Зэсийн үнэ сүүлийн есөн жилд анх удаа 9000 ам.доллар давж, Лондоны металлын бирж дээр энэ сарын 22-нд 9187 ам.долларт хүрсэн. Өнгөрсөн 2020 гуравдугаар сарын 23-нд зэсийн үнэ нэг тонн нь 4774 ам.доллар байсан бол ердөө 11 сарын хугацаанд 9158 ам.доллар болж, 191.8 хувиар өслөө. Зэсийн үнийн уг өсөлт Монгол Улсын хувьд маш таатай мэдээлэл бөгөөд энэ боломжийг алдалгүй “атгах” ёстойг анхааруулж байгаа юм.
2021 оны улсын төсөвт зэсийн үнийг 6500 ам.доллар байхаар төсөөлж, цэвэр зэсийн орлогоос 1.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцоолсон. Зэсийн үнэ 9000 ам.доллар дээр тогтвортой байна гэж үзвэл манай улсад эдийн засгийн томоохон сэргэлт, боломж бий болно. Эдийн засагч, судлаачид зэсийн үнийг ойролцоогоор 9000 ам.доллараас дээш гаргаж ханшаа түгжиж чадвал 2.0 их наяд давсан орлого олох боломжтой гэж үзэж буй. Хэрэв энэ боломжийг ашиглаж чадвал эдийн засгаа хөл дээр нь босгож, аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, иргэдэд бодит дэмжлэг болж чадах юм.
Тэгвэл бид зах зээлийн энэ боломжийг хэрхэн ашиглах вэ:
Эдийн засагч Д.Амгалан уг боломжийг ашиглахын тулд юуг анхаарах ёстойг “Богино, дунд хугацаандаа худалдах ханшаа дэлхийн зах зээлийн ханшаар тогтооход анхаарах. Өөрөөр хэлбэл, цэвэр зэсээ дэлхийн зах зээлийн үнэд ойролцоо гэхээс илүүтэй ижил ханшаар, зэсийн баяжмалын үнээ дэлхийн зах зээлийн ханшаас 23- 35 хувь доогуур зардаг нөхцөлөө сайжруулсан ханшаар гэрээлж чаддаг байх. Мөн өндөр ханшийн төлвийг мэдэрч ханшийг өндөр дээр түгжих санхүүгийн дериватив хэлцэлүүд хийх. Дунд, урт хугацаандаа баяжуулах үйлдвэр, боловсруулах үйлдвэрүүд зайлшгүй барих шаардлага байгааг анхаарах хэрэгтэй” гэжээ.
Зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятад Улсад арилжааг эргэн нээснээс хойш үнэ нь долоо орчим хувиар нэмэгдсэнийг шинжээчид дурджээ. Түүнчлэн тус улс эрчим хүчний урт хугацааны төслүүдийг хэрэгжүүлж байгаа нь зэсийн түүхий эдийн далайцтай хэрэгцээ үүсгэж байгаа. Мөн “Блүүмбэрг” сэргээгдэх эрчим, цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдэхтэй холбоотойгоор зэсийн эрэлт өсөх төлөв ажиглагдаж байгааг дурдаж буй. Харин “Citigroup”-ийнхэн тонн зэсийн үнийг 10 мянган ам.долларт хүрэх магадлал өндөр байна гэх таамаглалаа удаа дараа илэрхийлээд байгаа. Мөн дэлхийн зэсийн зах зээлийн 30 хувийг дангаараа нийлүүлдэг Чили Улсад цар тахлын улмаас уул уурхайн үйл ажиллагаа доголдсон нь нийлүүлэлтийн хомсдол үүсгэж, эсрэгээрээ зэсийн ханш “цойлох” шалтгаан болж байгааг онцлох хэрэгтэй.
| Зэсийн үнийн “цойлолт” эдийн засгаа хөл дээр нь босгох БОЛОМЖ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |