Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар “Ковид-19” цар тахлын эсрэг дархлаажуулалтын явц болон цэгүүдийн үйл ажиллагаатай танилцжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх хороодын вакцинжуулалтын явцтай танилцах үеэр “Вакцины татан авалтыг идэвхтэй хийж байна. Синофарм үйлдвэрийн вакциныг 900 мянган тунг авна. Бид дэлхийд дархлаажуулалтаар тэргүүлэгч болж эдийн засгаа бүрэн нээсэн улс болох зорилттой. Хэсэгчилсэн хөл хорио өнөөдрөөс эхэлж байна. Өдөрт дунджаар 12 мянган хүнийг вакцинд хамруулж байсан бол хэсэгчилсэн хөл хорионы өдрүүдэд өдөрт 30 мянга хүртэл ачааллаа нэмэгдүүлнэ. Энэ хурдаараа явбал эхний вакцины тунг зургадугаар сарын 1-нээс өмнө нийт иргэддээ хийж амжина. Улаанбаатар хотын хүн амыг тавдугаар сард багтаж дархлаажуулах зорилт тавьсан. Хэсэгчилсэн хөл хорио тогтоож байгаа нь эмнэлгийг байгууллагын ачааллыг багасгаж вакцинд анхаарал хандуулж буй хэрэг” гэдгийг хэллээ. Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Спорт хороонд байрлах дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Дүүргийн хэмжээнд өдөрт 3000 орчим хүнийг вакцинжуулалтад хамруулж байгаа энэ тоог ирэх өдрүүдээс цэгийн тоог нэмэгдүүлэн хоногт 6,000 хүнийг хамруулахаар бэлтгэл ажлаа хангаж байгааг холбогдох эрүүл мэндийн салбарын төлөөлөл хэлж байв. Улаанбаатар хотод 6895 өндөр настай хүмүүс бие даан гэрээсээ гарч чадахгүй, хэн нэгний асаргаа халамжид амьдарч байна. Эдгээр иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг гэрт нь хүргэж дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж, бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Уг ажлыг ЭМЯ-ны Геронтологийн үндэсний төв, НЭМГ, МУЗН, ДЭМБ-ын туслалцаа дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж байгаа гэдгээ Ерөнхий сайдад танилцуулжээ.
Ерөнхий сайд уг ажлыг эрчимжүүлж шаардлагатай тоног, төхөөрөмж, автомашин, хамгаалах хувцас хэрэгслийг шийдэх чиглэлийг Эрүүл мэндийн сайд болон Нийслэлийн удирдлагуудад өгөв.
| Өдөрт 30 мянга хүртэлх иргэнийг дархлаажуулалтад хамруулна |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |