УИХ-ын нэр бүхий гишүүн эхнэрээ зодож, гэмтэл учруулсан гэх дуудлага цагдаагийн газарт ирсэн талаар бид мэдээлсэн. Энэ тухай дуудлагыг түүний эхнэр Б цагдаагийн 102 дугаар утсанд өнөөдөр 04:00 цагийн орчимд өгсөн аж. Одоогоор хохирогч Б ГССҮТ-д гэмтлийн зэрэг тогтоолгож байгаа гэнэ.
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч гишүүн нь М хэмээн мэдээллээд байгаа. Мөн зарим хэвлэлээр Л.Мөнхбаатар байж болзошгүй хэмээгээд байгаа билээ.
Бид үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай холбогдож тодруулах гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан юм. Харин гишүүний туслахтай холбогдож, тодрууллаа. Тэрбээр “УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар орон нутагт ажиллаж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт хамааралгүй. Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэдэг нь худал. Би гишүүнтэй хамгийн сүүлд өглөө ярьсан” гэлээ.
УИХ-ын гишүүн Л.МӨНХБААТАРЫН ТУСЛАХ: Гишүүн орон нутагт ажиллаж байгаа |
|
2025-06-07 09:58:02
2025-06-07 09:43:02
2025-06-07 09:19:48
2025-06-07 07:00:00
2025-06-06 17:21:11
2025-06-06 17:17:31
2025-06-06 12:44:29
2025-06-06 11:38:24
2025-06-06 11:03:03
2025-06-06 11:01:30
2025-06-06 10:38:11
2025-06-06 10:29:06
2025-06-06 10:23:52
2025-06-06 10:05:36
2025-06-06 09:53:17
2025-06-06 07:40:00
2025-06-06 07:30:00
2025-06-06 07:00:00
2025-06-06 07:00:00
2025-06-06 07:00:00
2025-06-06 07:00:00
2025-06-06 07:00:00
2025-06-06 07:00:00
2025-06-06 06:16:29
2025-06-06 06:00:01
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |