Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Бат-Эрдэнэ 31 настай эрэгтэй Б коронавирусийн халдвар авсан нь батлагдан, тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 14 настай охиныг хүчирхийлэхийг завдсан тухай гомдлыг охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад гаргасан байдаг.
Энэ талаар Шаамар сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Бат-Эрдэнээс тухай үед буюу долдугаар сарын 8-нд тодруулахад “Би 14 настай охины биед хүрээгүй.Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж, хэлмэгдүүлэлт, буруу ойлголт гэдгийг тогтоож байгаа байх. Охины аав, ээж буруу ойлгож, үл ойлголцол үүссэн. 14 настай охины ковид эдгэрч, эмнэлгээс гарсан” гэсэн юм.
Харин түүнд холбогдох хэргийг хааж, хэрэгсэхгүй болгожээ. Энэ талаар Шаамар сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “14 настай охин биед нь үзлэг хийх явцыг хүчирхийлэх гэж байна хэмээн ойлгосон юм шиг байна лээ. Шаардлагатай тохиолдолд би эмчийн хувьд биед нь хүрч, үзлэг хийх ёстой. Охин ар гэрийнхэндээ буруу мэдээлэл өгсөн гэдэг нь цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаас намайг буруугүй, бага насны хүүхэд хүчирхийлэх гэж байсан гэдэг нь худал цуурхал, гэмт хэргийн шинж чанаргүй гэсэн дүгнэлт гарсан. Би охины ар гэрийнхэнтэй уулзаагүй, уулзах шаардлагагүй гэж бодож байна” гэв.
| Б.БАТ-ЭРДЭНЭ: 14 настай охин биед нь үзлэг хийх явцыг хүчирхийлэхийг завдсан гэж буруу ойлгосон |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |