Цаасан малгайгаар гангарч, төрсөн өдрийн баярын ширээний ард суусан элбэнх зүсэм бялууг хэд хуваагаад л үмхчихэв. Түүний гурван насны төрсөн өдрийн бэлэг үүгээр дууссангүй. Савтай усанд таван жижиг загас сүлжилдэнэ. Загастай сав руу очихыг эзэн нь зөвшөөрөхөд нохдын овогт багтдаг ч мууртай илүү төстэй элбэнх урд хоёр сарвуугаараа загас барихыг удтал оролдоно. Ой хүрч буй хүүхэд тавагтай хоолтойгоо “үзэж тардаг”-тай л адил юм болов. Хэсэг ноцолдсон ч нэгийг нь ч үмхэж чадсангүй. Усны амьтад ч эрвийх дэрвийхээрээ сүлжилдэн зугтаж, сүүлдээ өнөөхөөр чинь тоглож байна уу гэлтэй хөдөлгөөнөө удаашруулснаа царай муутай сарвуу нь дөхөөд ирэхийн алдад шурхийгээд одно. Ингээд дараагийн бэлэг рүү түүнийг урьлаа. Тэр нь багц усан үзэм байв. Дуртай амттаных нь нэг гэдэг нь тодорхой. Харайж очоод, сурамгай гэгч нь дээш өргөж байгаад нэг нэгээр нь үмхлэн зажилна. Эзэд нь урамшуулан алга ташиж, төрсөн өдрийн дуу дуулж байв. Цаана нь түүнд тусгайлан зориулж зассан торгомсог хөнжил, дэр бүхий ор харагдана. Тэр энэ гэр бүлийн нэг гишүүн болж, хайр, хүндэтгэл хүлээсэн нь Youtobe-д байрлуулсан дүрс бичлэгээс илт. Элбэнх гэрийн тэжээвэр амьтдын нэгд зүй ёсоор ордгийн баталгаа энэ. Гэхдээ ихэвчлэн АНУ, Франц, Герман, Швейцарь, Австри зэрэг Европын орнуудад. Харин манайд барагтай л бол харагдаад байдаггүй, зэрлэг амьтан хэвээрээ.

Модонд авирахдаа маш шаламгай, чадварлаг. Энэ амьтан тэнцвэрээ сайн хадгалдгаараа мууртай төстэй. 10-12 метрийн өндрөөс унахыг юман чинээ тоолгүй дөрвөн хөл дээрээ л бууна. Мэргэжилтнүүдийн онцолдгоор шөнийн хэрмэл амьтан. Учир нь тэрбээр ихэнхдээ шөнөөр хоол тэжээлийн эрэлд гардаг. Тиймдээ ч харааны хөгжил сайтай. Монголчууд элбэнхийг булган дорго, нохой элбэнх хэмээн нэрлэдэг. Халх, Нөмрөг, Онон гол, Яхь нуур, Угалз зэрэг томоохон гол, нуурын сав, намгархаг газар суурьшсан харь амьтан. Харь гэсний учир нь тэрбээр гаднын орноос манайд газарзүйн байршил болоод бусад нөлөөгөөр ирж, суурьшсан учраас ийн тодотгодог байна.

Элбэнх модны хөндий, амьтны үлдээсэн үүр, нүх, хадны завсар, зэгс, ой, шугуйд амьдардаг. Өөрөө үүр барьж, нүх ухах зэргээр оромж засаж чадах ч тэгдэггүй. Мэлхий, загас, дун, хясаа, чийглэг газрын шавьж, нугаламгүй амьтан буюу гүрвэл, хавч, жижиг хөхтөн, ангаахай, дэгдээхэйгээр хооллохоос гадна үхсэн амьтны сэг зэм, хог болон ногоон ургамал, жимсээр хооллодог.
Уул зан чанар нь их дөлгөөн, аюул тохиолдсон үед зугтахаасаа илүү тухайн газраа хярж хэвтэн биеэ хамгаалдаг. Анчдын яриагаар элбэнх харагдаж байгаа шигээ номхон амьтан бас биш. Түүн рүү үнэг, чоно зэрэг махчин амьтад ойртохоосоо ч айдаг байна. Учир нь өөрийгөө хамгаалахын тулд юу ч хийхээс буцахгүй дайчин бас зальтай. Дайснаасаа зугтаж, амь гарахад нь түүний хурдан хөл, мод зэрэг өндөр юманд түвэггүй авирах чадвар нь ихээхэн тус болдог гэдэг.
Элбэнх хосоороо амьдарна. 2-3 дугаар сард эвцэлдэх бөгөөд орооны идэвхтэй үе нь ихэвчлэн зургаан өдөр үргэлжилнэ. Эмэгчин нь хоёр сар орчим хээлээ тээж, 6-8 гөлөг төрүүлнэ. Гөлөг нь найман долоо хоногтойдоо нүдээ нээж, 70 гаруй хоног эхийн сүүгээр хооллоно. Сүүнээсээ гарч, хоол тэжээл олох чадвартай болсон үед нь зулзагаа хөөж биеийг нь даалгадаг. Нэг нас хүрсэн элбэнх үржилд ороход бэлэн болдог.
Хүнд амархан дасдаг учраас гаршуулахад амар. Гэрийн нөхцөлд 11 хүртэл наслах чадвартай аж. Энэ тухай нэгэн эрдэмтэн “Элбэнхийн нас бусдын хайр, халамжаар уртасдаг. Хэдий чинээ хайрлана төдий чинээ хүнд ижил дасал болж, эзнээ үгүйд ганихардаг” хэмээн тэмдэглэжээ.
Элбэнх сайхан зангаа хүрэхээр муур шиг дуугарч, цээжээ хэржигнүүлнэ. Бас исгэрч, шүгэлдэж чаддаг. Үүнээс гадна алиалж, эзнээ хайрлаж, эрхэлж, тунирхахаас гадна хамгаалахыг оролддог нь хүмүүсийн хайрыг ихэд татдаг байна.

| Усан үзэм идэж буй элбэнх |
|
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |