Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Хэнтий аймгийн Батноров суманд “Хүлэг боорчи-Андлалын өргөө” цогцолбор баригдаж байсан билээ. Тус цогцолбор нь Эзэн Чингис хааны төрсөн нутаг, Хэнтий аймагт хийж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг. Харин 400 сая жуулчин хүлээж авах "том" зорилготой “Андлалын өргөө” цогцолборыг ашиглалтад орохоос нь өмнө нураахаар болжээ. Улсын төсвийн хоёр тэрбум орчим төгрөгөөр баригдаж байгаа тус цогцолборын бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж, цахим сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулж, эцэст нь нураахаар болсон гэнэ.
Ц.ИДЭРБАТ: “Андлалын өргөө” -г барьсан “Хос санаа” компани гүйцэтгэлийн ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болж, хөшөөг нураана
Энэ талаар Хэнтийн аймгийн Засаг дарга Ц.Идэрбатаас тодруулахад “Манай аймаг түүхэн аялал жуулчлалын бүс гэдгийг хэн хүнгүй мэднэ. Энэ хүрээнд баригдах цогцолборын ажлууд эхлээд үндсэндээ хоёр жил орчим болж байна. Баригдаж байгаа цогцолборын барилгууд эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болсон. Харин асуудалтай байгаа цогцолбор нь “Андлалын өргөө”. Анх улсын комиссоос тус барилгыг “Үүрэг даалгаврын биелэлттэй” гэж хүлээж авсан юм билээ. Улсын комисс хүлээж авснаас хойш тус цогцолборт өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгдээгүй. Мөн хийсэн ажил нь чанар муутай байсан. Нөгөө талаас, хөшөөний зураг төсөл шүүмжлэл дагуулаад байгаа шүү дээ. Барилгын зураг төсөл Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Эрдэнэбилэгийн бүтээл юм. Тэрээр бүтээн байгуулалтын ажил явагдаж байхад таалал төгссөн учраас “Андлалын өргөө”-ний зураг, төслийн талаар өөр шиг нь тодорхой яриад, хэлээд өгөх хүн алга. Дутуу баригдсан хөшөөний зургийг цахим орчинд тавьж, талийгаачийн сэтгэлээ гаргаж бүтээсэн бүтээлийг шүүмжилж байгаа учир түүний гэр бүлд нь эмзэг тусаж, оюуны өмчийг нь ашиглуулахад хүндрэлтэй болсон юм шиг байна лээ. Түүнчлэн гүйцэтгэгч “Хос санаа” компанийн буруутай үйл ажиллагаанаас болж барилгын ажил дутуу байгаа. Тухайлбал, доторх, гадна талын хээ хуар зэрэг хийх ажил бий, дутуу байгаа гэсэн үг. Гэтэл гүйцэтгэгч компани “Бид Улсын комиссоос өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг ч хийж чадахгүй байгаа учраас хийсэн хөшөөгөө буулгана” гэсэн асуудал ярьсан. Хэрэв тус компани хөшөөг нураах бол улсыг хохиролгүй болгох ёстой. Улсын төсвөөс “Андлалын өргөө”-г барихад хоёр тэрбум төгрөг тусгаж, 1.8 тэрбумыг нь “Хос санаа” компанийн данс руу шилжүүлсэн байдаг юм билээ. “Хос санаа” компани нь Сангийн яамны холбогдох данс руу 1.8 тэрбум төгрөгөө шилжүүлж, улсыг хохиролгүй болгосон учир тус барилгыг нураахаар болсон. Бид цаашид энэ суурин дээр юу барих талаар ярилцах болно” гэв.
Бид Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбатын өгсөн мэдээллийн дагуу "Хос санаа" компанийн удирдлагуудтай холбогдоход "Энэ асуудлаар би сайн мэдэхгүй байна. Компанийн гүйцэтгэх захирал Жавхлангаас тодруулах нь зүйтэй. Гэхдээ хоёр, гурав хоногийн өмнө хөдөө явсан учир утас нь холбогдохгүй" гэсэн юм.
“Хос санаа” компани нь Сангийн яамны холбогдох данс руу 1.8 тэрбум төгрөгөө шилжүүлж, улсыг хохиролгүй болгосон учир тус барилгыг нураахаар болсон
Зураач Д.Эрдэмбилэгийн ар гэр: Талийгаач минь тэнгэрээс харж байгаа байх
Тэгвэл бид “Андлалын өргөө” цогцолборын зураг, төслийг гаргасан зураач, талийгаач Д.Эрдэмбилэгийн ар гэрийнхэнтэй холбогдов. Цахим сүлжээнд бичигдсэнээр талийгаачийн ар гэрийнхэн оюуны өмчийг нь үргэлжлүүлэн ашиглахаас татгалзсан хэмээгээд байгаа юм. Тэд талийгаачийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, ар гэрийнхэнд нь дарамт учирч байгаа тул ийм шийдвэр гаргасан ч гэх мэдээлэл бий. Мөн тэдний хувьд талийгаачийн сэтгэл зүрхээ зориулан байж бүтээсэн бүтээлийг нь муухайгаар харагдуулж, цахим орчинд доромжилж байгаа нь хэрээс хэтэрсэн гэж үзэж байгаа аж.
| “Андлалын өргөө” –г “зурсан” Д.Эрдэмбилэгийн ар гэр: Хүмүүсийн доромжлол хэрээс хэтэрлээ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |