Оцон шувууны эхнэрийн тухай нэг баримт олж уншсанаас хойш түүний талаар хэн нэгэнд яримаар болоод ер болдоггүй. Манай бөмбөрцөгийн өмнөд хагаст хөдөлж ядан түнтэгнэх хоёр нутагтан оцон шувуу тэр тивийн хамгийн ухаантай эзэн нь. Хүн төрөлхтний мэдэх тэсгим хүйтнээс хэд дахин илүү жавраар ташуурдах хүйтэн салхит цас мөсний орондоо тэд хамгийн жаргалтай бас өрөвдөлтэй нь. Тэднийг баримтат кино, судлаачдын өгүүллэгээс таньж, мэдэхийг оролдож буй олон зуун хүний нэг нь би.
Оцон шувууны өвөг эцгийг өдгөөгөөс 70 сая жилийн тэртээ буюу үлэг гүрвэлийн мөхлийн үед үүссэн хэмээн эрдэмтэд үздэг.
Тэднийг Антрактид, өмнөд туйл орчмын ахууна, салхич зэрэг шувуутай ойрын төрөл болохыг эрдэмтэд 2005 онд нотолсон байна. Энэ шувууны цээж нь цагаан, нуруу нь хар өдөөр бүрхэгдсэн байх ба далавч нь сэлүүрний үүрэг гүйцэтгэдэг. Ихэнх оцон шувуу сам хорхой, загас, арваалж зэргээр хооллох бөгөөд амьдралынхаа хагасыг усанд, үлдсэнийг нь хуурай газарт өнгөрөөнө. Бүх зүйлийн оцон шувуу нь өмнөд хагасаас гаралтай ч, Антарктид, зарим зүйл нь сэрүүн бүсээр, зарим нь бүр экваторын бүсэд амьдардаг. Оцон шувууны хамгийн том нь хаан оцон шувуу бөгөөд нас бие гүйцсэн нь дунджаар 1.1 м өндөр, 35 кг жинтэй. Хамгийн жижиг нь цэнхэр оцон шувуу ба 40 см өндөр, нэг кг жинтэй. Том биетэй зүйлүүд нь голдуу хүйтэн бүсэд таарах ба жижиг зүйлүүд нь ерөнхийдээ сэрүүн, дулаан бүсэд нутаглана.
Балар эртний зарим зүйл оцон шувуу нь насанд хүрсэн хүнтэй тэнцэхүйц өндөр, жинтэй байсан гэдэг.
Оцон шувууд өлчир чийргээрээ алдартай. Өөхөн бүрхэвч нь зузаанаас гадна тэд гурван ч давхар өдөн бүрхүүлтэй гэж байгаа. Шигүү өд нь тэднийг хүйтнээс 87 хувь халхалдаг бол өөх нь 13 хувь хамгаалдаг аж. Тэд төрөл зүйлээсээ хамаарч харилцан адилгүй насладаг бөгөөд дунджаар 6-20 жилийн амьдрал туулдаг.
(1).jpg)
Уур манан савсаж, жавар тачигнасан мөсөн эрэг дээр олноороо түнтэгнэн алхах оцон шувууд бие биедээ дурлаж, үдшийн цагаар өндөрлөг газар болзон, хамтын амьдрал зохиодог нь судлаачдын дуранд их өртөнө. Амьтны ертөнц дэх хуулиар эр нь эмийгээ хүчлэн үржилд орж, үр төлөө үлдээдэг байх хэмээн таамаглаж ирсэн хүн төрөлхтний бодлыг нэгэн судлаачийн ажил өөрчилсөн байдаг. Судалгааны явцад гайхаж, биширмээр, өрөвдөж хайрламаар олон зүйл ажиглагдсан бөгөөд тэр дундаас эмэгчин оцон шувууны ааш авир эрх танхи бүсгүйчүүдийнхтэй ихээхэн төстэй байжээ. Зузаан цасанд дарагдсан олон зуун жилийн мөсөн дээр түнтэгнэх эм шувууд нас бие гүйцсэн эрийнхээ өмнүүр тоогдон тоогдтолоо эргэлддэг аж. Өөрийг нь эргүүлдэх харчуулыг найз бүсгүйчүүдээрээ хөөлгөн, өөрийн дурлалт залууд үнэнчээ харуулна. Оцон шувууны ертөнцөд эм шувууны сонголт л хүчтэй аж. Хэрвээ нэг эр оцон шувуу олон “бүсгүйд” таалагдвал бусад нь түүнийг хөөн зайлуулахад хүрдэг байна. Тиймээс эмэгчин шувууд нэг эрийг олноороо эргүүлэх нь ховор. Гэхдээ “хүүхэмсэг” харчууд тийм ч удаан тэсдэггүй бөгөөд сүргээ орхин аль нэг оргилыг чиглэн алхах нь зүрх сэтгэлээ түүнд үүрд тушаахаар шийдсэний тэмдэг гэнэ. Хэдэн цагийн турш эргэлдэн алхсны шагналд тэд нэг насныхаа ханийг олж байгаа нь тэр. Харин хэдэн өдрөөр, ядарч, цуцатлаа эргэлдээд ч дурлалт хархүүдээ тоогдоогүй эм шувууд мөнхийн орныг зорин хаашаа ч юм алга болдог гэнэ лээ. Ингэж гуньж, хэнд ч юм туньж явахад нь хэн нэг оцон шувуу таарч, хоргоохгүй л бол явсаар байдгийг ч үзүүлсэн байдаг.
Есөөс нэгдүгээр cар бол тэдний үржлийн үе. Тэд мөн л ямар төрөл зүйлд төрснөөсөө шалтгаалж үржилд орох нас нь өөр өөр. Хамгийн жижиг биетэй цэнхэр оцон шувуу 3-4 настайдаа үржилд ордог бол бусад нь 5-8 нас хүрч байж өндөг тээх чадвартай болдог аж. Үржилд орсноос хойш 54-65 хоног өндгөө тээнэ. Энэ ахархан хугацаанд ямар нэг гайт зүйл болж эр нь үхэхгүй л бол эх оцон шувуу хорвоод амьдрахын жаргалыг эхний бөгөөд эцсийн удаа жинхэнэ утгаар нь эдэлдэг гэлтэй. Тэр эр оцон шувуугаа даган зах хязгааргүй далай, тэнгисийн зүг алхаж одно. Оцон шувууд жигүүртний шумбалтын аварга. Хаан оцон шувуу л гэхэд ганц харайлтаар 565 метр хүртэл гүн шумбаж чадах бөгөөд дээд тал нь усан дор 28 минут байх чадвартай. Ингэхдээ тэд хосоороо далайгаар аялж, наймаалж, арваалж, загас, сам хорхой болон далайн жижиг биетээр хооллоно. Барьсан наймаалжаа эмийнхээ ам руу хийж, эр нь дараагийн олзоо хайна. Энэ хооронд эм нь өөр нэгийг барьж эрийнхээ зүг сэлнэ. Ингэж олзоо хөөн тоглох үед нь тэдний зүрх минутад тавхан удаа л цохилдог байна. Энэ нь тэдний уушги их хэмжээгээр хүчилтөрөгч хадгалж чаддагтай холбоотой аж.
Оцон шувууд сэрвээ мэт далавч, хөдөлгүүр шиг үүрэгтэй хөлөө ашиглан сэлнэ. Сэлэх үед далавчаа минутад 120-200 удаа дэвнэ. Усан дор 36 км/цаг хүртэл хурдалж чаддаг оцон шувууд уснаас хоёр метрээс ч өндөрт үсрэх чадвартай. Зуу, зуун хос оцон шувуу усан дор ийн эрхлэлдэн наадахаас гадна биедээ их хэмжээний тэжээл хуримтлуулж авна. 45-50 хоногийн турш усанд сэлж, эрэг дээр наадсаны дараа хосууд үржлийн газраа зорин түнтэгнэнэ.
1-2 сарын хооронд нэгэн зэрэг өндөглөж эхэлнэ. Тэд дээд тал нь хоёр өндөг гаргадаг бөгөөд ихэнхдээ хоёуланг нь алддаг байна. 50 хоног гэдэг оцон шувууны хувьд урт хугацаа. Нэг л эвгүй хөдөлбөл удаан хүлээсэн үр нь үгүй болно. Тиймээс өндгөө халуун хэвлийгээсээ унахад нь хөлийнхөө сарвуун дээр арай чамай тогтоон авна. Энэ оролдлого нь нийт оцон шувууны 65 хувьд нь л амжилттай болдог байна. Турь муутай хөлийнхөө сарвуун дээр тогтоосон жижигхэн өндгөө илүү ганц ч хөдөлгөөн хийлгүйгээр 39-60 хоног дарах ёстой. Энэ хугацаанд эх оцон шувуу цурам ч хийх эрхгүй бөгөөд нэг л хормын халамж, сэрэмж алдвал өндөг хөлдөнө. Ташуурдан үлээх салхи, жаварт нойр, хоолгүй нэг л янзаар суух эм шувууд хором хормоор амилах үрийнхээ зүрхний цохилтыг чагнан суудагтаа л тэсдэг биз ээ. Энэ хугацаанд эр оцон шувуу далай тэнгисээс хоол, тэжээл цуглуулан гэр бүлийнхээ зүгт ум хумгүй тэмүүлнэ. Бүхлээр нь залгисан сам хорхой, наймаалжаа бага багаар гулгин гаргаж, эмийгээ тэжээнэ. Эр оцон шувуу хоол тэжээл хайн яваад иргэж ирэхгүй тохиолдол цөөнгүй. Задгай далайд гарсан тэдний алхам тутамд дайсан тулгарч, аюул занaлхийлэл учирна. Тэд аюулаас зайлж, хоол олсон цагтаа заавал буцаж ирнэ. Хэрвээ гэрийн эзэнд золгүй явдал тохиолдвол хоёр амь дагаад сүйрнэ. Иймээс зэрлэг байгалийн хуульд хавчигдсан оцон шувуу амьдралын төлөө буцалтгүй тэмцэнэ. Гэхдээ энд төрж буй мянган өндөгний 300 нь ч амьд үлддэггүй харамсалтай тоо бий.
Өндгөө хагалалгүй үрээ тосож авбал айх айдсын тал хувь нь арилна. Дэгдээхэйн өд сөд нь урган нас бие гүйцтэл 10 сараас нэг жил зарцуулдаг. Энэ хугацаанд эх, эцэг нь ээлжлэн далай руу явж, хоол, тэжээл зөөнө. Хангалттай загас, хавч барихын тулд шувууд 100 гаруй км хол шумбах хэрэг гарна. Дэгдээхэй нь ховдог байхаас ч аргагүй. Учир нь түүний биеийн талаас илүүг ходоод нь эзэлдэг.
Үрээ тосож авсан гэр бүлийн дараагийн том даваа нь чулуу цуглуулах. Мөс, цасны оронд хамгийн үнэтэй зүйл нь чулуу. Чулууны төлөөх дайн алхам тутамд гардаг тул түүний эрэлд эм оцон шувууд гарах нь илүү ашигтай. Оцон шувууны эхнэрийн мөнхийн ч байж мэдэх нэгэн нууцыг энд задлах гэж байна. Бяцхан жаахан ангаахайнхаа эрүүл энхийн төлөө тэд үүр барих ёстой. Үүний тулд чулуу хэрэгтэй. Гагцхүү ганц бие, залуу оцон шувууд л их хэмжээгээр чулуу нөөцөлсөн байдаг тул тэднээс царайчлахаар өндөр өөд мацна. Мацаж, мацаж очтол залуу шувууд нүүр өгөхгүй. Тэгэхээр нь тэд чулууны оронд залуу оцон шувуутай шувууны ертөнцийн үүлэн борооны явдлыг гялс амжуулдаг байна. Шагналд нь хүссэн чулуугаа аваад эр нөхөр, ангаахайдаа очдог аж. Ингэж очихдоо огтхон ч сэжиг авахуулдаггүй бөгөөд үүрээ зассаны дараа нөхрийнхөө нүдийг хариулж байгаад сэмхэн өнөөх оргил өөд гардаг эмс ч байдаг аж. Ийм маягаар нэгэн оцон шувуу 62 чулуу цуглуулахыг АНУ-ын судлаач тоолж, тэр явдлыг дүрс бичлэгт буулгаснаа баримтат кинондоо буулгасан байдаг билээ. Гэхдээ энэ үзэгдэл ихэвчлэн Адалий хэмээх төрөл зүйлийн оцон шувуудын дунд өрнөдөг байна. Жилээс жилд тоо толгой нь хоргодож, өнгө зүс нь хувьсан өөрчлөгдсөөр байгаа зургаан төрлийн 17-20 зүйлийн 223 сая орчим хос оцон шувуу өдгөө амьдарч байна.
| Хөл дээрээ хүүхдээ “өсгөдөг” ээж |
|
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |