Хаврын сүүл сар, өндөр байшин дунд амьдрах бидний хувьд жирийн л нэг өдөр, хоногууд. Харин малчны хотонд төлийн дуу цангинан, тариан талбайд тракторын дуу хадаж байна. Малчид, тариаланчид бүрнээ өөрсдийн аж ахуйгаа эхлүүлэхээр хөдөлмөрлөөд тун ч завгүй. Тэдний адил зөгийн аж ахуй эрхэлж, амьдралынхаа ихэнх цаг хугацааг зөгийтэй хамт өнгөрөөсөн Б.Бат-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа. Дархан-Уул аймгийн Орхон суманд гэр бүлийн хамт амьдардаг тэрбээр зөгий үржүүлэх ажилдаа сумынхаа олон хүн ажиллуулж орлоготой байлгадаг байна.
-Сайн байна уу. Урин цаг ирж, хаврын ажил ид ундарч байна. Зөгийчин хүн энэ хугацаанд чухам ямар ажил амжуулдаг вэ гэдэг нь уншигчдад сонин байх биз ээ?
-Сайн, сайн байна уу. Тиймээ, ажил ихтэй өдрүүд өнгөрч байна. Зооринд өвөлжүүлсэн зөгийгөө гаргах гээд ажил ихтэй байна. Энэ сарын 10-нд гаргаж эхэлсэн. Зооринд хатан зөгий болон ажилчин зөгий л өвөлждөг. Ажилчин зөгий дотроо өөр өөрийн үүрэгтэй. Үүдний харуул зөгий, үүрээ цэвэрлэдэг зөгий, хоол тэжээл зөөдөг зөгий, зөгий үхлээ гэхэд үүрнээс гаргадаг зөгий гэх жишээний тус тусдаа үүрэгтэй байдаг. Харин хаан зөгий нэг жилийн настай, намар оройхон үхчихдэг зөгий бий.
-Зөгийн сүрэг тэгвэл их нарийн зохион байгуулалттай байдаг байх нь ээ?
-Танайх зөгийгөө хэрхэн тэжээдэг вэ?
-Зөгийг элсэн чихрээр тэжээдэг. Элсэн чихрийг устай хольж үүрэнд нь тавьж өгдөг.
-Өвөл хоолыг нь хэрхэн өгдөг вэ?
-Намар ганцхан удаа хоол өгдөг. Түүнийгээ бага багаар зөөвөрлөж, өвөлжин иддэг. Өөрөөр хэлбэл, намар үүрэнд нь оруулахдаа ганцхан хоол бэлдээд тавьчихдаг, түүнийг "нөгөөдүүл" бага багаар тасалж иддэг гэсэн үг. Ер нь зөгий өвөл бараг юм иддэггүй. Хагас унтаа байдалтай байдаг.
- “Унтаа зөгий”-нүүд хавар зоориноос гараад шууд “ажилдаа” орох уу?
-Зөгий хавар зоориноосоо гараад шууд балаа хураахгүй. Өвөлд хэр сайн орсноос шалтгаалж зоориноос гаргангуут амин дэм, хоол тэжээл өгдөг л дөө. Балаа бол цэцэг дэлгэрснээс хойш л тогтмол долоо хоног болгон хураадаг. Ихэнхдээ хавар таван сараас намар есөн сар хүртэл хураадаг даа. Энэ хугацаанд зөгийгөө аваад оторлож амьдарна. Хаана ургамал сайн байна. Тийшээ л нүүнэ дээ.
-Зөгийн аж ахуй эрхлэхэд хүндрэлтэй ямар асуудал тулгарч байна вэ?
-Зөгийн бал өөр өнгө, чанартай байдаг шүү дээ. Энэ юунаас шалтгаалдаг вэ?
-Зөгийн бал таван өөр өнгөтэй байдаг. Тэр нь байгалийн ургамлаас шалтгаалж өнгө нь хувирч байгаа юм. Сүүлийн үед “Арабас” гэж ургамал ихээр тарьдаг болсон шүү дээ. Түүнээс үүдэн шар өнгөтэй болж байгаа юм. Гурвалжин будаанаас хар хүрэн өнгийн бал гарна. Байгалиасаа хамаараад шаргал, шар, хар хүрэн өнгөтэй байдаг.
-Сүүлийн үед зөгийн бал үйлдвэрлэдэг, бал хурааж зардаг хүмүүс ихэссэн. Үүнээс жинхэнэ зөгийн балыг хэрхэн ялгаж хэрэглэх вэ?
-Жинхэнэ зөгийн балыг ялгах их амархан. Зөгийн балаа аяганд хийгээд, халбага дүрээд дээш нь өргөхөд бал нь дуссаар байгаад тасрахдаа балаа дээшээ татдаг. Зарим том компани зөгийн бал худалдаж аваад сироптой хольж найруулаад, худалддаг юм билээ. Хольцтой зөгийн бал тасрахгүй зууралдаад байна. Зөгийн балыг ялгах олон арга байдаг л даа. Гэхдээ энэ бол хамгийн энгийн арга. Мөн зөгийн бал хэдэн мянган жил хадгалсан ч мууддаггүй.

-Сэлэнгэ аймгийг зөгийн аж ахуйн өлгий нутаг гэх нь бий. Энэ нь юунаас шалтгаалдаг вэ?
-Тийм ээ. Сэлэнгэ аймагт зөгийн аж ахуй их эрхэлдэг. Гэхдээ манай баруун аймгуудад зөгийн аж ахуй эрхэлдэг хүмүүс мэр сэр байдаг юм билээ. Ховд, Говь-Алтай аймагт гэх жишээний. Ер нь бол шумуул хаана байна, тэнд зөгий байдаг юм. Яагаад гэхээр шумуул өөрөө нам дор, дулаахан газар зуншдаг. Тиймээс дулаахан л байвал зөгийнд сайн. Зөгийн үүр 38, 39 градус халуун байдаг.
-Таны хувьд зөгийтэй үргэлж ойр байдаг. Зөгийнд олон удаа хатгуулж байсан уу?
-Олон удаа хатгуулж байсан. Гэхдээ зөгийнд хатгуулах сайн. Мэдээж нэг дор олон хатгуулах муу л даа. Ер нь ганц, нэг хатгуулахад сайн. Яагаад гэхээр зөгий тайван байгаа үедээ хүний өвчтэй газрыг олж хатгадаг. Цочсон үедээ хамаагүй хатгачихдаг юм. Над дээр зөгийнд хатгуулахаар хүмүүс ирж л байсан. Зөгий хүний өвчтэй газар хатгаж, өвчнийг нь авчихаад гэдэс нь цувраад үхчихдэг, өрөвдөлтэй амьтан.
-Нэг бүл зөгийг хэдэн төгрөгөөр худалддаг вэ?
-Нэг бүл зөгий 450 мянган төгрөгөөр худалдаж байна. Хавраас, намар хүртэл нэг бүл зөгийнөөс таван килограмм бал хурааж авдаг.
-Сонирхолтой мэдээлэл өгсөнд баярлалаа.
-Баярлалаа
| Б.БАТ-ЭРДЭНЭ:Зөгий хүний өвчтэй газар хатгаж, өвчнийг нь авчихаад гэдэс нь цуваад үхчихдэг өрөвдөлтэй амьтан |
|
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |