-Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг өчигдрөөс олгож эхэлсэн. Мөн уг зээлийн нөхцөл шаардлагыг сулруулаад байгаа. Энэ ямар үр дагавартай вэ?
-Нэгэнт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авч байгаа болов уу. Монгол банкны эдийн засагч н.Ган-очирын цахим сүлжээнд бичсэн нийтлэлийг уншсан юм. Түүн дээр “Эдийн засаг хүндэрсэн нөхцөлд зээлийн тасалдал үүссэн. Тийм учраас эдийн засгаа дэмжихийн тулд зээлийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай” гэж төвбанк үзэж байгаа юм байна. Байж болно, гэхдээ нэг санаа зовоож байгаа зүйл нь зээл олгосны дараах процесс яаж явагдах вэ гэдэг чухал. Аж ахуйн нэгж байгууллага бүр өөр өөр бэрхшээл, асуудалтай. Тэд цар тахлын улмаас үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй, доголдолд хүрсэн. Импортоор хувцас авчраад, худалдаалдаг хүн байлаа гэхэд бараагаа татаж чадахгүй гэх мэт өөрсдөөс нь хамаарахгүй олон асуудал бий. Тэгэхээр арилжааны банкаар дамжуулан зээл авлаа гэхэд үйл ажиллагаа нь цаашид хэвийн явагдаж чадах уу, үгүй юү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, аж ахуй нэгжүүдэд учирч буй бэрхшээл нь зөвхөн зээлээр шийдэгдэх үү, үгүй юү гэдэгт л гол асуудал байгаа юм.
Тэгэхэр бизнесийн орчинг ерөнхийд нь яаж сайжруулах вэ гэдэг асуудал чухал байна. Дэлхийн банкнаас яг энэ асуудлаар буюу бизнесийн орчноо сайжруулах талаар манай улсад мөн зөвлөгөө өгч байсан. Гэтэл одоо коронавирустэй холбоотойгоор бизнесийн орчин тасалдахад хүрсэн. Тэгэхээр компаниуд өөрсдөө бүтцээ ковидын нөхцөлд тааруулах хэрэгтэй.
Аж ахуйн нэгж, иргэдэд зээл олгосны дараа эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг чухал. Өөрөөр хэлбэл, хоёр их наяд төгрөг хэдэн аж ахуйн нэгжид зээл болон очоод, борлуулалтын орлого нь ингэж нэмэгдэнэ гэсэн тооцоо хийсэн байж таараа. Түүнийгээ л танилцуулах ёстой
-Арилжааны банк өөрөө ашиг хардаг байгууллага. Гэтэл иргэд, аж ахуйн нэгж байгууллага зээлээ эргэн талж чадахгүй бол арилжааны банк болоод эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Сангийн сайд эрсдэлийг нь маш сайн судалсан гэж тайлбарлаад байгаа. Түүнийгээ танилцуулах хэрэгтэй. Дээр хэлснээр аж ахуйн нэгж, иргэдэд зээл олгосны дараа эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг чухал. Өөрөөр хэлбэл, хоёр их наяд төгрөг хэдэн аж ахуйн нэгжид зээл болон очоод, борлуулалтын орлого нь ингэж нэмэгдэнэ гэсэн тооцоо хийсэн байж таараа. Түүнийгээ л танилцуулах ёстой. Учир нь цаасан дээр хийдэг тооцоо бодит байдал дээр ирэхээрээ тооцоолоогүй олон бэрхшээл гарч ирдэг. Жишээлбэл, дахин зээлийн тасалдал үүсэх, төлөвлөж байгаа бодит үр дүнд хүрэх үү гэдгийг эрсдэлийг тооцох маягаар хувилбараа бодох хэрэгтэй.
-Бизнесийн орчин муу үед эрсдэлээ тооцоолоогүй, хамгийн сайнаар харсан хувилбар гэсэн үг үү. Тэгвэл энэ нь эдийн засагт ямар үр дагавар үзүүлэх бол?
-Хамгийн сайн хувилбараар л яриад байна шүү дээ. Гэтэл халдварын тархалтын нөхцөл байдал болон вакцинжуулалт ч мөн одоо ярьж байгаа шиг хоёрдугаар сар хүртэл хийгдэж дуусахгүй. Миний бодлоор нөхцөл байдлыг хараад үзвэл вакцинжуулалтын ажил ирэх наймдугаар сард дуусвал их юм. Одоогоор вакцины захиалга бүрэн хийгдээгүй, хаанаас, хэзээ ямар вакцин орж ирүүлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй. Хамгийн аюултай нь олон улсын халдвар судлалын байгууллагууд вакцин хийлгэсний дараа ч тэр хүн халдвар тээгч байж болно гэдгийг хэлж байгаа. Өөрөө өвдөхгүй халдвар авчихдаг тэгсэн мөртлөө тарааж болдог. Дээрээс нь манай улсын хүн амын 30 хувь буюу хүүхэд, архаг хууч өвчтэй, харшилтай зэрэг хүмүүс вакцинжуулалт хийглэхгүй шүү дээ. Энэ хүмүүс халдвар авах эрсдэл өндөр. Тэгэхээр энэ 2021 онд бүхий л үйл ажиллагаа хэвийн болох магадлал бага. Цаашлаад олон нийтийг хамарсан үйл ажиллагаа буюу хурал зөвлөгөөн, концерт, спортын арга хэмжээ, бар цэнгээний газрууд гээд бүгд л ирэх намар хүртэл нээгдэхгүй. Эрүүл мэндийн шаардлагаар үйл ажиллагааг хумьж, хамарч байгаа хүний тоог цөөрүүлээд ирэхээр өнөөх бизнес маань төлөвлөсөн хэмжээгээрээ орлого олж чадахгүй. Энэ талын эрсдэлийг банк, санхүүгийнхан тооцоолохгүй байна. Өөрөөр хэлбэл, гоё сайхнаар бодож байгаа тэр төлөвлөгөөг хязгаарлаж байгаа хүчин зүйлүүд байна.
-Ерөнхийдөө чанаргүй зээл ихсэх магадлал өндөр байх нь.
-Тийм. Нэг хэсэг нь яах вэ, үр дүнгээ өгнө. Харин үйл ажиллагаа таг зогсоод, дахиад сэргэх гэж байгаа аж ахуйн нэгж байгууллагад бол хэцүү. Тухайлбал, аялал жуулчлалын салбар байна. Тэд гурван сарын дотор үйл ажилагаагаа зогсоогоод, түрээсэлж байсан офиссоо хүртэл буцаагаад өгчихсөн. Гэтэл дахиад шинээр эхэлнэ гэдэг боломжгүй. Арилжааны банкуудаас зөвхөн зээл авна. Таван жилийн төлөвлөгөө баталдаг шиг 10 их наядын мундаг төлөвлөгөө баталсан гээд яриад л байвал бүтэл олохгүй. Ялангуяа эгзэгтэй цаг үед.
| Н.ЭНХБАЯР: Аж ахуйн нэгж байгууллагад учирч буй бэрхшээл зөвхөн зээлээр шийдэгдэхгүй |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |