Өнгөрсөн өвөл нийт нутгийн 80 гаруй хувь нь цастай, ихэнх аймгуудад өвөлжилт хүндэрч, зарим нутагт мал бэлчээрлэх боломжгүй байсан. Мөн цаг уур, орчин шинжилгээний газрын мэдээлснээр хоёрдугаар сарын дунд үед нийт нутгийн 60 гаруй хувь нь цастай байх төлөвтэй байна.
Энэ жил малчдын түвшинд өвс нэг сая тонн, сүрэл 15 мянган тоннн, ногоон тэжээл 88 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 32 мянган тоннн, гар тэжээл 47 мянган тонн, дарш 13 мянган тонн, хужир, шүү 92 мянган тонныг тус тус бэлтгэсэн. Тэгвэл бэлтгэгдсэн өвс, тэжээл 70 хувь нь зарцуулагджээ. Өвөлжилтийг хүнд давсан орон нутгууд үлдсэн нөөцөөрөө хаврыг давахад хүнд байгаа учир аймгийн онцгой байдлын газраас өвс, тэжээлийн тусламж үзүүлж байгаа аж.
Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 2022 оны аравдугаар сарын 25-ны байдлаар 22 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 5.4 мянган тонн өвс, 3.3 мянган тонн тэжээлийг нэмж татан авсан. Өвсний 70 хувь, тэжээлийн 64 хувийг зарцуулан одоогийн байдлаар 7.5 мянган тонн өвс, 4.2 мянган тонн тэжээлийн нөөцтэй байгаа аж. Хэрэв цаг эрс хүйтэрвэл энэ нөөцөөр хаврыг давахад бэрх байдал үүсэж, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ он гарснаар 416,560 толгой том мал зүй бусаар хорогдсон гэх мэдээлэл өгч байлаа. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 132 мянга 472 толгойгоор нэмэгджээ. Энэ нь нийт малын 0.6 хувь юм. Тэгвэл Увс /64057/, Сүхбаатар /59936/, Завхан /57873/, Архангай /54212/, Ховд /22962/ аймгууд хамгийн их хорогдолтой байгаа аж.
Мөн зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 35 хувьд нэн их, 41 хувьд их, 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна. Тухайлбал, арван аймгийн 23 суманд цагаан зуд, 13 аймгийн 41 сум цагаанаар зудархуу. хаваржилт хүндэрч мэдэхээр байна.
Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Түргэн, Өндөрхангай, Ховдын Алтай, Үенч, Булган, Говь-Алтайн Жаргалан, Завханы Тэс, Баянхонгорын Жаргалант, Эрдэнэцогт, Өвөрхангайн Хайрхандулаан, Төвийн Эрдэнэ, Өндөрширээт, Зуунмод, Баянчандмань, Сүхбаатарын Асгат, Халзан, Наран, Хэнтийн Өмнөдэлгэр, Хэрлэнд нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зуд болох нөхцөл бүрдсэн гэх дүгнэлт гарчээ.
Бид орон нутгийн ХХААГ-ын дарга нараас хаваржилтын нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Хөвсгөл аймгийн ХХААГ-ын мал үржлийн албаны дарга Б.Бямбасүрэн: Манай аймагт хоёдугаар сарын 28-ны байдлаар 7667 толгой мал хорогдсон мэдээтэй байна. Нэг настай мал түлхүү хорогдож байна. Шадар сайдын 2021 оны “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар шинэчлэн батлах тухай” 68 дугаар тушаалын “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх тухай” сумын түвшинт хийхэд их эрсдэлтэй Цагааннуур, Цэцэрлэг, Цагаан-Үүр, Хатгал, Галт, Алаг-Эрдэнэ,Төмөрбулаг дунд эрсдэлтэй Бүрэнтогтох, Чандмань-Өндөр, Ханх, Шинэ-Идэр гэсэн мэдээ ирүүлсэн байна. Мөн энэ жилийн хувьд хүйтний үргэлжлэх хугацаа урт, зуншлага тааруу бэлчээр 3-5 дахин хэтэрснээс малын бэлчээр хүрэлцээ хангамж муу байснаас мал муудах өвөлжит хүндрэх гол шатгаан болж байна.
Говь-Алтай аймгийн ХХААГ-ын дарга н.Сувданцэцэг: Манай аймагт өвлийг өнтэй давсан. Гэхдээ цаг цагаар эрс хүйтэрч, шуурвал хаврын хүнд давах төлөвтэй байна.
| Малчдын өвс, тэжээл дуусаж, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна |
|
Т.Энхжин “Астана-2026” дэлхийн аваргыг шөвгийн дөрөвт үлдлээ
2026-10-27 17:25:50
Чөлөөтийн эрэгтэй баг “Астана-2026” дэлхийн аваргыг зорилоо
2026-10-27 17:21:27
Ц.ГАНЗОРИГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн талаар ор үндэслэлгүй мэдээллүүд хийж байна
2026-10-27 15:52:47
Имарт 345 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ
2026-10-27 15:20:53
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
2026-10-27 15:18:50
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЬ ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ШАТАХУУН ӨГНӨ
2026-10-27 15:03:54
Хөх хоттой хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна
2026-10-27 15:02:25
Б.МӨНХТАМИР: Гуравдагч хөршөөс импортлох шатахуун, онгоцны түлшийг БНХАУ-аар дамжуулан оруулж ирнэ
2026-10-27 14:43:37
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 13:21:07
2026-10-27 13:13:41
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
NO BRAND ГУРАВ ДАХЬ САЛБАРАА ЦАЙЗАД НЭЭНЭ
2026-10-27 11:00:00
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-27 07:00:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |