-Сайн байна уу. Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Мөн хүүгийнхээ тухай яриа дэлгээч?
-Сайн байна уу. Намайг Отгоны Саранчулуун гэдэг, таван хүүхэдтэй айлын том охин. Одоо нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Би АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд багшилж, “Achilles International Mongolia” ТББ үүсгэн байгуулсан. Цахим сүлжээнд хүүтэйгээ авхуулсан зургаа байршуулахад олон эерэг сэтгэгдэл ирсэн байна лээ. Ер нь ээж байхад хөл хамаагүй гэдгийг өөрөөрөө илэрхийлж, бусдын ялгаатай талыг эергээр хүлээн зөвшөөрдөг болоосой гэж хүссэн. Тиймдээ ч хүүгээ тээж байсан үеийн нандин дурсамжаа хуваалцсан юм. Хүүгээ тээж байх үед “Нэг хөлтэй болохоор далийлтай хүүхэд тээх амаргүй” гэж эмч нар хэлж байсан. Тэгээд ойр ойрхон тонус өгөөд л хүндхэн өдрүүд үргэлжилж байсан. Тухайн үед Монголд хийгдсэн хүнд хөлтэй, өдөржин явахаар холгож, цэврүүтэж, үрэвсэж, цус нь хатсан оймстой хөлөө орой унтахдаа л тайлдаг байлаа.
Гэхдээ тэр үед өвдөж зовуурилах хөлдөө биш хэвлий дэх хүүгээ эрүүл саруул төрүүлэх тухай л боддог байсан. Бусад хүмүүс намайг хараад их өрөвддөг байсан байх. Гэхдээ сайн хань, сайхан гэр бүлдээ эрхэлж, хайрлуулсаар хүүтэйгээ уулзсан даа. Хүү минь хоёр настайдаа бүх тоглоомынхоо хөлийг хугалаад, оронд нь баримлын шавраар хөл хийчихдэг байсан. Харин дөрвөн нас хүрэхдээ ээжийгээ хөл муутайг ойлгож сахилгагүйтэх, ийш тийш гүйж сандаргах нь багассан юм шиг санагддаг. Тавхан настайдаа “Та нэг хөлгүй ч гэсэн хамгийн хөөрхөн бас супер ээж шүү” гэж хэлж билээ. Би хүүхэд байхаасаа өөр шигээ хүмүүст туслахыг мөрөөддөг байсан. Хүү минь яг л тийм бусдыг хайрладаг насандаа баймгүй их ухаантай болж өсөж байгааг харах үнэхээр сайхан байдаг.
-Хүүхэд байхаасаа өөр шигээ хүмүүст туслахыг мөрөөддөг байсан гэлээ. Тэр талаараа дэлгэрэнгүй ярьж болох уу?
-Миний хувьд 13 насандаа хөдөө отроор явж байхдаа мориноос унаад, хөлөө эвгүй болгосон юм. Тэгээд хавдахаар нь халуун хар цайгаар шавшсан ч зогсолтгүй өвдсөөр, алхаж чадахгүй болоод, хотод ирж үзүүлэхэд ясны хорт хавдартай болсон гэх онош гарч, хөлөө тайруулсан даа. Миний өөрөөсөө ичиж, бачуурдаг байсан үе минь ард үлдсэн. Хиймэл хөлтэйг минь мэдчихвий. Хэрвээ мэдвэл намайг доромжлох, өрөвдөх байх гэж айдаг байлаа. Тухайн үед “Би боловсрол сайтай л болохгүй бол энэ нийгэмд хэн ч биш болох юм байна” гэж бодож, хичээж суралцсан. Мөн би мэдлэгтэй болбол олон хүмүүст тусалж болох юм байна гэж боддог байсан юм. Тиймээс эрүүл мэндийн чиглэлээр суралцаж, илүү өргөн хүрээнд хүнд туслахын туслахын тулд нийгмийн ажилтан болсон. Хэдий хүссэн замналаараа явсан ч сэтгэлд нэг л зүйл дутаад байдаг. Хөлгүй өссөн тэр сэтгэлийн хоосон зай хэзээ ч нөхөгдөхгүй, тэр мэдрэмж хоосон хэвээрээ байх юм байна гэдгийг мэдэрсэн...
-“Achilles International Mongolia” ТББ ямар үйл ажиллагааг түлхүү явуулдаг вэ?
-Би МУИС-ийг нийгмийн ажилтан, Израил Улсад нийгмийн эрүүл мэнд судлаачаар тус тус төгссөн. Одоо Итали Улсын “Trento”-гийн их сургуульд докторын зэргээ хамгаалахаар суралцаж байна. Дотоодын болон гадны оронд эзэмшсэн мэдлэгээ зөвхөн оюутнууддаа заагаад өнгөрөх бус илүү өргөн цар хүрээтэй бусдад туслахын тулд “Achilles International Mongolia” хэмээх олон улсын байгууллагын Монгол дахь салбарыг 2015 оноос хойш удирдаж байна. Манай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд эргэн орж, дасан зохицоход нь тусалдаг. Хүүхэд байхад эмээ минь надад “Хүн хөлөөрөө биш, тархиараа амьдралаа босгодог юм шүү” гэж байсан. Тэр үг надад их урам өгч, илүү хичээж амьдрах сэдэл төрүүлж байлаа. Манай байгууллагыг зорин ирж байгаа хүмүүс тийм сэтгэлээр амьдраасаа, сэтгэлийн шарх нь эдгэрээсэй л гэж хамгийн их хүсдэг дээ. Бид зүгээр нэг байгууллага биш мэргэжлийн олон улсын байгууллага гэдгийг мөн хэлмээр байна. Манай гишүүд хамтдаа алхаж, гүйж, ярилцдаг. Хамт олны уур амьсгал хүнийг сэтгэлийг хамгийн их эмчилдэг. Мөн гишүүдээс маань зарим нь олон улсын гүйлтийн тэмцээнд оролцдог. Ингэснээр далд ухамсарт нь “Би чадах юм байна, өөрийнхөө төлөө хичээх ёстой юм байна” гэсэн бодол сууж өгдөг. Манай байгууллагаас жилдээ нэг нийтийн гүйлтийн өдөрлөг зарладаг. Сайн дурын ажилчид болон оролцогч гээд ойролцоогоор 2000 гаруй хүн цугладаг. Уг арга хэмжээний орлогоороо үйл ажиллагаагаа тогтвортой явуулдаг даа.
-Сүүлд та сайн үйлсийн аян эхлүүлсэн байсан. Тэр талаараа яриа дэлгээч?
-Энэтхэг, Монголын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран энэ аяныг өрнүүлж байгаа. Үнэндээ манай улсад хийгдэж буй хиймэл хөл, гарын материал чанар муутай, хэрэглэхэд төвөгтэй хүнд байдаг. Харин энэ аянаар холгохгүй материалтай, хөнгөн гар, хөл хийгдэнэ. Одоогийн байдлаар 600 хүний материал цуглуулаад, төслөө бичээд явж байна. Хэрэв Энэтхэг Улсаас зөвшөөрсөн тохиолдолд энэ зун манай улсад ирэх юм. Энэ төсөл минь амжилттай болбол хэчнээн сайхан бэ гэж бодох тусам сайхан байна.
-Завгүй ажлынхаа хажуугаар бидэнтэй ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Энэхүү ярилцлагыг уншсан бүх хүнд эрүүл энх, сэтгэлийн дүүрэн, амар амгалан, сайхан бүхнийг хүсье.
-"Achilles International Mongolia” ТББ-ын гүйлтийн үеийн зургуудаас хүргэж байна.


| О.САРАНЧУЛУУН: Хүн хөлөөрөө биш, тархиараа амьдралаа босгодог юм билээ |
|
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
Т.Энхжин “Астана-2026” дэлхийн аваргыг шөвгийн дөрөвт үлдлээ
2026-10-27 17:25:50
Чөлөөтийн эрэгтэй баг “Астана-2026” дэлхийн аваргыг зорилоо
2026-10-27 17:21:27
Ц.ГАНЗОРИГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн талаар ор үндэслэлгүй мэдээллүүд хийж байна
2026-10-27 15:52:47
Имарт 345 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ
2026-10-27 15:20:53
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
2026-10-27 15:18:50
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЬ ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ШАТАХУУН ӨГНӨ
2026-10-27 15:03:54
Хөх хоттой хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна
2026-10-27 15:02:25
Б.МӨНХТАМИР: Гуравдагч хөршөөс импортлох шатахуун, онгоцны түлшийг БНХАУ-аар дамжуулан оруулж ирнэ
2026-10-27 14:43:37
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 13:21:07
2026-10-27 13:13:41
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
NO BRAND ГУРАВ ДАХЬ САЛБАРАА ЦАЙЗАД НЭЭНЭ
2026-10-27 11:00:00
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |