“Асуудал” үүсгэсэн Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч нарыг чөлөөлөхөөр болсон гэв үү. Тодруулбал, тус аймгийн Засаг дарга Р.Сэддорж УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн “захиалга”-аар Уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцсан орлогч дарга Н.Энхбат, Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ч.Баяржаргал нарыг чөлөөлөхөөр болсон тухай бор шувуу нисэж эхэллээ. Үүгээр ч зогсохгүй орлогчийн орон тоог цөөлж, нэг орлогчтой байхаар болсон гэнэ. Учир нь, Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу аймгийн данхайсан бүтцийг цөөлж, орон тооны нэг л орлогчтой байхаар болжээ.
Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “Хэдхэн хоногийн өмнө Засаг дарга Р.Сэддорж Улаанбаатар хотод ажилласан юм билээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн Д.Бат-эрдэнэтэй уулзаж, үүрэг даалгавар авсан гэнэ лээ. Тэрбээр тун удахгүй хоёр орлогчоо чөлөөлж магадгүй гэсэн. Тэгэхээр Өмнөговь аймаг удахгүй өөр орлогчтой болох бололтой” гэлээ.
Харин Засаг даргын орлогчоор Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Дэнээдоржийг томилох тохироо хийгдсэн ч гэх мэдээлэл байна. Орлогчийн албан тушаалд очихоор яригдаж байгаа Ц.Дэнээдорж нь 2012-2016 онд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн шадар туслахаар ажиллаж, 2020 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа аж.
Эх сурвалж энэ талаар хэлэхдээ “Ажнай” Д. Бат-Эрдэнийн туслахаар ажиллаж байсан Ц.Дэнээдорж гэх залуу гэнэт л албан тушаал огцом дэвшиж, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Өмнөговь дахь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн бүлэглэлийн залгамж халаа болон “бойжиж” буй залуучуудаас хамгийн ирээдүйтэй нь гэгддэг юм билээ. Одоогоор тэр ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахын сацуу “Ажнай” Д.Бат-Эрдэнийн эхнэр Г.Ганчимэгтэй хамт “Төв ази поло клуб” ТББ-ын УЗ-ийн гишүүнээр ажиллаж буй” гэлээ.
Ямартай ч Өмнөговьд улс төрийн хөдөлгөөн хийгдэж, Засаг даргын орлогчдоо чөлөөлөхөөр болж, ИТХ-ын төлөөлөгч залууг оронд томилохоор зэхэж байгаа ажээ. Харин албан тушаалын суудлаасаа буухаар болсон Н.Энхбат, Ч.Баяржаргал гэж хэн бэ гэдгийг сонирхуулъя.
Орлогч дарга Н.Энхбат нь Улсын баяр наадмын үеэр улсын заан Н.Жаргалбаяртай утсаар ярьж, даваа наймаалсан хэрэгт нэр нь холбогдсон байдаг. Тэрбээр улсын заан Н.Жаргалбаяр руу залгаж, “Жаргалбаяр заан уу, би Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч байна. Манай нөгөө аймгийн арслан Э.Нямааг авчих. Чи тоогоо хэл” гэх зэргээр утсаар ярьсан нь орон даяар шууд цацагдсан билээ. Засаг даргын орлогчийн нэр холбогдсон уг хэргийг АТГ-аас хэрэг бүртгэл нээн шалгаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Н.Энхбат орлогчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгасан гэсэн үг. Мөн уг хэрэгтэй холбогдуулан түүнийг орлогчийн албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон байж болзошгүй байна. Н.Энхбат нь Өмнөговь аймгийн ХААН банкны захирлаар 2010-2020 он хүртэл 10 жил ажилласан, Өмнөговь аймгийн ИТХ-д 2012, 2016, 2020 онд гурван удаа сонгогдсон намтартай нэгэн.
Харин Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ч.Баяржаргалыг ямар шалтгааны улмаас чөлөөлөх гэж байгаа нь тодорхойгүй байна. Ч.Баяржаргал нь Өмнөговь аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Жаргалсайханы төрсөн дүү. Түүнийг орон нутгийн сонгуулийн дараа Улаанбаатар хотоос Өмнөговьд аваачиж, аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн орлогчоор томилсон байдаг.
| Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат, Ч.Баяржаргал нарыг чөлөөлж, ИТХ-ын төлөөлөгч Ц.Дэнээдоржийг орлогчоор томилно гэв үү |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |