• Өнөөдөр 2024-04-30

З.МЭНДСАЙХАН ХХААХҮ-ИЙН САЙД БАЙХДАА “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС 5.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧ АМЖЖЭЭ

2022-10-12,   801

      “Эрдэнэт үйлдвэр”-ийг төр ч, түшээд ч “сааж” ирсэн. Өөрөөр бол, төсвийн талыг бүрдүүлдэг, тендерчин түшээдийн түрийвчийг түнтийлгэдэг “Саалийн үнээ” байж ирсэн. Хэн хэн “шахаа” хийдэг байсныг товч сануулбал, насаараа шахуу ХЗДХ-ийн сайдаар ажилласан Ц.Нямдоржийн төрсөн хүү, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, ЕТГ-ын дарга Я.Содбаатарын төрсөн ах Хөгжлийн банкны дэд захирал асан Я.Сод-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гээд цааш хөвөрнө.  
     
      Харин 2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 100 хувь төрийн мэдэлд авч, улмаар "Түшээд өөрсдөө тендерийг нь хамдаг, таван сая бэлгэвч мэтийн увайгүй шахаа хийдэг байсныг зогсоосон" гэж Засгийн газар зарласан. Үр дүнд нь тус үйлдвэрийн төсөвт төвлөрүүлэх орлого жил дараалан нэмэгдэж, ард түмэн, аж ахуйн нэгжүүдийг тог цахилгааныг даах хэмжээнд тэнхээрсэн гэж У.Хүрэлсүх уянгалуулж байлаа. 

Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тендер авч, түрийвчээ түнтийлгэдэг түшээд одоо ч байсаар байна. Тэдний нэг бол ХХААХҮ-ийн сайдаас буугаад сар гаруй болж байгаа З.Мэндсайхан ажээ. 

     Тодруулбал, З.Мэндсайхан “Ньюсувагт констракшн” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлж ирсэн. Тэгвэл З.Мэндсайхан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсоноосоо есөн дараа буюу 2021 оны гуравдугаар сарын 29-нд өөрийн “Ньюсувагт констракшн” ХХК-иараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 5.6 тэрбум төгрөгийн тендер авч амжжээ. Энэхүү 5.6 тэрбум төгрөгийн “Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын V секцийн өргөтгөл, барилгын угсралтын ажил”-ын тендерт нэрээр авсан байна. 
       Сонирхуулахад, З.Мэндсайхан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдож байв. Магад, хожим “Эрдэнэт үйлдвэр”-ээс тендер авах хүсэлт тэр үеэс төрсөн биз.  
 
З.МЭНДСАЙХАНЫГ ХХААХҮ-ИЙН САЙД БОЛСНООС 15 ХОНОГИЙН ДАРАА “НЬЮСУВАГТ КОНСТРАКШН” ХХК НЬ ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМТАЙ 4.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ
 
       З.Мэндсайханы “Ньюсувагт констракшн” ХХК-ийн тендерийн түүх зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”-ээр дуусахгүй. Тодруулбал, З.Мэндсайхан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга болсноосоо хойш буюу 2017 оноос “Ньюсувагт констракшн” ХХК-иараа төрийн тендерт оролцож эхэлсэн байгаа юм. Тэр тусмаа 2018-2020 онд л гэхэд төрөөс 11.5 тэрбум төгрөгийн тендер авч байсан баримт байна. 
 
Тухайлбал, 
  • Увс аймгийн Баруунтуруун сумын Аврах, гал унтраах ангийн барилгын 2.0 тэрбум төгрөгийн тендер
  • Завхан аймгийн Улиастай сумын I цэцэрлэгийн барилга барилгын 2.8 тэрбум төгрөгийн тендер 
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 200 ортой цэцэрлэгийн барилга барих 1.6 тэрбум төгрөгийн тендер
  • Орхон аймгийн Баян-Өндөр суманд Мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвийн байр барих ХНХЯ-ны 4.5 тэрбум төгрөгийн тендерийг тус тус авсан байна. 
      Дээрх тендерүүдээс хамгийн сонирхолтой нь, З.Мэндсайханы “Ньюсувагт констракшн” ХХК нь "Орхон аймгийн Орхон аймгийн Баян-Өндөр суманд Мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвийн байр барих" 4.5 тэрбум төгрөгийн тендерийн гэрээг 2020 оны долдугаар сарын 23-нд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай байгуулжээ. Тэр үед З.Мэндсайхан Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдоод 15 хонож байлаа. 
         
      З.Мэндсайхан 2015 оноос хойш долоон жил төрд дарга хийж яваа. Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн хорооны дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажилласан. Товчхондоо, төрийн хайрын хангалттай хүргэж яваа нэгэн. Харамсалтай нь, хангалтгүй санагдсан бололтой, хувийн компаниараа ийнхүү тендер авч, халаасаа зузаалж байгаа юм байна. 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

З.МЭНДСАЙХАН ХХААХҮ-ИЙН САЙД БАЙХДАА “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС 5.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧ АМЖЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-12 08:44:38
    Зочин: Гахай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188