Өнгөрөгч өдрүүдэд агаарын хэм шөнөдөө хасах руу шилжлээ. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын 280 мянган өрхийн галлагаа эхэлж, шахмал түлшний эрэлд гарцгааж эхэллээ. Өнгөрсөн өвөл, хавар сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх ажлыг амжилттай эхлүүлж, туршсан. Гэхдээ огцом хүйтрэх үед шахмал түлшний нийлүүлэлт тасалддаг, борлуулах цэгүүдийн хүртээмж муу,нөөц нь хурдан дуусдаг зэрэг шүүмжлэлтэй байсаар урин дулаантай золгосон. Тэгвэл намрын сэрүү орж, шахмал түлшний эрэлт нэмэгдсэн энэ өдрүүдэд өнөөх шүүмжлэл дахиад гарч эхэллээ. Манай сурвалжлах баг иргэдийн гомдол мэдээллийн дагуу нийслэлийн БЗД, Чингэлтэй дүүргийн гэр хороолол дунд байрлах шахмал түлшний борлуулалтын цэгүүдийн нөхцөл байдлыг сурвалжиллаа. Оройн 20 цагийн орчимд Дарь эх, Чингэлтэй, Хайлааст орчмын борлуулалтын цэгүүдэд шахмал түлш хайсан иргэдийн оочер дараалалд дарагдаж, зарим цэгүүдийн нөөц нь дууссан байлаа. Түүнчлэн шахмал түлшний карт байхгүй шалтгаанаар худалдан авч чадахгүй иргэд ч байна. Гэр хорооллын айл өрхүүд зуны гурван сар галлагаа хийгээгүй, борлуулалтын цэгүүд нүүрс зараагүй. Тийм ч учраас гэнэт хүйтэрч эхэлмэгц хаа хаанаа тулгамдаж байгаа бололтой юм.
| Шахмал түлшний борлуулалтын цэгийн нөөц оройдоо дуусаж байна |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |