Тураг гогой буюу хар галуу нь манай орны гол мөрөн ихтэй нутгуудад ихэвчлэн нүүдэллэн ирдэг байна. Тухайлбал Хэнтий, Завхан, Сэлэнгэ аймгийн зарим суманд нүүдэллэн ирдэг аж. Мөн тураг гогойг байгальд хор хөнөөлтэй талаарх мэдээлэл цахим сүлжээнд түгээд байгаа.
Иргэдийн "хар галуу" гэж нэрийдсэн тураг гогойн талаар Үүнтэй холбоотойгоор Хэнтийн аймгийн Халх гол сумын Засаг дарга Ц.Чогсомжаваас тодруулсан юм.
Тэрбээр "Одоогоор манай улсад хар галууг устгах ёстой гэсэн албан ёсны шийдвэр гараагүй тул иргэд дур мэдэн устгах болохгүй. Мөн тус шувуу нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй нь судалгаагаар батлагдаагүй байна. Судалгаа шинжилгээгүйгээр Тураг хар галууг устгах талаар ярьж болохгүй л дээ. Хэрлэн болон Хурхын голтой ойролцоо байрладаг 10-аад суманд жил бүр тодорхой хэмжээний хар галуу нүүдэллэн ирдэг. Нүүдлийн шувуу учраас тоо хэмжээг нь нарийн хэлэх боломжгүй байдаг. Ер нь сүүлийн жилүүдэд тоо толгой илүү олширч байгаа нь үнэн. Байгальд сөрөг нөлөө үзүүлдэг талаар сайн мэдэхгүй байна. Мөн энэ талаар цахим ертөнцөд худлаа мэдээлэл тархаад байгаа юм. Жишээлбэл хар галууг өдөр 150 кг хүнс буюу загасаар хооллодог гэх мэт. Хар галууг биеийн бүтэмжээр аваад үзвэл 1.5-2 кг хүнс тэжээлээр хооллох боломжтой. Одоогоор Буйр нуурын загас хар галуунаас болоод тоо толгой нь цөөрсөн зүйлгүй” гэв.
Тураг гогой нь байгалийн экологи, эко системд сөрөг нөлөөтэй, нөлөөлгүй талаар МУИС-ийн багш, доктор, профессор С.Гомбобаатараас тодрууллаа. Тэрбээр “Тураг гогой буюу хар галууг зөвөөр нэрлэх хэрэгтэй. Энэ бол галуу биш. Галуу өвсөн тэжээлтэй шувуу тул мах амттай, иймээс ч агнуурын зүйл болно. Харин энэ бол загас идэштэй, спорт агнуурт ашигладаг шувуу бөгөөд монгол нэр тураг гогой. Тураг гэдэг нь том биетэй. Гогой гэдэг нь өвөрмөц дуу болон хөдөлгөөний онцлог, зан төрөхөөс ийнхүү нэрлэсэн байдаг.

Тураг гогой болон загасны нөөцийн тухай асуудал өнөөдөр бидэнд тулгараад байгаа юм биш. Европ, Азийн орнуудад түгээмэл тулгардаг асуудал. Зарим улс оронд үүнийг амжилттай шийдэж байна. Бид шинээр юм сэтгэж алдаатай үйлдэл хийхээсээ өмнө бусдын амжилттай туршлагыг авч үзэх хэрэгтэй байх.
Олон нийтийн сүлжээгээр буюу цахимаар ажлаа явуулах нь сайн хэрэг биш. “Алаад өгье, хамгаалаад өгнө” гэсэн хоёр туйлширсан санаа яваад байх шиг байна. Асуудал хоёр талтай. Шууд нэг талаар нь шийдэх боломжгүй. Мэдээж шийдэх боломжтой ч алдаа их гарна. Зарим оронд энэ шувууны зарим зүйлийг “хороогоод өгье” гэдэг хандлагаар хандаад одоо хамгаалах нь зүйтэй алхам руу орсон.
Байгальд илүү зүйл байдаггүй гэдгийг аливаа бодлого, шийдвэр гаргахдаа бодох хэрэгтэй болов уу. Мөн тоо толгой нь хэт өсвөл тоо толгойг зохицуулах ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэдгийг бас бодолцох нь зүй.
“Тоо толгой олширсон, загас идэж дуусаж байна” болон бусад нь олон талт байгалийн үйл явц тул шийдэх арга зам нь олон талыг оролцуулсан нийлмэл байх, мөн шийдлийн үр дүн нь дунд болон урт хугацаанд гарах нь тодорхой. Энд шувуу судлаач, ус судлаач, гидробиологич, загас судлаач, нийгэм-эдийн засгийн чиглэлтэй судалгаа хийдэг хүмүүс, мөн агнуур зүйч, байгаль хамгаалал, экологийн чиглэлээр судалгаа хийдэг мэргэжилтэн хамтран ажиллаж асуудлыг шийднэ. Мөн ой судлаач ч оролцох хэрэгтэй юм.
Тураг гогойн менежментийн талаар Европын холбооноос гаргасан “Шувууны удирдамж 2009/147/EC Тураг гогой” гэсэн баримт бичиг бий. Үүнд энэ асуудлыг ихээхэн тодорхой бичжээ. Монгол улсын Засгийн газар CITES, CBD, CMS гэх зэрэг олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон. Үүссэн асуудлыг шийдвэрлэхэд байгаль хамгаалах, тогтвортой ашиглах, тоо толгойг зохицуулах чиглэлээр үндэсний болоод олон улсын дээрх гэрээ, конвенцын заалтыг Засгийн газар, байгууллага, хувь хүн бүгд л мөрдөх хэрэгтэй. Шинжлэх ухаан ч шийдлийг гаргах шаардлагатай.
Энэ зүйлийн тоо толгойг зохицуулах, тогтвортой ашиглах чиглэлээр Монгол улсын авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээнд үндэсний болоод олон улсын гэрээ, конвенцын зүгээс эрс хориг тавьсан болон зөрчилдөх заалтууд ерөнхийдөө байхгүй. Европын холбооны улсууд өөр өөрийн улс орны онцлогт тулгуурласан олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байдаг.
Тураг гогойн тоо толгойг зохицуулах дараах зарим арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд:
Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой ч эдгээр арга хэмжээг зөвхөн хамтарсан мэргэжлийн баг гүйцэтгэх ёстой. Энэ үйл ажиллагаа үндэсний болон олон улсын гэрээ, конвенцийн байгаль хамгаалах, тогтвортой ашиглах, тоо толгойг зохицуулах заалтыг зөрчихгүй, хүн, мал, бусад зэрлэг амьтад, ялангуяа ховор шувуу болон амьтдад сөрөг нөлөөгүй байхыг анхаарах нь чухал юм. Иймээс энэ үйл ажиллагаа бол дурын хүний бус, харин мэргэжлийн багийн хийх ёстой үйл ажиллагаа болохыг анхаарах хэрэгтэйг хэлмээр байна” хэмээх хариултыг өгсөн юм.
| БАЙР СУУРЬ: ТУРАГ ГОГОЙ БУЮУ "ХАР ГАЛУУ"-НЫ ХӨНӨӨЛ |
|
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |