрах эрхтэй биз дээ монголын буян байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-04 17:23:13
    Уншигч: Хайрах цаг, худлаа баахан хов уншчихлаа. :(
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-03 13:01:49
    Дахиад: Оюутолгойн хангамжийн менежерүүд амартүвшин ба батбаатар нарыг хулгай луйвар тендерийн будлиануудыг ухвал ч их юм гарнадаа. Гар хөлнийхөө үзүүрт ашигладаг нэргүй, баярхишиг гээд нөхдүүдийг нь бас
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188