Нүүгээд очих өчнөөн Шинэ суурьшлын бүс бий, нийслэлчүүдэд. Хотын захыг хороо, суурин газар болтол нь төвхнүүлэх гэж төлөвлөгөө гаргаж, төсөв зарцуулсан Шинэ суурьшлын бүсдээ үерийн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа иргэдээ суурьшуулах цаг нь нэг мөсөн иржээ. Хэдэн жилийн өмнө үерийн аман дээр буусан айлуудын эздийг ажилдаа яваад ирэхэд нь гэрийг нь албадан нүүлгэн шилжүүлээд “Энд Шинэ суурьшлын бүс байгууллаа” хэмээн албаныхан таван газрыг цохон тэмдэглэж хэлж байлаа. Тэд зоригтой, шийдэмгий байсныхаа хүчинд олон айлын эд хогшлыг, улсын хөрөнгийг, иргэдийн амийг аварсан ч байж мэдэх үйл явдал ойрын өдрүүдэд өрнөж байна. Тухайн үедээ “Зэлүүд, дэд бүтэц хөгжөөгүй, автобус унаа явахгүй, хотын төвөөс алслагдсан, сургууль, цэцэрлэгийнх нь барилга удаан баригдаж, иргэдэд амьдрах таатай нөхцөл бүрдүүлээгүй байж иргэдийг шилжүүллээ. Хотын төвөөс алслагдсан багийн төвийн иргэд шиг, мартагдсан суурингийн хүмүүс шиг амьдарч байхаар үерийн ам байсан ч яах вэ, Улаанбаатар руугаа нүүе” гэх шүүмжлэлд, иргэдийн эсэргүүцэлд өртөж байсан өдгөө нөхцөл байдал өөр болжээ. Байгуулсан таван Шинэ суурьшлын бүс нь өдгөө сургуультай, цэцэрлэгтэй, эмнэлэгтэй, цахилгаантай, автозамтай, дэд бүтэц хэдийнэ хөгжсөн хотын захын хороо шиг болсон байна. Хэрэв Шинэ суурьшлын бүс байгуулж одоогийн үерийн голомт болоод байгаа Дарь-Эх орчмоос айлуудыг албадан нүүлгэн шилжүүлээгүй бол өнөөдөр урсах айлын тоо эрс нэмэгдэж байх байлаа. Хатуухан хэлбэл, олон хүний амь эрсдэх өндөр нөхцөлтэй байлаа гэсэн үг.

Хотын дарга үерийн дараа дахиад нэг Шинэ суурьшлын бүс байгуулж байгаагаа дуулгасан. Түүндээ иргэдийг нүүлгэн шилжүүлж, амьдрахад таатай нөхцлийг бүрдүүлэхээ ч хэлж байна лээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар “Эхний ээлжид Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд үерийн эрсдэлтэй байршилд байгаа 46 айлыг нүүлгэн шилжүүлэх таван га газрыг бэлтгэсэн. Тухайн байршилд 66 айл буух боломжтой. Энэ газар бол Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороотой хамгийн ойр байршил. Өнөөдрөөс иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр зам засах, цахилгаанд холбох ажил эхэлсэн. Мөн иргэд тухайн байршлаас өөр байршил руу нүүх хүсэлт гаргах боломжтой. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөнд тусгагдсан байршлуудад газар олгох юм. Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим айл байгаа гэсэн судалгаа гарсан. Эдгээрээс 500 айл зөвшөөрөлгүй буусан байна. Тус айлуудыг нүүлгэн шилжүүлэх 1000 га орчим газрыг НИТХ-аас өнгөрсөн долдугаар сард баталсан. Тухайн байршлууд руу нүүх мэдэгдлүүдийг дахин хүргүүлж эхэлнэ” гэсэн юм.

Тэгвэл Хотын даргын хэлсэн болон хэлэх хэд хэдэн байршил дээр нэмээд нүүх боломжтой Шинэ суурьшлын бүсийн байршлыг уншигч танд хүргэж байна.
Улаанбаатар хотын хүн амын нягтаршил ихсэж хотыг тэлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар 2016 онд таван бүсийг шинэ суурьшлын бүс болгон тухайн үед зарласан. Тодруулбал, Морингийн даваа, Авто худалдааны төв, Био-Сонгино, Улиастайн ам, Яармагийн спорт цогцолбор орчмын шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгааг гаргаж, иргэдийг нүүлгэн шилжүүлсэн юм.
-Био-Сонгино орчмын суурьшлын бүс: Улаанбаатар хотоос 40 гаруй км-ийн зайтай, улсын чанартай өндер хүчдэлтэй, 620 хүүхдийн сургууль, 340 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, шинэхэн баригдсан эмнэлэгтэй. Таван чиглэлийн нийтийн тээвэр зорчдог, ажлын байртай.
-Морингийн даваа орчмын суурьшлын бүс: 320 хүүхдийн сургууль, цэцэрлэгтэй. Морингийн давааны баруун хэсэгтэй байрлалтай, цахилгаан, дулаан шийдэгдсэн.
-Авто худалдааны төв орчмын суурьшлын бүс: Сургууль, цэцэрлэгийн барилга баригдсан. Хотын төвөөс 20 гаруй км-ийн зайд байрладаг. Хорооны эмнэлэг, улсын өндөр хүчдэлтэй. Ажлын байр хүртээмжтэй. Эмээлт, 1000 машины зогсоолд хамгийн ойрхон төв суурин байрлал юм.
-Улиастайн ам орчмын суурьшлын бүс: Хотын төвөөс 20 хүрэм км-ийн зайтай байрладаг. Амралт цогцолборын хүрээлэн, улсын цахилгаан, нийтийн тээвэр, бага сургууль, цэцэрлэгтэй.


Нийслэлийн ИТХ-аар батлагдсан байршилд үерт өртсөн болон үерийн эрсдэлтэй байршилд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд таван га газрын байршил бэлэн болсон нь.
| Үерт өртсөн айлуудыг бууринд нь биш, Шинэ суурьшлын бүсэд төвхнүүлье |
|
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |